| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00433/И |
| Дугаар | 483 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 483
С****** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С****** аймгийн А******* сум * дугаар баг, **-** тоотод оршин суух, Б******* овогт Г******* Г******* /МА-********/-ийн нэхэмжлэлтэй,
“Д.Т******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;
... Би нөхөр Д.Т******* 2004 онд танилцаж, 2005 оноос нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бидний дундаас хүү Т.Д******* төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй байтал нөхөр маань 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсан.
Ингээд Д******* д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан болохоор шүүхээр энэ байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд намайг 2005 оноос 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд ******* овогтой Т******* хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г******* нь “... Д.Т******* 2005 оноос 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.
Г.Г******* нь нас барагч Д.Т******* 2005 оноос 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамтран амьдрахдаа гэрлэлтээ албан ёсоор гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байжээ.
Тэдний хамт амьдрах хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Д******* төрсөн, харин Д.Т******* 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсныг бүртгэсэн *********** тоот гэрчилгээ, гэрч Д.Э ... Би Т*******ын төрсөн дүү. Г******* нь миний бэр эгч юм. Тэр хоёр 2004 онд танилцаж 2005 оноос нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Д******* нь төрсөн. Манай ах Г******* эгчтэй хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй нь үнэн... гэх, гэрч Ц.Алт*******ийн ... Би Г*******ийн эгч. Т*******, Г******* хоёр 2005 оноос нэг гэрт хамт амьдарсан. Г******* нь өмнөх нөхрөөсөө гэрлэлтийн баталгаагаа салгаагүй байсан учраас гэрлэлтээ батлуулж чадаагүй байтал түүний нөхөр Т******* 2017 оны 7 сарын 13-ны өдөр нас барсан юм... гэх, гэрч Ц.Т... тэд 2005 оноос нэг гэрт хамт амьдарсан. Тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Д******* нь төрсөн. Тэд яагаад гэрлэлтээ батлуулж амжаагүй гэхлээр Г******* өмнөх нөхрөөсөө гэрлэлтээ салгаагүй байсан учраас Т******* гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юм ... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Г.Г*******ийн хүсэлтийг хангаж, насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор Д.Т******* хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэхь хэсэгт заасныг баримтлан Б******* овогт Г******* Г*******, Б******* овогт *******ын Т******* нарыг 2005 оноос 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор С****** аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ