Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2022/0042/Э |
Дугаар | 2022/ШЦТ/052 |
Огноо | 2022-03-07 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: ,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, ******* овогт ******* , / Регистрийн дугаар: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “" караокены гадна талд иргэн ийн хөл рүү өшиглөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би тухайн үед ийг гараараа дугтраад унагаасан юм. Тэгээд би өөр ийг цохиж зодсон зүйл байгаагүй. Тэгээд байж байтал найзууд нь ирсэн юм. Би ийг унасных нь дараа зөвхөн цамцаар л ороогоод барьж байсан юм. Гэхдээ би гараараа барьж байгаад дугтраад унагасан. Өөр надад цохиж зодсон, өшиглөсөн дэвссэн гэх зүйлүүд гаргаагүй. Тэр үед бол яг хажууд хэн ч байгаагүй. Намайг ийг цамцаар нь дараад байж байхад л хүмүүс ирсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Хэргийг түргэн шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 74- 75 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найз гийн хамт “” караоке руу 20 цагийн үед орсон юм. Тухайн үед би 2 шил, манай найз 4 шил пиво уусан. Дуулаад сууж байтал хэсэг залуучууд тусдаа өрөө аваад хоорондоо мэндлээд би 2 давхарт ороод 00 орсон. Тэр залуучууд тусдаа өрөө аваад орсон байсан. Би 00-оос гараад иртэл тэр хүмүүсийн хаалга нь нээлттэй байсан болохоор нь би өөрөө ганцаараа ороод суусан юм. Тэгээд надад рүнктэй архи хундагалаад өгсөн. Хэн гэдгийг нь би танихгүй. Тэгээд надад дундхан хийгээд өгөхөөр нь би “арай ч дээ хүн доромжилж байгаа юм шиг, муухай юм биш үү” гээд хэлтэл тэнд сууж байсан намайг “чи наадхаа гударвал гудар, гударч чадахгүй бол зайл гээд хоорондоо маргалдаад хэрэлдсэн юм. Тэр өрөөнөөс намайг “гараад ир” гээд чирээд гарсан. Тэр караокены гадаа гарч ирээд маргалдсан чинь бид хоёрыг тэнд байсан хүмүүс боль боль гээд салгасан. Тэгээд би “” руу орох гээд алхтал араас “хөөе чи яах гээд байгаа юм. Би баян айлын хүүхэд байна гээд орилсон. Тэгээд эргээд хоорондоо маргалдаад миний цамцнаас татаад уг караокены ард талд очоод миний цамцнаас заамдаад намайг хавирч унагасан. Намайг газар унасны дараа миний зүүн талын хөл рүү 3-4 удаа өшиглөөд авсан. Тухайн үед миний хөл сонин болоод халуун шатаад явчихаар нь би болъё гэж хэлсэн. Тэгээд хоёр хүн ирээд “больцгоо” гээд болиулсан. Би босож ирээд гишгэх гэтэл гишгэж болохгүй, хөндүүрлээд байсан. Тэгээд байж байтал ирээд “юу болов, яагаад хүнтэй маргалдаад байгаа юм” гээд хүрээд ирсэн. өөрөө “би хүн зодчихсон, цагдаа дуудчихъя” гээд орилоод байсан. Цагдаа ирээд юу болсон талаар асуухад “яах гээд байгаа юм. Асуудал байвал өглөө бол” гээд намайг таксинд суулгаад 103 дээр ирээд үзүүлсэн. “Өглөө ирээд рентген зургаа авахуулаарай” гээд харьж амарсан. Тэгээд 12 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгээр яваад үзүүлсэн. Хөлний рентген зургаа авахуулаад эмчид үзүүлсэн юм. Хөлний шант яс хугараад, шагайны үе няцралттай байна гээд гипс тавьсан. Тэгээд манай аймагт харахгүй. Өвөрхангай аймаг явж үзүүл гэхээр нь би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж явсаар урд шөнө ирсэн. Эхлээд маргалдсан дараа нь шууд намайг барьж аваад цамцнаас заамдаад хавирч унагасан. Миний зүүн талын хөл рүү өшиглөөд зүүн талын хөлөн дээр “чи яасан овоо юм” гээд нэлээн олон удаа дэвссэн. Хэдэн удаа дэвссэнийг нь бол би одоо санахгүй байна. Тухайн үед хөл гэнэт өвдөөд би “болъё оо” гэж хэлсэн. Өөр миний биед халдаж, зодсон юм байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 22-24 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: 12 сарын 14-ний өдөр караокед найз тэй дуулсан. Дүү нар орж ирсэн. гээд хүмүүс орж ирсэн. надад хундаганы тал архи хийж өгсөн. Тэгэхээр нь та нарт 1 шил архи аваад өгөх үү. Хүн доромжилж байгаа бишдээ гэж маргалдаад караокены ард очсон бид хоёрыг эхлээд салгасан. Тэнд энгийн хувцастай хоёр цагдаа байсан. Тэр хоёр цагдаагаас мэдүүлэг ерөөсөө аваагүй. Би той цагаатгасан хүн шүү гэж маргалдаагүй. Тухайн үед би 2 шил пиво л уусан. Би одоо 8,427,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Гэхдээ энэ талаарх баримтыг шүүх хуралд авч ирээгүй. 2 сар эмнэлгээр явсан, ажилгүй байсан үеийн цалин хөлс, мөн миний зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн төлөлт зэргийг нэхэмжилж байгаа. Энэ нь 8,427,000 төгрөг болж байгаа гэв.
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 12 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчим манай найз над руу “уулзъя” гээд залгасан. Дараа нь мөн 20 цагийн орчим залгахаар нь би 22 цагийн орчимд 1 дүгээр багт байрлах “” гээд караокед байхад нь очоод 2 давхрын шатаар гартал нэг танихгүй хүнтэй маргалдаад зогсож байхаар нь би “боль боль” гээд болиулаад ийг караокеноос бүр гадагш аваад гарсан юм. Гэтэл нөгөө маргалдаад байсан залуу нь ирснээ ийг “Хоёулаа ийшээ яваад уулзчихъя” гээд байсан. Тэгээд би ийг явуулаагүй юм. Тэгээд нэлээн маргалдаж зогссон юм. Би тэр байсан 1 давхрын ширээнээс утас, куртик хоёрыг нь аваад эргэж гарч ирээд нөгөө залуугийн найзууд дээр иртэл ийн хувцас нь шороо болчихсон хэвтэж байхаар нь би босгосон юм. “намайг хавирч унагаад хөлөн дээрээс дэвсээд 2- 3 удаа өшиглөчихлөө” гээд байж байхаар нь би “боль боль” гэсэн. Би бол архи, согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. архи, согтууруулах ундаа бол хэрэглэсэн байсан. Харахад бол гайгүй л байх шиг байсан. Намайг очиход ийн хөл нь зүв зүгээр алхаад явж байсан. Тэгээд сүүлд нь хувцсыг нь аваад гараад иртэл хөл эвгүй болчихлоо гээд гишгэж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд би сугавчлаад гарыг нь мөрөн дээрээ давуулаад эмнэлэг рүү авч явсан. тэр маргалдаад байсан хүнтэй хоёулхнаа л тэр караокены араар ороод явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /,
6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш одоог хүртэл эргүүлийн цагдаагаар ажиллаж байна. Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор сумын нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаа *******ийн хамт 17 цагаас шөнийн 01 цаг хүртэл албаны автомашинтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 21 цагийн үед Баянхонгор сумын “ ”-н ар талд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал жижүүрийн шуурхай албанаас “ нэртэй караоке”-ны гадаа хүмүүс зодоон хийгээд байна. Яаралтай очоодох гэж хэлсэн. Тэгээд шууд очиход “” караокены ар талаас гурван залуу гараад үүдэн дээр ирсэн. Тэр гурван залуугийн хоёр нь нэлээн махлаг биетэй нөгөөх нь туранхай залуу байсан. Тэгээд би тухайн хүмүүсээс юу болсон талаар тодруулахад 2 махлаг залуу нь нэлээн халамцуу байсан. Тэр туранхай залуу бол архи уугаагүй эрүүл байх шиг байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 /,
7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл эргүүлийн цагдаагаар ажиллаж байна. Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор сумын нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа *******ийн хамт 17 цагаас шөнийн 01 цаг хүртэл албаны автомашинтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 20-22 цагийн үед Баянхонгор сумын “ ”-н ар талд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал жижүүрийн шуурхай албанаас “ нэртэй караоке”-ны гадаа хүмүүс зодоон хийгээд байна. Яаралтай очоодох гэж хэлсэн. Тэгээд очиход “” караокены ар талаас нэлээн махлаг биетэй 2 залуу гарч ирсэн бөгөөд нэг нь доголчихсон байсан. Тэгээд цагдаа ******* бид хоёр машинаас буугаад очиход тэдний араас нэг туранхай залуу гарч ирсэн. Тэгээд бид хоёр болсон зүйлийн талаар асуухад доголж байсан залуу нь 'Бид нар жаахан маргалдсан юм. Зүгээр зүгээр” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө туранхай залуу нь “би хоёр найзыгаа аваад явчихъя” гэж хэлээд тухайн хүмүүс салаад явсан. 2 махлаг залуу нь нэлээн халамцуу байсан. Харин туранхай залуу нь архи уугаагүй, эрүүл байх шиг байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /,
8. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... караокены газрыг 2017 оноос эхэлж ажиллуулж байна. Манай караокены газар дотроо болон гадна үүдний хэрэгтээ камертай. Харин гадна ар талдаа камер байхгүй. Камерын бичлэг 1 сарын хугацаанд хадгалагдаад автоматаар устчихдаг. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 1 сар өнгөрсөн болохоор бичлэг байсан ч устсан гэсэн үг...гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 /,
9. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 702 дугаартай:
1.ийн биед зүүн шагайн үений гадна хашлага, зүүн шаант ясны дистал булууны арын ирмэгт сэлтэрсэн хугарал, зүүн шилбэ, шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 54-55/
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “" караокены гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан той үл ялих зүйлээр хоорондоо маргалдан улмаар хохирогчийн зүүн хөл рүү өшиглөн хавсарч унагааж, зүүн шагайн үений гадна хашлага, зүүн шаант ясны дистал булууны арын ирмэгт сэлтэрсэн хугарал, зүүн шилбэ, шагайд цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч Г., гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь энэ гэмтлийн улмаас шүүгдэгч *******оос эмчилгээний зардал 600.000 төгрөг авсан талаар мэдүүлсэн мөн цаашид 8.427.000 төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлсэн байна.
Гэвч хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөөгүй тул түүний уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч *******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дурдаж шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Шарп” маркийн хөргөгчийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хөргөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******ид хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч оос цаашид гарах эмчилгээний зардал 8.427.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугара зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Шарп” маркийн хөргөгчийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хөргөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******ид хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн иргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ