Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн

 Улсын яллагч: Н.Нямдорж

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000000041 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* овогт************** регистрийн дугаар:*******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Эрдэнэбаттай өмнө нь үүссэн байсан таагүй харилцаагаа дахин сөхөж буюу үл ялих зүйлээр шалтаглан зодож, Б.Эрдэнэбатын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстны цус хуралт, зулгаралт, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, зүүн гуяны цус хуралт, дух, зүүн 5-р хурууны зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөр ямар нэг

санал хүсэлт алга байна. Өмгөөлөгч авахгүй. Б.Эрдэнэбатыг О.Ганчөдөр надтай зодолдож байхад бол салгаад гэрээс аваад гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 /

Хохирогч  Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн

******* намайг заамдаж аваад цээж рүү цохисон. Би архийг нь өврөөсөө гаргаж ирээд энийгээ ав гээд архиар нь *******ийн мөр хэсэгт цохисон. Тэгээд архи нь гараас унаж ******* намайг хойш нь орон дээрээ түлхэж унагаагаад толгой, түрүүгүй гараараа нүдсэн. *******ийн эхнэр  Т.Алдармаа гэх хүүхэн нөхрөө боль гээд хойш нь татаж удалгүй цагдаа нар ирж намайг аваад гарсан, би газар унахад О.Ганчөдөр миний цээж хэсэгт өшиглөсөн. Би шинжээч эмч С.Каделын гаргасан дүгнэлттэй санал нийлж байна. ******* намайг нүүр толгойгүй цохиж зодсон. Мөн нүүр, гуя хэсэгт өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 /,

Гэрч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн

Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр *******, О.Ганчөдөр, Б.Эрдэнэбат гэх хүмүүстэй гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд Б.Эрдэнэбат гэх хүн дээлнийхээ pөврөөс “Ерөөл” нэртэй 0.5 граммын нэг шил архи гаргаж ирээд манай нөхөр болох *******ийн хүзүү хэсэгт нь нөгөө архиараа цохиж авсан. Тэгээд манай нөхөр ******* Б.Эрдэнэбатын мөр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 /,

Гэрч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн

О.Ганчөдөрийн хувьд хохирогч Б.Эрдэнэбатыг манай гэрт манай нөхөртэй

зодолдоход хажуугаас нь зодож, цохисон зүйл байхгүй. Харин хохирогч Б.Эрдэнэбатыг салгаж авч гараад эргэж оруулж ирээд нүүрнийх нь цусыг нойлын цаасаар арчаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 /,

Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн

Араас нь сүүлд яваад ортол Б.Эрдэнэбат, ******* нар хоорондоо маргалдаад Б.Эрдэнэбат дээлнийхээ өвөрт байсан архийг гаргаж ирээд *******ийн шилэн хүзүү хавьцаа цохисон. ******* Б.Эрдэнэбатыг барьж аваад орон дээр дарж унаад нэг нэгнийгээ цохиод байсан. Би Б.Эрдэнэбат ахыг салгаад *******ийг гэрээс аваад гарсан, буцаж орж ирээд нүүрнээс нь гарч байсан цусыг арчиж өгсөн. Тэр хоёр хоорондоо харилцаа гайгүй болоод Б.Эрдэнэбат ах нөгөө хүн цохьсон архиа задлаад ганцаараа уусан ... ******* нь орон дээрээ Б.Эрдэнэбатыг дарж унаад орон дээрээс бостол ******* нүүр хэсэгт өшиглөсөн .... мөн ******* гэрт ирчихээд намайг алгадаж аваад байхаар нь би Б.Эрдэнэбатыг нэг удаа цохиж авсан шиг байна лээ ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/

Шинжээч эмч С.Каделын мөрдөн байцаалтад өгсөн

Б.Эрдэнэбатын биед учирсан баруун, зүүн, нүдний дээд, доод, зовхи, алимны салстын цус хуралт зулгаралт, хамрын таславчийн муруйлт, цус хуралт зулгаралт, зүүн гуяны цус хуралтын гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Бусад дух, зүүн 5 дугаар хурууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Эрдэнэбатын дээрхи гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Эрдэнэбатын цээжний хэсэгт ил харагдах гэмтэл тогтоогдоогүй. Б.Эрдэнэбатын цээжний рентген зураг авахуулсан. Хавирганы хугарал үгүй гэж рентгений эмч Хатанбаатар дүгнэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаар шинжээчийн

1. Б.Эрдэнэбатын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алмны салстын цус хуралт, зулгаралт, хамрын таславчин муруйлт, цус хуралт, зулгаралт, зүүн гуяны цус хуралт, дух, зүүн 5-р хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.

6. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 66-71/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 118-119/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 181/, депозит дансны хуулганууд /хх-ийн 81-85/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 86/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 89/, 0031428, 0031429, 0031430 дугаартай шийтгэлийн хуудаснууд /хх-ийн 92-94/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн зөрчлийн материал /хх-ийн 95-103/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 148/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 149-153/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 154/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн /хх-ийн 161-163/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 179/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн  Б.Эрдэнэбатын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстны цус хуралт, зулгаралт, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, зүүн гуяны цус хуралт, дух, зүүн 5-р хурууны зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 124-125 /, хохирогч  Б.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 13-15 /, гэрч*******гийн мэдүүлэг /хх-ийн 28-30 /, гэрч*******гийн мэдүүлэг /хх-ийн 131-132 /, гэрч******* мэдүүлэг /хх-ийн 51-53/, шинжээч эмч С.Каделын мэдүүлэг /хх-ийн 78-79/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-71/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Эрдэнэбатын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алмны салстын цус хуралт, зулгаралт, хамрын таславчин муруйлт, цус хуралт, зулгаралт, зүүн гуяны цус хуралт, дух, зүүн 5-р хурууны зулгаралт гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 66-71/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Б.Эрдэнэбат, шүүгдэгч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн улмаар шүүгдэгч  нь хохирогчийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алмны салстын цус хуралт, зулгаралт, хамрын таславчин муруйлт, цус хуралт, зулгаралт, зүүн гуяны цус хуралт, дух, зүүн 5-р хурууны зулгаралт гэмтэл учирсан үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Б.Эрдэнэбат нь *******ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь хохирогчид 600,000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Алтангинж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Бэсүд овогт**************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******ид оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000  төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА