| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00427/И |
| Дугаар | 496 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 496
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, 20-4-75 тоотод оршин суух Г.Дуламжавын /ОР-61030501, утас: 99057554/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Түшин сумын 1 дүгээр баг, Жаргалмандах хэсэг гудамж, 269 тоотод оршин суух Түмэд овогт Доржжавын Цэрэнноровт /ХО-70022866, утас: 99760976/ холбогдох
“710.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Дуламжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие нь 2014 оны 06 дугаар сарын 10-нд Д.Цэрэнноровд 1.246.200 төгрөгийн бараа өгсөн. Мөнгөө өгөхгүй ... 2015 оны хавар буюу 01 дүгээр сарын 22-нд приүс машинд 70.000 төгрөгийн бензин хийж Түшигт суманд очиж 446.200 төгрөгийн барааг хэсгийн төлөөлөгчийн хамтаар тоолж авсан. Үүнээс хойш мөнгө өгөхгүй байсан тул Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандаж байж 300.000 төгрөг шилжүүлж авсан. Үлдэгдэл 500.000 төгрөг өгөөгүй учир мөн очиж бараа авсан бензиний 70.000 төгрөг, дугуйны үнэ 2ш 70x2 140.000 төгрөг нийт 710.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлыг барагдуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Г.Дуламжав нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Д.Цэрэнноровын гаргасан тайлбартай танилцлаа. 415.390 төгрөгийг 2017.09.10-ны дотор төлүүлэх хүсэлтэй байна. 710.000 төгрөг нэхэмжилсэн боловч 415.390 төгрөгийг төлнө гэжээ. Цаашид ийм хэл амтай хүнтэй орооцолдмооргүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 415.390 төгрөгийг төлүүлье. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд шүүхээр гүйцэтгэх хуудас гаргуулна. Хаан данс: 5045563487... гэжээ.
Хариуцагч Д.Цэрэнноров нь 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Хариуцагч Д.Цэрэнноров би нэхэмжлэлийн шаардлага 415.390 төгрөгийг 2017.09.10-ны дотор төлж барагдуулах ба нэхэмжлэгч Г.Дуламжав нь 415.390 төгрөгийг 09 дүгээр сарын 10-ны дотор төлүүлэх хүсэлтэй байгаа учир энэ тайлбарыг бичив. Миний хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 415.390 төгргийн нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд мэдэгдсэн байна. Иймд уг хэргийг хааж өгнө үү... 415.390 төгрөгийг төлнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Дуламжав нь Д.Цэрэнноровт холбогдох “710.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Цэрэнноров нь нэхэмжлэлийн шаардлага 710.000 төгрөгнөөс 415.390 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч “...415.390 төгрөгийг 2017.09.10-ны дотор төлж барагдуулах...” гэх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Г.Дуламжав нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.590 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 415.390 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 13.112 төгрөгийн тал хувь болох 6.556 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 6.556 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Г.Дуламжавын нэхэмжлэлтэй Д.Цэрэнноровт холбогдох “415.390 төгрөг” гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.590 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 415.390 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 13.112 төгрөгийн тал хувь болох 6.556 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 6.556 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ