Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/0045/Э |
Дугаар | ШЦТ0048 |
Огноо | 2016-09-05 |
Зүйл хэсэг | 145.1., |
Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар ШЦТ0048
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн
Шүүгдэгч: О.Б
Хохирогч Э.Б
Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн тусгай ангийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Х овгийн О-н Бд холбогдох 201615010108 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсы иргэн, 19..... оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ......сумын ......гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Х овгийн О-н Б. /РД:......../
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч О.Б нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ......сумын 2 дугаар багийн нутаг “Бургас” гэх газраас иргэн Э.Бгийн хайнагийн тугалтай үнээг хулгайлж тууж явсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч О.Б нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ......сумын 2 дугаар багийн нутаг “Бургас” гэх газраас иргэн Э.Бгийн хайнагийн тугалтай үнээг хулгайлж тууж явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд: ... 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай бор халзан зүсний хайнагийн тугалтай үнээг хулгайд алдагдсан юм аа тэр үедээ би олдох байх гэж бодоод хайгаад байтал олдохгүй байсан..., ...2016 оны 02 сард ......сумын 2 дугаар багийн иргэн О.Бгээс автомашины наймаа хийж зөрүүнд нь авсан юм..., ... О.Б анх наймаа хийхдээ 2016 оны 02 сард надаас ногоон өнгийн аксент машин худалдаж авсан тэрнээс хойш надад наймаа буцаах талаар нэг ч ярьж байгаагүй..., ...манай эхнэр Б.Д хүн туугаад явсаныг харсан байна лээ. Гэхдээ О.Бг туугаад явсан гэж тухайн үедээ мэдээгүй юм билээ. Би бол хулгай хийгээд туугаад явчихсан гэж бодож байна. Эзэнтэй малыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр бэлчээр дээрээс нь тасдаад хөөгөөд явчихаар хулгай болно биздээ... гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Цгийн мөрдөн байцаалтанд ... 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байтал Ука гэж дууддаг О.Б гэдэг манай айлын залуу орж ирээд би өөрийнхөө үхрийг тууж ирэх гэсэн юм. Та нэг морь өгөөч гэхээр нь би монгол хүмүүс байж нэгнээсээ морь харамлаад яахав гэж бодоод гүүн зэлэн дээр байгаа адуун дотор манай хээр морь байгаа тэрийг барьж аваад унаад яв гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Дын мөрдөн байцаалтанд ... 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай үхэр гэрийнхээ ойролцоо байж байх үед би гэрээсээ гараад үхрээ хартал манай үхэр дотроос манай хайнагийн тугалтай үнээг нэг морьтой хүн туугаад явчихсан..., ... 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тухайн үед хэн хулгайлсан талаар мэдээгүй. Нэг морьтой хүн туугаад явчихсан байхыг нь харсан юм. Сүүлд нь мэдэхнээ манай саахалт нутагладаг О.Б хулгайлсан юм билээ... гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч О.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт : ...Би 07 дугаар сарын 09-ний урьд өдөр нь Батнасан ахад би хайнагаа буцааж авна гэж хэлсэн. Маргааш нь би хөөгөөд явсан. Би хулгай хийгээгүй... өгсөн мэдүүлгүүд,
хохирогч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт : ... Би 2016 оны 06 дугаар сард машинаа 2 500 000 төгрөгөнд авсан. Аваад 11, 12 хонож байхад дүү наймаа хийе гэсэн. Ах нь авчихаад байж байна гэхэд би авъя гэсэн. Мотоцикл хайнаг хоёроор наймаа хийсэн. Машинаа унаад л явдаг байсан. Хавар 3, 4 сарын үед мөнгөний хэрэг байна гэхээр нь би ах дүү улс ядарсан юм зайлуул гээд сайн эр хонио дүүдээ барьж өгсөн. Би цэмбийсэн машин өгсөн. Тэгээд машин аваад ирэхээр нь миний дүү унаад явах газар байвал явж бай гэсэн. Хавар 6 сарын үед наймаагаа буцаая гээд ирсэн. Би тийм юм байхгүй буцаахгүй гэж хэлсэн. 7 дугаар сарын 9-нд тэгсэн манайхтай ойрхон ургийн баяр болж байсан. Намайг тийшээ явсан хойгуур манай эхнэр гүйж ирсэн ээ хайнаг хүн туугаад явчихлаа гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би дүүг олон хоног харсан. Туугаад ирнэ биз гээд хүлээсэн. Нэг ирэхээр нь миний дүү ахаараа битгий тогло. Наймаа л бол наймаа. Би хүний юмыг авдаггүй гээд чи өөрөө сэтгэл гаргаад туугаад ир гэж хэлсэн. Би цагдаад хандсан. Би айлын гадаа байсан дүү намайг дуудсан. Тэгсэн ахаа хайнаг чинь ойрхон байгаа би туугаад иръе надад морь олдохгүй байна гэхээр нь би морь олж өгсөн. Шөнө туугаад аваад ирсэн байсан. Би цагдаад ирээд үхэр туугаад ирлээ гомдолгүй гэж хэлсэн... өгсөн мэдүүлгүүд
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүжлэх тогтоо, битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч О.Б нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно.
Иймд шүүгдэгч О.Бд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан Ж.Цгийн эзэмшлийн 600.000 төгрөгний морь битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Х овгийн О-н Бг 1 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч О.Бд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан бөгөөд шүүгдэгч нь ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг журамлан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоос үлдсэн 1 жилийн хорих ялаас заримыг нь буюу 5 сарыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 282, 283, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Х овгийн О-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн О-н Бг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг журамлан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоос үлдсэн 1 жилийн хорих ялаас заримыг нь буюу 5 сарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн нийт 6 сарын баривчлах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Ж.Цгийн эзэмшлийн 600.000 төгрөгийн морь битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Бд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан О.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА