Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 264

 

                      Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө “Пийс таур” барилга 7 дугаар давхар 705 тоотод байрлах “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын

 Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрх 3 дугаар гудамжны 682 тоотод оршин суух, /РД:УД86120718/ Боржигон овогт Өлзийсэрээтэрийн Одхүүд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.391.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Одхүү нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын Налайх салбараас 10912485 тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3,65 хувийн хүүтэй зээлж авсан. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлөлт хийснээс хойш зээлийнхээ төлөлтийг хийхгүй хугацаа хэтрээд байна. Зээлдэгч Ө.Одхүү нь үндсэн зээл 1.231.714 төгрөг, хүү 146.861 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.853 төгрөг, нотариатын хөлс 9.000 төгрөг нийт 1.391.428 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлийн гэрээний 5.1.3, 5.1.4-т заасныг тус тус үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Одхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагаас 3.000.000 төгрөг авсан нь үнэн. Үлдэх 1.391.428 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын нэхэмжлэл тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллага хариуцагч Ө.Одхүүгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.391.428 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Ө.Одхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 1.391.428 төгрөгийг төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.213 төгрөгийн тал хувь болох 18.606,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, тал хувь 18.606,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ө.Одхүүгээс улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар тооцон 18.606,5 төгрөгийг тус тус гаргуулж “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын хариуцагч Ө.Одхүүд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.391.428 /нэг сая гурван зуун ерэн нэг мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, хариуцагч /РД:УД86120718/ Боржигон овогт Өлзийсэрээтэрийн Одхүү нэхэмжлэлийн шаардлага 1.391.428 /нэг сая гурван зуун ерэн нэг мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагад төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.213 /гучин долоон мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийн тал хувь болох 18.606,5 /арван найман мянга зургаан зуун зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, тал хувь 18.606,5 /арван найман мянга зургаан зуун зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ө.Одхүүгээс улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар тооцон 18.606,5 /арван найман мянга зургаан зуун зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Ө.Одхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

5. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                                ШҮҮГЧ                          Н.БАЯРСҮРЭН