Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/043 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: *******

Нарийн бичгийн дарга *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох  эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны  02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* овогт ******* *******, Регистрийн дугаар: /*******/

 Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3- д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, 28.1.6-д заасан ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх, 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар байрлах “ “ нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талбайд тус нөхөрлөлийн ковшийн жолооч ажилтай нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа усан буунд дарагдаж цний баруун талын 6,7,8,9,10-р хавирганы дан, зүүн талын 9,10-р хавирганы хоёрлосон, 11-р хавирганы дан шууд хугарал уг хугарлын орчмын цус хуралт, зүүн уушгины доод дэлбэнгийн эдэд болон гялтан дахь цус хуралт, эрүү, баруун шуу, нуруу, зүүн өвдөгний зулгаралт гэмтлийн улмаас нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн

Баянхонгор аймгийн Иргэдийн хурлын тогтоол 06 дугаар сард гараад тухайн тогтоолын дагуу хувиараа ашигт малтмал нөхөрлөлийн шугмаар олборлолт явуулахаар холбогдох баримтыг бүрдүүлж Баянхонгор аймгийн сумын Засаг даргатай өөрийн ахлагчаар ажилладаг “Баян Тээг Толгой” гэх нөхөрлөлөөр хүсэлт өгч, гэрээ хийгдэж Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн “” гэх газар буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гаргуулсан. 2021 оны 07 дугаар сард хуурай аргын зөвшөөрөлтэй эхлүүлсэн тухайн үед бороо ихтэй газар нойтон ажиллаж чадахгүй явсаар байгаад 2021 оны 09 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн сумтай усан буу нэмэлтээр ажиллахаар болсон,...талийгаач нь манай уурхайд ковшчиноор ажилладаг байсан. Талийгаач нь өөрөө эхлээд надад “тухайн газарт ковшчиноор хэд хоног ажиллах талаар надад мөнгөний хэрэг байна гэхээр нь ажиллуулахаар болоод байсан юм. Тухайн өдөр намайг аймаг дээр ирсэн байхад манай тэнд байсан хүмүүсээс “усан буу зөөж байтал усан буу ойчоод талийгаач дээрээс дарчихлаа цээ бариад байна гэхээр нь түргэн дуудсан уу гэтэл түргэн дуудсан гэсэн. Тэгээд би тухайн газар руу явтал манай хэд зөрөөд аймгийн төв руу талийгаачийг аваад явсан байсан. Эмнэлэг дээр ирээд нас барчихлаа гэж надад хэлсэн,...талийгаачийн ажил явдалд 3000000 төгрөг зарцуулсан, талийгаачийн эхнэр данс руу 2021 оны 09 дүгээр сарын 21-нд нэртэй тоот дансанд 20.000.000 төгрөг хийсэн, тухайн мөнгийг өгөхдөө хашаа аваарай, талийгаачийн зээлийг төлөөрэй гэсэн. 2021 оны 10 дугаар сарын 19-нд талийгаачийн ******* Төрийн банкны данс руу 8.102.000 төгрөг, мөн өдөр ******* ХААН банкны данс руу 300.000 төгрөгийг хийсэн, мөн 3000000 төгрөгийг бэлнээр өгсөн, нийт 34.402.000 төгрөг өгсөн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын эхээр талийгаачийн , охин, ачийн хамт хот руу явмаар байна гэхээр нь хот руу өөрийн зардлаар өөрийн машинаар хүргэж өгөөд 2 хонуулаад буцааж аймагт авч ирсэн. Шинэ жилээр талийгаачийн эхнэр 100.000 төгрөг бэлэг, хүүхдэд нь бэлэг авч очсон. Ер нь бол байнга эргэж тойрч байгаа, цаашдаа ч талийгаачийн эхнэр болон хүүхдэд боломжоороо тусалж дэмжиж явна гэж бодож байгаа. Энэ хэрэгт  аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч чадаагүй нь миний буруу, тэр буруугаа би ухамсарлаж ойлгож байгаа. Гэхдээ бол тэнд ажиллаж байсан ажилтан нарт болгоомжтой ажиллах талаар бол амаараа бол байнга хэлдэг байсан, албан бичгээр хэлж гарын үсэг зуруулсан зүйл бол байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргээ түргэн шуурхай шийдүүлмээр байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-243 /

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн

*******аас талийгаач хүүхдийн цалингийн зээл болох 7.500.000 төгрөгийг, талийгаачийн хүүхдэд хадгаламж н 10.000.000 төгрөг, талийгаачийн гар утасны төлбөрт 3000000 төгрөг, надад 3000000 төгрөг бэлнээр өгсөн, оршуулгын зардалд 200000 төгрөг билүү, 1000000 төгрөг өгсөн байх сайн санахгүй байна. ...Би *******д талийгаачийн эхнэр хүүхдэд өөрийн гэсэн хашаатай болгож өгөх боломж байгаа юу гэж асуухад болно, шинэ суурьшлын бүсэд хашаа олж өгөх боломжтой гэж хэлж байсан. Одоогоор түүнийгээ өгөөгүй байгаа, өөр энэ хэрэгт холбоотойгоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 /

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн

Би Доссан 55 маркийн экскийг 500.000 төгрөгөөр, усан бууг 500.000 төгрөгөөр үнэлж байна. Би уг экский, усан бууг 2019 онд хувь хүнээс 1000000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55 /,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн

Би гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан учир одоо надад нэмж ярих зүйл байхгүй... /1-р хх-ийн 61 /,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн

Би өнөөдөр ажлынхаа гэрт амраад унтаж байсан чинь хүн дарагдчихлаа гэхээр нь усан буун дээр ирсэн чинь ийг дарагдчихлаа гэчихсэн манай уурхайн ажилтнууд аймаг руу авч явах гэж байсан. Би дарагдах үед нь хамт байгаагүй. Манай ажилтан бид 2 хамт ажлынхаа гэрт унтаж байсан юм. Би усан буун дээр ирсэн чинь амьд байсан. Намайг очиход тэд нар ийг аваад аймаг руу явсан. Надад яг юу болсон талаар хэн ч юу ч тайлбарлаж хэлээгүй. ч гэсэн надад юм хэлээгүй, Би энэ уурхайд Доссан тракторын жолоочоор ажилладаг. Би энэ уурхайд ирээд 3 дахь өдрөө ажиллаж байна. ... нь энэ уурхайд ковш тракторын жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн

Би Баянхонгор аймаг сумын “” гэх газарт *******ы хариуцдаг нөхөрлөлд дизель асаах, түлш, бензин, техник тослогоо, засварыг хариуцан ажилладаг. Өнөөдөр 2021 оны 09 сарын 12-ны өдөр 14 цагийн үед бид нар усан буугаа байрлуулна гээд ковшийн оператор талийгаач өргөж тавьсан. Тэрний дараагаар унагалдайгаар усан бууг тэгшилж засах гээд өргөж байтал усан буу хажуу тийшээ хазайсан. Тэгээд би ар талаар нь тойрч хартал талийгаач усан бууны пункер хазайгаад байсан тал руу гүйж байгаа харагдсан. Тэгтэл шууд дээр нь усан бууны пункер ц буюу ар нуруу хэсэг дээр дараад унасан.Тэгээд бид нар гараараа өргөж дийлэхгүй унагалдайгаар өргөж талийгаачийг доороос нь гаргатал талийгаач ёоёо гээд өөрөө босож өндийж хажуу тийшээ суусан. Намайг таниад ахаа ц нэг эвгүй оргиод байна гэж  хэлсэн. Ингээд яаралтай эмнэлэг бараадуулъя гээд машинд тээвэрлээд явсан. Явах замд ухаантай байсан. Талийгаач *******ы нөхөрлөлд ковшийн жолооч хийдэг байсан. бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зөвлөмж танилцуулах ч хүн байхгүй. Өөрсдөө аюулгүй байдлаа хангаж явдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 /,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн

Би найз *******тай хамтарч “” гэх газар алт олборлохоор болоод би унагалдай буюу жижиг оврын тракторыг барьдаг. Бид нар гэх газар ажиллаад 6-7 хонож, Баянхонгор аймгийн сумаас нөхөрлөлийн зөвшөөрөлтэй ажиллаж байсан. Нөхөрлөлийн нэрийг мэдэхгүй, Найз ******* мэднэ. Талийгаачийг ковшийн оператораар ирсэн, ажиллаад нэлээн хэд хонож байсан. Өнөөдөр усан буугаа суурилуулах гээд талийгаач усан бууг ковшоор суурилуулах газар өргөж аваачиж тавьсан. Би түүнээс нь хамжих гээд араас нь алхаж явтал усан буу пункер хажуу тийшээ унасан. Тэгтэл талийгаач усан бууны шороо хийдэг пункерын хэсэгт ц хэсгээрээ даруулсан нь ил байсан. Тэгээд унагалдайгаар пункераа татаад босготол талийгаач өөрөө дээш босоод өндийгөөд суугаад ёолоод байсан. Түргэн дуудах гэтэл утас байхгүй, сүлжээ зайтай байсан. Өглөө 8 цаг гээд ажилд гардаг. Бид нарт ямар нэгэн аюулгүй ажиллагаа, зааварчилгаа өгдөг хүн байхгүй. Тэр утгаараа ямар нэг дэвтэр дээр гарын үсэг зурдаггүй, шууд ажилдаа ирдэг. Талийгаач *******ы ковшийг унаж шлам шороог түрж бөөгнүүлж өгдөг байсан. Баянхонгор аймгийн сумтай байгуулсан гэрээ байдаг. Ерөнхийдөө ******* хариуцаж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73 /,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн

2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил эхлэх гээд спукер буюу усан буу байрлуулах гэсэн чинь талийгаач залуу ийм газар байрлуулдаггүй юм, өндөр дээр тавья гэсэн. Тэгээд уурхайн хуучин шлам байсан газар тавья гээд талийгаач өөрийнхөө ковшоор өргөж аваачиж тавьсан. Тэгсэн усан буу урагшаа хазгай байхаар нь бид 2 хоёр унагалдайгаар урд талыг нь тросоор оосорлоод өргөөд эгц хазгайг нь тааруулаад байж байсан, тэгтэл ар өнцөг нь шлам дээр шигдсэн юм уу яасан юм баруун тийшээ усан буу унасан. Тэгсэн хүмүүс орилолдоод унасан. Цаанаас унагалдайгаараа гялс усан бууг татаад босгосон. Би гүйгээд очтол талийгаач өөрөө босож ирээд суугаад ёолоод байсан эмнэлэг бараадуулъя гээд машинд суулгаад аймаг руу явуулсан. Ажил эхлээгүй байсан учраас ямар нэг ажил үүргийн хуваарь байгаагүй, бөөнөөрөө хамтраад тухайн газраа хамтарч янзалж байсан. ******* хариуцан ажиллаж байсан. Ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй, амаар ажиллахаар харилцан тохиролцсон. *******ы зүгээс болгоомжтой ажиллаарай гэж амаар бол надад хэлж байсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан бүртгэл, дэвтэр гэх юм байхгүй. Нөхөрлөлийн зүгээс нэг бүрийн хамгаалах хувцас тавьж олгоогүй байсан. Мөн ажил эхлээгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-80 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн

2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн үед талийгаач өөрийн унаж байсан ковшоор 2 тросоор урдуур, хойгуур нь оосорлож усан бууг өргөж авч яваад тэнд байсан овгор шлам дээр тавьж өгсөн. Усан бууг тавихдаа талийгаач далий тавьсан. Тэгэхээр нь тэгшлэх гээд урдаас нь бид хоёр, унагалдайгаараа тухайн усан бууг дундуур нь нэг тросоор оосорлоод эгц урдаас өргөж жоохон хөндийрүүлтэл усан буу ахын тал руу хазайгаад ойчсон. Хүн дараад хаячихлаа гээд нэг нь орилох шиг болсон би цаад талаас нь усан бууг татаад босгосон. Тэгээд эргээд гараад иртэл талийгаач өндийгөөд суусан, түшээд тэвэрсэн байсан жаахан ц рүү өвдөөд байна гэж талийгаач хэлж байсан.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-87 /,

Гэрч Г. мөрдөн байцаалтад өгсөн

Талийгаач нь миний нөхөр байгаа юм. Талийгаачийг ******* гэх хүн Баянхонгор аймгийн сумын “” гэх газарт 2021 оны 08 дугаар сарын сүүлээр хоног Ковш бариадах гэж авч явсан. Тэгээд талийгаач 3 хоног ковшийг нь барьчихаад ирсэн. Ирээд байж байтал талийгаач тэр ******* гэх хүнтэй харилцан тохиролцоо хийж түүний уурхайд үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Тэгээд 4-5 хоног дахин ажиллаад 10 гаран хоног амраад буцаад ажиллаад 6-7 хоног болж байхад осолд орсон. Сүүлд сонсох нээ тухайн осол болохоос өмнө 1-2 хоногийн өмнө аймагт орж ирж Баагий гэх найзтайгаа уулзчихаад явсан байдаг надтай бол сүүлийн 2 хоног холбоо бариагүй. Уул нь хажуухан талдаа сүлжээтэй яриад байдаг байсан. Би талийгаачийн бид хоёр ярилцаад энэ хэрэгт хадам ийг хохирогчоор оролцуулахаар тохирсон. Нэрийг нь мэдэхгүй байна тэнд ажиллаж байсан хүмүүс надад усан буугаа суурилуулах гээд байж байсан талийгаач ковшдоо сууж байсан тэгээд нөгөө усан буу хазайтал талийгаач ковшоосоо бууж ирээд усан бууг хазайж байсан талаас нь түшсэн тэгээд хөл алдсан, дээрээс усан буу нь дарж унасан гэсэн. Талийгаач цалингийн зээлтэй байсан, түүнийг болон бусад ажил явдалд нийлээд 28000000 орчим төгрөг бол хохирол төлсөн. ******* гэх хүний ковшийг барьж байгаа л гэж байсан. Одоогоор гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 /,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаар шинжээчийн

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цний баруун талын 6, 7, 8, 9, 10-р хавирганы дан, зүүн талын 9,10-р хавирганы хоёрлосон, 11-р хавирганы дан шууд хугарал, уг хугарлын орчмын цус хуралт, зүүн уушгины доод дэлбэнгийн эдэд болон гялтан дахь цус хуралт, эрүү, баруун шуу, нуруу, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үхэл хүргэхэд нөлөөлнө.

3. Талийгаач нь механик амьсгал бүтэлт ц, хэвлийн дарагдлын улмаас нас баржээ.

4. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач нь О /I/ бүлгийн харьяалалтай байна.

7. Талийгаачид 2021.09.13-ны 10 цаг 55 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 16-18 цаг болсон байх боломжтой ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 139-142/

Хөдөлмөрийн хяналтын байцаагч шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05-06-017/03 дугаартай  

1. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4дэх /Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.-д заасан “гарын үсэг зурсан“ гэдэгт бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч иргэн, ажил олгогч хуулийн этгээд, байгууллагыг төлөөлж, эрх бүхий албан тушаалтан, мөн ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурсан байхыг хэлнэ. Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно/ гэж тайлбарласны дагуу амь хохирогч нь тухайн *******ы ажиллуулж байсан сумын 2 дугаар баг гэх газарт *******ы удирдлага дор ажиллах ковшийн жолооч чиг үүрэгтэй ажилчин байсан байна. Хэрэгт авагдсан баримт материалд ковшийн жолооч албан тушаалын ажил албан тушаалын тодорхойлолт, Ажлын нарядын дэвтэр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр зэрэг бичиг баримтууд байхгүй тул амь хохирогч нь өөрийн ажлын чиг үүрэгт хамаарах ажил үүргийг гүйцэтгэж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй.

2. Амь хохирогч т стандартын шаардлага хангасан “тусгай хувцас", нэг бүрийн хамгаалах хэрэгсэл”, “хамтын хамгаалах хэрэгсэл”-ээр хангаагүй байна. Амь хохирогч тай ажил үүрэг гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон гэх ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар /Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах/ зүйлийн 15.1 дэх /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцпогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ гэж заасныг зөрчсөн байна.

3.Амь хохирогч т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг өгөөгүй байсан байна. Энэ нь Монгол Улсын стандарт MNS34969:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм”-ийн 4.11-д “Давтан зааварчилгыг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө” 4.12-д “Давтан зааварчилга нь гурван хэлбэртэй байна. Үүнд: а/ ээлжит б/ ээлжит бус в/ ажлын байран дахь өдөр тутмын” гэж заасан бөгөөд 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө ..../, 4.8-д /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж хэрэгсэл ашиглах болон ажлын явцад гарч болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүй ажиллагааны арга барил ....зэрэг болно/ заалтуудыг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх үүрэг/ зүйлийн 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын стандарт MNS34969:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм”-ийн 4.9-д “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэж заасны дагуу амь хохирогч т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг өгөх ажилтан нь ******* байх үндэслэлтэй.

4. ******* нь осол гарсан уурхайдаа “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ”, “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ”-г тус тус хийлгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх үүрэг/ зүйлийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ 28.1.5 дахь /ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Амь хохирогч т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг өгөөгүй байсан байна. Энэ нь Монгол Улсын стандарт MNS54969:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм”-ийн 4.11 -д “Давтан зааварчилгыг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө" 4.12-д “Давтан зааварчилга нь гурван хэлбэртэй байна. Үүнд: а/ ээлжит б/ ээлжит бус в/ ажлын байран дахь өдөр тутмын” гэж заасан бөгөөд 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө ..../,4.8-д /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж хэрэгсэл ашиглах болон ажлын явцад гарч болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүй ажиллагааны арга барил ....зэрэг болно/ заалтуудыг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх үүрэг/ зүйлийн 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

5. Тухайн хэрэгт авагдсан баримт материалууд дээр үндэслэж дээрх асуултад хариулах боломжгүй.

6. Амь хохирогч тай ажил үүрэг гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон гэх ******* /ажил олгогч/ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх үүрэг/ зүйлийн 28.1.3 дахь /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/, 28.1.6 дахь /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/, 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасан үүргүүдийг биелүүлээгүй,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд тусгасанаар/...цусанд 1,2%, ходоодны шингэнд 6.0% промилли спиртийн агууламж илэрч нас барах үедээ хөнгөн заргийн согтолттой байжээ.../ гэх дүгнэлтийг үндэслээд амь хохирогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь /Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна/ заалтын 18.2.7 дахь /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй / заалтын дагуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил үүрэг гүйцэтгэхгүй байх ёстой.

Амь хохирогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2 дахь /Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна/ заалтын 18.2.2 дахь /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Амь хохирогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2 дахь /Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна/ заалтын 18.2.1 дэх /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалт зөрчигдсөн байж болзошгүй гэх үндэслэлтэй ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 147-150/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дугаар шинжээчийн ... урд шил  нь хагарсан улаан өнгийн Доосон 55 маркийн тракторын үнэ 700,000 төгрөг, ... улаан ягаан өнгийн гандаад шаргал болсон Доосон 55 маркийн тракторын үнэ 1,500,000 төгрөг, нийт үнэлгээ 2,500,000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 157-160/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн  04/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татар тогтоол /1-р хх-ийн 231-233/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 05-12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-15/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 48-50, 57/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /1-р хх-ийн 130-138/, нэр бүхий иргэдийн согтуурал шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 16/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 19/, Баянхонгор аймгийн “ ” нөхөрлөлийн тогтоол /1-р хх-ийн 20/, сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ /1-р хх-ийн 21-22/, “ ” нөхөрлөлийн 000138665 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 23/, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/393 дугаар захирамж /1-р хх-ийн 24/, Баянхонгор аймгийн сумын нэртэй талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн 2020 оны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө /1-р хх-ийн 25-37, 2-р хх-ийн 41-48/, шүүдэгч *******ы эд  хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 247/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 246/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 09/,  хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 10-13/, эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 14/, депозит дансны хуулганууд /2-р хх-ийн 27-32/, “Баян тээг өндөр ” нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 34/, сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ /2-р хх-ийн 36-38/, үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолын хуулбар /2-р хх-ийн 39/, “Баян тээг өндөр ” ЗБН үүсгэн байгуулах гэрээ /2-р хх-ийн 50-53/, Бичил уурхай эрхлэх иргэдийн хамтран ажиллах гэрээнүүд /2-р хх-ийн 55-58/, хохирол төлсөн баримтууд /2-р хх-ийн 60/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3- д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, 28.1.6-д заасан ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх, 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар байрлах “ “ нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талбайд тус нөхөрлөлийн ковшийн жолооч ажилтай нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа усан буунд дарагдаж цний баруун талын 6,7,8,9,10-р хавирганы дан, зүүн талын 9,10-р хавирганы хоёрлосон, 11-р хавирганы дан шууд хугарал уг хугарлын орчмын цус хуралт, зүүн уушгины доод дэлбэнгийн эдэд болон гялтан дахь цус хуралт, эрүү, баруун шуу, нуруу, зүүн өвдөгний зулгаралт гэмтлийн улмаас нас барсан  буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна

Шүүгдэгч *******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 1 хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч *******д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ы үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай эс үйлдэхүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэсэн үйлдлийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Хавтаст хэрэгт хохирлын талаар баримт авагдаагүй бөгөөд шүүгдэгч ******* нь талийгаачийн цалингийн зээлд 8,402,00 төгрөг, талийгаачийн эхнэр дансанд 20000000 төгрөг , талийгаачийн гар утасны төлбөрт 3,000,000 төгрөг, хохирогч д оршуулгын зардалд 3,000,000 төгрөг, нийт 34,402,000 төгрөгийн хохирлын нөхөн төлж гэм хорын хохирлыг барагдуулсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,хүндрүүлэх нөхцөлд байдал, хохирогчид хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хувийн байдал, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргийг нь харгалзаж үзээд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх саналыг гаргав.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нь  өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч *******ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн  хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан тул шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/ зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д  оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн ... усан буу 1 ширхэг, Доссан 55 маркийн экский 1 ширхэг техник..., иргэний нэхэмжлэгч эзэмшлийн ...Доссан 55 маркийн экский 1 ширхэг техник... зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч , нарт буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лоом нэг ширхэг, тросс 2 ширхэг ... зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******д  оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... лоом нэг ширхэг, тросс 2 ширхэг ... зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн ... усан буу 1 ширхэг, Доссан 55 маркийн экский 1 ширхэг техник..., иргэний нэхэмжлэгч эзэмшлийн ...Доссан 55 маркийн экский 1 ширхэг техник... зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч , нарт буцаан олгосугай.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА