Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 101/2015/10557/И/ |
Дугаар | 1887 |
Огноо | 2017-08-23 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 1887
Л.Энхчулуун нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01913 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.Энхчулуун, Б.Эрдэнэ-Очир, Г.Бямбасүрэн, Э.Мөнхбат, О.Ууганбаяр, Б.Баасанжав, Г.Баттулга нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Хаан шоргоолж” ХХК-д холбогдох
Эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал, илүү цагийн хөлс, ажлын хувцасны суутгалд үндэслэлгүй суутгасан болон ээлжийн амралтын тооцоо, даатгалын төлбөрт нийт 53 368 054 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Бат-Эрдэнэ,
Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Атарцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие тус байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилласан. Гэтэл ажил олгогч нийт ажилчдыг хүчээр сул зогсоон сул зогсолтын олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох болсон гээд хүчээр тулгалт хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл ажлаас гарах өргөдлөө өг гэсэн шаардлага тавьсан. Миний бие сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Ажил олгогч бүх нийтийн амрах ням гаригт ажиллуулчихаад илүү цагийн хөлс өгдөггүй, цалин бодохоороо энэ өдрийг заавал хасаж тооцдог. Өмнө нь бол ингэж хасч тооцдоггүй байсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өгөхөө больсон. Иймд миний бие 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд нийт 30 хоног ням гариг таарч байгаа бөгөөд миний бие амарсан өдрөөс хасч тооцоход 23 хоног гарч байгаа болно. Миний үндсэн цалин 1 500 000 төгрөг, нэг өдөрт 69 769 төгрөг бөгөөд үүнийг ажлын 8 цагт хуваахад нэг цагт 8 721 төгрөг гарч байна. Үүнийг нийт ажилласан 23 ням гаригийн хоногоо уурхай дээр ажиллах нэг өдөрт /7-11 цагийн хооронд/ нийт 16 цаг, үүгээр үржүүлэхэд нийт илүү 368 цаг болж байна. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-11 цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалга, ажлын гутлын үнэнд 203 330 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Эрсдэлийн мөнгөн сангийн цугласан 1 905 135 төгрөгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тээврийн жолооч Л.Энхчулуун эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 1 905 135 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 203 330 төгрөг, нийт 7 550 369 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие тус байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Миний бие сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Ажил олгогч нийт ажилчдыг маш олон цагаар илүү ажиллуулчихаад илүү цагийн хөлс өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амрах ням гаригт ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй, цалин бодохоороо энэ өдрийг заавал хасаж тооцдог. Нийт 256 цагийн илүү хөлсийг өгөөгүй тул нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалгын мөнгө гэж 20 000 төгрөг, ажлын гутлын үнэнд 188 000 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Миний бие 2015 оныхоо ээлжийн амралтыг авах санал гаргахаар өгөх ёсгүй гээд өгөөгүй. Миний бие 2015 оны 09 дүгээр сард ногдох ээлжийн амралтын олговроо дундажлаад үндсэн амрах амралтын 15 хоногоор тооцоход 11,25 хоногийн олговор буюу 785 000 төгрөг ногдож байна. Эрсдэлийн мөнгөн сангийн цугласан мөнгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 888 738 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 208 000 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын тооцоо 785 000 төгрөг, нийт 7 323 642 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилласан. Гэтэл ажил олгогч нийт ажилчдыг хүчээр сул зогсоон сул зогсолтын олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох болсон гээд хүчээр тулгалт хийсэн. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Нийт 256 цагийн илүү хөлсийг өгөөгүй тул нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна.. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалга, ажлын гутлын үнэнд 203 330 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Эрсдэлийн мөнгөн санд цугларсан 831 012 төгрөгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 79-д заасан эрхээ эдлэхээр 2015 оныхоо ээлжийн амралтыг авах санал гаргахаар өгөх ёсгүй гээд өгөөгүй. Миний бие 2015 оны 09 дүгээр сард ногдох ээлжийн амралтын олговроо дундажлаад үндсэн амрах амралтын 15 хоногоор тооцоход 11,25 хоногийн олговор буюу 785 000 төгрөг ногдож байна. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 803 012 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 203 330 төгрөг нийт 7 323 642 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилласан. Нийт 368 цагийн илүү хөлсийг өгөөгүй. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-11 цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалга, ажлын гутлын үнэнд 131 249 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Иймд илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал, угаалга 131 249 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гашуун сухайт боомтонд авто осол гаргахад надаар 4 276 250 төгрөг төлчих тэгээд даатгалтай тул даатгалаас мөнгө чинь орж ирэхээр өгнө гэж хэлээд төлүүлчихээд өнөөдөр хуулийн зөвлөх С.Бат-Эрдэнэ хэлэхдээ Номин даатгалд материалаа дутуу өгснөөс болж олгогдохгүй болсон гээд байгаа тул энэхүү төлбөрийг оруулаад нийт 9 849 403 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилласан. Нийт 368 цагийн илүү хөлсийг өгөөгүй. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-11 цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Миний бие 2015 оны 09 дүгээр сард ногдох ээлжийн амралтын олговроо дундажлаад үндсэн амрах амралтын 15 хоногоор тооцоход 11,25 хоногийн олговор буюу 785 000 төгрөг ногдож байна. Иймд нэхэмжлэгч тээврийн жолооч О.Ууганбаяр надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 888 738 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал, угаалга 300 000 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 785 000 төгрөг, нийт 7 415 642 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилласан. Нийт 368 цагийн илүү хөлс өгөөгүй. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-11 цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Иймд надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 745 247 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 20 000 төгрөг нийт 6 207 151 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилласан. Нийт 368 цагийн илүү хөлс өгөөгүй. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-11 цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцасны суутгалд 203 330 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Эрсдэлийн мөнгөн санд цугларсан 2 052 971 төгрөгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Иймд надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 2 052 971 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 203 330 төгрөг нийт 7 698 205 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Энхчулууны нэхэмжилсэн төлбөрүүд нь манай байгууллагын болон Оюу толгой уурхайн дүрэм, журам, хоорондын гэрээ, даатгалын байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу олгогдох боломжгүй юм. Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ням гаригийг ажлын өдөрт оруулан тооцож цалинг олгодог байсан боловч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, уул уурхай зогсонги байдалд орсон, Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналтад орсон зэрэг шалтгаанаар 2015 оны 02 дугаар сараас эхлэн ням гаригийг амралтын өдөр болгон цалингүй болгох шийдвэр гарсан. Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр 11 цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд 11 цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. Энэ нь цалингийн тооцоолол хийхэд хүндрэлтэй байсан тул тус хоёр өдрийн нэг өдрийг ажлын бүтэн өдрөөр тооцоход дахин зөвшилцөлд хүрснээр өдрийн 8 цаг, үүний дээр нэг өдөрт ажиллах ёстой илүү 3 цагийн цалинг уурхайгаас олгуулж байхаар тохирсон. Энэ нь ажилтнуудын цалинд нэмэр болохуйц хэлэлцээр байсан гэдгийг ажилтнууд сайшааж байсан. Энэ талаар Л.Энхчулуун нь ажилд орсон цагаас эхлэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй хүлээн зөвшөөрч байсан. Ажлын хувцасны хангамж нь байгууллага бүрэн хариуцаж Оюутолгой уурхайн стандартад нийцсэн гутал хувцсыг байгууллагын зардлаар ажилтнуудад тавьж өгдөг. Ажлын гутал хувцас нь ашиглах хугацаатай бөгөөд ашиглах хугацаа нь дууссан нөхцөлд ажилтнуудаас ямар нэгэн суутгал хийдэггүй. Харин ашиглалтын хугацаа нь дуусаагүй нөхцөлд ажилтан ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд ажлын гутлыг ажилтанд өгч, цаашид ашиглагдах хугацаанд дүйцэх үнийн дүнг ажилтнаас суутган авдаг. Учир нь ажилтнуудад хуучин гутал тавьж өгөх нь хувийн ахуйн хэрэглээ болон Монгол ёс заншилд нийцэхгүй тул хуучин гутал тавьж өгдөггүй болно. Нэхэмжлэлд дурдсан гутал нь ашиглалтын хугацаа дуусаагүй буюу шинээрээ байгаа тул тухайн гутлыг Л.Энхчулуунд өөрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд үнийн дүнг суутган авсан болно. Байгууллагын эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал бүрдүүлэх, зарцуулах, буцаан олгох журам нь ажилтнуудын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг, ажилтнуудын хариуцлагыг өндөржүүлсэн үр дүнтэй журам юм. Энэхүү журмын дагуу ажлын хариуцлага алдаж байгууллагад хохирол учруулсан нөхцөлд мөнгөн хуримтлалыг суутгахаар журамласан бөгөөд ажил олгогч болон ажилтан нар аль аль нь энэхүү журмыг сайтар ойлгож байгаа. Тухайн ажилтныг ажилд ороход нь дүрэм журмуудыг уншуулж танилцуулдаг бөгөөд ажил горилогч нь байгууллагын дүрэм журмуудыг биелүүлж чадна гэж үзсэний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажилтан болдог. Мөн ажилд орсон цагаас эхлэн сар бүр суутгал хийгдэж байсан бөгөөд энэ тухайд ажилтан нь ямар нэг гомдол санал гаргаж байгаагүй болно. 2014 онд Л.Энхчулуун нь ажлын хариуцлагагүй байдлын улмаас тээврийн хэрэгслийг гэмтээж удаан хугацаанд засвар хийлгэх шаардлагатай нөхцөл байдалд хүргэсэн. Энэ тухай нь танилцуулан мөнгөн хуримтлалыг суутгахад өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин ч энэхүү байдлыг нуун дарагдуулж мөнгөн хуримтлалыг буцаан олгож өгвөл хувь тооцон урамшуулал өгнө гэж хуулийн зөвлөх С.Бат-Эрдэнэ надад авилгал санал болгож байсан. 2015 онд уурхайн дүрэм журмыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа буюу хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярьсан зөрчил гаргасан. Энэ байдлыг харсан ажилтан нь дүрэм зөрчиж байгааг хэлж сануулсан боловч үл тоомсорлон дахин давтан үйлдэл гаргасан. Жолооч Г.Баттулга нь Монгол Улсын дархан хилийн халдашгүй байдалд нийцүүлэн гаргасан гаалийн журам зөрчсөн үйлдэл гаргах үед Л.Энхчулуун нь Төрийн албан хаагч, тангараг өргөсөн гаалийн ажилтанд зүй бус, төрийн албан хаагчийн ажил үүрэгт хамааралгүй шаардлага тавьж, ёс зүйгүй байдал гаргасан нь байгууллагын нэр хүнд, цаашлаад Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч зөвшөөрлийг цуцлуулах, байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээний том зөрчил гаргасан. Эдгээр үйлдлүүд нь байгууллагад өндөр торгууль тавигдах зөрчил тул журмын дагуу арга хэмжээ авсан болно. Л.Энхчулуун нь гаргаж байгаа нэхэмжлэл нь ор үндэслэлгүй, худал гүтгэлэг давамгайлсан, тухай бүр өөрөө хүлээн зөвшөөрч байсан үйлдлүүд бөгөөд Оюутолгойн уурхайд ажиллаж байх нөхцөлд ямар нэгэн санал гомдол гаргаагүй атлаа тус байгууллага уурхайд үйл ажиллагаа явуулахаа больсон энэ үед байгууллагын нэр хүндэд халдаж, ажил үйлчилгээнд саад учруулах гэсэн санаа өвөрлөн нэгдсэн зохион байгуулалттай гүтгэлэг болно.
Б.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. 1. Б.Эрдэнэ-Очир нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлсийг тогтсон цаг хугацаандаа бүрэн авдаг байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа ирж очих өдрийн цалинг өдөрт 16 цагаар ажилладаг гэж үндэслэлгүй гүтгэж 2 232 576 төгрөг нэхэмжилжээ. Уурхайд ажлын нэг өдөрт 11 цагаар ажилладаг болохыг цаг бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Мөн ажиллаагүй өдрийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцохыг хуульчилсан байдаг. . Хаан шоргоолж ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгслийг зах зээл дэх хамгийн чанартайг сонгон ажилтнууддаа ажиллаж байх хугацаанд үнэ төлбөргүй тавьж олгодог. Харин тухайн ажилтан нь гутал хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд тухайн гутлыг ажилтанд хүлээлгэн өгч, ашиглагдаагүй үлдсэн хугацааны үлдэгдэл өртгийг суутган авдаг. Хэрэв ажилтны хувцас хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан нөхцөлд ямар нэгэн төлбөр гардаггүй тул байгууллагыг мөн л гүтгэсэн, байгууллагаас шинэ гутлыг үнэ төлбөргүй авах гэсэн явцуу санааны илрэл юм. Эрсдэлийн сангийн 888 738 төгрөгийг өгөхгүй байгаа тухай нэхэмжлэлдээ дурдсан байна. 2015 оны мөнгөн хуримтлал болох 794 087,83 төгрөгийг Б.Эрдэнэ-Очирын 5270002080 тоот Голомт банкны дансруу шилжүүлсэн.
Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Г.Бямбасүрэнгийн нэхэмжилсэн төлбөрүүд нь манай байгууллагын болон Оюутолгой уурхайн дүрэм журам, хоорондын гэрээний дагуу олгогдох боломжгүй юм. Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ням гаригийг ажлын өдөрт оруулан тооцож цалинг олгодог байсан боловч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, уул уурхай зогсонги байдалд орсоноос амралтын өдөр болгон цалингүй болгох, зайлшгүй шаардлагаар ажилд гарсан нөхцөлд уурхайгаас цалинг олгож байх шийдвэр гарсан. Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр 11 цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд 11 цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. Энэ нь цалингийн тооцоолол хийхэд хүндрэлтэй байсан тул тус хоёр өдрийн нэг өдрийг ажлын бүтэн өдрөөр тооцоход дахин зөвшилцөлд хүрснээр өдрийн 8 цаг, үүний дээр нэг өдөрт ажиллах ёстой илүү 3 цагийн цалинг уурхайгаас олгуулж байхаар тохирсон. Энэ нь ажилтнуудын цалинд нэмэр болохуйц хэлэлцээр байсан гэдгийг ажилтнууд сайшааж байсан. Энэ талаар Г.Бямбасүрэн нь ажилд орсон цагаас эхлэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэлд дурдсан гутал нь ашиглалтын хугацаа дуусаагүй буюу шинээрээ байгаа тул тухайн гутлыг Г.Бямбасүрэнд өөрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд үнийн дүнг суутган авсан болно. Байгууллагын эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал бүрдүүлэх, зарцуулах, буцаан олгох журмын дагуу Г.Бямбасүрэнгийн мөнгөн хуримтлалыг буцаан олгосон бөгөөд 739 431,87 төгрөгийг буцаан олгосон.
Э.Мөнхбатын нэхэмжлэлийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.
...Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр 11 цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд 11 цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл, 8.7 дахь заалтын дагуу болон Номин даатгал ХХК-тай байгуулсан гэрээний 6 дугаар зүйл, 6.2.9 дэх заалтад буруутай этгээдээс хохирлыг нэхэмжилнэ гэж тусгасан байдаг. Энэ тухайд ажилтан өөрөө хүлээн зөвшөөрч, цалингаас суутгал хийлгүүлж өр төлбөрийг барагдуулах тухай хүсэлт өгч, сар бүрийн цалингаас суутгал хийлгэн өр төлбөрийг барагдуулсан. Хэрэв ажилтан өөрөө хүсэлт өгөөгүй болон төлбөрийг барагдуулахгүй гэх гомдолтой байсан нөхцөлд холбогдох байгууллага болон шүүхэд гомдол гарган асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан ба ийм үйлдэл хийгээгүй нь өөрийн хүсэлтээр төлбөр тооцоог барагдуулсан болохыг баталж байна.
О.Ууганбаярын нэхэмжлэлийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. О.Ууганбаярын нэхэмжилсэн төлбөрүүд нь манай байгууллагын болон Оюу толгой уурхайн дүрэм, журам, хоорондын гэрээ, даатгалын байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу олгогдох боломжгүй юм. Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр 11 цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд 11 цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. 4. Ажлын хувцасны хангамж нь байгууллага бүрэн хариуцаж Оюутолгой уурхайн стандартад нийцсэн гутал хувцсыг байгууллагын зардлаар ажилтнуудад тавьж өгдөг. О.Ууганбаярын ажлын хувцас хэрэгслийн төлбөр тооцооны асуудал нь өмсөж хэрэглэсэн байсан гутлаа өөрөө авсан бөгөөд ажлын хувцсыг байгууллага хураан авч, ямар нэгэн төлбөр тооцоо үйлдээгүй болно. Байгууллагын Эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал бүрдүүлэх, зарцуулах, буцаан олгох журам-ыгн дагуу аливаа зөрчил гаргасан ажилтнуудын мөнгөн хуримтлалыг суутган авахаар талууд харилцан тохиролцож, байгууллагын дүрэм журмуудыг ягштал мөрдөж ажиллах боломжтой гэж үзсэний үндсэн дээр О.Ууганбаяр нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хэрэв мөнгөн хуримтлал суутгах, зөрчил гаргасан нөхцөлд суутгах асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд энэхүү журмыг биелүүлэх боломжгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх эрх нь О.Ууганбаярт байсан. Суутгал хийгдсэн шалтгаан нь: О.Ууганбаяр нь ажиллаж байх хугацаандаа Хятад улсын хил рүү нэвтрэхээр хилийн бүртгэл хийгдэж байх үед Хятадын хил гаалийн ажилтантай муудалцаж, улмаар цувааны нэг машин хил нэвтрэх боломжгүй болсон. Нэг цуваанд 16 машин байдаг бөгөөд нэг машин л саатсан нөхцөлд ажлын гүйцэтгэл муу үнэлгээтэй гарч бүтэн цуваагаар нь саатуулдаг. Дээрх нөхцөл байдлаас үүдэн байгууллагын 10 гаруй сая төгрөгийн борлуулалтын орлогыг тасалдуулан, 20 орчим сая төгрөгийн торгууль хүлээлгэсэн. Учир нь гэрээний дагуу уурхайд ажилласан байгаа ажилтнууд ямар нэгэн зөрчил гаргасан нөхцөлд тухайн сарын борлуулалтын орлогоос хувь тогтоон уурхайн зүгээс байгууллагад торгууль тавьдаг болно. Улмаар хил нэвтрэх боломжгүй болсон машины чиргүүлийг өөр машинд шилжүүлэх үед хариуцлагагүй үйлдэл гаргаж чиргүүл унаган томоохон зам тээврийн осол гаргасан.
Б.Баасанжавын нэхэмжлэлийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.
...Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр 11 цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд 11 цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. Энэ талаар Б.Баасанжав нь ажилд орсон цагаас эхлэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй хүлээн зөвшөөрч байсан. Ажлын хувцасны хангамж нь байгууллага бүрэн хариуцаж Оюутолгой уурхайн стандартад нийцсэн гутал хувцсыг байгууллагын зардлаар ажилтнуудад тавьж өгдөг. Ажлын хувцас нь ажил түр зогсонги байдалд байх хугацаанд агуулахад хадгалах учир тоос шорооны хир болон машин техникийн тос масло зэрэг элдэв бохирдлыг цэвэрлэн хадгалалтын горимд нийцүүлэн хадгалах шаардлагатай бөгөөд тухайн ажилтан ажилдаа орох үед нь цэвэрхэн элдэв үнэр толбогүй байлгах үүднээс цэвэрлэгээний төлбөр авсан.. Тус ажилтан нь согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан бөгөөд үүнийгээ баталгаажуулан тайлбар бичиж ирүүлсэн байдаг.
Г.Баттулгын нэхэмжлэлийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.
...2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийн цалин олгоогүй, ням гаригийн цалинд 3 209 328 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ням гариг бүр ажиллаагүй болох нь Оюутолгой уурхайд ажилласан цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд ажиллаагүй хоногийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Г.Баттулга нь нэхэмжлэлдээ ажилдаа ирж очих өдрийн цалинг өдөрт 16 цагаар ажилладаг гэж үндэслэлгүй гүтгэж 2 232 576 төгрөг нэхэмжилжээ. Уурхайд ажлын нэг өдөрт 11 цагаар ажилладаг болохыг цаг бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Хаан шоргоолж ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгслийг зах зээл дэх хамгийн чанартайг сонгон ажилтнууддаа ажиллаж байх хугацаанд үнэ төлбөргүй тавьж олгодог. Харин тухайн ажилтан нь гутал хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд тухайн гутлыг ажилтанд хүлээлгэн өгч, ашиглагдаагүй үлдсэн хугацааны үлдэгдэл өртгийг суутган авдаг. Г.Баттулга нь 2014 оны 12 дугаар сард 8 дугаар талбайгаас хөдлөхдөө зогс тэмдэг дээр зогсоогүй явсныг уурхайн ажилтан Бадрал баталгаажуулснаар байгууллага 8 850 598,48 төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг. 2014 онд болон 2015 онд хуримтлагдсан эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлалыг суутгасан бөгөөд Г.Баттулгын амьдрал ахуйг харгалзан үзэж үлдэгдэл төлбөрийг байгууллага Г.Баттулгаас нэхэмжлээгүй. Г.Баттулга нь ажиллаж байх хугацаандаа байгууллагад гомдол санал гаргаагүй ба ажлаас чөлөөлөгдсөний дараагаар бүлэглэн танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан, зохион байгуулалттайгаар үндэслэлгүй гүтгэн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа тул холбогдох байгууллагуудад шалгуулах, байгууллагад учруулсан 7 047 627,48 төгрөгийн хохирлыг барагдуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хаан шоргоолж” ХХК-иас 1 845 136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхчулуунд, 1 673 737 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирт, 851 012 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бямбасүрэнд, 20 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнхбатад, 904 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ууганбаярт, 765 247 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баасанжавт, 1 872 971 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Баттулгад тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45 435 651 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Энхчулууны төлсөн 135 760 төгрөг, нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирын төлсөн 132 450 төгрөг, нэхэмжлэгч Г.Бямбасүрэнгийн төлсөн 131 205 төгрөг, нэхэмжлэгч Э.Мөнхбатын төлсөн 172 550 төгрөг, нэхэмжлэгч О.Ууганбаярын төлсөн 142 100 төгрөг, нэхэмжлэгч Б.Баасанжавын төлсөн 114 270 төгрөг, нэхэмжлэгч Г.Баттулгын төлсөн 138 130 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээн, хариуцагч “Хаан шоргоолж” ХХК-иас 44 472 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхчулуунд, 41 730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирт, 24 974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бямбасүрэнд, 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнхбатад, 26 253 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ууганбаярт, 22 916 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баасанжавт, 44 917 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Баттулгад тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Э.Мөнхбатын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Түүний нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 төгрөгийг хангаж үлдэх 9 829 403 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Э.Мөнхбат нь хариуцагч компанид хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. Нэхэмжлэлийн дутуу олгосон цалин хөлс болох нийт 5 441 904 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хандана гэж заасныг зөрчсөн. Ням гаригийг ажилласан хугацаанд оруулж тооцохгүй болсон талаар гаргасан шийдвэр болон түүнийг танилцуулсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй. 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийг ажилласан хугацаанд тооцохоо больж түүнд хамаарах цалин олгогдохгүй болсон талаар ажилчид тухайн хугацаанаас буюу хасч тооцон цалин олгогдсон үеэс мэдэх боломжтой байсан ч цалин олгогдохгүй байгаа талаар ажил олгогчиддоо гомдол гаргаж, шийдвэрлэж өгөхийг хүлээж 2015 оны 09 дүгээр сарыг хүрсэн тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон байсан болно. Ням гаригийг ажилласан хугацаанаас хасч тооцсон хугацаа нь 2015 оны 02 дугаар сарын 01, 08, 15 гэж эхлэн цааш үргэлжилж байгаа нь ажилчдын 2 дугаар cap, 03, 04, 05, 06. 07, 08, 09 дүгээр сарын 06-ны дуусталх хугацааны ажилласан хоногийн баримтаар /5 дугаар хавтас 98-106 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримттай талууд маргаагүй болно. Даатгалын төлбөрт төлсөн 4 276 250 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гашуун сухайт боомтод авто осол гаргасан болон хохиролд 4 276 250 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байгаа. Ажил олгогч байгууллагын иж бүрэн даатгалын гэрээг даатгалын байгууллагуудтай байгуулаагүй, өөрөөр хэлбэл эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 132.4-т заасныг тус тус зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шиидвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д зааснаар үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. Учир нь тус шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хуралдаанаа хойшлуулан шүүх хуралдаанд явж оичход шүүхийн туслах нь зарим нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг хүргэж амжаагүй. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хуралдахаар болсон талаар хэлэхэд нь миний бие шүүх хуралдаанаа зохицуулаад ирсэн. Уг өдөр Сэлэнгэ аймагт хурал зарлагдсан талаар хүсэлт бичиж хурлын хуваарийг хавсаргаж өгсөн. Дараа нь туслах жич хуралдааныг зарлахаар таньд мэдэгдэнэ гэсэн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн туслах шүүх хуралдаантай гэдэг товыг утсаар мэдэгдэх үед 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдах шүүх хуралдааныг танай хуралд очих гэж хойшлуулсан байсан хурал товлогдсон гэдгээ туслахад нь хэлсэн, та баримтаа явуул гэснээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан баримт хүсэлтээ өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байхад өмгөөлөгч миний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой. Миний бие Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 хоногийн сургалтад 2017 оны 05 дугаар сарын 28-наас 31-ний өдрийг хүртэл суусан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох тухай бичгээр хүсэлт гаргасныг хүндэтгэж үзээгүйгээс компанийн эрх ашиг хохирсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшилно гэж бодсон учраас нотлох баримтаа авчирч өгч чадаагүй гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Шүүх хуралдаан хойшлуулаагүйгээс нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан, эрх ашиг хөндөгдсөн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тооцсон 7 нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээр 53 330 328 төгрөг байхад шүүх 53 368 054 төгрөг гэж тооцсон. Илүү цагийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин шүүх эрсдлийн мөнгөн сангийн мөнгийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нар 2014, 2015 оны эрсдлийн мөнгөн сангийн мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад шүүх түүнийг нийт нэхэмжилж байгаа мөнгөнөөс нь олгогдсон мөнгийг хасч шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Нэгэнт хөдөлмөрлөх явцад үүссэн хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеээс гомдол гаргах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нар хууль бус суутгал гэж үзэж байсан бол анх суутгагдсан үеэс гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаараа дуусгавар болсон байгаа. Гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч уг гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахаар хоёр ч удаа авчирахад одоо асуух боломжгүй, шүүх хурал дээр авчир гэж шүүгчийн туслах хэлсэн бөгөөд уг хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж биелэгдээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Л.Энхчулуун, Б.Эрдэнэ-Очир, Г.Бямбасүрэн, Э.Мөнхбат, О.Ууганбаяр, Б.Баасанжав, Г.Баттулга нар нь хариуцагч “Хаан шоргоолж” ХХК-д холбогдуулан эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал, илүү цагийн хөлс, ажлын хувцасны суутгалд үндэслэлгүй суутгасан болон ээлжийн амралтын тооцоо, даатгалын төлбөрт нийт 53 368 054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч байгууллагад жолоочоор 2013 оноос эхлэн ажилласан болох нь хөдөлмөрийн гэрээ, цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд 2015 оны 9-10 дугаар сард тэдгээр нь ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтад талууд маргаагүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг ажилласан хугацааны илүү цагийн хөлс, эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын мөнгөн төлбөр болон ажлын хувцасны суутгалд үндэслэлгүй суутгасан төлбөр, ээлжийн амралтын тооцоо, даатгалын төлбөр зэргийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч нартай хариуцагч “Хаан шоргоолж” ХХК нь эрсдлийн сангийн мөнгөн хуримтлалыг байгуулсан ба уг хуримтлалын зорилго нь “ажилтны сар бүрийн цалингийн дүнгээс 10 хувийг эрсдлийн санд төвлөрүүлж, ажилтан хариуцлага алдаж байгууллагын эд хөрөнгийг устгаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед уг хуримтлалын мөнгөн хөрөнгийг ажилтанд буцаан олгох” нөхцөлтэй байсан талаар талууд тайлбарлаж, хэн аль нь маргаагүй байна.
Гэвч хариуцагч “Хаан шоргоолж” ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан атлаа эрсдлийн сангийн мөнгөн хуримтлалд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг олгоогүй талаархи үндэслэлээ “... Л.Энхчулуун нь гаалийн байцаагчийг хэл амаар доромжилсоноос байгууллагад хохирол учирсан, О.Ууганбаяр нь Хятад Улсын хилээр гарах үедээ гаалийн ажилтантай муудалцаж, цувааны машиныг хилээр нэвтрүүлэх боломжгүй болгосон, Б.Баасанжав нь ажиллаж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан, Г.Баттулга нь талбайгаас “зогс” тэмдэг дээр зогсоогүйгээс байгууллага алдагдалд орсон, Б.Эрдэнэ-Очир, Г.Бямбасүрэн нарын хуримтлалын мөнгийг бүрэн олгосон” гэж тайбарлаж маргасан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь хариуцагчийн дээрх тайлбар хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдоогүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж, мэтгэлцээгүй байна.
Нэхэмжлэгч нар тус бүр нь эрсдэлийн сангийн мөнгөн хуримтлал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарснаас хойш 3 сарын дотор шүүхэд гаргасан болох нь ажлаас чөлөөлсөн тушаалаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх тэдгээрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хауулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч “Хаан шоргоолж” ХХК-иас эрсдлийн сангийн мөнгөн хуримтлалд баримтаар тогтоогдсон хэмжээнд буюу Л.Энхчулуунд 1 825 136 төгрөг, Б.Эрдэнэ-Очирт 868 737 төгрөг, Г.Бямбасүрэнд 831 012 төгрөг, О.Ууганбаярт 884 300 төгрөг, Б.Баасанжавт 745 247 төгрөг, Г.Баттулгад 1 852 971 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасантай нийцжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч “Хаан шоргоолж” ХХК-ийг хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн ажлын хувцасыг ажилчдад хүлээлгэн өгч үнийн дүнгээс элэгдлийг, хугацаагаар тооцон суутган авсан нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.9-д “Ажилтнууд зориулалтын ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ өмсөж хэрэглэх үүрэгтэй ... Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гутлаас бусад эд зүйлийг хураан авч, ажилтан нь эдэлсэн хугацаанаас хамааран гутлын үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ” гэж заажээ. Харин хариуцагч байгууллага нь ажилчдаас цэвэрлэгээний буюу угаалгын зардалд тус бүр 20 000 төгрөг суутган авсан болох нь баримтаар тогтоогдсон, энэ нь хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын ажлын хувцасны суутгалд үндэслэлгүй суутгасан гэх мөнгөн хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагчаас цэвэрлэгээний буюу угаалгын зардалд үндэслэлгүй суутгасан 20 000 төгрөгийг нэхэмжлэгч тус бүрт гаргуулж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нар илүү цагийн хөлс болох ням гарагт ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй байх тул анхан шатны шүүх тэдгээрийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь хариуцагч “Хаан шоргоолж” ХХК-иас ням гарагийг ажлын өдөрт оруулан тооцохгүй болсныг ажилтануудад мэдэгдсэн, энэ нь 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн цалин олголтоос ням гарагт тооцогдох цалин хасагдаж орсон талаар нэхэмжлэгч нар тайлбарласан, уг үйл баримт цалингийн хүснэгтээр тогтоогдсон байна. Гэвч нэхэмжлэгч нар эрх нь зөрчигдсөн энэ үеэс буюу 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Г.Бямбасүрэн нь ээлжийн амралтын мөнгө гаргуулахаар шаардсан боловч Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.1-т “Эрүүл мэнд нийгмийн даатгалын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралт болон ээлжийн амралт олгох зааврын дагуу тухайн ажилтан байгууллагад тасралтгүй 11 сар ажилласны дараа ээлжийн амралт авах эрх үүснэ. Хоёр ээлжийн амралт хооронд 11 сараас багагүй хугацаатай байна” гэж заасны дагуу тэрээр тасралтгүй 11 сар ажилласан болохоо баримтаар нотлоогүйгээс гадна хэрэгт авагдсан талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүх түүний дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч Э.Мөнхбат нь даатгалын төлбөрт үндэслэлгүйгээр 4 276 250 төгрөг суутгасан гэж нэхэмжилсэн боловч уг шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Тэрээр давж заалдах гомдолдоо уг шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байсан гэж тайлбарласан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон байх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хариуцагч “Хаан шоргоолж” ХХК-иас өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн дээрх гаргасан үндэслэлээр шүүх хуралдааныг 5 удаа хойшлуулж байсан бөгөөд талуудын мэтгэлцэх эрхийг шүүхийн зүгээс хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. /5А хх-ийн 185, 209, 244, 5Б хх-ийн 21, 42 дугаар тал/
Анхан шатны шүүх хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр н.Амаржаргалыг оролцуулах тухай хүсэлтийг хангасан атлаа уг этгээдээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Гэхдээ уг гэрчээр хариуцагч нь ням гарагт ажилласан хоногт тооцож цалин хөлс олгохгүй байхаар тохиролцсон болохыг гэрчлүүлэхээр хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан ба шүүхээс нэхэмжлэгч нарын дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хариуцагчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчил нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 209 820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.ДАВААДОРЖ