Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2225000260047 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Б

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 сарын 26-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 30-43 тоотод шаазан аяга шидэж хагалан эхнэр Э.М-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Э.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Э.М-н “2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Д.Б нь ажлын газрынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцоод орой 23 цаг өнгөрч байхад гэртээ хамт ажилладаг гэх 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүний хамт ирсэн. Тэд нар гэрт ирэхдээ 2 шил архи авчихсан байсан. Манай нөхөр Д.Б авчирсан архинаасаа 1-2 удаа уучихаад орон дээрээ гараад хэвтсэн. Би Б ы ажлын газрын хүмүүсийн хамт авчирсан архинаас нь ууж байхад Д.Б хамт ажилладаг Г-той  маргалдаад, зодолдох гээд байхаар нь бид нар салгачихаад нөгөө 2 эмэгтэйтэй хамт юм яриад суусан. Б  орон дээрээ сууж байгаад гал тогооны тавиур дээр байсан шаазан аяга аваад над руу шидсэн боловч уг аяга нь намайг биш миний ар талд байсан хувцасны модон шкаф оноод хагарч толгойн баруун талын чамархай, нуруу хэсгийг оносон. Тухайн үед миний толгойн баруун талын чамархай хэсгээс бага зэрэг цус гарсан. Би төрсөн дүү М.н  утас руу залгаж болсон үйл явдлын талаар хэлчихээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар манай нөхрийг аваад явсан. Би дүү М.н  хамт эмнэлэгт очиж толгойн баруун чамархай хэсэгт 1 ширхэг оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/

2. Гэрч Б.Х-н “Намайг унтаж байхад Б , Г нар хоорондоо маргалдаад байсан. Би сэрээд гадаа гарч бөөлжиж байгаад эргээд Б  ахын монгол гэрт ороход М  эгчийн толгойноос нь цус гарчихсан байхаар нь Уранчимэгээс юу болсон талаар асуухад Б  аяга аваад шидсэн чинь оночихлоо гэж хэлсэн. Удалгүй М  эгчийн дүү гэх эмэгтэй ирсний дараа би тэдний гэрээс гараад гэртээ харьсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/

3. Гэрч Э.М.н  “2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад миний утас руу төрсөн эгч Э.М залгаад Б  согтуу агсам тавиад байна, хүрээд ирээч гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Б  ахын гэрт очиход эгч М гийн толгойноос цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад Б  аяга шидсэн гэж хэлсэн. Тухайн үед Б  ахын гэрт хамт ажилладаг хүмүүс нь байсан. Цагдаа нар ирээд Б  ахыг аваад явсан. Би М  эгчийн хамт БОЭТ-н хүлээн авах тасагт очиж үзүүлж, 1 ширхэг оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаартай “Э.М-н хуйханд баруун чамархайд 1 тооны зүсэгдсэн шарх, нуруунд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 сарын 26-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын **** тоотод шаазан аяга шидэж хагалан эхнэр Э.М-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.М-н “Б  орон дээрээ сууж байгаад гал тогооны тавиур дээр байсан шаазан аяга аваад над руу шидсэн боловч уг аяга нь намайг биш миний ар талд байсан хувцасны модон шкаф оноод хагарч толгойн баруун талын чамархай, нуруу хэсгийг оносон. Тухайн үед миний толгойн баруун талын чамархай хэсгээс бага зэрэг цус гарсан. Би дүү М.н  хамт эмнэлэгт очиж толгойн баруун чамархай хэсэгт 1 ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-н “Би сэрээд гадаа гарч бөөлжиж байгаад эргээд Б  ахын монгол гэрт ороход М  эгчийн толгойноос нь цус гарчихсан байхаар нь Уранчимэгээс юу болсон талаар асуухад Б  аяга аваад шидсэн чинь оночихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Э.М.н  “Б  ахын гэрт очиход эгч М гийн толгойноос цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад Б  аяга шидсэн гэж хэлсэн. Би М  эгчийн хамт БОЭТ-н хүлээн авах тасагт очиж үзүүлж, 1 ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 68 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 30-43 тоотод эхнэр Э.М тай маргалдаж шаазан аяга шидэж хагалан, хуйханд баруун чамархайд 1 тооны зүсэгдсэн шарх, нуруунд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Э.М тай маргалдаж, санаатай үйлдлээр аяга шидэж толгойн тус газарт онож, хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, сэдэлт, зорилго, шалгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналд дурьдсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээ тохирсон гэж үзэж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС