| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0051/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 52
2022 05 09 2022/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-д холбогдох эрүүгийн 2220000000021 тоот хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн ... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овгийн А.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Д нь Дорноговь аймгийн ... сумын Б багийн Х гэх газраас 2020 оны 12 дугаар сард иргэн И.Ч буруу талын чих урдаасаа эрхи эмтэй хар зүсмийн шүдлэн эр үхрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Мөн Дорноговь аймгийн ... сумын Б багийн Х гэх газраас 2020 оны 08 дугаар сард иргэн Т.Д эзэмшлийн улаан алаг эр бяруу 1 тооны, мухар улаан эр бяруу 1 тооны, улаан зүсмийн гунжин үнээ, охин халзан тугалтайгаа, ухаа зүсмийн гунжин үнээ эр тугалтайгаа, нийт 6 буюу олон тооны малыг номер, улсын дугаар нь тодорхойгүй мотоцикль ашиглан хулгайлж, 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 08 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн ... сумаас Б гэх залуутай утсаар яриад үхэр өгөхөөр болоод сумынхаа Д гуайн үхрээс нууцаар хэдийг аваад Б-д өгсөн. Ч малыг янзлаад ... суманд авчирч мах авдаг хүнд зарсан” гэжээ.
Шүүгдэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Б машинтай ирээд бид нар манай гэрт 15 цаг 40 минутын орчимд ирсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн улсын дугаар байхгүй Даюун маркийн мотоциклийг унаад гэрээс зүүн тийшээ яваад ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газарт бэлчиж байсан 8 тооны үхрийг Б гэх газар тууж ирээд малын хашаанд хашиж байгаад улаан зүсмийн гунжин үнээ 1 тооны, улаан халзан эр тугалтай 1 тооны, улаан тарлан мухар эр бяруу 1 тооны, сартай улаан гунжин үнээ 1 тооны, ухаа зүсмийн эм тугалтай 1 тооны, ухаа эр бяруу 1 тооны нийт 6 тооны үхэр машинд нь ачиж өгөөд явуулсан. Үлдсэн 2 үхэр нь тухайн газар үлдсэн, тэгээд би маргааш нь ... сум руу орж ирсэн. Анх би Б-д 6 тооны үхрийг 3000.000 төгрөгөөр зарж борлуулна гэж байсан боловч 2.600.000 төгрөгөөр зарж борлуулсан. Малчин зээлээ төлж барагдуулсан. ... 2018 оны 05 дугаар сард 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан, улсын дугаар байхгүй, Даюун маркийн мотоцикль миний эзэмшлийн эд хөрөнгө, хуучин мотоцикль байсан тул эвдрээд хаягдсан. ...Б-ийн 30-аад тооны үэхр бэлчээрлэн явж байхаар нь 1 тооны хар зүсмийн шүдлэн эр үхрийг морьтойгоо салгаж хөөгөөд Б байрлах өвөлжөөн дээр хөөж ирээд бугуйлдаж барьж аваад нугасалж гаргаж янзалсан. Үхрийг янзалж дуусааад ... сум руу хүргэж өгөхөөр болсон. Тэгээд би нутгийн найз О-ын гар утас руу залгаж бинзен хийж өгөe, ... сум руу үхрийн мах хүргээд өгөөч гэж ярихад за гэж ярьсан. ...үхрийн махаа ачаад .... сум руу яваад хяналтын постны цаад талд 21 цагийн үед ... сумын зүс танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд махаа жинлэж өгөхөд 110 кг болж 940.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 -75, 112-113-р хуудас/
Хохирогч Т.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын эхээр бэлчээрлэж байсан 2 тугалтай үнээ 2 бяруутай нийт 6 тооны үхэр алдаж байсан. ...улаан зүсмийн гунжин үнээ охин халзан тугалтай, гунжин үнээний шал буюу хүзүүний доод арьсанд цэнхэр өнгийн хуванцар зүүж эм тавьсан, улаан алаг эр бяруу 1 ширхэг, мөн ухаа зүсмийн гунжин үнээ эр улаан тугалтай гунжин үнээний хүзүүний доод хэсэгт цэнхэр өнгийн хуванцар зүүсэн эмтэй, мухар улаан эр бяруу нэг ширхэг нийт 6 тооны үхэр байсан...би хохиролоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-9-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2020 оны 2-3 сарын үед 4 тооны үхэр худалдаж авсан, мөн 6 тооны үхрийг 08 дугаар сард худалдаж авч байсан, миний эд хөрөнгө. ...надад учирсан хохирол буюу 7 тооны үхрийг үхрээр өгнө гэсэн тул надад учирсан хохиролыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-р хуудас/,
Хохирогч И.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...би 2020 оны 12 дугаар сард О гэж манай нутагладаг газраас зүүн хойш хар чулууны бууц цагаан дэл орчим бэлчээрлэж байсан үхэр сүрэг дотроосоо хар зүсмийн буруу талын чих урдаасаа эрхи эмтэй шүдлэн 3 настай эр үхэр 1 ширхэгийг алдаж байсан. ...надад учирсан 1 тооны үхрийн хохирол буюу 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-90-р хуудас/,
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б Д-аас худалдан авч байгаа үхрээ авья гэхэд Д зүүн хойно байгаа хураагаад өвөлжөөн дээр хашна гэсэн. Д намайг мотоцикльтой явах гэж байна та ардуур суучих хоёулаа хамт явья гэхээр нь би Д ард суугаад хамт явсан. Гэрээс зүүн хойд зүгт яваад хэсэг үхэр байсныг Д бид 2 мотоциклиор хөөгөөд гэрээс нь зүүн хойд зүг нэг хашаанд нь хөөж очиж хашсан. Хашсан үхэрнээс 2 тугалтай үнээ, 2 бяруу аваад машин дээр ачсан. Үхрээ ачаад Б бид хоёр С сум руу явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 12 дугаар сард орой мал хотолсоноос хойш харанхуй болсон байсан санагдаж байна. Д над руу залгаад ... рүү мах дөхүүлээд өгөөч унаа олдохгүй байна гэсэн тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед би өөрөө унаж байсан Емпрезза маркийн улаан өнгийн машинаа асааж аваад Д дуудсан газар болох Б гэх газар очиход Д гэрийнх нь гадаа очиход гэрийнхээ баруун урд талд махаа юмаар хуччихсан байсан махыг Д хамт машиндаа ачаад ... сум руу хөдөлсөн, Д замдаа мах өгөх хүнтэйгээ утсаар яриад байсан. ... постны цаад талд ирээд бид 2 зогссон, Д буугаад нэг машинтай хүнтэй уулзаад миний машины ард байсан махаа уулзсан хүндээ өгөөд буцаад түүний цаад талын колонкоос бинзен авчихаад буцаад гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх ийн 3-4-р хуудас/,
2022 оны 01-р сарын 13-ны өдрийн ТХҮ-624/2714 дугаартай ... ХХК-ний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 31-33/
2022 оны 02-р сарын 18-ны өдрийн ... ХХК-ний “үнэлгээ гаргахаас татгалзах тухай” албан бичиг /1-р хх-ийн 37/
Шүүгдэгч А.Д нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 38-40,117-118/
2022 оны 01-р сарын 13-ны өдрийн ТХҮ-624/2717 дугаартай ... ХХК-ний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 102-104/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч А.Д нь Дорноговь аймгийн ... сумын ... багийн Х гэх газраас 2020 оны 12 дугаар сард хохирогч И.Ч буруу талын чих урдаасаа эрхи эмтэй хар зүсмийн шүдлэн эр үхрийг бэлчээр дээрээс нь морьтойгоо салгаж хөөгөөд Б байрлах өвөлжөөн дээр хөөж ирээд бугуйлдаж барьж аваад алж янзалаад ... суманд бусдад 1.500.000 төгрөгөөр худалдсан, мөн Дорноговь аймгийн ... сумын Б багийн Х гэх газраас 2020 оны 08 дугаар сард хохирогч Т.Д-ийн эзэмшлийн улаан алаг эр бяруу 1 тооны, мухар улаан эр бяруу 1 тооны, улаан зүсмийн гунжин үнээ, охин халзан тугалтайгаа, ухаа зүсмийн гунжин үнээ эр тугалтайгаа, нийт 6 буюу олон тооны үхрүүдийг бэлчээр дээрээс нь номер, улсын дугаар нь тодорхойгүй мотоцикль ашиглан хулгайлж, бусдад 5.200.000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Д энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч А.Д олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын эхээр бэлчээрлэж байсан 2 тугалтай үнээ 2 бяруутай нийт 6 тооны үхэр алдаж байсан. ...улаан зүсмийн гунжин үнээ охин халзан тугалтай гунжин үнээний шал буюу хүзүүний доод арьсанд цэнхэр өнгийн хуванцар зүүж эм тавьсан, улаан алаг эр бяруу 1 ширхэг, мөн ухаа зүсмийн гунжин үнээ эр улаан тугалтай гунжин үнээний хүзүүний доод хэсэгт цэнхэр өнгийн хуванцар зүүсэн эмтэй, мухар улаан эр бяруу нэг ширхэг нийт-6 тооны үхэр байсан. ...би хохиролоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-9/, иргэний нэхэмжлэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2020 оны 2-3 сарын үед 4 тооны үхэр худалдаж авсан, мөн 6 тооны үхрийг 08 дугаар сард худалдаж авч байсан, миний эд хөрөнгө. ...надад учирсан хохирол буюу 7 тооны үхрийг үхрээр өгнө гэсэн тул надад учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12/, хохирогч И.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2020 оны 12 дугаар сард Орхон цээл гэж манай нутагладаг газраас зүүн хойш Х бууц Цагаан дэл орчим бэлчээрлэж байсан үхэр сүрэг дотроосоо хар зүсмийн буруу талын чих урдаасаа эрхи эмтэй шүдлэн 3 настай эр үхэр 1 ширхэгийг алдаж байсан. ...надад учирсан 1 тооны үхрийн хохирол буюу 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 86-90/, гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б Д-аас худалдан авч байгаа үхрээ авья гэхэд Д зүүн хойно байгаа хураагаад өвөлжөөн дээр хашна гэсэн. Д намайг мотоцикльтой явах гэж байна та ардуур суучих хоёулаа хамт явья гэхээр нь би Д-ын ард суугаад хамт явсан. Гэрээс зүүн хойд зүгт яваад хэсэг үхэр байсныг Д бид 2 мотоциклиор хөөгөөд гэрээс нь зүүн хойд зүг нэг хашаанд нь хөөж очиж хашсан. Хашсан үхэрнээс 2 тугалтай үнээ, 2 бяруу аваад машин дээр ачсан. Үхрээ ачаад Б бид хоёр ... сум руу явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25/, гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 12 дугаар сард орой мал хотолсоноос хойш харанхуй болсон байсан санагдаж байна. Д над руу залгаад ... рүү мах дөхүүлээд өгөөч унаа олдохгүй байна гэсэн тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед би өөрөө унаж байсан Емпрезза маркийн улаан өнгийн машинаа асааж аваад Д дуудсан газар болох Б гэх газар очиход Д гэрийнх нь гадаа очиход гэрийнхээ баруун урд талд махаа юмаар хуччихсан байсан махыг Д хамт машиндаа ачаад ... руу хөдөлсөн, Д замдаа мах өгөх хүнтэйгээ утсаар яриад байсан. ... постны цаад талд ирээд бид 2 зогссон, Д буугаад нэг машинтай хүнтэй уулзаад миний машины ард байсан махаа уулзсан хүндээ өгөөд буцаад түүний цаад талын колонкоос бинзен авчихаад буцаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх ийн 3-4/, 2022 оны 01-р сарын 13-ны өдрийн ТХҮ-624/2714 дугаартай ... ХХК-ний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 31-33/, 2022 оны 01-р сарын 13-ны өдрийн ТХҮ-624/2717 дугаартай .... ХХК-ний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 102-104/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч А.Д үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч А.Д нь гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр, олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 6.700.000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Ч нь 1.500.000 төгрөгийг, хохирогч Т.Д нь 5.200.000 төгрөгийн хохирлыг тус тус нэхэмжилсэн.
Шүүгдэгч А.Д нь дээрх хохирогч нарт учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч И.Ч 1.500.000 төгрөгийг, хохирогч Т.Д хулгайлагдсан малыг биет байдлаар хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн тайлбар болон хохирогчийн мэдүүлэг, тайлбараар нотлогдож байна. Иймд шүүгдэгч А.Д бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс шүүгдэгч А.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн хоёр удаагийн үйлдэл нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнөх үйлдэлд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зүйлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заажээ.
Шүүгдэгч А.Д нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан зүйлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногтой дүйцүүлэн солихоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Д нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ бусдаас 800,000 төгрөгөөр худалдаж авсан гэх улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикль ашиглаж хулгайлсан ба шүүгдэгч нь уг мотоциклийг эвдээд хаясан тул түүний үнэ 800,000 төгрөгийг төлж барагдуулна гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн үнэ 800,000 /найман зуун/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Д -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Д-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Дорноговь аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногтой дүйцүүлэн сольсугай.
5. Шүүгдэгч А.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн үнэ 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ