| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00368/И |
| Дугаар | 473 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 473
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын *** дугаар баг ******* эрэг *** дүгээр хэсэг ******* тоотод оршин суух, эрэгтэй, 31 настай, одоо “ХААН банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай ******* овогт ******* ******* /*******/ /”ХААН банк” ХХК/ Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй
иуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын *** дугаар баг хөх чулуут гудамж тоотод оршин суух, эрэгтэй, 31 настай, “ ” ХХК-нд жолооч ажилтай овогт //
иуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын *** дугаар баг хөх чулуут гудамж тоотод оршин суух, эмэгтэй, 31 настай, одоо ******* сумын даргын тамгын газрын багийн засаг даргаар ажилладаг овогт // нарт холбогдох:
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2.378.388.48 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Х., Д. шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Зээлдэгч Х., Д. нар нь тус банкны Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвөөс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-201642624971 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 6.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай хүнсний ногоо тариалах зориулаар авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 22.25345 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 737.62225 төгрөг төгрөг нийт 759.8757 төгрөгийг төлж барагдуулсан байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 207 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5.940.14655 төгрөг, зээлийн хүү 1.002.76639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.86216 төгрөг нийт 7.052.77511 гаргуулж өгнө үү.
Барьцааны гэрээнд заагдсан Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн Хөх чулуутын 8-25 тоотод байрлах №, тоот дугаартай 63м2 талбайтай хашаа, байшин, , , , гэрчилгээний дугаартай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэх.
иуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид ХААН банк ******* тооцооны төвөөс авсан зээлээ 2016 оны 11 сар хүртэл графикт заасан хугацаандаа зөвхөн зээлийн хүүгээ төлж байгаад үндсэн зээлээ төлөх боломжгүй болсон. Би 2017 оны 01 сараас, манай нөхөр сая 6 сард ажилд орцгоосон. Миний хувьд цалингийн зээлтэй учраас цалингаасаа зээлээ төлж ногооныхоо зээлийг төлөх боломжгүй болчихоод байгаа юм. Одоо Х.Баттөмөр ажилд орсон учраас түүний цалингаар зээлээ төлөхөөр нөхөр бид 2 ярилцсан байгаа. Гэхдээ энэ ондоо багтаагаад төлж барагдуулах боломж алга байна. Ямар ч байсан зээлийг төлж барагдуулна гэх.
иуцагч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлээ хэрхэн төлөх талаар 2 хоногийн өмнө ХААН банкинд хүсэлт гаргасан. Өнөөдөр эхний төлөлт болох 1.050.000 гаруй төгрөгөө төлөхөөр авчирсан байгаа. Уг нь ХААН банк зөвшөөрвөл бидний гаргасан графикийн дагуу төлөлтөө хийнэ. Зээлийг төлж дуусгана.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 207 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5.940.14655 төгрөг, зээлийн хүү 1.002.76639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.86216 төгрөг нийт 7.052.77511 гаргуулж,
Барьцааны гэрээнд заагдсан Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн Хөх чулуутын 8-25 тоотод байрлах №, тоот дугаартай 63м2 талбайтай хашаа, байшин, и, , , гэрчилгээний дугаартай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь:
Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг хөх чулуут гудамж тоотод оршин суух иргэн Х. нь “ХААН банк”-ны /Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвтэй/ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д. оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Сэлэнгэ аймгийн “ХААН банк” ******* сумын тооцооны төвөөс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №201642624971 дугаартай “Зээлийн гэрээ” хийн “Төмс, хүнсний ногоо тариалах” 6.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Барьцааны гэрээ” хийж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай -т бүртгэсэн Х., Д. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар баг Хөх чулуутын 8-25 тоот хувийн сууцны зориултай 63м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулаар эзэмших эрхийн 000460140 дугаартай гэрчилгээтэй 1822м2 талбай бүхий Х.гийн эзэмшлийн газар, мөн 000503421 дугаартай Х.гийн эзэмшлийн Ерөө голд төмс, хүнсний ногоо тариалах зориултай 1.5га газар, 0321564 дугаартай Х.Батбаатарын эзэмшлийн Ерөө гол төмс, хүнсний ногоо тариалах зориултай 0.3га газар, 0372026 дугаартай Д.Отгончимэгийн эзэмшлийн Ерөө гол төмс, хүнсний ногоо тариалах зориултай 0.58га газрыг тус тус барьцаа хөрөнгө болгосон болох нь нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэгч бүртгэн, газрын даамал тэмдэг даран баталгаажуулсан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн №201642624971 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 5.940.14655 төгрөг, зээлийн хүү 1.002.76639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.86216 төгрөг нийт 7.052.77511 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлдэгчтэй уулзсан тухай мэдээллийн маягт,зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Х., хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нар нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгчээс зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн №201642624971 дугаартай “Барьцааны гэрээ”-нд барьцаа хөрөнгө болгосон 0321564 дугаартай Х.Батбаатарын эзэмшлийн Ерөө гол төмс, хүнсний ногоо тариалах зориултай 0.3га газар, 0372026 дугаартай Д.Отгончимэгийн эзэмшлийн Ерөө гол төмс, хүнсний ногоо тариалах зориултай 0.58га эзэмшлийн газрыг тус тус барьцаа хөрөнгө болгосон байх бөгөөд барьцаалагчдаас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрсдийн эзэмшлийн газруудыг “...ашиглах, банкны эзэмшлийн барьцаанд тавих...” бүрэн эрхийг Д.Отгончимэг, Х.Батбаатар нараас Х.д итгэмжлэлээр 01 жилийн хугацаатай олгосон байна. Гэтэл итгэмжлэлийн хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дууссан ба итгэмжлэлдээ зээлдэгч нар зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлээр хангуулах эрх олгож байгаа эсэх талаар заагаагүй болно.
Д.Отгончимэг, Х.Батбаатар нар нь Х.д өөрийн эзэмшлийн газрыг барьцаалах талаар 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлээ 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр сунгасан байгаа нь ойлгомжгүй байх тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзнэ.
Учир нь: Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Х.Батбаатар, Г.Отгончимэг нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан бөгөөд Х.Батбаатар, Г.Отгончимэг нар нь шүүхэд өөрийн эрх ашиг хөндөгдсөн талаар тайлбар гаргаагүй хэдий ч шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байх тул Д.Отгончимэг, Х.Батбаатар нарын эзэмшлийн газрын эрхээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
ин “Барьцааны гэрээ”-нд заагдсан зээлдэгч нарын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай -т бүртгэсэн Х., Д. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар баг Хөх чулуутын 8-25 тоот хувийн сууцны зориултай 63м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулаар эзэмших эрхийн 000460140 дугаартай гэрчилгээтэй 1822м2 талбай бүхий Х.гийн эзэмшлийн газар, мөн 000503421 дугаартай Х.гийн эзэмшлийн Ерөө голд төмс, хүнсний ногоо тариалах зориултай 1.5га газрыг зээлдэгч нар нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №201642624971 дугаартай “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” нь 2017 оны 04 дугаар сарын 29-ний өдөр гэрээний хугацаа нь дууссан болно.
Иймд Х., хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нараас “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 5.940.14655 төгрөг, зээлийн хүү 1.002.76639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.86216 төгрөг нийт 7.052.77511 төгрөг гаргуулан “ХААН банк” ХХК /Сэлэнгэ салбарын ******* тооцооны төв/ олгож, “Барьцааны гэрээ”-нд заагдсан зээлдэгч нарын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай -т бүртгэсэн Х., Д. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар баг Хөх чулуутын 8-25 тоот хувийн сууцны зориултай 63м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулаар эзэмших эрхийн 000460140 дугаартай гэрчилгээтэй 1822м2 талбай бүхий Х.гийн эзэмшлийн газар, мөн 000503421 дугаартай Х.гийн эзэмшлийн Ерөө голд төмс, хүнсний ногоо тариалах зориултай 1.5га газрыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,
мөн “Барьцааны гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох 0321564 дугаартай Х.Батбаатарын эзэмшлийн Ерөө гол төмс, хүнсний ногоо тариалах зориултай 0.3га газар, 0372026 дугаартай Д.Отгончимэгийн эзэмшлийн Ерөө гол төмс, хүнсний ногоо тариалах зориултай 0.58га эзэмшлийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн үзэж байх тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 127.79440 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 127.79440 төгрөг гаргуулан “ХААН банк” ХХК /Сэлэнгэ салбар ******* тооцооны төвд/ олгох нь зүйтэй гэж үзлээ.