Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/094

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Хохирогч *******, *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Улсын иргэн,  урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05-06 цагийн орчимд Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчигч тээврийн 66-99 БНХ улсын дугаартай Форд транзит маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан: “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн , мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан: ../’хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Шаргын гүүр гэх газарт зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн ын бие махбодид хүнд гэмтэл, иргэн ын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн *******ын бие махбодид хүнд гэмтэл, иргэн гийн бие махбодид хүнд гэмтэл, иргэн н бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн *******ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, иргэн ын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, мөн иргэн ын эзэмшлийн Форд транзит маркийн тээврийн хэрэгсэлд 14.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Улаанбаатар хот Драгон дээрээс Баянхонгор аймгийн чиглэлд явах Форд транзит маркийн БНХ улсын дугаартай зорчигч тээврийн машинд суусан. Тухайн тээврийн хэрэгсэл 12 хүнтэй явсан. Үндсэн жолооч, туслах жолооч нартайгаа нийлээд. Улаанбаатар хотоос үндсэн жолооч машинаа жолоодож яваад Өвөрхангай аймаг өнгөрөөд туслах жолоочдоо жолоогоо шилжүүлсэн. Зам тээврийн осол 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 2015 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 05-06 цагийн хооронд болсон. Би тухайн үед унтаж явсан. Тэгтэл яах ийхийн зуургүй осол болсон. Машины хамгийн арын суудлын голд сууж явсан. Осол болсны дараа Нарийтээл сумын цагдаа замд явсан хүмүүстэй нийлж машинаас гаргаад Нарийнтээл сумын эмнэлэг рүү авч явсан. Миний нурууны өвдөлт намдахгүй, алхахаар баруун талын хөлөөр өвдөнө, зүүн талын хавирганы дунд хэсгээр хөндүүрлэж өвдөж байгаа .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

Хохирогч н мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явах БНХ улсын дугаартай Форд транзит маркийн хот хоорондын зорчигч тээврийн машинд 21 цагийн орчимд суусан. Улаанбаатар хотоос Эрка буюу /үндсэн жолооч/ машинаа унаж хөдөлсөн. Машинд Баянхонгор аймгийн 2 жолооч, 7 зорчигч, Өвөрхангай аймаг явна гэж 4 залуу суусан. Замдаа нэг залуу буусан., үлдсэн 3 залуу Өвөрхангай аймгийн төв дээр буусан. Өвөрхангай аймгийн баруун талд засмал зам дагуу байдаг Морины шүтээн дээр жолооч туслах ******* жолоочид жолоогоо шилжүүлсэн. Би тэгээд унтаад өгсөн. Би машины дунд талын суудалд урагшаа хараад сууж явсан, би бүсээ бүсэлчихсэн явсан. Унтаж байхад машин өнхрөөд байгааг мэдэрсэн. Осол болсны дараа цонхоор эхэлж буугаад тэгээд хүмүүс цуваад буусан. Би засмал зам дээр гараад цэнхэр портер машинд суугаад гар утасны сүлжээтэй газар луу нэг залуутай хамт явж Баянхонгор аймгийн цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөд мөн Нарийнтээл сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67/,

Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгаас Улааанбаатар хот руу би өөрийн 66-99 БНХ улсын дугаартай форд транзит маркийн машинтайгаа туслах жолооч ******* бид хоёр 21 цагийн үед гараад Улаанбаатар хотод 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 08 цаг болж байхад орж ирсэн ... тэгээд орой 19 цаг өнгөрч байхад Баянхонгор аймаг руу явах 7 хүнтэй болсон, Өвөрхангай аймаг явах 3 хүн суусан. 2015 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цаг өнгөрч байхад би өөрийн машинаа унаад гарсан. Эрдэнэсант суманд хоолонд орчихоод би машинаа унаад цааш хөдөлсөн. Өвйрхангай аймгийн Зүйлийн гарцан дээр нэг хүннь буусан. 2 хүн нь Өвөрхангай аймгийн төв дээр буусан. Тэгээд би туслах *******т машины жолоогоо шилжүүлсэн. Тэгээд унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь дүн дан гэж дуугараад авто осол болсон. ******* хаалгаар гарах гэтэл хаалга нь онгойхгүй болохоор цонхоор буусан. Миний хажууд сууж явсан эмэгтэй хөдөлж чадахгүй байсан. Хойно сууж явсан зорчигч нараас Нарийнтээл сумын цагдаа, эмнэлэгт мэдэгдсэн ... ******* надад эмчилгээний зардал 6 сая төгрөгийг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79, 2-р хх-ийн 193/,

Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд явах хот хоорондын зорчигч тээврийн форд транзит маркийн 66-99 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орой Драгон дээрээс суусан. Тухайн машин дотор надаас гадна 12 хүн байсан санагдаж байна. Драгон дээрээс 21 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. Замдаа Өвөрхангай аймаг дээр 3 хүн буусан. Өвөрхангай аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд явах замд 2 жолооч солигдсон байх, би унтаж явсан учир яг хаана солигдсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан зам тээврийн осол болох үед туслах жолооч нь барьж явсан байх. Осол болсны дараагаар машин хөрвөөгөөд босоо байрлалд буюу дугуйн дээрээ зогсож байхад үндсэн жолооч нь жолоочийн хажуугийн суудал дээр суусан байдалтай, ёолоод байж байсан. Би осолд орсны улмаас баруун талын 2 хавирга хотойлттой, баруун хөмсөгний дээр зулгарсан. Миний толгой осолд орсноос хойш шилэн хүзүүгээр хөшиж дүүрч өвдөж байгаа ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн .... Би 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орой Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд явахаар Драгон авто вокзал дээрээс зорчигч тээврийн форд транзит маркийн БНХ улсын дугаартай машинд суусан. Би урд сууж явсан, урд надаас гадна үндсэн жолооч, туслах жолооч нар сууж явсан. Улаанбаатар хотоос гарахад үндсэн жолооч нь машинаа унаж явсан. Би замдаа унтаж явсан учир машин яаж яваад зам тээврийн осолд орсныг мэдэхгүй. Яах ийхийн зуүргүй үйл явдал болоод хүмүүс орилолдож зарим нь ёолж байсан. Осол 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-д шилжих шөнийн 05-06 цагийн үед болсон. Осол болох үед машиныг туслах жолооч ******* жолоодож явсан.

... одоогоор биеийн байдал босч явж чадахгүй, хүний байнгын асаргаанд байгаа. Зүүн хөлийн хадаас өвдөөд хавагнаад байгаа, сүүж цоороод эдгэрч байгаа, удаан суухад аарцагны яс их өвддөг зовиуртай ..., эмчилгээний баримт нь одоогоор 124.150 төгрөг, Улаанбаатар хотоос ирэхэд гарсан зардал 120,000 төгрөг, үлдсэн баримт нь байхгүй, цуглуулж чадаагүй. Гэхдээ ойролцоогоор 240,000 төгрөгийн зардал гарсан. Би Силикат констракшн ХХК-д менежерээр ажиллаж байсан. Сарын 1,2 сая төгрөгийн цалинтай байсан. Би 2 сарын цалин болох 2,4 сая төгрөгийг нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-87/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... би 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Улаанбаатар хот Драгон дээрээс Баянхонгор аймгийн чиглэлд явах форд транзит маркийн БНХ улсын дугаартай машинд суусан. Тухайн тээврийн хэрэгсэлд жолооч туслах жолоочтойгоо нийлээд 12 хүн байсан санагдаж байна. Замдаа Өвөрхангай аймаг дээр 3 хүн буусан. Би машинд ороод унтаад явсан. Унтаж явахад л зам тээврийн осол гарсан. Осол 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шөнийн 05-06 цагийн хооронд болсон. Осол болсны дараагаар би машины зүүн талын хаалганы цонхоор гарсан. Би машүиныг хэдэн км цагийн хурдтай явсныг унтаж явсан болохоор мэдэхгүй байна. Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжпийн эмч нарт үзүүлж томографийн зураг авахуулсан. Шөнө унтахаар гэмтэлтэй биеийн хэсгүүдээр өвдөж байгаа, хөлний зулгарсан шарх аниагүй, зүүн талын тойгны хэсгээр хөндүүр, зүүн талын гар дээш бүрэн гүйцэд өргөгдөхгүй байгаа, толгой дүүрч өвдөөд амаа ангайлгахаар үений хэсгээр дуугарч байгаа, хавирга бороолоод эхэлсэн байна гэсэн. Амьсгаа авахаар хугарсан хавирганы орчмоор хөндүүрлэж өвдөж байгаа, 2 хөл бүрэн нугарахгүй байгаа. Би осолд орсноос хойш толгой хөшөөд нуруу хүзүүгээр хөшиж өвдөөд зовиуртай байгаа. Цаашид физик эмчилгээ хийлгэх шаардлагатай ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103/,

Хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгөн ... Би 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Улаанбаатар хот Драгон дээрээс Баянхонгор аймгийн чиглэлд явах форд транзит маркийн 66-99 БНХ улсын дугаартай зорчигч тээврийн машинд суусан. Би машины сондгой ганц суудал дээр сууж явсан. Машинд нийт 12 хүн явсан /жолооч нартайгаа нийлээд/. Өвөрхангай аймаг дээр 3 хүн буусан. Үндсэн болон туслах жолооч яг хаана солигдсоныг би мэдэхгүй. Улаанбаатар хотоос гараад л замдаа унтаж явсан. Замдаа Сансар дээр хоол идээд хөдөлсөн. Өвөрхангай аймаг хүртэл үндсэн жолооч машинаа жолоодож явсан. Зам тээврийн осол хэрэг болсны дараагаар машинаас яаж гарснаа мэдэхгүй байна. Тухайн үед нэг сэргэсэн машин бүдэг бадаг харагдаж байсан, 2 залуу яаж байна гэж асууж байх шиг болсон. Зам тээврийн осол хэргийн талаар миний хувьд сайн санахгүй байгаа юм. Би машиныг хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Учир нь би унтаж явсан. Осол болсны дараагаар Нарийнтээл сумын эмнэлэгт хагалгаанд орж эмчилгээ хийлгүүлсэн. Мөн Баянхонгор аймгийн НЭ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал ерөнхийдөө гайгүй, хагалгааны оёдол хийсэн хзсгээр, нуруугаар өвдөж байгаа ... Эмчилгээний зардал 1.468.500 төгрөгийг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122/,

Хохирогч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Улаанбаатар хот Драгон дээрээс Баянхонгор аймгийн чиглэлд явах форд транзит маркийн БНХ улсын дугаартай авто машинд суусан. Би машины дунд талын суудлын зүүн захын суудалд суусан, миний хажууд нэг залуу сууж явсан. Машинд нийт 12 хүн сууж явсан. Жолооч нартайгаа нийлээд. Өвөрхангай аймаг дээр 3 хүн буусан. Бид замдаа Сансар дээр хоол идээд замаа үргэлжлүүлсэн. Би замдаа унтаж явсан. Унтаад явж байтал түр тар гэж дуугараад хүмүүс орилолдсон, тэгтэл машин 4 дугуйн дээрээ зогсож байсан бөгөөд цонхнууд нь хагараад кабин нь жайжийсан байсан. Би машинаас цонхоор нь гарсан. Үндсэн жолооч нь Улаанбаатар хотоос машинаа жолоодож явж байгаад Өвөрхангай аймаг өнгөрөөд туслах жолоочдоо өгсөн. Жолооч солигдсон газар сууж явсан зорчигчдын зарим нь тамхи татаад бие зассан юм. Би машиныг хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Учир нь би унтаж явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр намайг гэртээ унтаж байхад буюу өглөө 08 цаг өнгөрч байхад манай Нарийнтээл сумын хүн эмнэлгийн машин эвдэрсэн байсан учраас намайг сумын эмч ослын дуудлаганд яваад өгөөч гэж гуйхаар нь би авто ослын дуудлаганд эмч т, сувилагч нартай хамт явсан. Надтай хамт манай нутгийн Батмонгол хамт өөрийнхөө машинтай явсан. Дуудлаганд очиход БНХ улсын дугаартай цагаан өнгийн хот хоорондын нийтийн тээвэр гэсэн бичигтэй жижиг автобус шиг байсан. Уг машины урд шил хагарсан, машины хаалганууд нь онгойхгүй байхаар нь машины хаалгыг хөшиж урд нь сууж байсан жолоочийг эхэлж буулгаад хажууд нь сууж явсан эмэгтэйг дараа нь буулгасан ... тэд нарыг Нарийнтээл сумын эмнэлэг дээр авчраад тэгээд ажилруугаа явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 06 цаг өнгөрч байхад 7032102 дугаараас манай суманд авто осол болсон байна гэхээр нь сумын эмнэлэг ороход осолд орсон 2 хүн байсан. Тэр хүмүүсээс осол гарсан газрыг мэдээд сумын эмч тэд хэлчихээд ганцаараа хэргийн газарт очиход Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нэгдүгээр баг Шаргын гүүр рүү БНХ улсын дугаартай цагаан өнгийн форд транзит маркийн машин ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай урд 2 дугуй унасан, хойд 2 дугуйн дээрээ тогтсон байдалтай байсан. Туслах жолооч гэх залуу нь машиныхаа урд хамрыг түшээд зогсож байсан. Жолооч нь машиныхаа руль дээр хөдөлж болохгүй байна гээд сууж байсан. Урд талын хажуугийн суудал дээр нэг эмэгтэй ганцаараа сууж байсан. Тэр эмэгтэй зүүн хөл хугарчихсан байна гэж ярьж байсан. Жолоочийн хойд талд арагшаа харсан суудал дээр нэг эмэгтэй сууж байсан. Тэр эмэгтэй гишгэж чадахгүй байна гэж байсан. Бид нарыг очиход 2 хүн нь сумын эмнэлэг рүү явчихсан байсан....аас архи үнэртэхгүй байсан, мөн ******* ч архи хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162/,

Гэрч Б.тийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 07 цаг 15 минутанд над руу манай сувилагч ярихдаа авто осол гарсан гэнэ. 2 хүнд өвчтэй хүн ирлээ гэхээр нь эмнэлэг дээр ирэхэд , гэдэг нэртэй 2 залуу ирсэн байсан. г үзэхэд тархины доргилттой, шоконд орчихсон байсан. Ил харагдах шарх сорви байхгүй, нь машины дунд талын суудал дээр бүсээ бүсэлчихсэн сууж явсан, унтаж явахад авто осол болсон гэж ярьж байсан. нь Улаанбаатар хотын харъяат 36 настай хүн байсан. ыг үзэхэд 2 өвдөг нь ил шархтай, шархаараа цус их алдсан, шоконд орсон байдалтай байсан. Баянхонгор аймгийн харъяат 21 настай залуу байсан. Хамарнаас нь цус гараад хатчихсан, духан дээрээ 2 см зулгаралттай байсан. Авто ослын газар руу би сувилагч , , нартай 2 машинтай очсон. Очиход 3 эрэгтэй хүн машиныхаа гадна талд зогсож байсан. гэдэг нь машиныхаа рульны ард хөдөлгөөнгүй сууж байсан. Хажууд нь гэдэг эмэгтэй сууж байсан. Туслах жолооч нь машиныхаа гадна байсан. гэдэг жолооч нь машиныхаа руль дээр байхаар нь жолоочийн хаалгыг нь эвдэж машинаас гаргаад биеийн байдлыг үзэхэд баруун хөлний дунд чөмөгний хугаралтай, ууц нуруугаар нь өвдөж байгаа талаараа хэлж байсан. ийн биеийг үзэхэд зүүн хөлийн дунд чөмөгний хугаралтай, баруун талын хавирганы нумны дээр хөхрөлттэй, өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Туслах жолооч *******ыг үзэхэд баруун хөлний дунд чөмөгний яс хугаралттай, өөр гэмтэл шарх байгаагүй. гэдэг залуугийн биеийн байдлыг үзэхэд духан тус газартаа зулгаралттай, өөр ил шарх гэтэл байгаагүй. гэдэг залууг үзэхэд уруулын хөвч сэтэрсэн, нүүрэн тус газартаа олон урагдалтай, баруун хавирганы нуман доогуур өвдөлттэй гэсэн зовиуртай байсан. гэдэг эмэгтэйг үзэхэд ил харагдах шарх, сорви байхгүй, баруун хөл даагдахгүй байна гэсэн зовиуртай байсан. Манайх рентген байхгүй тул баруун хөлний гэмтлийн оношийг тогтоох боломжгүй байсан. г үзэхэд биеийн байдал хүнд, шоконд орсон, хэвлийд өвдөлттэй гэсэн зовиуртай, баруун ташааны дээд талд шалбарсан шархтай байсан. Өөр ил харагдах шархгүй байсан. Манай эмнэлэгт Баянхонгор аймгийн мэс заслын их эмч Баттоггохын зөвшөөрлөөр д хагалгаа хийхэд элэг нь авто ослын улмаас 2 газраа урагдалтай байсныг оёж, хэвлий дэх цус алдалтыг цэвэрлэсэн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-165/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сумын эмч нартай авто осол болсон байна гэхээр нь очиход ******* машиныхаа урд зогсож байсан, машиныхаа руль дээр байсан. Би ын сууж байсан хаалгыг юмаар хөшиж онгойлгосон. хөл нуруу 2 өвдөөд байна гэж байсан. Би ыг сумын эмнэлгийн эрхлэгч эмчтэй хамтарч ыг машинаас буулгасан. ******* миний хөл хугарчихсан гээд машинаа түшээд зогсож байсан. , нар архи хэрэглээгүй эрүүл байсан. Хэн машин унаж явсныг би мэдэхгүй....тэгээд эмнэлэг дээр хүмүүсээ хүргэж өгөөд гэр лүүгээ явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167/,

Иргэний хариуцагч О.н мөрдөн байцаалтанд өгсөн ... Хохироргч т манай хоршооны зүгээс 226.800 төгрөгийн хохирлыг өгсөн. Мөн д 450,200 төгрөгийн эм тариа, бэлэн мөнгө өгсөн. Хохирогч нарын ар гэрийнхнийг нь Улаанбаатар хот руу явах, ирэх унааг нь үнэ телбөргүй хоршооны зүгээс явуулсан. Манай хоршооны жолооч нар болох , туслах жолооч ******* нар ажил амралтын асуудлаа өөрсдөө зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан. Манай хоршооны зүгээс замын хуудсыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг 30 минутаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цаг 00 минут хүртэл хүчинтэй замын хуудсанд жолооч гарын үсэг зурсан байж замын хуудсаа зөрчиж гарсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орой 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн тээврийн бирж дээрээс БНХ улсын дугаартай машиныг үндсэн жолооч унаж гарсан. Улаанбаатар хотод 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 07 цаг өнгөрөөж орсон. Хүнээ буулгаад ачаагаа хүмүүст тараагаад өглөө 10 цаг өнгөрч байхад дууссан. Хоолонд 12 цаг өнгөрч байхад ороод гараад ээлжээр амраад хүнээ хайж байгаад орой 21 цагийн орчимд Баянхонгор луу явах 2 эмэгтэй 5 эрэгтэй хүн олсон. Өвөрхангай явах 3 эрэгтэй хүн авсан. Машиныг ах унаж гарсан. Нэг эрэгтэй нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл гэсэн самбарын хажууд буусан. 2 эрэгтэй нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд буусан. Өвөрхангай аймаг хүртэл үндсэн жолооч ах унаж явсан. ах надад Өвөрхангай аймгийн Бажийн дөрөлж гэх газраас надад өөрийнхөө БНХ улсын дугаартай форд транзит машинаа шилжүүлж өгсөн. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шаргын бригадын гүүрний хавьд ойролцоогоор 70 км цагийн хурдтай/манайх жи пи эс төхөөрөмжтэй тул тэрнээс дээш гардаггүй/ явж байтал урдаас дунд гарын суудлын тэрэг зам голлож урдаас чиглэж ирэхээр нь би замаа чөлөөлөөд шороон зам ороод буцаад засмал замруу орох гэтэл машины руль замын хойд тал руу далбигас гэх шиг болсон. Тэгээд Шаргын бригадын хойно байдаг гүүр лүү унасан. Машин унахдаа гүүрний хойд тал руу нэг бүтэн эргээд гүүрний баруун талын хашлагыг нь мөргөөд унасан. Машины хойд талд байсан хүмүүсээс нэг эмэгтэйгээс бусад нь буусан. Би авто ослын дараа миний баруун хөл хөдөлж болохгүй байхаар нь би бөгсөн биеэрээ нуруугаараа жолоочийн талын цонхоор буусан. Жолоочийн талын хаалга онгойхгүй болохоор нь тэгж буусан. Машинаас буусан залуучуудаас нэг залуу нь зам дээр явж байсан тэргэнд суугаад Нарийнтээл сумын төврүү явсан. Би Нарийнтээл сумын эмнэлэг иртэл машиныхаа зөв талын урд талын хамрыг түшээд зогсож байсан. Үндсэн жолооч ах, хохирогч нар машин дотроо сууж байсан. Хойд талын суудал дээр эмнэлэг иртэл байж байсан. Нарйинтээл сумаас нэг эмч, нэг сувилагч, жолоочтойгоо, Нарийнтээл суманд гуанз ажиллуулдаг хүү ах машинтайгаа ирсэн. Баянхонгор аймгийн төвөөс түргэний машин эмч жолоочтойгоо ирсэн байсан. Машин дотор байсан , ах 2-ыг Нарийнтээл сумын цагдаа, их эмч, гуанзны хүү ах нар жолоочийн талын хаалгыг эвдэж гаргасан. Эхлээд ахыг гаргаад Нарийнтээл сумын түргэний машинд суулгасан. Дараа нь гэдэг эмэгтэйг машинаас гаргаад Баянхонгор аймгаас ирсэн пургонд суулгаад Нарийнтээл сумын эмнэлэг дээр ирсэн. Тэнд эмнэлгийн тусламж аваад нэг залууг Нарйинтээл суманд үлдээгээд бусад нь Баянхонгор аймгийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод би рентген зураг авахуулахад миний баруун хөлийн дунд чөмөг хугарсан гэж гарсан. ахын баруун хөлийн дунд чөмөг хугарсан.ийн зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, аарцагны яс цууралттай байсан. Баянхонгор аймгийн гэмтлийн тасагт нэг хоног хэвтээд би, , , , бид нар Улаанбаатар хот руу онгоцоор яваад гэмтлийн эмнэлэгт 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирээд Бат-ирээдүйгээс бусад нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. 70 орчим км цагийн хурдтай явсан байхгэж бодож байна. Урдаас ирсэн машин зөрөөд замын пүмбэ мергөөд машины руль жолоодлогогүй болоод осол гарсан. ах бид 2 архи хэрэглэдэггүй тул эрүүл байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244-245, 247/,

Хохирогч ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан тухай Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 170/,

Хохирогч ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан тухай Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 07-ны өдрийн 640 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 180/,

Хохирогч ын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан тухай Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 633 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 175/,

Хохирогч *******ын бие махбодид хүнд гэмтэл учирсан тухай Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 07-ны өдрийн 640 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 191/,

Хохирогч гийн бие махбодид хүнд гэмтэл учирсан тухай Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 610 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 195/,

Хохирогч н бие махбодид хөнгөн гэмтэл учирсан тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 17334 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 213/,

Хохирогч *******ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 16711 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 218/,

Хохирогч Г.Эрдэнбатын бие махбодид хүнд гэмтэл учирсан тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 16944 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 223/,

Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-10/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /1-р хх-ийн 11-12/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 228/,

Хохирогч ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар /2 дугаар хх-ийн 36-40 дүгээр хуудас/

Хохирогч *******ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар /2 дугаар хх-ийн 42-50 дугаар хуудас/

Хохирогч ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар 12 дугаар хх-ийн 52-67 дугаар хуудасЛ

Хохирогч *******ын Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар /2 дугаар хх-ийн 69-79 дүгээр хуудас/

Хохирогч гийн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар /2 дугаар хх-ийн 80-93 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 30-31/,

Хот хооронд зорчигч, шуудан тээвэрлэх хариуцлагийн гэрээ /1-р хх-ийн 150-154/,

Авто машин үнэлсэн тухай тайлан /2-р хх-ийн 168-169/,

Тээврийн хэрэгсэлийн техникийн дүгнэлт /2-р хх-ийн 171-172/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 42, 2-р хх-ийн 224/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2-р хх-ийн 4-30/,

Хохирогч нарын хохирол хүлээн авч гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлтүүд /2-р хх-ийн 235-248/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн хохирол төлсөн баримт, хохирогч , ******* нартай байгуулсан хэлцэл, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг 8 хуудас баримт зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05-06 цагийн орчимд Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчигч тээврийн 66-99 БНХ улсын дугаартай Форд транзит маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан: “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн , мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан: ../’хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Шаргын гүүр гэх газарт зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн ын бие махбодид хүнд гэмтэл, иргэн ын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн *******ын бие махбодид хүнд гэмтэл, иргэн гийн бие махбодид хүнд гэмтэл, иргэн н бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн *******ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, иргэн ын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, мөн иргэн ын эзэмшлийн Форд транзит маркийн тээврийн хэрэгсэлд 14.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч , о, , , нар нь мөрдөн байцаалтын шатанд, хохирогч *******, , ******* нар нь шүүхийн шатанд гомдол саналгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хохирогч нар нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид гарах эмчилгээний болон бусад зардалыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, хохиролоо сайн дурараа төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******ын ВСДЕ ангиллын 312665 дугаарын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, Форд транзит маркийн тээврийн хэрэгслийн урд дугуйны эвдэрхий калфак 1ш, цагаан өнгийн /төмөр/ урд гуферний тасархай 1ш, урд карланы эвдэрхий хэсэг 1 ширхэг зэргийг устгах, хохирогч ын гэмтлийн талаарх томографийн зураг-5 ширхэг, шижилгээний хуудас-2 ширхэг, *******ийн рентген зураг-Зш, томогарфийн бичиг-1 ширхэг, ын томографийн зураг 3 ширхэг, рентген зураг 3 ширхэг, ийн рентген зураг 3 ш, ын рентген зураг 1 ш, *******ын томографийн зураг 6, бичиг Зш, гийн рентген зураг 1 ш, CD-1ш, эмнэлэгт үзүүлсэн баримт 7 ш, шүүгдэгч *******ын рентген зураг 2 ширхэг зэргийг буцаан олгов.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг буцаан олгож 2016 оны 01 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.                                   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнссэн ялтан *******ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хураагдсан шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг буцаан олгож 2016 оны 01 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын ВСДЕ ангиллын 312665 дугаарын жолоочийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Форд транзит маркийн тээврийн хэрэгслийн урд дугуйны эвдэрхий калфак 1ш, цагаан өнгийн /төмөр/ урд гуферний тасархай 1ш, урд карланы эвдэрхий хэсэг 1 ширхэг зэргийг устгаж, мөн хуулийн 88.1.3-т зааснаар хохирогч ын гэмтлийн талаарх томографийн зураг-5 ширхэг, шижилгээний хуудас-2 ширхэг, *******ийн рентген зураг-Зш, томогарфийн бичиг-1 ширхэг, ын томографийн зураг 3 ширхэг, рентген зураг 3 ширхэг, ийн рентген зураг 3 ш, ын рентген зураг 1 ш, *******ын томографийн зураг 6, бичиг Зш, гийн рентген зураг 1 ш, CD-1ш, эмнэлэгт үзүүлсэн баримт 7 ш, шүүгдэгч *******ын рентген зураг 2 ширхэг зэргийг буцаан олгосугай.

10. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид гарах эмчилгээний болон бусад зардалыг иргэний журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                        

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.ГЭРЭЛМАА