| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00432/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 484
С****** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С****** аймгийн С******* сум * дугаар баг, * дугаар хэсэг, *** тоотод оршин суух, Б******* овогт Б******* П******* /МЖ-*******/-ийн нэхэмжлэлтэй,
“Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;
... Миний бие анх 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр С****** аймаг З******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны худалдагчаар ажилд орсон.
Ингээд өөрийн хүсэлтээр 1989 оны 12 дугаар сарын 29-нд ажлаас чөлөөлөгдсөн. Одоо 2017 оны 7 дугаар сард тэтгэвэрт гарах болсон бөгөөд манай байгууллагын архив шатсан тул 1986 оны 06 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл З******* сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.П******* нь “... С****** аймгийн З******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 29-ний өдрийг хүртлэх соёлын барааны худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Б.П******* нь С****** аймгийн З******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл соёлын бараан худалдагчаар ажилаж байсан болох нь 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нээсэн ******** дугаартай хөдөлмөрийн дэвтэр “... 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр С****** аймгийн З******* сумын худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны худалдагчаар авч ажиллуулав...” 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “...өөрийн хүсэлт, ар гэрийн гачигдалаар ажлаас чөлөөлөв” гэх тус тус бичвэр бүхий бичилт, гэрч Д.Б******* ...Б******* П******* нь 1986 оны 06 дугарр сард З******* сумын худалдаа бэлтгэлийн ангид анх соёлын барааны худалдагчаар ажилд ороод 1989 оны 12 сар хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн нь үнэн ... гэх мэдүүлэг, гэрч Ц.Са******* ... Би 1982 онд С****** аймгийн З******* сумын Хуладаа бэлтгэлийн ангид ажилд орсон. Б.П******* нь манай байгууллагад 1986 оны 06 дугаар сараас 1989 оны 12 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн ... гэх, гэрч Д.Ц******* ... Би П*******тэй С****** аймгийн З******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986-1989 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.П*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б******* овогт Б******* П*******г С****** аймгийн З******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл соёлын барааны худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчр шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор С****** аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ