| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/01158/И |
| Дугаар | 183/ШШ2017/01203 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2017/01203
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2017/01203 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, 2 дугаар байр, 17 тоотод оршин суух, Хөх өндөр олхонууд овогт Чимэдийн Ядмаа /Регистрийн дугаар:ДЭ57032919/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, Оргилрашаан сувилал /Регистрийн дугаар:5056306/ ТӨХК-д холбогдох
Өндөр насны тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 43,340,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ядмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Оргилрашаан сувилал” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад Гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар тэтгэвэрт гарах насанд хүрсэнтэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөн. Надад 3 сарын буцалтгүй тусламж олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Оргилрашаан сувилал” ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2016-2017 оны хамтын гэрээний 3.2.13-д “ажилтан эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрч улсад 25 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэвэрт гарахад нь үндсэн цалингийн дундажаас тооцуулан 36 сар хүртэлх дундаж цалинтай тэнцэх буцалтгүй тусламж 1 удаа олгоно” гэж заасныг зөрчиж гурван сарын тэтгэмж олгосныг зөвшөөрөхгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу “Оргилрашаан сувилал” ТӨХК-ийн 2017 оны эдийн засгийн үзүүлэлт зорилтод түвшинг Төрийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 314 дугаар тогтоолоор баталсан. Тус зорилтод түвшин болон зардлын задаргааг нарийвчлан батлахад 2017 оны тэтгэвэрт гарах ажилтнуудад олгох тэтгэмжийн зардлын задаргаа хэсэгт Ч.Ядмаад 36 сарын тэтгэмж болгохоор баталсан байгаа болно. Урьд онуудад тухайлбал 2016 онд тэтгэвэрт гарсан Н.Эрдэнэчимэгт 32 сар, С.Жавзандуламд 34 сар, 2017 онд О.Сэмэрт 31 сарын тэтгэмжийг зардлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу олгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2-т хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасныг “Оргилрашаан сувилал” ТӨХК-ийн удирдлага зөрчсөн гэж үзэж байна.
Миний бие тэтгэвэрт гарахад нийгмийн даатгалын газраас миний ажилласан хугацааг 38 жил 8 сар гэж баталгаажуулсан. Эмнэлгийн чиглэлийн байгууллагад 3 жил 6 сар ажилласан гэдэгт маргахгүй. Гэхдээ нийтдээ дээрх 38 жил 8 сараас төрийн жинхэнэ албан хаагчаар 33 жил, үлдсэн хэсэгт үйлчилгээний байгууллагад ажилласан.
Иймд “Оргилрашаан сувилал” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2016-2017 оны хамтын гэрээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 314 дугаар тогтоолоор баталсан зорилтот түвшин зардлын төлөвлөгөөг тус тус зөрчсөн болохыг тогтоож иргэн Ч.Ядмаа миний зөрчигдсөн эрхийг сэргээж тэтгэвэрт гарсантай холбогдуулан 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид нэг сарын 1,203,900 төгрөгөөр тооцон нийт 43,340,400 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү. Урьд олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 3,615,000 төгрөгийг хүлээн авсан гэдэгт маргахгүй ч энэ нь тэтгэмж биш тусламж тул 36 сарын тэтгэмжээс хасч тооцохгүй гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Ядмаа нь “Оргилрашаан сувилал” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс томилогдон тус компанид 3 жил 6 сар 6 хоног ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан түүнд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 3,615,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард олгосон.
Манай байгууллага нь Төрийн өмчит Хувьцаат компани тул Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж манайд хамааралгүй. Харин Эрүүл мэндийн чиглэлийн байгууллагын хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгч нь “эрүүл мэндийн бусад ажилтан” гэдэгт хамаарч байгаа.
Нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд маргахгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллагад ажилласан хугацаа нь 3 жил 6 сар байх тул Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрүүл мэндийн чиглэлийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлагатай нийцээгүй тул уг хуулийн дагуу нэг удаагийн тэтгэмж тооцон олгох боломжгүй байна.
“Оргилрашаан сувилал” ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хороонд байгуулагдсан хамтын гэрээний 3.2.13-д заалт нь өөрөө хууль болон байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн, байгууллагын эрх ашгийг илтэд хохироосон заалт. Уг заалтад “36 сар хүртэлх” гэж дээд хэмжээг тогтоосон ч доод хязгаар хэд байх, ямар шалгуур үзүүлэлтийг баримтлан хэрхэн тооцож олгох талаар зохицуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчид олгосон дээрх гурван сарын тэтгэмж нь түүний байгууллагад ажилласан хугацааг харгалзан Хамтын гэрээний 3.2.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу тооцож олгосон тэтгэмж юм.
Хамтын гэрээ гэдэг бол тухайн байгууллагад тогтвор сууршилтай, үр бүтээлтэй ажиллах тэр боломжийг хангах эцсийн зорилготой байдаг. Гэтэл энэхүү зорилго, зарчим нь алдагдан тухайн байгууллагад 25 буюу түүнээс дээш жил ажиллаж, байгууллагын хөгжил дэвшилтэнд өөрийн залуу халуун нас, оюун ухаан, хүч чадал, сэтгэл зүрхээ өгсөн ахмад ажилтанууд нь дөнгөж ажилд ороод 3-4 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарч байгаа ажилтантай адил хэмжээний тэтгэмж авна гэдэг нь өөрөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдаж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан зүйлтэй илт зөрчилдөж байгаа болно.
Нэхэмжлэлд дурьдагдаж буй тэтгэвэрт гарсан ажилтнууд нь эмнэлгийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан шаардлагыг хангасан тул тэтгэмж авсан. Эдгээр ажилтануудад тэтгэмж олгохдоо хамтын гэрээний холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, харин Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол, түүнд оруулсан 2015 оны 338 дугаар тогтоолыг үндэслэж тэтгэмжийг олгосон болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ч.Ядмаа “Оргилрашаан сувилал” ТӨХК-д холбогдуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олговол зохих нэг удаагийн тэтгэмжид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 43,340,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
“Оргилрашаан сувилал” ТӨХК-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар Ч.Ядмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан “өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн” үндэслэлээр ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, улмаар түүнд гурван сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 25 дах тал/
Нэхэмжлэгч тэтгэвэрт гарах хүртлээ нийт 38 жил 8 сар ажилласан, үүнээс төрийн албанд 35 жил 2 сар, түүнд дотор төрийн жинхэнэ албан тушаалд 25 жил 7 сар ажилласан, мөн эрүүл мэндийн байгууллагад 3 жил 6 сар ажилласан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн ажилд орсон, гарсан тухай тэмдэглэгээ, тэтгэврийн дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байх ба зохигчид үүнд маргаагүй байна. /хх 8-18, 30-31 дэх тал/
Мөн тэтгэмжид 3,615,000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэгч Эрүүл мэндийн тухай хуульд заасан “бусад ажилтан”-д хамаарна гэдэгт маргаагүй байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор, “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” журмыг баталсан Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолын 21-д “... тэдгээрийн ажилласан хугацаанд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн эрүүл мэндийн чиглэлээс бусад байгууллагад ажилласан хугацаа дээрх хуулийн 29.2-т заасан хугацаанд хамаарахгүй байна гэж үзэв. Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн байгууллагад 3 жил 6 сар ажилласан байх тул түүнд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу тэтгэмж шаардах эрх үүсээгүй байна.
Мөн нэхэмжлэгч төрийн албанд 35 жил 2 сар ажилласан байх боловч Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор”, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын 1-д “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөхөөр” зохицуулсан, нэхэмжлэгч “өөр ажилд томилогдсон” үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан түүний нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдож байх тул тэрээр Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар шаардах эрхгүй байна. /хх 15 дахь тал /
Харин Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны төлөөлөл, ажил олгогч харилцан тохиролцож ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах үүднээс хамтын гэрээг байгуулах, ийнхүү гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчлэхээр зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэг талаас ажил олгогч “Оргилрашаан сувилал” ТӨХК, нөгөө талаас ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэл хэлэлцэн тохиролцож, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэг жилийн хугацаатай хамтын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу Хамтын гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 3-7 дахь тал/
Хамтын гэрээний 3.2.10-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1-6 хүртэлх сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор” мөн гэрээний 3.2.13-т “Ажилтан эрэгтэй 60 нас хүрч, улсад 25 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэвэрт гарахад нь үндсэн цалингийн дундажаас тооцуулан 36 сар хүртэлх дундаж цалинтай тэнцэх буцалтгүй мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгохоор” тус тус тусгажээ.
Хариуцагч нь хамтын гэрээний 3.2.13 дахь заалт Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нэг удаагийн тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан, мөн ажилтанд хэдий хэмжээгээр хэрхэн тооцож олгох талаар нарийвчлан зохицуулаагүй тул мөн гэрээний 3.2.10-т заасныг баримтлан нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг түүний тус байгууллагад ажилласан хугацааг харгалзан олгосон гэж тайлбарлав. Хамтын гэрээний 3.2.13-т ажилтан ямар чиглэлээр ямар ажилд ажилласан байх талаар тусгагдаагүй байх тул уг зохицуулалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нэг удаагийн тэтгэмж олгох зохицуулалттай адил гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хамтын гэрээний дагуу шаардах эрхтэй байх боловч гэрээнд тэтгэмжийн дээд хэмжээг 36 сар хүртэлх хэмжээний гэж тусгасан, ямар шалгуур үзүүлэлтийг баримтлан хэрхэн тооцож олгох талаар тухайлан зохицуулаагүйгээс гадна нэхэмжлэгч 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шаардаж байх тул шүүх дээрх хамтын гэрээний 3.2.13-т заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олговол зохих тэтгэмжийг тооцон олгох боломжгүй, хариуцагч Хамтын гэрээний 3.2.10-д заасныг баримтлан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон гэсэн тайлбарыг буруутгах үндэсгүй гэж үзэв.
Мөн “Оргилрашаан сувилал” ТӨХК-ийн 2017 оны батлагдсан зардалд тэтгэмжийн мөнгө тусгагдсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар түүнд нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан “Оргилрашаан сувилал” ТӨХК-с нэг удаагийн тэтгэмжид 43,340,400 төгрөг гаргуулах тухай Ч.Ядмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ