| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/659 |
| Огноо | 2022-05-05 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/659
2022 05 05 2022/ШЦТ/659
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Г.Тамир,
Шүүгдэгч С.А, Г.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Г, С.А, Г.М нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 02484 1625 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нар:
1. Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, эгчийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын нисэх 26 байрны 07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд нь 1997 оны 07 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн,
1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.2 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ял оногдуулж нэмж нэгтгэн 2 жилийн хорих ял,
2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000,000 төгрөгөөр торгох ял,
2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгэл эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Цийн Г /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн .хааны багш мэргэжилтэй, Ховд аймгийн Дуут сумын дунд сургуулийн дотуур байрны багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Мөнххайрхан сумын 04 дүгээр баг, Сэнхэр 07 дугаар гудамжны 24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Сийн А /РД: /,
3. Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Мөнххайрхан сумын 04 дүгээр баг, Сэнхэр 11 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овгийн Ггийн М /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.А нь 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс нэн ховор амьтны түүхий эд болох цоохор ирвэсийн арьсыг худалдан авч, иргэн Ж.Өлзийбадрахын эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА 02 дугаар байрны 24 тоот гэрт нь хадгалж, улмаар 2019 оны 04 дүгээр сард яллагдагч Г.Мөнхтулгын санал болгосноор түүнд худалдсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Ц.Г нь нэн ховор амьтны түүхий эд болох цоохор ирвэсийн арьсыг 2019 оны 04 дүгээр сард яллагдагч Г.Мас худалдаж авахаар тохиролцож, улмаар Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу тээвэрлүүлэн, улмаар өөрийн төрсөн эгч Ц.Ганцэцэгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон төвөөс тосуулан авч, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МАЙЮ дээд сургуулийн хойд талын автобусны буудлын орчимд нэн ховор амьтны түүхий эд буюу цоохор ирвэсийн арьсыг худалдах зорилготой хадгалж, тээвэрлэсэн гэмт хэрэг,
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 04 дүгээр сард яллагдагч Ц.Гантулгын санал болгосноор түүнд худалдах зорилгоор яллагдагч С.Ааас худалдан авч, иргэн Р.Хөөхуягаар иргэн Ж.Өлзийбадрахын эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА 02 дугаар байрны 24 тоот гэрт нь хадгалж байсан С.Аын эзэмшлийн нэн ховор амьтны түүхий эд болох цоохор ирвэсийн арьсыг авхуулж, улмаар Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэж, яллагдагч Ц.Гд худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.А, Г.М нар нь нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авч, хадгалж, бусдад худалдсан, Ц.Г нь нэн ховор амьтны түүхий эдийг худалдаж авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аын өгсөн: “Би өмнө мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Дээр нь нэмж хэлэхэд миний бие Ховд аймгийн Дуут суманд дотуур байрны багшаар ажилладаг. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Дуут суманд шилжиж ирээд удаагүй байгаа. Сайн суурьшлаа олоогүй айлын хашаанд амьдарч байна. Нэн ховор амьтны арьсыг авсандаа харамсаж байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Гантулгын өгсөн: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Нэн ховор амьтан байгальдаа байвал сайхан байна. Миний буруу:” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мөнхтулгын өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай эхнэр хагалгаанд ороод өмнөх хуралд ирж чадаагүй хойшилсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.16/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.02, 30/,
Эргүүлийн цагдаагийн илтгэх хуудас /хх.1.03/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай /хх.1.29/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.32-34/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын өгсөн: “... Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан...этгээдийг ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр оногдуулна гэж заасан...Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар...2 дахин өгсөж нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг...” гэх мэдүүлгүүд /хх.1.42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганцэцэгийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай төрсөн дүү Тулгаа над руу өөрийн 88094753 дугаарын утсаар залгаад маргааш та Драгон дээрээс юм тосож авах завтай юу гэж асуусан....2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд манай дүү Тулгаа дахин залгаад Драгон дээр Ховдоос илгээмж ирчихсэн байна гэж дүү хэлэхээр нь илгээмжийг очиж авсан...Дараа нь дүү Тулгаагаас намайг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Эм Ай Ю дээд сургуулийн ойролцоо Доржоод хүргээд өгчих гэсэн хайрцагтай зүйн чинь ирвэсийн арьс байсан байна. Намайг цагдаагаас дуудаад тайлбар мэдүүлэг авлаа гэхэд манай дүү ангийн арьс буюу ирвэсийн арьс байсан гэж мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хөөхуягийн өгсөн: “...Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэн Даажаа /М/ 99479337 дугаарын утаснаас яриад Улаанбаатар хот явж байгаа автобусанд юм дайгаад явуулаад өг гээд би ЭСБА-гийн 09 давхар гадна очиход нэг танихгүй залуу хайрцагтай зүйл гаргаж өгсөн, би тэр хайрцагтай зүйлийн Улаанбаатар явах гэж байгаа автобусанд 11 цагийн үед авчирч тавиад дайгаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.54/,
Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантулгын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн:
“1. ...Цоохор ирвэс (Panthera uncia)-н нэг бодгальд хамаарна.
2. ...эр бодгаль болохыг тодорхойлов.
3. ...эр бодгаль 11,200,000 төгрөг, эм бодгаль 13.000.000 төгрөг
4. ...бие-гүйцээгүй буюу төл амьтан болохыг тодорхойлов.
5. хэвлий орчим цус хурсан толботой, жижиг 0,5-1 см орчим голчтой 2 нүх илрүүлсэн бөгөөд энэ нь дээрх амьтныг буудаж агнасан болохыг илтгэж байна.
6. САЙТИС-ийн 1 хавсралтад бүртгэгдсэн нэн ховор зүйл” гэх дүгнэлт /хх.1.71/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.58-68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Гантулгын өгсөн: “...Би Ховдод байдаг Даажаа буюу Мтай утсаар холбогдон цоохор ирвэсийн арьс олдох эсэх талаар асуухад сураглая гэж надад хариу өгсөн юм. Тэгээд удаагүй хэд хоногийн дараа М залгаж “1 арьс байна яах юм” гэж асуухаар нь би байж байгаараа эргээд залгая гэж хэлээд Доржоо руу залгаж нэг арьс байна яах уу гэхэд Доржоо Улаанбаатарын автобусанд тавьчих би тосоод авна гэхээр нь би Мд тухайн арьсыг хот руу унаанд дайгаад явуулчих гэж хэлэхэд М нь хот хоорондын зорчигч тээвэрт өгч Улаанбаатар хотод оруулж ирсэн юм. Тухайн арьсыг тосож аваарай гээд Доржоод хэлсэн боловч Доржоо нь ээжийгээ сахиж байна. Чи офицерын ордны ойролцоо дөхүүлээд өг гэхээр нь би төрсөн эгч Ганцэцэгийг гуйгаад тосуулан авхуулж. Офицерын ордон оруулаад Доржоогийн 88408368 гэсэн дугаарыг өгөөд холбогдож байгаад авааччихаад өгчих гэсэн юм. Тэгээд манай эгч офицеруудын ордны автобусны буудал дээр цагдаад баригдсан юм... Би өөрийн гаргасан хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг /хх.1.88/,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Баттулгын яллагдагчаар өгсөн: “... би өөрийнхөө үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх.1.189/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Аын яллагдагчаар өгсөн: “... Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Харин уг ирвэсийг алаагүй тул ирвэсийн нөхөн төлбөр болох 11.200.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.144/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мөнхтулгын яллагдагчаар өгсөн: “... Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд ирвэсийн арьс олж өгч Улаанбаатар хот руу хүнд өгөх зорилгоор явуулсан нь үнэн. Би энэ байдлыг ойлгож байна. Ирвэсийн арьс шилжүүлж өгсний улмаас 11.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг санал нийлэхгүй зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.2.156-157/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.2. 166-168/,
С.Аын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.186, 192-193/,
Г.Мөнхтулгын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.188/,
Хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.104, 107-148, хх.2.199-201/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.207-210, 213-220/,
“Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх.2.222-227/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
С.А нь 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс нэн ховор амьтны түүхий эд болох цоохор ирвэсийн арьсыг худалдан авч, иргэн Ж.Өлзийбадрахын эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА 02 дугаар байрны 24 тоот гэрт нь хадгалж, улмаар 2019 оны 04 дүгээр сард яллагдагч Г.Мөнхтулгын санал болгосноор түүнд худалдсан болох нь
Ц.Г нь нэн ховор амьтны түүхий эд болох цоохор ирвэсийн арьсыг 2019 оны 04 дүгээр сард яллагдагч Г.Мас худалдаж авахаар тохиролцож, улмаар Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу тээвэрлүүлэн, улмаар өөрийн төрсөн эгч Ц.Ганцэцэгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон төвөөс тосуулан авч, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МАЙЮ дээд сургуулийн хойд талын автобусны буудлын орчимд нэн ховор амьтны түүхий эд буюу цоохор ирвэсийн арьсыг худалдах зорилготой хадгалж, тээвэрлэсэн болох нь,
Г.М нь 2019 оны 04 дүгээр сард яллагдагч Ц.Гантулгын санал болгосноор түүнд худалдах зорилгоор яллагдагч С.Ааас худалдан авч, иргэн Р.Хөөхуягаар иргэн Ж.Өлзийбадрахын эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА 02 дугаар байрны 24 тоот гэрт нь хадгалж байсан С.Аын эзэмшлийн нэн ховор амьтны түүхий эд болох цоохор ирвэсийн арьсыг авхуулж, улмаар Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэж, яллагдагч Ц.Гд худалдсан болох нь:
Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантулгын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлт /хх.1.71/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.58-68/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А, Г.М, Ц.Г нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч шүүгдэгч С.А, Г.М нарыг Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авч, хадгалж, бусдад худалдсан гэмт хэрэг, шүүгдэгч Ц.Гантулгыг нэн ховор амьтны түүхий эдийг худалдаж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шүүгдэгч С.А, Г.М, Ц.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгальд учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, С.А, Г.М нарт Эрүүгийн хуулийн тусгай 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.
С.А, Г.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.
Мөн С.А, Г.М нар урьд нь хорих ял эдэлж байгаагүй, байнга оршин суух хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж тайлбар, хүсэлт гаргасан учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэн, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байна.
С.А, Г.М нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг ... хүлээлгэх...” буюу С.А, Г.М нарт оршин суух газраас явахыг хориглох, оршин суух газраа өөрчлөх, өөр орон нутагт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлан, тэдэнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.
Улмаар С.А, Г.М нарт 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, шүүгдэгч нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулж байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч С.А нь үйлдсэн гэмт хэргийн улмаас хохиролд 1.500.000 төгрөг, шүүгдэгч Г.М 100.000 төгрөг, шүүгдэгч Ц.Г 1.000.000 төгрөг тус тус мөрдөн байцаалтын шатанд төлсөн байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохиролд нөхөн төлөөгүй үлдсэн С.Аын хохирлоос 6.066.666 төгрөг, шүүгдэгч Г.Мас 7.366.666 төгрөг, шүүгдэгч Ц.Гас 6.466.666 төгрөг тус тус гаргуулж Улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А, Г.М, Ц.Г нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Цоохор ирвэсийн арьсыг Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн тусгай зориулалтын хөлдөөгчид хадгалж байгаа тул тухайн эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Сийн А, Ч овогт Ггийн М нарыг “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авч, хадгалж, бусдад худалдсан”, О овогт Цийн Гантулгын “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдаж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Гд 10.000 /арван мянга/ нэгжээр торгох буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, мөн С.А, Г.М нарт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ц.Гд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Гд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар С.А, Г.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.А, Г.М нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ад Ховд аймгийн Дуут сум, Г.Мд Ховд аймгийн Мөнххайрхан сумаас тус тус гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.А, Г.М нарт сануулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч С.А, Г.М нарт 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.А, Г.М нарт сануулсугай.
11. Энэ хэрэгт шүүгдэгч С.А, Г.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Ааас 6.066.666 төгрөг, Г.Мас 7.366.666 төгрөг, Ц.Гас 6.466.666 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн тусгай зориулалтын хөлдөөгчид хадгалагдаж байгаа Цоохор ирвэсийн арьсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, орлогыг улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
14. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
15. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.А, Г.М, Ц.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР