Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 485

 

С****** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: С****** аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг, * дугаар хэсэг, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, А******* овогт Ч******* С******* /МО *********/-ийн нэхэмжлэлтэй

     Хариуцагч: Т******* банк ХХК-ийн С****** салбарт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1.004.545 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.С******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

         ...Би “Т******* банк ХХК-ийн С****** салбарт” харилцааны ахлах менежерийн албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 03 дугаар 28-ны өдрийн *** тоот шүүхийн шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн.

            Анхан шатны хүчинтэй шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш намайг Т******* банк ХХК-ийн С****** салбар нь ажилд авахгүй байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 84 тоот Салбарын захирлын тушаалыг гаргаж, хуучин эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилон, хөдөлм******* гэрээг байгуулсан.

            Ингээд ажлаа хэвийн үргэлжлүүлж байтал гэнэт 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа очиход, хуралд дуудсан, уг хуралд оролцоход “Ажил хүлээлцэх комисс” байгуулчихсан тооцооны төв хариуцсан менежер ******* “таны орон тоо хасагдсан одоо ажлаа хүлээлгэж өг” гэж хэлээд надад хөдөлм******* гэрээ цуцалсан тушаал, шийдвэр танилцуулалгүйгээр миний ажлыг комисс нь хүлээн авч намайг үндэслэлгүйгээр дахин ажлаас халсан. Миний гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага:

        1. Ч.С******* миний биеийг ямар ч үндэслэлгүйгээр, хөдөлм******* гэрээ цуцалсан тушаал, шийдвэргүйгээр ажлаас халсан тул эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох

            2.Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах                                                                     

            3. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд

заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт               бичилт хийлгэх

        4. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235 тоот анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ажилд орсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.004.545 төгрөг, мөн 2017 оны 4 дүгээр сарын 25-наас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртлэх хугацааны цалин 4.916.544 төгрөг, нийт 5.921.089 төгрөгийг Т******* банкны С****** салбараас гаргуулж өгнө үү  гэжээ. 

Хариуцагч: Т******* банк ХХК-ний С****** салбар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч Ч.С******* нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С****** аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235 тоот шийдвэрийн дагуу С****** салбарын харилцааны ахлах менежерийн ажлын байранд эгүүлэн томилогдож хөдөлм******* гэрээ байгуулан ажиллаж байсан.

Гэтэл Т******* банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн */*** тоот тушаалаар тус банкны С****** салбарын Харилцааны ахлах менежерийн ажлын байрны орон тоо хасагдаж тогтоогдсон. Иймд “Хөдөлм******* тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1, /хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн тэгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлм******* гэрээг цуцална/ гэж тайлбарласны дагуу хасагдаж тогтоогдсон ажлын байранд ажилаж байсан Ч.С*******т Хөдөлм******* тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлм******* гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг нэг сарын өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн.

Тухайн мэдэгдлийн нэг сарын хугацаа дууссан тул 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот тушаалаар Ч.С*******тэй байгуулсан хөдөлм******* гэрээг цуцалсан.

Банк Ч.С*******тэй байгуулсан хөдөлм******* гэрээг цуцлахдаа Хөдөлм******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэхь хэсэгт заасны дагуу тэтгэмж олгосон. Банкны зүгээс тэтгэмж олгохдоо Ч.С*******т нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж, мэдэгдлийн 30 хоногийн хугацааны цалинтай хамт нийт 2.818.000 төгрөг тооцож олгосон болно.

Иймд Ч.С*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.С******* нь Т******* банк ХХК-ийн С****** салбарт холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.С******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ...хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл... гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, Хөдөлм******* тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явцыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл: Нэг.

1. Т******* банк ХХК-ийн С****** салбар нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С****** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаар сарын 28-ны өдрийн 235 тоот шийдвэрийн дагуу С****** салбарын харилцааны ахлах менежерийн ажлын байранд Ч.С*******ийг томилон ажиллуулсан байна.

2. Ажил олгогч нь ажилтанд ажил хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 9 хоногийн дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Т******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн */***, */*** тоот тушаалыг тус тус үндэслэн “Ажил хүлээлцэх, ажлын хэсэг томилон ажиллуулах тухай” тушаал гаргаж улмаар түүний ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс гүйцэтгүүлээгүй байна.

Ажил олгогч тухайн ажлын байрыг үгүй болох талаар урьдчилан мэдэх боломжтой бөгөөд ажил олгогч нь Хөдөлм******* тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан ... “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах” үүрэгтэй.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь  Ч.С*******ийн ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлахдаа: Т******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн */*** тоот тушаалаар тус банкны С****** салбарын ахлах менежерийн ажлын байрны орон тоо хасагдаж тогтоогдсон учраас Ч.С*******т хөдөлм******* гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэг сарын өмнө мэдэгдсэн, тухайн мэдэгдлийн хугацаа дуусч 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн *** тоот тушаалаар Ч.С*******тэй байгуулсан хөдөлм******* гэрээг цуцалсан. Банк хөдөлм******* гэрээг цуцлахдаа Хөдөлм******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэхь хэсэгт заасны дагуу тэтгэмж олгосон. Ингэхдээ сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж, мэдэгдлийн 30 хоногийн хугацааны цалингийн хамт тооцож олгосон гэж тайлбарласан боловч дээрх тушаалдаа Ч.С*******ийн ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралт болон ажил хүлээлцэхэд зориулсан хугацаа зэргийг тусгаагүй байна.

Иймд Т******* банк ХХК-ийн С****** салбарын захирлын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот тушаал хөдөлм******* хуулинд нийцээгүй байх тул Ч.С*******ийг Т******* банк ХХК-ийн С****** салбарын харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд  нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Т******* банк ХХК-ийн С****** салбараас гаргуулах, мөн түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, түүнд зохих бичилтийг хийлгэх нь  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. С****** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны ажилд орсон хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 1.004.545  төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нь урьд Ч.С*******тэй байгуулсан хөдөлм******* гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цуцалж, түүнийг ажлаас чөлөөлж байсан ба энэхүү шийдвэрийг шүүх хууль зөрчсөн гэж үзэж, С****** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр Ч.С*******ийг Т******* банк ХХК-ийн С****** салбарын харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоожээ.

Ажил олгогч нь ажилтанг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажилд томилсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан ажилд томилох тухай тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртлэх хугацааны цалин 1.004.545 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байгаа боловч үүнтэй холбоотой тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.С*******ийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /70.200+109.687/ нийт 179.887 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, *** дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлм******* тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.С*******ийг Т******* банк ХХК-ийн С****** салбарын харилцааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлм******* тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Т******* банк ХХК-ийн С****** салбараас 5.921.089 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлм******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Ч.С*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Т******* банк ХХК-ийн С****** салбарт үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Т******* банк ХХК-ийн С****** салбараас 179.887 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор С****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ