| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00440/И |
| Дугаар | 481 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 481
С******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: С******* аймгийн С******* сумын * дугаар баг Бор гүвээ, * дугаар хэсэг **** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ******* овогт Ц******* Д******* нэхэмжлэлтэй /МЮ-*********/
“Эцэг тогтоолгох” –ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Д*******, нарийн бичгийн даргад Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Д******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие Э.У******* 2002 онд танилцаж түүнээс хойш 2017 он хүртэл хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 2003 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү Т*******, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү Б*******, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү С******* нарыг төрүүлсэн. Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Миний хань ёс журмаар нь гэрлэлтээ батлуулна гэж ярьж яваад амжилгүй 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хөдөө ажлаа хийж яваад авто ослын улмаас нас барсан.
Нөхөр маань хэдий нас барсан ч үлдсэн 3 хүүхдийг нь төрсөн эцэг У овоглуулахаар иргэний бүртгэлийн байгууллагад хандсан боловч хүүхдүүдийнхээ овгийг нь солиулж чадаагүй учраас шүүхэд хандсан.
Иймд миний хүү Д.Т*******, Д.Б******* Д.С******* нарын төрсөн эцэг нь Э.У нь мөн болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Ц.Д******* нь нөхөр Э.Уыг хүү Д.Т*******, Д.Б*******, Д.С******* нарын төрсөн эцэг нас барагч Э.У нь мөн болохыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Хүсэлт гаргагч Ц.Д******* нас барагч Э.У нар нь 2002 оноос 2017 оны 06-р сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай гэр бүл байх хугацаанд тэдний дундаас 2003 онд ууган хүү Т*******, 2013 онд дунд хүү Б*******, 2016 онд бага хүү С******* нар төрсөн болох нь хүсэлт гаргагчаас шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан .... миний бие У******* 2002 онд танилцаад түүнээс хойш хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд хань маань ёс төртэй гэрлэлтээ батлуулна гэж ярьж байсан боловч амжилгүй 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр авто ослын улмаас нас барсан. Нөхөр маань хэдий нас барсан ч үлдсэн 3 хүүхдийг нь төрсөн эцэг У овоглуулахаар иргэний бүртгэлийн байгууллагад хандсан боловч хүүхдүүдийнхээ овгийг нь солиулж чадаагүй ... гэх тайлбар, гэрч С.Э ... Миний хүү Э.У нь 2017 оны 06 дугаар саны 17-ны өдөр авто ослын улмаас нас барсан. Миний хүү Д*******тэй 2002 оноос хойш нэг гэрт хамт амьдрах хугацаандаа 3 хүүхдийн эцэг эх болсон. Хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулна гэж байсан боловч амжаагүй. Тэдний дундаас төрсөн Т*******, Б*******, С******* нар миний хүү Уын төрсөн хүүхдүүд мөн ... гэх, гэрч Д.Ч ... манай хүү Д*******тэй 2002 оноос хойш хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй нь үнэн. Т*******, Б*******, С******* нар миний хүү Уын хүүхдүүд мөн...гэх, гэрч Ч.Т ... Манай эгч Д******* нь хүргэн ах Э.У******* 2002 оноос хойш нэг гэрт хамт амьдарсан. Т*******, Б*******, С******* нар Э.У төрсөн хүүхдүүд мөн ... гэх мэдүүлэг болон Д.Т*******, Д.Б*******, Д.С******* нарын төрсний гэрчилгээ, Э.Уын нас баралтын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, С******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаартай “ Ц.Д*******, нас барагч Э.У нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон тухай” шүүхийн шийдвэр зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Ц.Д******* хүсэлтийг хангаж, 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Т*******, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б*******, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С******* нарын эцэг нь Э.У мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Ц.Д******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Т*******, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б*******, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С******* нарын эцэг нь нас барагч Б овогт Э У мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор С******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ