| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0036/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/045 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* овогт ******* ******* регистрийн дугаар: *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг “ ” тоотод иргэн гийн биеийн зүүн талын дух чамархай орчимд мөн зүүн хөхлөг сэртэнгийн орчимд тус тус хутгаар зүсэж, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул хэсэгт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
Миний бие өөрийн хийсэн хэрэгт гэмшиж байна. Надад энэ хэргийг үйлдэхэд ямар нэгэн сэдэлт байгаагүй. Би архи уусан нилээд согтсон байсан болохоор энэ хэргийг үйлдсэн байна. Би буруугаа ойлгож байгаа. гийн зүгээс намайг цохих болон бусад байдлаар биед минь халдсан зүйл байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хүсмээр байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 /
Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед хадам ээжийнд нэг шил архи уугаад хамт гудамжид алхаж явсан чинь урд гудамжид эмэгтэй хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь ороход ******* гэж айл байсан. Гурван эмэгтэй пиво уугаад сууж байсан. *******ийнд 1 шил пиво уугаад хажуу талынх нь айл болох ийнх гэх айлд орж 1 шил пиво уугаад сууж байсан чинь гаднаас ******* гэх залуу орж ирээд намайг шууд уруул, толгой хэсэгт нэг удаа , миний хүзүү хэсэгт цохисон. Тэгээд харсан чинь баруун гартаа жижиг хутга барьсан байхаар нь шууд цагдаагийн байр буюу кабен дээр ирж дуудлага өгсөн. Тухайн үед би их хэмжээний цус алдсан, эмнэлэгт ирж толгой хэсэгт 8, мөн хүзүү хэсэгт 5 оёо тавиулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 /,
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
орой 21-22 цагийн орчимд манайд *******, нар хамт согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би гэрт байсан 0,5 граммтай “Хараа” нэртэй архи гаргаад бид 3 хувааж уусан. Архи ууж дуусаад н. *******ийг авч явах гээд дийлээгүй манайд орхиод явсан. Тэгээд манайд суугаад байхаар нь орой 23 цагийн үед гэрт нь хүргэж өгсөн. Тэгэхэд гэрт нь ийн эхнэр , , , нар 4-5 пиво уусан байдалтай байж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 21-23/
Гэрч Т. мөрдөн байцаалтад өгсөн
.. орой 23 цагийн үед гэх хүний хадам ээжийн гэрээс гараад урд талын гудамжны айлд гийн хамт ороход ийнх гэх айл байсан. Тухайн айлд гурван эмэгтэй хүн пиво уугаад сууж байсан. Тэгээд бид нар тэр айлд 2 том пиво хувааж уугаад сууж байсан чинь гаднаас *******, нар орж ирсэн. ******* гэх залуу нь гэх залууг толгой хэсэг рүү нь цохиж авсан. Тэр хоёр хоорондоо барилцаж аваад зүүн талын орон дээр өнхөрч унахаар нь харсан чинь ******* гэх залуу нь баруун гартаа хутга барьчихсан байхаар нь би очиж салгахад гийн толгой хэсгээс цус гарч байсан...гэх мэдүүлэн/хх-ийн 31-32/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
орой 20 цагийн үед н. ахынд очсон гаднаас ******* эхнэрийн хамт орж ирсэн. ахын эхнэр Д., *******, нарын хамт том пиво гурвыг хувааж уугаад сууж байгаад ******* гараад явсан би унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа сэрэхэд хоёр залуу ирчихсэн пиво хувааж уугаад сууж байсан. Тэгээд би н.ийнх руу орсон, араас *******, , нар хамт орж ирэхдээ зодоон хийсэн байдалтай харагдсан. Орж ирээд *******, нар хоорондоо зодоон хийгээд байхаар нь салгаач гэж н.т хэлсэн. Тэгээд салгасан чинь ******* баруун гартаа жижиг хутга барьчихсан байсан. Тухайн үед гийн толгойноос их хэмжээний цус гарсан байдалтай харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн
2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой би гэртээ байж байтал 18-19 цагийн үед манайд *******, эхнэр н., гурав орж ирсэн. Манайд нэг пиво хувааж уугаад манайхаас *******ийнд орж нэг пиво ууж байтал гаднаас н., нар орж ирээд хамт ууцгаасан. Удалгүй ******* гадагшаа гараад явсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал гаднаас *******, хоёр гаднаас зодоон хийгээд ороод ирсэн. Зодолдож байхад нь Т., бид нар салгаад гаргасан. *******ийн гарт хутга байна гэж хэлсэн. Тэгээд салгаад эргээд хартал нил цус болсон байсан...гэх мэдүүлэг \хх-ийн 39-41/
Шинжээч эмч ын мөрдөн байцаалтад өгсөн
гийн биед зүүн чамархай, хөхлөг сэртэнгийн шарх, зүүн нүдний дээд зовхи, духны хуйх, дээд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102 дугаар шинжээчийн
1. гийн биед зүүн чамархай, хөхлөг сэртэнгийн шарх, зүүн нүдний дээд зовхи, духны хуйх, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэх дүгнэлт /хх-ийн 56-57/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 81-82/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 64-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, депозит дансны хуулганууд /хх-ийн 70-73/, ХААН банкны тооны дансны хуулга /хх-ийн 76/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг “ ” тоотод иргэн гийн биеийн зүүн талын дух чамархай орчимд мөн зүүн хөхлөг сэртэнгийн орчимд тус тус хутгаар зүсэж, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул хэсэгт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 88-89 /, хохирогч гийн мэдүүлэг /хх-ийн 14-16 /, гэрч гийн мэдүүлэг/хх-ийн 21-23/, гэрч Т. мэдүүлэн /хх-ийн 31-32/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч мэдүүлэг \хх-ийн 39-41/, шинжээч эмч ын дүгнэлт /хх-ийн 56-57/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч гийн биед зүүн чамархай, хөхлөг сэртэнгийн шарх, зүүн нүдний дээд зовхи, духны хуйх, дээд уруулын зулгаралт гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 56-57/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч , шүүгдэгч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн улмаар шүүгдэгч нь хохирогчийн биеийн зүүн талын дух чамархай орчимд мөн зүүн хөхлөг сэртэнгийн орчимд тус тус хутгаар зүсэж, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул хэсэгт гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч гийн тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн, мөн хохирогч нь гомдолгүй талаар бичгээр хүсэлтээ /хх-ийн 97/ ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэргийн хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргаж өгсөн, түүний хувийн байдал болон шүүгдэгч ******* нь ХААН банкны тоот дансанд 1,297,732 төгрөгийн үлдэгдэлтэй талаарх депозит дансны хуулга /хх-ийн 73/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, шүүгдэгчийн дүгнэлт болон шүүхээс оногдуулах торгохын ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан шүүгдэгч *******т торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй болно.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ....17 сантиметрийн хэмжээтэй эвхэгддэг хутга нэг ширхэг....-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй,хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... 17 сантиметрийн хэмжээтэй эвхэгддэг хутга нэг ширхэг...-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА