| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02868/И |
| Дугаар | 102/ШШ2017/02305 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, ..дугаар хороо, Зүүн ард аюушийн ..дугаар хэсэгт ..дүгээр гудамж …тоотод оршин суух, Сартуул овогт Р.Э-н
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Б-т 2015 оны 9 дүгээр сард 6 ханатай давхар тоонотой бүрээс сийлбэртэй цагаан эсгийгээр бүрсэн, брезент, дотуур цаваг, гадна талын хөх халзтай бүрээс, хаяавч, өрх болон дотор тавилгын хамт монгол гэрийг 11,000,000 төгрөгөөр бодож авч явсан. Иймд миний хийсэн гэрийн мөнгө болох 11,000,000 төгрөгийг Д.Б-с гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг тодорхойгүй байх тул хариуцагч Д.-Г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Э нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Д.Б нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тулР.Эгийн хүсэлтийг хангаж, Д.Быг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагчР.Эгээс түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Быг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
2.Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. .
3.Д.Б нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар байр 10 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, … дугаарыг эзэмшдэг бөгөөд аав Дамсрайсэлнэн …, ээж Цэцэгмаа …нэхэмжлэгчР.Э …дугаартэй болохыг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА