Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2022/0022/Э |
Дугаар | 2022/ШЦТ/022 |
Огноо | 2022-02-09 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Чингүн
Улсын яллагч: Н.Нямдорж
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ******* овогт ******* *******, регистрийн дугаар: *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******ын “ ” гэх фейсбүүк хаяг руу буюу цахим хэрэгсэлд нууцаар нэвтэрч иргэн 40.000 төгрөг, 20.000 төгрөгийг ******* мэтээр өөрийгөө итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийт 60.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
Талийгаач аавын минь найз болох ******* гэх хүн хааяа манайхаар орж гардаг юм. Тус хүний хувьд фейсбүүк ашигладаг бөгөөд өөрөө хөгшин хүн болохоор юмнуудыг нь сайн мэддэггүй. Хэзээ эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна. н.******* ах манайд ирээд миний гар утсанд өөр хүний фейсбүүк аккаунт хаяг орсон, хадгалагдсан байна, устгаж өгөөч гэхээр нь устгаж өгч байсан. Тэгэхээр нь тэр хүний аккаунт хаягийн логин нэр хэсэгт бичигдсэн утасны дугаарыг өөрийнхөө утасны фейсбүүк апп руу оруулаад нууц үгийг нь мөн тус дугаараар хийсэн чинь нэвтэрсэн. Тухайн үед ямар нэгэн санаа зорилго байгаагүй, зөвхөн сонирхоод оруулж үзсэн чинь нэвтэрсэн юм. Тэгэхэд би аймгийн сумын 3 дугаар баг тоот хашаанд байх гэртээ байхдаа өөрийнхөө Х2 маркийн гар утсаар фейсбүүк апп руу нэвтэрсэн надад мөнгөний хэрэг байсан учир гэнэт нөгөө ах, эгч нь гэх хүмүүс рүү чат бичиж мөнгө авъя гэж бодсон юм. Эхлээд ах нь гэх хүн рүү чат бичиж түүнээс 40.000 төгрөгийг дараагаар нь эгч нь гэх хүн рүү нь чат бичиж 20.000 төгрөгийг тус тус авсан. Дээрх 2 мөнгийг хоёуланг нь ээжийнхээ дугаарын дансанд шилжүүлэн авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 /
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед манай ээжийн дүүгийн хүүхэд буюу үеэл ах над руу залгасан. Тэгээд чиний фейсбүүк хаягаар 40.000 төгрөг зээлээч манай хүүхэд халуураад өвдөөд байна гэсэн утгатай чат явуулаад н.Оюунчимэг гэсэн данс явуулсан руу нь 40.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд өөрийнхөө “ ” хаяг руугаа ортол гэсэн хаягтай хүнтэй чаталсан байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би өөрийнхөө фейсбүүкээ хакердуулсан. Хүмүүсээс мөнгө нэхээд байна гэсэн утга бүхий пост оруулсан боловч чатлаж байгаад 20,000 төгрөг мөн явуулсан байсан. Мөн өмнөх гэсэн данс руу явуулсан байсан. Би өөрийнхөө Note-8 маркийн гар утсаараа л ордог. Би фейсбүүк ашигладаг боловч бусадтай чаталж чаддаггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 8 /,
Гэрч Ү. мөрдөн байцаалтад өгсөн
тоот данс нь миний нэр дээр байдаг. Би аймгийн дунд захын “Хишиг монгол караоке, зоогийн газрыг ажиллуулдаг. Тухайн зоогийн газраар үйлчлүүлж байгаа иргэд тооцоогоо миний гэсэн данс руу шилжүүлдэг. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энэ гүйлгээг хэн хийснийг санахгүй байна. Олон хүн үйлчлүүлдэг болохоор энэ тэр гэж хэлж чадахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 /,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн
Би энэ гүйлгээг хийгээгүй. Миний дансанд мэдээлэл ирдэг боловч заримдаа ирдэггүй. гэсэн дугаартай холбоотой байдаг. Би мобайл банкаар гүйлгээ хийдэг. Тэгэхдээ би мобайл банкаар гүйлгээ хийж чадахгүй. Манай охин ******* гүйлгээг хийж өгдөг. Би фейсбүүк ашиглаж чадахгүй. Би бусдад дансныхаа дугаарыг хэлээд миний дансаар гүйлгээ хийж байсан тохиолдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14 /
аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар шинжээчийн ... haier маркийн 32 инчийн LCD зурагт 400,000 төгрөг, LG-SU 660 маркийн гар утас 80,000, нийт 480,000 төгрөгийн үнэлгээтэй ... гэх дүгнэлт /хх-ийн 26/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 68-69/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 46-48/, эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол /хх-ийн 77-80/, хохирол нөхөн барагдуулсан баримт /хх-ийн 49/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 30-31/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 36/, депозит дансны хуулганууд /хх-ийн 39-41/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 42/, фэйсбүүк чатны хуулганууд /хх-ийн 51-60/, хаан банкны дугаар дансны хуулганууд /хх-ийн 63-64/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******ын “ ” гэх фейсбүүк хаяг руу буюу цахим хэрэгсэлд нууцаар нэвтэрч иргэн 40.000 төгрөг, 20.000 төгрөгийг ******* мэтээр өөрийгөө итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийт 60.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 74-75 /, хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 8 /, гэрч Ү. мэдүүлэг /хх-ийн 11-12 /, гэрч мэдүүлэг /хх-ийн 14/, аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч *******, гэрч , гэрч , шүүгдэгч *******ийн өөрийнх нь мэдүүлэг болон шүүгдэгч ******* нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурах, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд мэдэлдээ авах үйлдэл, эд хөрөнгө өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцаах өгөхгүй, ашиглах захиран зарцуулах эрхийг олж авдаг идэвхитэй үйлдэл илэрдэг бөгөөд өмчлөгч болон эзэмшигчийн хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс хөрөнгийг хуурч төөрөгдүүлэх аргаар үйлдэгдсэн дээр дурдсан шинжүүд хангагдаж байх тул энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******т торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 20000 төгрөг, 40000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, ... шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн ... LG X2 маркийн гар утас...-ыг худалдан борлуулж, улсын орлого болгож,
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******ийн эзэмшлийн....haier маркийн 32 инчийн зурагт..”- 1 ширхэгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн ... LG X2 маркийн гар утас...-ыг худалдан борлуулж, улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн ...haier маркийн 32 инчийн зурагт..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгосугай,
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА