| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0027/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/032 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/032
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Чингүн
Улсын яллагч: Н.Нямдорж
Шүүгдэгч Ж.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Баясгаланд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000000004 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, , эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Гончив овогт Жанчивын Баясгалан, регистрийн дугаар: ВТ92122610,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ж.Баясгалан нь согтуурсан үедээ, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Отгонцэцэгийг бусадтай хардаж, улмаар нүүрэн тус газар гараар цохиж, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 46 дугаар гудамжны 06 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Отгонцэцэгийг хамт архи ууж байсан Д.Гантулгатай хардаж, улмаар нүүрэн тус газар гараар цохиж, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ж.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай найз Д.Гантулга хотоос ирээд ганц шил архи аваад гэрт ороод ирэхээр нь гэртээ хамтран амьдрагч Д.Отгонцэцэгтэй байж байгаад бид гурав тухайн архийг хувааж уугаад дуусахаар нь би дахиад 1 шил архи авсан. Түүнийг гурвуулаа хувааж уугаад нэлээн согтоод би унтсан байсан. Нэг сэртэл эхнэр Д.Отгонцэцэг орилох шиг болсон. Тэгээд би уурандаа босож ирээд Гантулгыг ууж чадахгүй гээд гэрээсээ хөөгөөд Д.Отгонцэцэгийг 2 алгадсан. Д.Отгонцэцэгийн баруун нүдийг тэр үйл явдал болохоос 2 хоногийн өмнө хуучин нөхөртэйгөө яриад байхаар нь хардаад би нэг удаа гараараа цохисон байсан.Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нүд рүү нь гараараа 2 удаа л алгадсан, нөгөө нүд нь хавдаад хурдан хөхөрсөн.
...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Отгонцэцэг нь 10 мянгатад надтай хамт архи уусан. Тэгээд Д.Отгонцэцэг нь салсан нөхөртэйгөө утсаар яриад байхаар нь уурандаа хардаад нэг удаа баруун талын хацар луу алгадсан, нүд нь хөхөрсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 /
Хохирогч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Ж.Баясгалантай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 46-06 тоотод хамт амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байсан байх Ж.Баясгалангийн найз болох Д.Гантулга хотоос ирээд том шилтэй 1 архи авч ирсэн.. Тэгээд тэр архийг бид гурав хувааж ууж дуусаад, дахиад нэг шил архи Ж.Баясгалан авсан. Тэрийг ууж дуусгаад унтах гэж байхад намайг Д.Гантулгатай хардаад Ж.Баясгалан миний баруун талын нүд рүү гараараа цохисон, цохиж байхыг бол санаад байгаа, цаашаа болсныг санахгүй байна. Тухайн үйл явдал болохоос 2 хоногийн өмнө намайг Ж.Баясгалан мөн хардаад тухайн баруун талын нүд рүү гараараа цохисон. Тэгэхэд миний баруун нүдний дээд тал бага зэрэг хавдсан хөхрөлттэй байсан. Сүүлд нь цохиулдаг өдрийнх шиг илт хавдаж хөхрөөгүй байсан. Гол шалтгаан нь намайг хардаад зодсон 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дунд захын караокед хамт ороод найзуудтайгаа маргалдаад буцах замдаа миний зүүн нүд рүү мөн гараараа цохьсон, мөн нүд хавдаад өнгөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 /
Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би Ж.Баясгалангийн гэрт очиход түүний хамтран амьдрагч гэх Д.Отгонцэцэг хамт байсан. Тэдний гэрт бид 0.75 граммтай “Ерөөл” нэртэй архи уугаад байж байхад Ж.Баясгалан намайг эхнэртэйгээ хардаад, эхнэртэйгээ хэрэлдээд нүүр рүү нь нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд намайг салгах гэхэд Ж.Баясгалан миний хацар руу нэг удаа цохисон. Тэгээд миний хамар шалбарсан тэгэхээр нь цагдаа дуудсан. Д.Отгонцэцэгийн нүд нь өмнө нь цохиулсан хөхрөөд хавдсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 17 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 525 дугаар шинжээчийн
1. Д.Отгонцэцэгийн биед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна ... гэх дүгнэлт /хх-ийн 28-29/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шинжээчийн
1. Иргэн Д.Отгонцэцэгийн биед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 38-39/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 56-57/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 06-08/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72/, депозит дансны хуулганууд /хх-ийн 74-77/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Баясгалан нь согтуурсан үедээ, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Отгонцэцэгийг бусадтай хардаж, улмаар нүүрэн тус газар гараар цохиж, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 46 дугаар гудамжны 06 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Отгонцэцэгийг хамт архи ууж байсан Д.Гантулгатай хардаж, улмаар нүүрэн тус газар гараар цохиж, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Баясгалангийн мэдүүлэг /хх-ийн 62-63 /, хохирогч Д.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 13-14 /, гэрч Д.Гантулгын мэдүүлэг / хх-ийн 17 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 525 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ж.Баясгалан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон гэх өдрүүдэд хохирогч Д.Отгонцэцэг, шүүгдэгч Ж.Баясгалан нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсон нь үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Ж.Баясгалан нь хохирогч Д.Отгонцэцэгийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, мөн зүүн нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна учирсан болох нь хэргийн / хх-ийн 28-29, 38-39/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Ж.Баясгалан, хохирогч Д.Отгонцэцэг нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд шүүгдэгч Ж.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Баясгалан нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Баясгалан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Д.Отгонцэцэг нь Ж.Баясгалангийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Баясгалан нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ж.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан төрөл, хэмжээний дотор болох 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Баясгалан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гончив овогт Жанчивын Баясгаланг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Баясгаланг / 500 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Баясгалан нь шүүхээс оногдуулсан / 500 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Баясгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Ж.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Баясгаланд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА