| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00447/И |
| Дугаар | 486 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 486
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С****** аймгийн ******* сум, Ж******* * дүгээр баг, * дүгээр хэсэг ** тоотод оршин суух хаягтай, “М*******” ** дугаар цэцэрлэгт багш ажилтай гэх, Р******* овгийн Ц******* О******* нэхэмжлэлтэй /*********/
“Байрны өмчлөгч тогтоолгох” –ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О*******, нарийн бичгийн даргад Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Ц.О******* миний бие одоо амьдарч буй байшингаа иргэн Ш******* 2000 онд худалдан авч одоог хүртэл 17 дахь жилдээ амьдарч байна.
Уг байшин нь 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* сумын өмч хувьчлалын комиссын тогтоолоор тухайн үед амьдарч байсан иргэн Шаарийбуугийн нэр дээр хувьчлалд гарсан байна. Иргэн Ц******* овогтой О******* миний бие нь уг байшинг худалдан авахдаа Ш худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй. Бид 2 амаар тохиролцож байрыг өгч авалцсан юм.
Миний бие өөрийнхөө амьдарч буй байшинг өөрийн өмчлөлд бүртгүүлж, гэрчилгээ авах гээд хөөцөлдөхөөр үл хөдлөх хөрөнгийн маргаантай эсэх талаар шүүхийн шийдвэр шаардаад 5 жил боллоо.
Иймд намайг Сэлэнгэ аймгийн ******* сум, Ж******* *дүгээр баг, * дүгээр хэсэг ** тоотод байрлалтай 77 м2 талбай бүхий 3 /гурван/ өрөө байрны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О******* Сэлэнгэ аймгийн ******* сум, Ж******* * дүгээр баг, * дүгээр хэсэг ** тоотод байрлалтай 77 м2 талбай бүхий 3 /гурван/ өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү ... гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэхь хэсэгт зааснаар “... эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна...” гэж заасны дагуу нэхэмжлэгчид уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.
Мөн 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл дээрх байрны талаар ямар ч маргаан гараагүй болох нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын ... Ж******* * дүгээр багийн * дүгээр хэсгийн ** тоотод байрлах 77м2 палкан байшин нь 1991 онд ******* сумын өмч хувьчлалын комиссын тогтоолоор бага хувьчлалаар гарсан бөгөөд уг байшинд оршин суух Цэдэнбалжир овогтой О******* нь 2000 оноос одоог хүртэл амьдарч байгаа болохыг тодорхойлов ... гэх тодорхойлолт, гэрч О.О “... Би 1978 оноос Сэлэнгэ аймгийн ******* суманд амьдарч байна. Шаарийбуу гээд манай сумын малын эмч байсан хүн амьдарч байгаад 2000 онд О*******т зарсан. Түүнээс хойш өнөөг хүртэл Ц.О******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Ж******* *дүгээр баг, * дүгээр хэсэг, ** тоотод амьдарч байгаа нь үнэн ...” гэх, гэрч Ж.Ш “... Би 1984 оноос хойш Сэлэнгэ аймгийн ******* сумын Ж******* багт амьдарч байна. Уг байшингийн талаар өмнө нь маргаан үүсгэж байгаагүй. Ц.О******* нь энэ байшингийн өмчлөгч мөн ...” гэх, И.О “... Би ******* сумын * дүгээр баг, Ж******* * дүгээр хэсэг ** тоотод 25 жил амьдарч байна. Шаарийбуу нь уг байшинд 1980-2000 он хүртэл амьдарч байгаад зарсан бөгөөд уг байшинд Ц.О******* гэр бүлийнхээ хамт одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн ...” гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн ******* сум, Ж******* * дүгээр баг, * дүгээр хэсэг ** тоотод байрлалтай ******* нэгж талбарын дугаартай, Г-********* дугаар бүхий Ц.О******* эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээ зэргээр нотлогдож байна.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум, Ж******* * дүгээр баг, * дүгээр хэсэг ** тоотод байрлалтай 77 м2 талбай бүхий 3 /гурван/ өрөө байрны өмчлөгч нь Р******* овгийн Ц******* О******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Ц.О******* улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэхь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сум, Ж******* * дүгээр баг, * дүгээр хэсэг ** тоотод байрлалтай 77 м2 талбай бүхий 3 /гурван/ өрөө байрны өмчлөгч нь Р******* овгийн Ц******* О******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар Ц.О******* улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ