Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/510 |
Огноо | 2015-11-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2015/510
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгЭр сарын 15-ны өдрийн 563 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснЭр хянан хэлэлцЭд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдЭ: ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Нансалмаагийн 2014 оны 09 дүгЭр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дугаар албан шаардлагыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тул мөн хуулийн 14.2-д “...аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу уг албан шаардлагыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Иймд, уг албан шаардлагын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргЭж өгнө үү гэжЭ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Сангийн сайд, “Э” ХХК-ийн Япон талын талын хөрөнгө оруулагч “Дайнем инвестмент” ХХК-тай гаалийн тусгай бүс байгуулан үйл ажиллагаа явуулах зорилгоор тогтвортой байдлын гэрЭг 2005 оны 01 дүгЭр сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгЭр сарын 17-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай байгуулсан... Талууд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой хугацаанд тогтвортой байлгах талаар харилцан тохиролцсон байна. Иймд, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Нансалмаагийн 2014 оны 09 дүгЭр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дугаартай “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, хууль, эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжЭ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгЭр сарын 15-ны өдрийн 563 дугаар шийдвэрЭр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 09 дүгЭр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дүгЭр албан шаардлагын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжЭ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: ...1. Газрын төлбөрийн асуудлаар хяналт шалгалт явуулах болон уг асуудлаар захиргааны акт гаргах бүрэн эрх хэмжЭгүй захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан “албан шаардлага” гэдгийг шүүх анхаарч тогтоолгүй, үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Учир нь, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.11-д зааснаас үзэхэд газрын төлбөр бол татвар тул татварын асуудлыг хянан шалгах талаарх хуулийн зохицуулалтыг харах нь зүйтэй. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т зааснаас үзвэл татварын асуудлаар хянан шалгалт хийх эрх нь зөвхөн татварын улсын байцаагч болон Үндэсний Татварын албанд хуулиар олгогдсон байна.
Гэвч Газрын төлбөрийн харилцаа нь тусгайлсан хуулиар зохицуулагддаг тул тухайн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг судлан үзэх нь зүйтэй. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-д зааснаас үзвэл газрын төлбөрийн ногдуулалт, түүнд тавигдах хяналт шалгалт хийх эрх нь зөвхөн Татварын албанд хуулиар олгож, тусгайлан харьяалуулсан төдийгүй, мөн хуулийн 11 дүгЭр зүйлийн 11.1, 11.3-д зааснаар “газрын төлбөр”-ийн асуудлаар ямар субьектүүдийн хооронд маргаан үүсэхийг тодорхойлсон байна. Газрын төлбөрийн асуудлаар төлбөр төлөгч нь зөвхөн татварын албатай л маргаж болохоор тодорхойлсон хуулийн зохицуулалтаас үзвэл Татварын алба л татварын асуудлаар тусгайлсан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг гэдэг нь харагдаж байна.
Гэтэл шүүх шийдвэрийнхЭ үндэслэх хэсэгт “Төрийн хяналт шалгалт хийх тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.1, 9 дүгЭр зүйлийн 9.3-д “Мэргэжлийн хяналтын төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.3.1-д “хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтЭр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих”, 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах”-аар заасан чиг үүргийн хүрЭнд гарсан...” хэмЭн Төрийн хяналт шалгалт хийх тухай хуулийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт татварын асуудлаар хяналт шалгалт хийх эрх олгогдсон мэтЭр дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
2. Хэрэв Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт газрын төлбөрийн асуудлаар шалгалт хийж, захиргааны акт гаргах бүрэн эрх олгогдсон гэж үзвэл “Тогтвортой байдлын гэрЭ” газрын төлбөрт үйлчлэх эсэх нь чухал юм.
Шүүх шийдвэрийнхЭ үндэслэх хэсэгт “...Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Газрын төлбөрийн хэмжЭ түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан тогтвортой байдлын гэрЭнд зааснаар болон УИХ, ЗГ болон НЗД-ын шийдвэрийн дагуу газрын төлбөр төлөгдөж байсан гэж үзэхЭргүй байна” хэмЭн дүгнэсэн нь холбогдох хуулийн зохицуулалтыг судлахгүй, бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргасан байна.
Учир нь, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.2.2-т зааснаас үзвэл хуулиас гадна “Тогтворжуулах гэрчилгЭ”-гЭр газрын төлбөрийн асуудлыг тодорхой хэмжЭнд зохицуулах, тогтворжуулах боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгЭр зүйлд заасан Тогтворжуулах гэрЭ нь 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Тогтворжуулах гэрчилгЭ” гэх нэр томъёогоор орж ирснийг дурдах нь зүйтэй юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр баталсан бөгөөд уг хуулийн 2, 3 дугаар зүйлүүдэд ч энэ талаар тусгагдсан байдаг. ҮүнЭс үзвэл тогтвортой байдлын гэрЭ нь газрын төлбөрт үйлчлэх боломжтой бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй нь харагдаж байна.
Нэгэнт тогтвортой байдлын гэрЭ газрын төлбөрийн асуудлыг зохицуулах боломжтой бол тухайн гэрЭ байгуулагдах үеийн Газрын төлбөрийг тогтоосон хэм хэмжЭг хэрэглэж, тухайн төлбөр гэрЭний хугацаанд тогтвортой байх хуулийн заалттай. Тодруулбал, тогтвортой байдлын гэрЭг зохицуулсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгЭр зүйлийн 2-д “Тогтвортой байдлын гэрЭний загварыг Монгол Улсын Засгийн газар батална. Энэхүү гэрЭний загвар нь тодорхой хугацаанд татварын тогтвортой нөхцлийг хангах бөгөөд тухайн хөрөнгө оруулалтын зорилго, хэмжЭ, гэрЭг цуцлах үндэслэл, хэрэгжүүлэх хугацааны тухай нөхцлийг тусгасан байна” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2005 онд 24 дүгЭр тогтоолоор “Тогтвортой байдлын гэрЭ”-ний загварыг баталсан. Уг гэрЭний загвар бол МУ-ын ЗГ-аас хөрөнгө оруулагчид тавьж буй санал, ЗГ-ийн үзүүлэх нөхцөл боломж, хүсэл зоригийн илэрхийлэл юм. ДЭрх гэрЭний загварын 3 дугаар зүйлд ЗГ нь хөрөнгө оруулагчид газрын харилцааны асуудлаар үзүүлэх таатай орчныг тусгасан байдаг. 3.2-д “Газар, газрын хэвлий ашигласны төлбөрийг Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын хэвлийн тухай хуулийн дагуу тогтоох бөгөөд энэхүү гэрЭг хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжЭгЭр ногдуулна” гэж заасан.
Уг заалтыг үндэслэн “Э” ХХК нь 2005 онд тогтвортой байдлын гэрЭ байгуулсан бөгөөд тухайн үед үйлчилж байсан НИТХ-ын 1997 оны 02 тоот тогтоолын дагуу газрын төлбөрийг тогтоосон бөгөөд уг үнэлгЭ тогтвортой байдлын гэрЭний хугацаанд тогтвортой байсан төдийгүй, НИТХ-ын 2005 оны 4/21 дүгЭр тогтоол, НИТХ-ын 2010 оны 5/39 тоот тогтоолуудаар шинэчлэн батлагдсан газрын төлбөрийн өсөлтөөс хамгаалагдаж байсан. /НИТХ-ын 2010 оны 5/39 болон 2005 оны 4/21 тогтоолуудын итгэлцүүр үнэ адил билЭ/ ҮүнЭс үзвэл “Э” ХХК-ийн эзэмшил 193488 м.кв “газрын төлбөр” нь тогтвортой байдлын гэрЭний дагуу гэрЭний хугацаанд тогтвортой байх хуулийн зохицуулалттай байхад уг нөхцөл байдлыг шүүх зөв тогтоож дүгнэлгүй, үндэслэлгүйгЭр шийдвэр гаргасан байна.
3. Тогтвортой байдлын гэрЭ газрын төлбөрийн асуудалд хамаарахгүй, боломжгүй байсан ч шүүхийн шийдвэр үндэслэл бүхий биш юм. Учир нь, “Э” ХХК-ийн гаалийн тусгай бүсийн газрыг анхаарч үзэлгүй шийдсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Э” ХХК нь НЗД-ын 2013.09.25-ны өдрийн 395 дугаар захирамжаар БГД-ийн 20-р хороонд 193488 м.кв газрыг эзэмшиж, энэхүү эзэмшил газарт гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа явуулахад Татварын тогтвортой нөхцлөөр хангах зорилгоор 2005.01.17-ны өдрөөс эхлэн 2015.01.17-ны өдрийг хүртэл МУ-ын Сангийн сайдтай Тогтвортой байдлын гэрЭ байгуулжЭ” хэмЭн дүгнэсэн хирнЭ уг гэрЭнд тусгагдсан газрын зориулалт болон хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрЭнд маргааны үйл баримтыг үнэн зөв, бодитой тогтоосонгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “НИТХ-ын 2010.07.16-ны өдрийн 5/39 дүгЭр тогтоолоор газрын үнэлгЭний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжЭг шинэчлэн тогтоосон бөгөөд “Э” ХХК-ийн эзэмшлийн газар нь зориулалт өөрчлөгдсөн эсэхЭс үл хамаарч өөрөөр хэлбэл, орон сууцны болон агуулахын аль ч зориулалтаараа уг тогтоолын 1 дүгЭр бүсэд байршилтай, аж ахуйн зориулалттай газарт хамаарч, 1 м.кв газрын төлбөр 352 төгрөг буюу нийт 193488 м.кв газрын 68107776 төгрөг төлөхөөр байна” гэж тодорхой заасан байхад уг байдлыг харгалзан үзЭгүйгЭс үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргаж чадсангүй. Гаалийн тусгай бүс нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17, 3.1.18-д зааснаар тус тус багтаасан төмөр замын хамгаалалт бүхий талбай бөгөөд НИТХ дЭрх тогтоолын 3 дугаар хавсралтад баталсан тарифын 9-д зааснаар /хх-172/ тооцогддог. Гэтэл үүнийг шүүх анхаарч, зөв дүгнэсэнгүй.
4. “Э” ХХК-ийг газрын зориулалтын зөрүүтэй гэж үзсэн бол яг ямар хэмжЭний газрыг зориулалтын бусаар ашигласан эсэхийг шүүх зөв дүгнэсэнгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Нансалмаа, санхүүгийн хяналт шалгалтын Ч.Гүрбазар, Б.Батзориг нарын 2014 оны 09 дүгЭр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дүгЭр албан шаардлага нь “Газрын зориулалтын зөрүүтэй байгууллагуудын төлбөрийг төлүүлэх тухай” гэсэн тэргүүтэй бөгөөд “Э” ХХК-ийг 193488 м.кв газрыг зориулалтын дагуу ашиглаагүй хэмЭн 102.261.632 газрын төлбөрийн зөрүү үүсгэсэн хирнЭ манай компанийг 2009 онд гарсан НЗД-ын 255 тоот “Газрын зориулалтыг өөрчлөх тухай” захирамжийн дагуу зориулалт өөрчилсөн 1.1 га газрьн гэрчилгЭ аваагүй гэсэн үндэслэлЭр буруутгадаг. Гэтэл манай компанийг газрын зориулалтыг дур мэдэн өөрчилсөн гэх Эрин хорооллын газар нь 1.1 га байхад уг нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй 19,9 га газрын зориулалтыг бүхэлд нь өөрчилсөн мэтЭр дүгнэж, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэнгүй.
Иймд, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Э” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж буй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2014 оны 09 дүгЭр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дугаартай албан шаардлагын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжЭ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгЭр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар нэгж талбарын 8030/0051 дугаар бүхий 193488 м.кв газрыг “Э” ХХК-д агуулах, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхЭр шийдвэрлэж, 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Иргэн, хуулийн этгЭдэд газар эзэмшүүлэх” тухай гэрЭг Нийслэлийн Газрын албан болон “Э” ХХК-ийн хооронд байгуулж, нэгж газрын төлбөрийн хэмжЭг 132.68 төгрөг байхаар тогтоожЭ.
Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжаар “Э” ХХК-д эзэмшүүлсэн дЭрх газраас 1.1 га газрыг орон сууцны цогцолбор барилгын зориулалтаар тус компанид эзэмшүүлэхЭр шийдвэрлэсэн байх боловч газар эзэмших гэрЭ болон гэрчилгЭ байхгүй байна.
Харин нэхэмжлэгч “Э” ХХК-д 193488 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгЭр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус компанид агуулах, аж ахуйн зориулалтаар 133845 м.кв газар, орон сууц, цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 59643 м.кв газрыг тус тус ашиглуулахаар Нийслэлийн Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/454 дүгЭр захирамжийг гаргаж, 000345635 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгЭ олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагджЭ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Газрын албатай байгуулсан “Иргэн, хуулийн этгЭдэд газар эзэмшүүлэх тухай” гэрЭнд заасны дагуу жилдЭ 16.976.960 төгрөгийг газар эзэмшсэн төлбөрт төлсөн байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хяналт шалгалт хийх тухай” 02-02/259 дүгЭр удирдамжийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2012, 2013 оны газрын үнэлгЭ, төлбөрийн орлогын төвлөрүүлэлт, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ҮнэлгЭ төлбөрийн хэлтэс болон Кадастрын хэлтэс нь газрын үнэлгЭ зориулалтын байдалд тавих хяналтыг сулруулснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгЭний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжЭг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгЭр тогтоолыг зөрчсөн гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Нансалмаа, Санхүү хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Гүрбазар, Б.Батзориг нар 2014 оны 09 дүгЭр сарын 03-ны өдөр 22-08-46/609 дүгЭр акт үйлдэж, 193483 м.кв газрын үнэлгЭний зөрүү төлбөр болох 102261632 төгрөгийн зөрчлийг “Э” ХХК-д ногдуулсан байна.
ДЭрх актаар ногдуулсан зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Албан шаардлага хүргүүлэх тухай” 10/7413 дугаар албан бичгийг “Э” ХХК-д хүргүүлжЭ.
Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгЭр зүйлийн 19.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжЭг тогтоох эрхтэй” гэж заасан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгЭний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжЭг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгЭр тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолын 3 дахь заалтаар “...нийслэлийн нутаг дэвсгэрийн шинэчилсэн газрын үнэлгЭний бүсчлэл, газрын төлбөрийн ногдуулах хэмжЭг 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр болжЭ.
Энэхүү тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгЭний бүсчлэлийн газар эзэмших, ашиглах зориулалтын ангилал, 1 м.кв газарт ногдуулах газрын төлбөрийн хэмжЭг хүснэгтЭр баталсан бөгөөд хүснэгтийн 4-д аж ахуйн үйл ажиллагаа /худалдаа, үйлчилгЭний бусад/ зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа газар эзэмшигч, ашиглагч нь 1 м.кв газарт 352 төгрөг ногдуулан газрын төлбөрийг төлөхөөр заасан байна.
Хэрэгт нотлох баримтаар нийслэлийн нутаг дэвсгэрийн бүсчлэлд хамаарах 193488 м.кв газрыг нэхэмжлэгч “Э” ХХК-д агуулах, аж ахуйн зориулалтаар олгосон болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын дЭрх захирамжаар газар эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгЭр тогтоолын 3 дугаар хавсралтад зааснаар 1 м.кв газарт 352 төгрөгийн төлбөр төлөх ёстой байжЭ.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-д зааснаар аймаг, нийслэлийн газрын алба нь газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах үүрэгтэй, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаар газар эзэмшигч, ашиглагч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.
ДЭрх дүгнэлтЭр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Нансалмаа, Санхүү хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Гүрбазар, Б.Батзориг нар 2014 оны 09 дүгЭр сарын 03-ны өдөр 22-08-46/609 дүгЭр акт үйлдэж, 193483 м.кв газрын үнэлгЭний зөрүү төлбөр болох 102.261.632 төгрөгийн зөрчлийг “Э” ХХК-д ногдуулсан үндэслэлтэй байна.
Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хяналт шалгалт хийх тухай” 02-02/259 дүгЭр удирдамжийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2012, 2013 оны газрын үнэлгЭ, төлбөрийн орлогын төвлөрүүлэлт, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт явуулж, уг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгаж, газрын төлбөрөө зохих ёсоор төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагаар зохих газрын төлбөрийг нь төлүүлж Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхЭр шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасныг зөрчөөгүй.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгЭр тогтоолоор “Э” ХХК-ийн эзэмшил газар нь аж ахуйн зориулалттай газарт хамаарч байгаа тул 1 м.кв газрын төлбөрт 352 төгрөг буюу нийт 193488 м.кв газрын төлбөрт 98.107.776 төгрөг төлөхөөр, мөн маргаан бүхий актаар “Э” ХХК-ийн эзэмшил газрын 2012-2013 онд төлөх ёстой төлбөрийг 1 м.кв газарт 87.9 төгрөгийн /өмнөх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан итгэлцүүрЭр/ буюу 193488 м.кв газрын төлбөрт 17.007.595 төгрөгөөр тооцож 2012-2013 оны газрын төлбөрийн төлөгдөөгүй зөрүү жилийн 51.130.813 төгрөг буюу нийт 102.261.632 төгрөгийн төлбөрийг төлүүлэхЭр маргаан бүхий актаар тогтоосон нь үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.
Мөн 2005 оны 01 дүгЭр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон “Э” ХХК-ийн Япон Улсын талын хөрөнгө оруулагч “Дайнем инвестмент”-ийн хооронд хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчныг тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгааг Монгол Улсын газар олгосон Тогтвортой байдлын гэрЭгЭр зөвхөн гаалийн тусгай бүсийн үйл ажиллагааг явуулахад нь татварын тогтвортой нөхцлөөр хангах харилцааг зохицуулснаас биш, тухайн нэхэмжлэгч компанийн эзэмшиж, ашиглаж байгаа 193488 м.кв газрын төлбөрийн харилцааг зохицуулаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвЭр үлдЭж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгЭр сарын 15-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хэвЭр үлдЭж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчЭс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвЭр үлдЭсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгЭрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын ДЭд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР