Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 489

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

         Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 2 дугаар баг, Хуурч 7 дугаар хэсэг, 3 дугаар гудамж 11 тоотод оршин суух, Хадныхан овогт Норонпилын Отгонбаяр /МХ-72101127/-ын нэхэмжлэлтэй,

 

          “Д.Энхжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Отгонбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

... Миний бие нь Д.Энхжаргалтай 1989 онд танилцаж 1990 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 1991 оны 10 дугаар сарын 05-нд хүү Батсүх, 2009 оны 7 дугаар сарын 12-ны өдөр охин Мөнгөнзул нар төрсөн.

Гэтэл Д.Энхжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ходоодны хорт хавдрын улмаас нас барсан.

Ингээд бага охин Э.Мөнгөнзулд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан болохоор шүүхээр энэ байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Д.Энхжаргал бид хоёрыг 1989 оноос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү! гэжээ. 

 

               Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь “... Д.Энхжаргалтай 1989 оноос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.

Н.Отгонбаяр нь талийгаач Д.Энхжаргалтай 1989 оноос 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтран амьдрахдаа гэрлэлтээ албан ёсоор гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байжээ.

Тэдний хамт амьдрах хугацаанд 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Батсүх, 2009 оны 7 дугаар сарын 12-ны өдөр охин Мөнгөнзул нар төрсөн, харин Д.Энхжаргал 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсныг бүртгэсэн 0000173765 тоот гэрчилгээ, гэрч Д.Энхтайвангийн ... Миний ах Энхжаргал нь Отгонбаяр эгчтэй 1989 онд танилцаж, түүнээс хойш хамт амьдрах хугацаандаа хүү Сүхбат, Батсүх, охин Мөнгөнзул нарыг төрүүлсэн нь үнэн. Ах маань хүнд өвчний улмаас 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нас барсан ... гэх, гэрч Д.Отгонцэцэгийн... Манай ах Отгонбаяр эгчтэй 1989 онд танилцаж, 1990 оноос хойш хамт амьдарсан. Энэ хугацаанд тэд 2 хүү, нэг охинтой болсон. Тэд хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулна гэж ярьж байсан боловч амжаагүй ах маань 2017 оны 7 дугаар сарын 16-нд нас барсан... гэх, гэрч Р.Энхтуулын... 1990 оноос хойш Д.Энхжаргал, Н.Отгонбаяр хоёрыг хамт амьдарч байсныг мэднэ. Тэд хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Н.Отгонбаярын хүсэлтийг хангаж, насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор Д.Энхжаргалтай хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэхь хэсэгт заасныг баримтлан Хадныхан овогт Норонпилын Отгонбаяр, Түмэд овогт Доньдын Энхжаргал нарыг 1989 оноос 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 даь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗУЛ