Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/031 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 хонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт ******* *******, регистрийн дугаар: /*******/,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байрлах “ ” гэх газраас иргэн ******* 7 тооны адууг хулгайлж 7.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ хулгай хэргийг ганцаараа үйлдсэн, тус морийг актад өгсөн, одоо байхгүй. Миний морь 8 настай бүдүүн морь байсан ба түүнийг 500.000 төгрөгөөр үнэлж байна. 7 тооны морийг хайх явцад сураг нь гарахаар хэлье гэж бодсон юм. Тэрнээс хэн хулгайлсан талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 186-187 /

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

2020 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 13-ны хооронд хонгор аймгийн сумын “ ” гэх газраас 7 тооны морио алдсан юм. Хайгаад сураад явж байхад ******* нь хулгай хийснээ хүлээн зөвшөөрөөд таны 7 тооны морийг би авсан, төлж өгнө гэж хэлээд надад 2000000 төгрөг өгсөн юм... Өнөөдрийн байдлаар 4.500.000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 20-нд багтааж 2 хувааж төлөхөөр болсон байгаа. Бид хоёр гэрээ хийж нотариатаар батлуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 46 /,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

******* 9 тооны адуутай ба үүнээс 2 тооны морио тухайн үедээ барьж унаж байсан. Тэгэхээр тэднийхээс 7 тооны адуу алдагдсан гэсэн үг ... 7 тооны адууг ******* адуу болохыг яаж мэдсэн бэ гэвэл ******* нь өөрөө зүсээр нь хэлсэн. Тэгээд түүний адуу болохыг мэдсэн. 7 тооны адуу ******* адуу болохоор өөрөө хохирогчоор оролцож байгаа байх ... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

Тухайн үед нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байсан. Тэгэхэд манайх хонгор аймгийн -Овоо сумын нутаг болох “ ” гэх газарт байсан ...Тэгээд тус өдөр талийдгийн хүүхдүүдийг эргэх гэж явж байхад “ ” гэх газарт эзэмшлийн адуунууд харагдаж байсан. Би өөрөө нэг бүрчлэн тоолж үзээгүй. ******* адуу харагдаагүй, уг нь н. адуутай ойролцоо байдаг байсан. Тухайн үе нь тус өдрийн 19 цагийн орчим байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 60 /,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

2019 оны 08 дугаар сарын 10-13-ны хооронд хонгор аймгийн -Овоо сумын 2 дугаар баг гэх газраас бэлчээр дээр байсан 10 тооны адуу мөн хонгор аймгийн -Овоо сумын гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд бэлчээр дээр байсан 7 тооны монголын үхэр хулгайд алдсан. Би хайгаад хонгор аймгийн -Овоо сум, сумуудаар хайгаад олоогүй гэх хүн миний төрсөн эцэг байгаа юм. Түүний хувьд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бурхан болсон. Хулгайд алдсан 10 тооны адуу аавын нэр дээр бүртгэлтэй байдаг. Аав бурхан болсон болохоор би төлөөлж хэрэг оролцож байгаа. Уулзахад би байгаагүй, талийгаач болон ээж, , ах Б.мөнх нарт 7 тооны адууг зүсээр нь хэлсэн байсан. Харин манай 10 тооны адууг аваагүй, олж өгнө гэж хэлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 51 /,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

2019 оны дулааны улирал байсан. мөнх ахын алдагдсан гэх адуунаас гадна манай хадмын мөн 10 тооны адуу нийт 17 тооны адуу алдагдсан. Б.мөнх ах болон манай хадмын адуу цуг нэг бэлчээрт байдаг байсан ба “ ” гэх газрын наахан талд харз руу бэлчдэг байсан. Би тэгэхэд 2 хоног тутам нэг удаа морио сольдог байсан юм. Бүр солихдоо хоёр, хоёроор нь явж сольдог байсан. Адуунаас 17 тооны адууг таслаад туугаад явсан байсан. Орой манай хадмын бог хариулдаг гэх хүн ирээд танай хадмын адуу “ ” дээр байна гэхээр нь би өглөө очиж унаагаа сольчихоод ирсэн, тийшээ явмааргүй юм даа гэсэн чинь “мэдэхгүй ээ лав тэнд байна лээ, тасарсан юм уу, таван н урд байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 10-11 цагийн орчимд адууны бэлчээр дээр очоод үзсэн чинь тал нь алга байсан. Тэгээд тэр орчмоор хайгаад олоогүй, би өөрөө тэрүүгээр 3 хоног хайгаад барахаа байгаад мөнх ах өөрөө очиж хайж явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62 /,

 хонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 655 дугаар шинжээчийн .... хохирогч алдсан гэх нас гүйцсэн бүдүүн морь 7,700,000 төгрөг, шүдлэн насны үрээ 600,000 төгрөг, нас гүйцсэн гүү 1,000,000 төгрөг, нас гүйцэтсэн азарга 1,200,000 төгрөг, монголын эр үхэр 1,200,000 төгрөг, сувай үнээ 3,600,000 төгрөг, шүдлэн үхэр 1,200,000 төгрөг нийт 16,500,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 67/

хонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шинжээчийн ....8 настай бүдүү морь 600,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 73/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 180-181/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 37-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 76/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77, 81/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 80/, депозит дансны хуулганууд /хх-ийн 83-86/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, хонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 90-95/, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-102/, мөрдөгчийн Улаанбаатар хотод ажиллах маршрут, төлөвлөгөө, тэмдэглэл /хх-ийн 106/, зарлан мэдээлэл /хх-ийн 109-112/, хонгор аймгийн авто тээврийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар албан бичиг /хх-ийн 117/, “Юнител” ХХК-ийн 3855 албан бичиг, хуулганууд /хх-ийн 119-173/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 202-203/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байрлах “ ” гэх газраас иргэн ******* 7 тооны адууг хулгайлж 7.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 186-187 /, хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 43-44, 46 /, гэрч мэдүүлэг /хх-ийн 56-57 /,гэрч мэдүүлэг /хх-ийн 60 /, гэрч мэдүүлэг /хх-ийн 49-50, 51 /, гэрч мэдүүлэг /хх-ийн 62 /,хонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 655 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67/,хонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байрлах “ ” гэх газраас иргэн ******* 7 тооны адууг хулгайлж 7.700.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар зарж мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч хохирогч Б.мөнх нь 7 тооны хонийг 7700.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч ******* нь бусдын 7 тооны хонийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт ....Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ ... гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинж чанарыг тодорхойлж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогч шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.мөнхөд 7 тооны адууны үнэ буюу 7700000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг хураан авах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар хонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 600,000 төгрөгөөр ...үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүгдэгч *******аас 600,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 600,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор хонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА