| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0007/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/030 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч *******
Хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******д, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч ******* нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бусдунд боловсролтой, мэргэжилгүй, овогт , Регистрийн дугаар: /*******/,
2. Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, овогт , Регистрийн дугаар: //,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Талын гэх газарт *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонсгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ирж явсан жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тоёота Subaru impreza маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мотоцикльтой мөргөлдөж, улмаар зам тээврийн осол гаргаж, мотоциклийн араар сундалж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Талын гэх газарт *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонсгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ирж явсан *******гийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан мотоицкльтой мөргөлдөж, улмаар зам тээврийн осол гаргаж, мотоцикль жолоодож явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан яллагдагчийн эрхийн хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 140 /,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 146/
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Тус өдөр нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байсан. Ажилдаа өглөөний 10 цагийн үед яваад 14 цаг орчимд гэртээ ирэхэд найз залуу *******, хүргэн болох ******* нар сууж байсан. *******тай саяхнаас хамт амьдарч байгаа, миний бие нэг хүүхэдтэй юм. Тухайн үед хүүхэд маань Баянхонгор аймгийн суманд байсан учир түүнийг авчрах гээд ******* ахын мотоциклийг гуйсан юм. Тэгээд тус өдөр ******* ах мотоциклоо авчраад өгөх гээд манайд ирж байгаа нь тэр юм байгаа. Намайг ажлаас гэрт ирэхэд *******, ******* нар архи уугаад сууж байсан. Ерөнхийдөө манайд 17 цаг хүртэл уусан байх намайг байх хугацаанд хоёр шил архи уусан. Намайг ирэхээс өмнө хэр уусан эсэхийг нь мэдэхгүй байна. *******, ******* хоёр нэлээн халсан байсан. Архийг ууж дууссаны дараа манай сумын төвд байх гэрээс *******ын эзэмшлийн мотоциклийг ******* жолоодоод голд нь би суугаад хамгийн хойно ******* суугаад *******ын ахын гэр лүү хөдөлсөн юм. Тэдний гэр Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг буюу сумын төвөөс 5 орчим километрийн зайд байдаг, сумын төвөөс гараад н.ын гэр рүү нь явж байх замд юмтай мөргөлдөх шиг болсон тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр ирсэн байсан. ******* хурдтай л явж байсан, миний 3 хавирга хугарсан одоо цээжний хэсгээр өвдөөд байгаа ... Нөгөө хүн бас манай сумын хүн аль аль нь архи уусан явж байгаад ийм асуудал гарсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна... гэх мэдүүлэг /хх-ийн 30-34 /,
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Элэгний хагалгаанд орсон. Эмч даруйхан хот руу явж эмчилгээ хийлгээрэй гэсэн. нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Цээжээр зовиурьтай байгаа. Ослын дараагаар өрөөсөн бөөр татдаг болсон. Тухайн үед би өөрөө эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байсан юм. Иймд хэдэн төгрөг эм тариа авсан болохоо мэдэхгүй байна. Мөн эмнэлгийн байгууллагаас Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн ба үүнд гарах зардлыг мөн нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /хх-ийн 37 /,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
******* нь байнга эм тариа хийлгэж байгаа, 932,515 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгч байна. *******гаас 750000 төгрөгийг авсан. Манайх одоо сумын төв дээр оршин сууж байгаа. Цаашид гаргах хохирлыг нэхэмжилнэ гэв.
Хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
*******ын хувьд миний нөхөр юм байгаа. 14 цагийн орчимд байх ******* хөдөө гэрээс сумын төвд амьдардаг миний төрсөн дүү *******гийн хүүхдийг Баянхонгор аймгийн сумаас авчирна гэж явсан. Тэгээд тэр оройдоо гэртээ ирээгүй тэгсэн аваарт орсон байсан. Ярьж, босож чадахгүй байгаа. Шөнөжингөө орилж унтахгүй. Ер нь толгойндоо их зовиурьтай нөхцөл байдал хэцүү байна. Энэ осол гарсан цагаас хойш одоогоор бүрдүүлсэн баримт алга байна. Баримтыг шүүхийн шатанд гаргаж өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 40 /,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Би 2021 оны 10 дугаар сарын 15-ний орой 19 цаг өнгөрч байхад сумын төвөөс хөдөө гэр рүүгээ өөрийн машинаар яваад 4 километрийн газар явж байхад Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн гэх газарт машин мотоцикль мөргөлдсөн байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би машинаас буугаад очоод харахад машины урд тал бор буюу бааран дуу өнгийн дээлтэй эрэгтэй хун хажуу талд нь дээлтэй эмэгтэй хүн газар хэвтэж байсан. Мөн цагаан өнгийн машин дотор цэнхэр дээлтэй эрэгтэй хүн рулийн ард сууж байсан. Тэгээд удалгүй, эмч, цагдаа нар ирсэн. Эмч газарт хэвтэж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний үзээд түргэний машинд тэнд байсан хүмүүсийг аваад явсан. Машины урд талд бор буюу бааран дуу өнгийн дээлтэй эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай эмэгтэй нь машинаас 5-6 метрийн зайтай газарт доошоо харсан байдалтай хэвтсэн. Машин дотор цэнхэр өнгийн дээлтэй эрэгтэй хүн сууж байхаар нь сандраад шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Осол болсон гэх газарт очиход харанхуй болсон байсан учраас тэр хүмүүсийн биед нь ил харагдах сорви байсанг үгүйг анзаараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 /,
Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаар шинжээчийн
1. Тухайн зам тээврийн осол нь улсын дугаартай Subaru impreza маркийн автомашиныг жолоодож явсан буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан н мөн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Оролцогч эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг ******* нь жолоодож яваад осол гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
4. улсын дугаартай Subaru impreza маркийн автомашиныг жолоодож явсан мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож” гэсэн заалтыг зөрчсөн, осол гарсан цаг хугацаа, мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, жолооч зорчигч нарын биед үүссэн гэмтлээс харахад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад хүргэсэн шууд шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.
5. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд улсын дугаартай Subaru impreza маркийн автомашиныг жолоодож явсан нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан мустанг-5 маркийн мотоциклийн эзэмшигч нар нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 78-79/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар шинжээчийн
1. *******ын биед гавлын яс зүүн чамархай яснаас зүүн хөхлөг сэртэн, суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн болон чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хаван, цээжний баруун 1, 2, 5, 6-р хавирганы зөрүүтэй, 4, 7-р хавирганы зөрүүгүй, зүүн 2-р хавирганы зөрүүтэй, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн эгэм ясны 1/3 хэсгийн зөрүү багатай хугарал, далны хугарал, баруун уушгины дээд, дунд, доод дэлбэнгийн ар гадаргууд эдийн няцрал, плеврийн хөндийн шингэн хуралдалт, баруун гайморын хөндийн ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ амь насанд аюултай.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 83-84/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр шинжээчийн
1. *******гийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний 7-8-5-р сегментийн задрал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /700 мл/ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ амь насанд аюултай.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.-12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 87-104/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 496 дугаар шинжээчийн
1. биед зүүн бугалга, тохой, шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна ... гэх дүгнэлт /хх-ийн 54-55/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 496 дугаар шинжээчийн
1. *******гийн биед зүүн 8-р хавирганы хоёрлосон, 6, 10-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой байна ... гэх дүгнэлт /хх-ийн 63-64/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /ххх-ийн 136-137/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 04-10/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 152/, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 161 дугаар албан бичиг, хавсралтууд /хх-ийн 72-74/, шүүгдэгч оршин суугаа хаягийн болон боловсролын талаарх тодорхойлолт /хх-ийн 109-112/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 117/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ий 118/, депозит дансны хуулганууд /хх-ийн 121-125/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126-127/, Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ХМШЗ/200 дугаар захирамж /хх-ийн 129-130/, баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Талын гэх газарт *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонсгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ирж явсан жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тоёота Subaru impreza маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мотоцикльтой мөргөлдөж, улмаа зам тээврийн осол гаргаж, мотоциклийн араар сундалж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөн,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Талын гэх газарт *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонсгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ирж явсан *******гийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан мотоицкльтой мөргөлдөж, улмаар зам тээврийн осол гаргаж, мотоцикль жолоодож явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч мэдүүлэг /хх-ийн 146/, шүүгдэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 146/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 30-34 /, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 37 /, хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 40 /, гэрч мэдүүлэг /хх-ийн 43-44 /, Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-79/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-84/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-104/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 496 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 496 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Аймгийн прокурорын газраас Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******д, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч ******* нарт тус тус холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч ******* согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч ******* төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан .
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан .. энэ хуулийн 6.1, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ... гэж , мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан...Хүчиндэх / Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл/ ... гэмт хэргийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй ... гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №88 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 202/ХМШЗ/200 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2, 2-т зааснаар 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж шийдвэрлэж байсан бөгөөд шүүгдэгч ******* нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дахь хэсэгт зааснаар хамаарах боломжгүй болно.
Иймд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж, харин хохирогч нарын биед хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүй хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэр агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
Хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 932515 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Мөнх-эрдэнэ нь 750000 төгрөг төлснийг хасч тооцон үлдэх 181740 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж , хохирогч *******т олгуулж шийдвэрлэлээ.
Хохирогч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нэхэмжлэхгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгч Э.Мөнх-эрдэнэ нь хохирогч *******ын нэхэмжилсэн нийт 935515 төгрөгийг хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хувааж төлүүлэх бөгөөд шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч ******* нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан болно.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон хохирогч нарын шүүхэд хуралдаанд гаргасан хүсэлт, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 -т зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял оногдуулж,
Шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолох зүйтэй байна.
Шүүгдэгч 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгч *******гийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлж, дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шүүгдэгч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******, ******* нарын эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******гийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнийг эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт г согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овогт Мөнх-Эрдэнийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихыг даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг нэг хоногийн хорих ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгч *******гийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
9. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******гаас 181740 төгрөг гаргуулж, хохирогч *******т олгосугай.
11. Хохирогч ******* нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлж, дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шүүгдэгч *******д буцаан олгосугай.
13. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******, *******гийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******гийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
14. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
15. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнийг эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
16. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
17. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА