| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0275/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/28 |
| Огноо | 2022-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Н.Н
Улсын яллагч С.Б
Хохирогч Д.Ц, Б.Т
Шүүгдэгч Э.А, Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Э.А нарт холбогдох эрүүгийн 2125000000324 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Э.А
2. Б.М
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.М, Э.А нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн Д.Ц, Б.Т нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.А, Б.М нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Миний гинжийг тасалсан тул шинэ гинж авхуулна. Мөн 3 сарын хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нэхэмжилнэ” гэв.
Хохирогч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “180 580 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Тгийн “Д.Ц-ыг явсан хойгуур уг залуу архи, айраг гэрт байгаа ганц татах уу гэхээр нь би тэгье гэж хэлэн орц руу даган орж лифтэнд суугаад 11 байна уу 12 дугаар давхарт гаран би түрүүлээд лифтнээс буухад миний дагз руу гараараа цохиж намайг газарт унагаасан. Тэгээд би газарт унаад байж байхад ямар ч байсан уг залуутай хамт нэг эрэгтэй хүн 2 нийлээд миний нүүр болон толгой руу 5-6 удаа дэвссэн. Намайг зодуулж байхад Д.Ц ирэхэд хамт явж байсан найз нь байна наадахаа бас алаарай гэж Б.М нь хэлэхэд Д.Ц-ыг уг 2 залуу нийлээд зодсон. Зодоод байж байтал орцны танихгүй оршин суугч гарч ирэн болиулсан. Би тухайн үед согтолт өндөртэй байсан болохоор биеийн эсэргүүцэх чадвар болон биеэ удирдан жолоодох чадахгүй байсан. Гэхдээ болсон асуудлыг маш сайн санаж байна. Миний биед учирсан гэмтлүүдийг Э.А, Б.М нар нь учруулсан. Намайг лифтнээс буугаад зодуулж байхад Э.А нь гарч ирэн намайг нийлэн зодсон. Э.А, Б.М нар нь согтуу байсан болохоор ямар ч шалтгаангүйгээр бид хоёрыг зодсон” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 28 дахь тал/,
2. Хохирогч Д.Ц-ын “Би эргээд Б.Т-г үлдээсэн газраа очтол Б.Т уг газраа байхгүй байхаар нь би 6-17 дугаар байрны 2 дугаар орц руу орон Б.Т-г хайгаад гэрийнхээ 8 дугаар давхарт лифтээр гарахад дээд давхрын орцонд хүмүүс орилолдох чимээ гарахаар нь би 12 дугаар давхар луу гарахад шатны өөдөөс харсан айлын хаалга онгорхой, хүн байхгүй, 11 дугаар давхрын орцонд хүмүүс орилолдоод байхаар нь шатаар доош буугаад очиход нэг дотоожтой нүцгэн залуу, нэг хувцастай /гадаа байсан эрэгтэй/ эрэгтэй хоёр 11 дүгээр давхрын шатны хэсэгт Б.Т-гийн толгой хэсэг рүү нь өшиглөөд дэвсэж байсан. Манай найз газарт хэвтэн гараараа толгойгоо хаасан байсан. Би хөөе болиоч ээ гээд очтол зөвхөн дотоожтойгоо байсан эрэгтэй нь чи муу юу юм бэ гэхэд нөгөө эрэгтэй нь хамт явж байсан писда байна алаад өг гэсэн чинь дотоожтой байсан эрэгтэй миний зүүн нүд хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь уг хэсэгтээ тойрч гүйж байхад намайг хоёулаа нийлэн барьж аваад толгойг минь тонгойлгон дарж байгаад толгой руу хоёулаа ээлжлэн хөл, гараараа цохиод байсан. Тэгээд уг орцны аль давхараас хэн гэдгийг нь мэдэхгүй 2 хүмүүс гарч ирэн болиулсан. Мөн манай эхнэр Б.У гарч ирсэн байсан. Миний зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтлүүдийг дотоожтой байсан эрэгтэй нэг удаа цохиход үүсгэсэн. Уг дотоожтой залууг сүүлд нэрийг мэдэхэд Э.А гэж байсан. Тэгээд Б.Тгийн эхнэр Л Б.Т-г авах гэж ирээд зодоон болсон талаар мэдээд Л бид хоёрыг зодсон 2 эрэгтэйн гэр лүү орж бичлэг хийхэд Мөнхбат /хувцастай байсан эрэгтэй/ нь хөл муутай хүн шүү гээд байсан. Б.Т бид хоёр уг 2 эрэгтэйн биед халдаагүй. Бид хоёрыг ямар ч тайлбаргүй бид зодсон” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 34 дэх тал/,
3. Гэрч Д.Л “2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой манай нөхөр Д.Ц нь найз Б.Т болон хоёр найзынхаа хамт гэртээ буюу Согоот багийн 6-17-97 тоотод хамт 1 шил архийг хуваан ууж дуусгасан. Хоёр найз нь түрүүлээд явсан харин Б.Т хэсэг байж байгаад дуудлагын таксинд суухаар болоод нөхөр Д.Цын хамтаар гэрээс гаран орж ирэхгүй байсан бөгөөд гэнэт орцонд манай нөхөр Д.Цын болон хүмүүсийн орилолдох чимээ гарахаар нь би гэрээсээ гаран орцныхоо 11 дүгээр давхарт гаран харахад орцонд манай нөхөр Д.Ц, Б.Т хоёр хоёулаа үл таних хоёр эрэгтэй хүнд зодуулж байсан. Намайг харахад Д.Цыг арай том биетэй залуу нь зодож байсан, Б.Тг арай жижигхэн биетэй залуу нь зодож байсан, мөн Б.Т, Д.Ц хоёр аль нэг нь жоохон зодуулж байгаад холдоход хоёулаа нийлээд Б.Т, Д.Ц нар луу ээлжлэн дайраад зодоод байсан. Би салгах гээд оролдсон боловч ерөөсөө дийлдэхгүй байсан. Манай нөхөр Д.Ц, Б.Т хоёр уг хоёр эрэгтэйн биед халдаагүй. Манай нөхөр Д.Ц, Б.Т хоёрыг аймар л зодоод байсан” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
4. Гэрч Л.Н “2021 оны 09 дүгээр сарын 11-ний орой Б.Тгийн эхнэр Д.Л хүүхдийнхээ хамт манай гэрт буюу 2-1а-30 тоотод байсан. Б.Т нь уг өдрийн 23 цагийн үед гаднаас манай гэрт орж ирэхдээ нүүрэн хэсгээс нь битүү цус гарч, хавдаж хөхөрсөн, элгээ тэврээд уйлсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад намайг хоёр хүн бүлэглэж зодоод алах дөхлөө гэсэн. Тэгээд би хаана, юу болсон талаар нь асууж Б.Тгийн хамтаар 6-17 дугаар байранд очин нэг орц руу орон 12 дугаар давхарт гаран зодсон гэх хоёр залуугийн гэрийн хаалгыг нь тогшиход миний танил М гэдэг эмэгтэй онгойлгосон бөгөөд гэрт нь ороход үл таних хоёр том биетэй залуу байсан бөгөөд би та нар яагаад дүү Б.Тг маань зодож байгаа юм гэсэн чинь нөгөө хоёр залуу чи хэн юм бэ, зодсон яадаг юм бэ гэхээр нь би хүн зодох эрх мэдэл чамд байдаг юм уу гээд ер нь хоорондоо маргалдаж эхлэхэд арай том биетэй залуу нь над дээр тулан ирэхээр нь би өөрөөсөө холдуулан цээжин хэсэг рүү нь гараараа түлхэхэд над руу дайрч эхлэн над руу гутал болон өөр эд зүйлс шидэхэд М нь дундуур орж ирээд Нямдаваа чи л биш шүү, хэрэггүй гээд намайг гэрээсээ түлхэн гаргаж өөрөө хамт гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,
5. Гэрч Б.М ы “6-17 дугаар байрны 2 дугаар орцны харалдаа явж байхад хоёр танихгүй залуутай таарахад манай найз хоёр залуугаас тамхи асуухад нэг залуу нь ассан байсан тамхи авч ирэн шууд ам руу нь хийхэд манай найз баярлалаа гэсэн чинь танихгүй хоёр залуу хоёулаа нийлээд яасан хөөрхөн охин бэ, нэг шөнө аваад хоночъё гээд сонин дугараад байсан. Тэгээд би удалгүй найзындаа сууж байсан чинь манай нөхөр Э.А зодоон хийчихлээ, чамайг хүн авч хононо гэсэн юм уу гэртээ ороод ир гэхээр нь би гэртээ орсон. Тухайн үед гэртээ орж ирээд юу болсон талаар нөхөр Э.А-ээс тодруулахад манай гэрийн хаалгыг хүн нүдэхээр нь манай нөхөр хаалга нээтэл орцонд Б.Мүл таних 2 эрэгтэй хүнтэй зодолдож байхаар нь манай нөхөр очиход Б.М танай эхнэрийг уг 2 залуу авч хононо гэнээ. Б.М намайг бавчаад гарч ирж байгаа юм уу гэсэн гэхээр нь манай нөхөр намайг өмөөрөөд уг хоёр эрэгтэй хүнтэй зодолдсон" гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 58 дахь тал/,
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №523 дугаартай “Б.Тгийн биед хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хамрын таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/
7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №524 дугаартай “Д.Цын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд нэг тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Ухархайн хананы хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн Д.Ц, Б.Т нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахв хэсэгт зааснааар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Тгийн “би түрүүлээд лифтнээс буухад миний дагз руу гараараа цохиж намайг газарт унагаасан. Тэгээд би газарт унаад байж байхад ямар ч байсан уг залуутай хамт нэг эрэгтэй хүн 2 нийлээд миний нүүр болон толгой руу 5-6 удаа дэвссэн. Намайг зодуулж байхад Д.Ц ирэхэд хамт явж байсан найз нь байна наадахаа бас алаарай гэж Б.Мнь хэлэхэд Д.Цыг уг 2 залуу нийлээд зодсон. Зодоод байж байтал орцны танихгүй оршин суугч гарч ирэн болиулсан. Би тухайн үед согтолт өндөртэй байсан болохоор биеийн эсэргүүцэх чадвар болон биеэ удирдан жолоодох чадахгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Цын “Б.Тг хайгаад гэрийнхээ 8 дугаар давхарт лифтээр гарахад дээд давхрын орцонд хүмүүс орилолдох чимээ гарахаар нь би 12 дугаар давхар луу гарахад шатны өөдөөс харсан айлын хаалга онгорхой, хүн байхгүй, 11 дугаар давхрын орцонд хүмүүс орилолдоод байхаар нь шатаар доош буугаад очиход нэг дотоожтой нүцгэн залуу, нэг хувцастай эрэгтэй хоёр 11 дүгээр давхрын шатны хэсэгт Б.Тгийн толгой хэсэг рүү нь өшиглөөд дэвсэж байсан. Манай найз газарт хэвтэн гараараа толгойгоо хаасан байсан. Би хөөе болиоч ээ гээд очтол дотоожтойгоо байсан эрэгтэй нь чи муу юу юм бэ гэхэд нөгөө эрэгтэй нь хамт явж байсан писда байна алаад өг гэсэн чинь дотоожтой байсан эрэгтэй миний зүүн нүд хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь уг хэсэгтээ тойрч гүйж байхад намайг хоёулаа нийлэн барьж аваад толгойг минь тонгойлгон дарж байгаад толгой руу хоёулаа ээлжлэн хөл, гараараа цохиод байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Л “орцонд манай нөхөр Д.Цын болон хүмүүсийн орилолдох чимээ гарахаар нь би гэрээсээ гаран орцныхоо 11 дүгээр давхарт гаран харахад орцонд манай нөхөр Д.Ц, Б.Т хоёр хоёулаа үл таних хоёр эрэгтэй хүнд зодуулж байсан. Намайг харахад Д.Цыг арай том биетэй залуу нь зодож байсан, Б.Тг арай жижигхэн биетэй залуу нь зодож байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Н “Б.Т нь уг өдрийн 23 цагийн үед гаднаас манай гэрт орж ирэхдээ нүүрэн хэсгээс нь битүү цус гарч, хавдаж хөхөрсөн, элгээ тэврээд уйлсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад намайг хоёр хүн бүлэглэж зодоод алах дөхлөө гэсэн. Тэгээд би хаана, юу болсон талаар нь асууж Б.Тгийн хамтаар 6-17 дугаар байранд очин нэг орц руу орон 12 дугаар давхарт гаран зодсон гэх хоёр залуугийн гэрийн хаалгыг нь тогшиход миний танил М гэдэг эмэгтэй онгойлгосон бөгөөд гэрт нь ороход үл таних хоёр том биетэй залуу байсан бөгөөд би та нар яагаад дүү Б.Тг маань зодож байгаа юм гэсэн чинь нөгөө хоёр залуу чи хэн юм бэ, зодсон яадаг юм бэ гэхээр нь би хүн зодох эрх мэдэл чамд байдаг юм уу гээд ер нь хоорондоо маргалдаж эхлэхэд арай том биетэй залуу нь над дээр тулан ирэхээр нь би өөрөөсөө холдуулан цээжин хэсэг рүү нь гараараа түлхэхэд над руу дайрч эхлэн над руу гутал болон өөр эд зүйлс шидэхэд М нь дундуур орж ирээд Нямдаваа чи л биш шүү, хэрэггүй гээд намайг гэрээсээ түлхэн гаргаж өөрөө хамт гарч ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.М ы “6-17 дугаар байрны 2 дугаар орцны харалдаа явж байхад хоёр танихгүй залуутай таарахад манай найз хоёр залуугаас тамхи асуухад нэг залуу нь ассан байсан тамхи авч ирэн шууд ам руу нь хийхэд манай найз баярлалаа гэсэн чинь танихгүй хоёр залуу хоёулаа нийлээд яасан хөөрхөн охин бэ, нэг шөнө аваад хоночъё гээд сонин дугараад байсан. Тэгээд би удалгүй найзындаа сууж байсан чинь манай нөхөр Э.А зодоон хийчихлээ, чамайг хүн авч хононо гэсэн юм уу гэртээ ороод ир гэхээр нь би гэртээ орсон. Тухайн үед гэртээ орж ирээд юу болсон талаар нөхөр Э.Аээс тодруулахад манай гэрийн хаалгыг хүн нүдэхээр нь манай нөхөр хаалга нээтэл орцонд Б.Мүл таних 2 эрэгтэй хүнтэй зодолдож байхаар нь манай нөхөр очиход Б.Мтанай эхнэрийг уг 2 залуу авч хононо гэнээ. Б.М намайг бавчаад гарч ирж байгаа юм уу гэсэн гэхээр нь манай нөхөр намайг өмөөрөөд уг хоёр эрэгтэй хүнтэй зодолдсон" гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №523, №524 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.А, Б.Мнар нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн Д.Ц, Б.Т нартай маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Б.Мөнхбат, Э.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.А, Б.М нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол хор уршиг, гэм хорын нэхэмжлэл болон хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэм хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нараас торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар санал хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мнь таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн үндэслэлээр 14 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас Б.Т, Д.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Т эмчилгээний зардал 180 580 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар төлу барагдуулсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байна. Хохирогч Д.Ц нь “эмчилгээ оношлогоо хийлгэсэн, автомашиндаа шатахуун авсан зардал болон гинжийг тасалсан тул шинэ гинж авхуулах, 3 сарын хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нэхэмжилнэ” гэсэн байна. Шүүх хавтаст хэрэг авагдсан гэм хорын хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээ оношлогоо хийлгэсэн зардал, шатахууны зардал, хүзүүний монетин гинж засварлах зардал нийт 520 000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалин орлого, цаашид гарах эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдлүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар хохирогч Д.Цт шүүхээс тогтоосон 520 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б6М, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон нийт 210 нэгжийг түүнд оногдуулсан 450 нэгжээр торгох ялаас хасаж, эдлэх ялыг 240 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбат, Э.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.Ц нь ажилгүй байсан хугацааны цалин орлого, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС