Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/531

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч П.Бямбасүрэн,  

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А ын А д холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...  2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эх, өвөө, ах, эгч нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт А ын А  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл, сайтад байрлах Зааланд тоглох уу манайхаан гэх нэртэй группэд “unuudul sul tsaguud baina shvv ... ” гэсэн хуурамч зарыг байршуулан 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Б тэй утсаар холбогдон заалны урьдчилгаа заавал шилжүүл, хотын төвд байрлах заал байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах аргаар заалны төлбөрийн урьдчилгаа мөнгө хэмжээн 30.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...тоот дансаар;

-2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед хохирогч О.Х той утсаар холбогдон заалны урьдчилгаа заавал шилжүүл, хотын төвд байрлах заал байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах аргаар заалны төлбөрийн урьдчилгаа мөнгө хэмээн 30.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...тоот дансаар;

-2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед хохирогч Г.Г тай утсаар холбогдон заалны урьдчилгаа заавал шилжүүл, хотын төвд байрлах заал байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах аргаар заалны төлбөрийн урьдчилгаа мөнгө хэмээн 60.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...тоот дансаар шилжүүлэн авч, буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч, нийт 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А гаас: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч А.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний бие хүнд өртэй болсон бөгөөд мөнгө олох шаардлагатай болсон тул 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн фэйсбүүкийн А  А  гэх нэртэй хаягаас Зааланд тоглох уу манайхаан нэртэй группэд заал өгнө гэх утга бүхий зар оруулсан. Удалгүй зарын дагуу миний эзэмшлийн ...  дугаар руу хүмүүс заал авъя гэж залгасан. Ингээд холбогдож байсан хүмүүсээс нэг залуутай ярьж заалны урьдчилгаа 60.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэж хэлтэл Төрийн банкны ... дугаартай данснаас миний Хаан банкны ...дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь би утсаа унтраасан. ...надад ямар нэгэн түрээслэх заал байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

-дахин өгсөн: ...15 цагийн орчим миний зарын дагуу миний дугаар руу хүмүүс заал авъя гэж залгасан. Ингээд холбогдож байсан хүмүүсээс нэг залуутай ярьж заалны урьдчилгаа 30.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэж хэлтэл миний Хаан банкны ...дугаарын данс руу 30.000 төгрөгийг шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

-дахин өгсөн: ...нэг залуутай ярьж заалны урьдчилгаа гэж 30.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй гэтэл ... дугаартай данснаас миний Хаан банкны ...дугаартай данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь би утсаа унтраасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Худалдаа хөгжил төв банкны орчим найзуудтайгаа заал авахаар яриад цахим фэйсбүүк хаягаас зайл хайж эхэлсэн. Тэр үед А  А  гэх хаягаас зааланд сул цаг байна шүү хотын төвөөр гэсэн зарын дагуу холбогдож, 8 цагаас заал байна уу гэж асуухад байхгүй, 7 цагаас Сөүл плазагийн урд байна, цаг нь 30.000 төгрөг, 2 талдаа хагасаар 60.000 төгрөг, урьдчилгаа мөнгө заавал авна гэсний дагуу би өөрийн Төрийн банкны ... гэх данснаасаа ...гэх данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд заал авах цаг дөхөөд 18 цаг 40 минутын орчим уг дугаар руу залгахад Сөүл плазагаас урагшаа жаахан явахад 2 давхар сэндвич заал байгаа гэсний дагуу уг газар очиж хайхад тийм газар байхгүй байсан ба уг дугаар руу холбогдох гэсэн боловч утсаа авахгүй алга болсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр найзуудтайгаа заал авах гээд заал хайсан. Тэр үед А  А  гэх хаягаас зааланд сул цаг байна шүү хотын төвөөр гэсэн зарын дагуу ...  гэсэн дугаар руу холбогдож ярихад 8 цагаас заал байна, Хүүдийн зуугийн тэнд, урьдчилгаа мөнгө хийнэ шүү гэж хэлсний дагуу би өөрийн ... гэх Хаан банкны данснаас ...дугаартай данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлснээс хойш цагийн дараа тухайн зар тавьсан гэх ...  гэх дугаар руу ярьж заал асуух гэхэд утас нь холбогдох боломжгүй болсон ба тэр өдрөөс хойш дахиж тэр дугаар холбогдоогүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр найзуудтайгаа заал авах гээд заал хайсан. Тэр үед А  А  гэх хаягаас зааланд сул цаг байна шүү хотын төвөөр гэсэн зарын дагуу ...  гэсэн дугаар руу холбогдож яриадзаал байгаа юм уу, 9 юм уу, 10 цагаас захиалмаар байна гэхэд 10 цагаас цаг байгаа, манайх Зурагт болон Хүүхдийн зуу гэсэн хоёр газарт заал байдаг, алийг нь сонгох вэ гэж асуухаар нь би Хүүхдийн зууд байрлах зааланд тоглоё гэхэд урьдчилгаа мөнгө хийнэ шүү, гүйлгээний утга дээр нь утасны дугаар болон зааланд тоглох цаг, өөр нэг дугаар бичнэ гэж хэлсний дагуу би өөрийн ... гэх Хаан банкны данснаас ...дугаартай данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлснээс хойш цагийн дараа залгаж асуух гэхэд утас нь холбогдох боломжгүй болсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.А гийн Хаан банк-нд эзэмшдэг ...тоот дансны хуулга /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч А.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.А гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.А нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл, сайтад байрлах Зааланд тоглох уу манайхаан гэх нэртэй группэд “unuudul sul tsaguud baina shvv ... ” гэсэн хуурамч зарыг байршуулан 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Б тэй утсаар холбогдон заалны урьдчилгаа заавал шилжүүл, хотын төвд байрлах заал байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах аргаар заалны төлбөрийн урьдчилгаа мөнгө хэмжээн 30.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...тоот дансаар;

-2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед хохирогч О.Х той утсаар холбогдон заалны урьдчилгаа заавал шилжүүл, хотын төвд байрлах заал байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах аргаар заалны төлбөрийн урьдчилгаа мөнгө хэмээн 30.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...тоот дансаар;

-2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед хохирогч Г.Г тай утсаар холбогдон заалны урьдчилгаа заавал шилжүүл, хотын төвд байрлах заал байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах аргаар заалны төлбөрийн урьдчилгаа мөнгө хэмээн 60.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...тоот дансаар шилжүүлэн авч, буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч, нийт 120.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Хохирогч Г.Г ын өгсөн: “...А  А  гэх хаягаас зааланд сул цаг байна шүү хотын төвөөр гэсэн зарын дагуу холбогдож, 8 цагаас заал байна уу гэж асуухад байхгүй, 7 цагаас Сөүл плазагийн урд байна, цаг нь 30.000 төгрөг, 2 талдаа хагасаар 60.000 төгрөг, урьдчилгаа мөнгө заавал авна гэсний дагуу би өөрийн Төрийн банкны ... гэх данснаасаа ...гэх данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хохирогч М.Б ийн өгсөн:...А  А  гэх хаягаас зааланд сул цаг байна шүү хотын төвөөр гэсэн зарын дагуу ...  гэсэн дугаар руу холбогдож ярихад 8 цагаас заал байна, Хүүхдийн зуугийн тэнд, урьдчилгаа мөнгө хийнэ шүү гэж хэлсний дагуу би өөрийн ... гэх Хаан банкны данснаас ...дугаартай данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Хохирогч О.Х ын өгсөн: ...А  А  гэх хаягаас зааланд сул цаг байна шүү хотын төвөөр гэсэн зарын дагуу ...  гэсэн дугаар руу холбогдож яриадзаал байгаа юм уу, 9 юм уу, 10 цагаас захиалмаар байна гэхэд ...урьдчилгаа мөнгө хийнэ шүү, гүйлгээний утга дээр нь утасны дугаар болон зааланд тоглох цаг, өөр нэг дугаар бичнэ гэж хэлсний дагуу би өөрийн ... гэх Хаан банкны данснаас ...дугаартай данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлснээс хойш цагийн дараа залгаж асуух гэхэд утас нь холбогдох боломжгүй болсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.А гийн хэргээ хүлээж өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 27, 42, 57 дугаар хуудас/ болон түүний Хаан банк-нд эзэмшдэг ...тоот дансны хуулга /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.А нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 83 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч А.А нь заал өгнө гэж хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.А г “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Г , М.Б , О.Х т нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.А г шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналын хүрээнд шүүгдэгч А.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт А ын А г “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.А д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.