| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00443/И |
| Дугаар | 480 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 480
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Б******* сум Хараа * дүгээр баг, * дугаар байрны *-* тоотод оршин суух, Б******* овогт Ц******* Н******* / МБ-********/-ийн нэхэмжлэлтэй,
“Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;
... Миний бие анх 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Э******* хамгаалах газрын даргын **** тоот тушаалаар А******* сумын их эмчийн салбарт сувилагчаар ажилд орсон.
Ингээд 1984 онд А******* ухааны их сургуульд суралцах болж 1984 оны 08 сарын 01-ний өдрийн Э******* хамгаалах газрын даргын *** тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж байсан юм.
Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүйгээс тэтгэвэр тогтоолгох нас минь болсон ч тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.
Иймд намайг хамт ажиллаж байсан 3 хүний тодорхойлолт мэдүүлэг бусад баримтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн А******* сумын Их эмчийн салбарт 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү! ... гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н******* нь “...Сэлэнгэ аймгийн А******* сумын их эмчийн салбарт 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Ц.Н******* нь Сэлэнгэ аймгийн А******* сумын их эмчийн салбарт 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан болох нь 1979 онд нээсэн ****** дугаартай хөдөлмөрийн дэвтэр “ ... 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А******* сумын их эмчийн салбарт сувилагчаар авч ажиллуулав, ... 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “А******* ухааны дээд сургуульд суралцах болсон учир сувилагчийн ажлаас чөлөөлөв” гэх тус тус бичвэр бүхий бичилт, Сэлэнгэ аймгийн Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны Э******* хамгаалах газрын даргын 1991 оны 07 сарын 08-ний өдрийн *** тоот “сургууль төгсөгчдийг хувиарлах” тухай тушаал, гэрч Д.Н******* ...Ц.Н******* нь 1981 онд тус эмнэлэгт сувилагчаар томилогдож ирж байсан. 1984 оны 08 сарын 01-ний өдөр Ц.Н******* а******* ухааны дээд сургуульд, би а******* ухааны дунд сургуульд суралцахаар болж ажлаас чөлөөлөгдөж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг, гэрч К.О******* ... Би тус эмнэлэгт 1976 онд ажилд орж байсан. Ц.Н******* манай байгууллагад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр сувилагчаар орж, 1984 оны 8 дугаар сард сургуульд суралцахаар ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Ц.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б******* овогт Ц******* Н*******г Сэлэнгэ аймгийн А******* сумын их эмчийн салбарт 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ