Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/44

 

У.Н, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                      Прокурор Д.Ганцэцэг

                                       Ялтан У.Н, Б.А нар /цахим сүлжээгээр/

                                      Нарийн бичгийн дарга  Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний  өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурорын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтээр У.Н, Б.А нарт холбогдох 201503000330 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт У.Н

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.А

У.Н нь ялтай байхдаа буюу давтан үйлдлээр ганцаараа шунахайн сэдэлтээр 2014 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас иргэн М.М 2 тооны адууг машин механизм хэрэглэн хулгайлан авч 1600000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө иргэн З.С-н гэрт хууль бусаар нэвтэрч, шунахайн сэдэлтээр 32 инчийн Би Си Би маркын зурагт, удирдлагын хамт хулгайлан авч 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сарын 07-ны иргэн М.Б-н гэрээс шунахайн сэдэлтээр хромон гутал хулгайлан авч 650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр З.Ж-н эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркын цэнхэр өнгийн мотоциклийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 1100000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б гэрт цэнэглэж байсан иргэн С.Ээзэмшлийн Самсунг ноте-1 маркын гар утсыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 200000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

  1. оны 08 дугаар сарын 17-ны орой иргэн М.М-н монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч Шарп брэндийн 32 инчийн Эл Си Ди зурагт, шөрмөсөн чулуун хөөрөг, 5 лан мөнгийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 550000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  2. оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө иргэн Д.О-н өмчлөлийн шар хээр зүсмийн азарга, халтар зүсмийн соёолон үрээг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 1280000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 09-ний орой шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар иргэн Я.Э-н байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний хурган дээл, дээлний мөнгөн товч 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, утасны батарей цэнэглэгч, торгон бүсийг хулгайлан авч 1215000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Б.А урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө иргэн Ш.Н-н хашаан дотроос улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркын мотоциклийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 300000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Б.А-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагаан нуурын 27 тоотод оршин суух иргэн Б.З-н хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний булган болон шляпан малгайнууд, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний үсний сувдан даруулга, эрэгтэй хүний даавуун дээл, эмэгтэй хүний годон гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.170.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 8465000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн У.Н нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед хохирогч А.О-г “хулгайн гэмт хэргийн хохирлыг өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан баруун хөлөн тус газар өшиглөж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан;

Б.А нь У.Н-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө иргэн Ш.Н-н хашаан дотроос улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркын мотоциклийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн У.Н-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Б сумын Дайр бор баг, Цагаан нуурын 27 тоотод оршин суух иргэн Б.З-н хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний булган болон шиляпан малгайнууд, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний үсний сувдан даруулга, эрэгтэй хүний даавуун дээл, эмэгтэй хүний годон гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1170000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 1470000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн прокуророос шүүгдэгч Боржигон овогт У. Н-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн давтан бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Боржигон овогт Б.А-г давтан бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар У.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар У.Н-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.А-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Б.А-г оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Архангай аймгийн прокурор Д.Жамбалсүрэн дүгнэлтдээ: Б.А, У.Н нар нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдэж У.Н-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Б.А-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Тэд уг хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө нь

У.Н нь:

-2016 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багт оршин суух Л.Б-н хашааны гаднаас иргэн Д.С-н эзэмшлийн хар өнгийн улсын дугааргүй, Мустанг-5 маркын мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 06 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 35-03 тоот хашаанаас иргэн Т.Н-н эзэмшлийн хар өнгийн улсын дугааргүй, Мустанг-5 маркын мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 13-01 тоот хашаан дотроос иргэн Д.Ц-н эзэмшлийн Мустанг-5 маркын, улсын дугааргүй мотоциклийг хулгайлан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.А-тай бүлэглэн:

-2016 оны 07 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрээс иргэн П.Ц-н эзэмшлийн Мустанг-5 маркын, улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 250.000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр иргэн Ц.Д-н эзэмшлийн хар өнгийн Кэнбо бүргэд маркын мотоциклийг хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 08 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 10-20 тоот хашаанаас иргэн Б.Э-н өмчлөлийн хөх өнгийн Супер Веню маркын улсын дугааргүй мотоциклийг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Н-н 34-03 тоот хашаанаас иргэн С.А-н эзэмшлийн супер Вени маркын мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.А, О.Э, Д.С, С.Ш нартай бүлэглэн:

-2016 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө иргэн Ч.Б-ны эзэмшлийн хөх өнгийн мустанг-5 маркын мотоцикл, гинж, цоож, мотоциклийн дугуй 1 ширхэг, гэрэл дохио 3 ширхэгийг, мөн иргэн Б.Нямдоржийн эзэмшлийн хөх өнгийн супер Мустанг-5 маркын мотоциклийг тус тус машин механизм хэрэглэн хулгайлж Ч.Б-д 1.600.000 төгрөгийн, Б.Н-д 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Б.А нь У.Н-тай бүлэглэн:

-2016 оны 07 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрээс иргэн П.Ц-н эзэмшлийн Мустанг-5 маркын, улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 250.000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр иргэн Ц.Д-н эзэмшлийн хар өнгийн Кэнбо бүргэд маркын мотоциклийг хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

  • 2016 оны 08 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 10-20 тоот хашаанаас иргэн Б.Э-н өмчлөлийн хөх өнгийн Супер Веню маркын улсын дугааргүй мотоциклийг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2016 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө иргэн С.А-н эзэмшлийн улсын дугаартай супер Вени маркын мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

     Б.А нь Ч.Ө-тай бүлэглэн:

-2016 оны 07 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 02 дугаар гудамжнаас иргэн З.З-н өмчлөлийн 1 тооны үхрийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

      Б.А нь О.Э, Д.С, У.Н, С.Ш нартай бүлэглэн:

-2016 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө иргэн Ч.Б-ны эзэмшлийн хөх өнгийн мустанг-5 маркын мотоцикл, гинж, цоож, мотоциклийн дугуй 1 ширхэг, гэрэл дохио 3 ширхгийг, мөн иргэн Б.Н-н эзэмшлийн 20-71 АРЗ улсын дугаартай хөх өнгийн супер Мустанг-5 маркын мотоциклийг тус тус машин механизм ашиглаж хулгайлж Ч.Б-д 1.600.000 төгрөгийн, Б.Н-д 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

     Б.А нь:

-2016 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 58-01 тоот хашаанаас иргэн Г.Б-н өмчлөлийн хөх өнгийн Даюун маркын улсын дугааргүй мотоциклийг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж, эрүүгийн 201603000325 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татагджээ.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд У.Н, Б.А нарт ял оногдуулсан Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, 201603000325 дугаартай хэргийг эрүүгийн 201503000330 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь У.Н, Б.А нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэв.

Ялтан У.Н, Б.А нарт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.А, У.Н нар нь эрүүгийн 201503000330 дугаартай хэрэгт Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн, прокурорын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор 201603000325 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагджээ.

Прокуророос эрүүгийн 201603000325 дугаартай хэргийг 201503000330 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэж Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний  өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй байна.

Б.А, У.Н нарын шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэх хэрэг, шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй хэдий ч түүний шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн хэрэгт оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуулийн зохицуулалтгүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг баримтлан, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх, энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний  өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Б.А, У.Н нарт холбогдох хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт очтол У.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, Б.А нь 21110464 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хоригдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заалтыг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний  өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Боржигон овогт У. Н, Боржигон овогт Б. А нарт холбогдох эрүүгийн 201503000330 тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол У.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Б.А нь 21110464 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хоригдож байгаа болохыг тус тус дурдсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.