Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 488

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Голомт банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй Б.Ган-Очир, Х.Налжирмаа нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 23.007.400.56 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       ... Б.Ган-Очир нь тус банктай 2011 ны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ4320001965 тоот Зээл болон Ипотекийн гэрээ байгуулж 24.000.000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй 180 сарын хугацаатайгаар орон сууцны зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээл, хүү төлөлтийн графикийн дагуу төлөх төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс зөрчсөн байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 06 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 775.852.85 төгрөг, хүүнд 2.035.270.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9271.30 төгрөг нийт 2.820.394.91 төгрөгний зээлийн өр төлбөр хуримтлагдсан байна.

            Иймд зээлдэгчтэй байгуулсан 2011 оны 11 сарын 20-ны өдрийн 4320001965 тоот Зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл болох 20.945.080.37 төгрөг, зээлийн хүү 2.053.048.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9271 төгрөг нийт 23.007.400.56 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 272.987 төгрөгний хамт гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү! гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагч Б.Ган-Очир нар 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

      ... Хариуцагч Б.Ган-Очир нь зээл болон зээлийн хүүний хуримтлагдсан төлбөр 3.150.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банкны 4320001955 тоот дансанд төлөн, үлдэгдэл зээлээ Голомт банктай байгуулсан гэрээний дагуу төлнө. Уригдсан тал Б.Ган-Очир нь 2017 оны 09 дүгээр сарын 29-нд 3.150.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Голомт банктай байгуулсан зээлийн гэрээ зөрчсөн гэж үзээд Голомт банкнаас нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү болох үлдэгдэл мөнгийг тухайн өдрөөр тооцож гарсан үнийн дүнг уригдсан тал Б.Ган-Очирын үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Ган зам 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 047-б тоотод орших, Ү-1317001677 гэрчилгээний дугаартай 216 м.кв талбайтай Б.Ган-Очирын нэг хүний өмч, хувийн орон сууц болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.

 

Зөвшөөрсөн:

       

             Нэхэмжлэгчийн                                                              Хариуцагч: Б.Ган-Очир

    итгэмжлэгдсэн төлөөлөгч:

              Б.Болормаа                               

 

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нь хариуцагч Б.Ган-Очир, Х.Налжирмаа нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 23.007.400.56 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж  нэхэмжлэлийн шаардлага болох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 23.007.400.56 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь зээл болон зээлийн хүүний хуримтлагдсан төлбөр 3.150.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банкны 4320001955 тоот дансанд төлөн, үлдэгдэл зээлээ Голомт банктай байгуулсан гэрээний дагуу төлнө. Уригдсан тал Б.Ган-Очир нь 2017 оны 09 дүгээр сарын 29-нд 3.150.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Голомт банктай байгуулсан зээлийн гэрээ зөрчсөн гэж үзээд Голомт банкнаас нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү болох үлдэгдэл мөнгийг тухайн өдрөөр тооцож гарсан үнийн дүнг уригдсан тал Б.Ган-Очирын үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Ган зам 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 047-б тоотод орших, Ү-1317001677 гэрчилгээний дугаартай 216 м.кв талбайтай Б.Ган-Очирын нэг хүний өмч, хувийн орон сууц болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг  хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 272.987 төгрөг төлсөн болохыг дурьдаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 23.007.400.56 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 272.987 төгрөгийн тал хувь 202.975 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйл, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 7416 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК /Сэлэнгэ салбар/ болон хариуцагч Б.Ган-Очир нар нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 272.987 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж болох 272.987 төгрөгний тал хувь 136.493 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх 136.493 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д /Сэлэнгэ салбар олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дугаар зүйлийн 741.8-д заасныг баримтлан шүүгчийн захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9-д заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

             

 

                                                          ШҮҮГЧ                          МӨНХЗУЛ