Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

 

                              Монгол Улсын нэрийн өмнөөс

                                                                                                                       

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох  эрүүгийн 2014000000395 дугаартай хэргийг 2021 оны  12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой,******* овогт**************, Регистрийн дугаар: /ВИ90100111/,

2. Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, Боржигон овогт************** Регистрийн дугаар: /ВЭ84042072/,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408 924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2020 оны 08 сард утсаар яриад нөхөрлөлөө ашиглуулаач гэж ярьж байсан. Тэгээд би зөвшөөрсөн. Тэгээд намайг машин бариад хамт явчихаад ир гэсэн.  Заг  суманд өмнө очиж үзээгүй. Хоёр нууртай газарт очиж ламаар ном уншуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ажил чинь юу болж байна гэхэд болоогүй байна гэж хэлсэн. Сүүлд нь над руу залгаад гэрээ байгуулаад өг гэхээр нь би асуудал үүсвэл яах юм гэсэн чинь асуудалгүй Азаа гээд залуу байгаа ар баттай даана гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 4 өдөр******* залгаад Ц.Азбаясгалан Заг сумын засаг дарга Д.Мөнхнасан даргатай ярьсан гэнээ ирээд гэрээ хийчих гэсэн. Тэгээд чи өөрөө яв гэсэн  чинь эгчийнх нь  бие муу байна гээд тэгээд би Түвшинжаргалтай хамт Заг сум руу явсан. Заг сумын байгаль орчины байцаагч болон Засаг дарга Д.Мөнхнасан нар нь гэрээгээ бэлдчихсэн байсан. Тэгээд гэрээ хийхдээ би биш өөр хүн хийнэ дараа нь нэрээ солиулж болох уу гэхэд угаасаа таны бичиг баримт дутуу байна 1 дэх өдөр бүрдүүлээд ир гэсэн. Гэрээ хийж байхад байгаль орчны байцаагч, газрын даамал нарыг хатуу цэг тогтоож өг гээд явуулсан. Нөгөө ламаар ном уншуулсан газраас өөр газар хэмжиж өгсөн. Тэгэхээр нь би ******* рүү яриад ламаар ном уншуулсан газар биш байна гэж хэлэхэд гэрээгээ хийчихээ Азаа зохицуулна гэсэн гэж хэлсэн. Тэр үед Улсын бүртгэл дээр манай нөхөрлөлийн нэр ******* рүү шилжих гэж байсан. 2020  оны 9 дүгээр сарын 4 орой техникийн хүмүүс ирсэн байсан. Тэгээд лам нар ном уншсан газар буулгасан байхаар нь энэ газар биш гэж хэлсэн. Тэгээд гэрээ барьсан байсан учир тэндээ хоносон. Д.******* маргааш өглөө нь ирээд Засаг даргатай уулзана гэж байсан. Азаатай утсаар ярина  гээд Заг сум руу нь явсан боловч ахицгүй байсан учир Техникийн эзэд болон Түвшинжаргал бид нар аймагт ирсэн. Тэгээд ******* бид хоёр гэрээний асуудлаа шийдэж байсан.2020 оны 9 дүгээр сарын 8-ны орой Экологийн цагдаагаас залгасан тэгэхээр нь манайх ажиллаагүй гэж хэлсэн. Тэгээд намайг хүрээд ир гээд тэгээд надаас гэрчийн мэдүүлэг авсан. Намайг Алтангадас гэдэг хүний өрөөнд сууж байхад утсаар яриад ажиллаагүй гээд байна яриадах гээд чанга яригч дээр тавиад яриулсан. Нутгийн хүн ухаад өг гэхээр нь ухаж өгсөн гэсэн мэдүүлэг байсан. Байцаагчид нь манай зүгээс ух гэж заавар өгөөгүй гэдгээ хэлсэн гэв.

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын нутагт очиж сумын Засаг дарга Д.Мөнхнасан гэх хүнтэй уулзахад надад орон нутагт үйл ажиллагаа явуулах нөхөрлөлтэй уулзана гэж хэлсэн. Би ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, Заг сумын газрын даамал болон байгаль орчны улсын байцаагчтай хамт “Түүхий хөндий” гэх нэртэй газар очсон. Дүгнэлттэй 0,9 га зөвшөөрөлтэй газар гэж газар хэмжиж өгсөн тухайн газар Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасантай гэрээ хийсэн юм. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр газрын даамал болон байгаль орчны байцаагчийг Заг сумын төвд хүргэж өгчихөөд буцаж “Түүхий хөндий” гэх газар ирэхэд манай гэр болон техник ачсан ажилчид андуурч гэрээ хийсэн газраас өөр газар буусан байсан. Тухайн үед гэрээ буулгаж техник хэрэгсэлээ өлгөөд явж байхад нь зогсоосон мөн ажиллахгүй шүү гэж хэлээд маргааш өглөө нь буцаж аймгийн төв орохоор явсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаагаас миний утас руу залгаж та Заг сумд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан талаар хэлсэн би андуурсан байх техник хэрэгслээ татах гэж байсан юм. Мөнгө төгрөгийн асуудлаар аймагт ирсэн талаар хэлсэн. Экологийн цагдаагийн газар Баянхонгор аймгаас трайлер татаж авчирч манай техникүүдийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн төрийн өмчийн газарт хийсэн байсан

Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Заг сумтай очиж гэрээ байгуулсан. Би гэрээ байгуулахдаа *******ийн өмнөөс төлөөлж очиж гэрээ байгуулсан. Би гэрээ хийж байх үедээ энэ нөхөрлөл нь удахгүй ******* нэр дээр шилжих үед гэрээгээр *******ийн нэрээр хийх өөрчлөлт оруулах боломжтой юу гэж асуухад Заг сумын засаг дарга байгаль орчны улсын байцаагч хоёр асууж байгаад болно гэхээр нь би гэрээ дээр гарын үсэг зурсан. Гэрээ байгуулахад Ц.Азбаясгалан ирээгүй. Би Н.Түвшинжаргал гэх хүнтэй хамт явж гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах үед Н.Түвшинжаргал машинаасаа буугаагүй машиндаа сууж байсан. *******тэй намайг хамт явж байхад Ц.Азбаясгалан ******* рүү залгаж асуудалгүй гэрээгээ байгуулаад ажлаа эхлээч гэх мэт зүйлүүд яригдаж байсан. Би *******ээс Ц.Азбаясгалан гэх хүнийг хаана юу хийдэг талаар асуухаар манай дүү найдвартай Баянхонгор аймгийн хууль зүйн хэлтэст  ажилладаг гэж хэлсэн. Тийм болохоор Ц.Азбаясгалан гэх хүнийг энэ хэрэгт холбоотой гэж үзээд шүүх хурал дээр тийм зүйл ярьсан. Гэрээ байгуулдаг өдөр та нарын очсон газраас өөр газар дээр гэрээ хийх юм байна гээд ******* рүү утсаар хэлэхэд ******* ямар ч байсан гэрээгээ хийчих гэж  хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Заг сумын “Түүхий хөндий” гэх газраас аймгийн төв рүү бичиг баримтынхаа асуудлыг шийдвэрлэх хүртэл газарт чинь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт техник хэрэгслээ харж үлдсэн хүмүүст хэлээд  би өөрөө аймгийн төв рүү ирсэн ...  гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 175-176, 2-р хх-ийн 61-62/

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2020 09 сард Ц.Азбаясгалан гэх хүнтэй ярьж Заг суманд очсон. Би хүмүүс аваачсан боловч ажил гэж хэлээгүй байсан. Гэрээний дагуу ажиллах ёстой газраа ажиллана шүү гэж хэлчихээд ирсэн. Тэгээд намайг байхгүй байхад ийм асуудал үүссэн байна.******* найз маань энэ хэрэгт хамаагүй нөхөрллийг нь би ашигласан юм гэв.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

Би тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байх үед бичиг баримтанд асуудал гараад аймгийн төв рүү бичиг баримтаа зохицуулах гээд ирсэн байх үед экскаваторын жолооч нь тухайн бууж байрласан байсан газраас ухсан байсан. Миний ашигласан техник хэрэгсэл бүгд түрээсийн тээврийн хэрэгсэл, түрээсний гэрээ байгаа. Экскаваторыг түрээсийн гэрээ хийсэн, үлдсэн хоёр Хоовог ажил эхэлсний дараа гэрээ нь хийсэн гэж авч ирсэн юм. Бид нарыг очих үед тухайн газар нь ухаад буцаагаад булсан газар байсан .... 2020 оны 08 дугаар сарын дунд үеэр Ц.Азбаясгалан над дээр Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулах нөхөрлөл, техник хэрэгсэл байна уу хамтарч ажиллах уу гэж санал тавьсан. Би Ц.Азбаясгаланд хандан зөвшөөрөл бичиг баримт нь бүрэн юм уу гэсэн чинь асуудалгүй гэж Ц.Азбаясгалан бүх яриа хөөрөөг нь хийсэн асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт 3-4 дүгнэлттэй талбайгаас аль ашигтай талбайг нь сонгож орох боломж байна гэсэн. Би техник хэрэгсэл, нөхөрлөл олох боломж байгаа гэж хэлсэн. Ц.Азбаясгалан надад ямар ч асуудалгүй 70-30 хувиар хамтарч ажиллая би найдвартай юм хийгээрээ гээд техник хэрэгсэл, нөхөрлөл мөнгө төгрөгийн асуудлыг би шийдье гэсэн. Гэрээ хэлцэл хийх хүртэл Ц.Азбаясгалан надад утсаар байнга заавар өгч байсан. Намайг гэрээ хийх гэж очих үед Д.Мөнхнасан дарга манай сум өөр сумын нөхөрлөлтэй гэрээ хийдэггүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Азбаясгалан яриад байгаа болохоор гэрээг 1 сарын хугацаатай хийнэ гээд гэрээ байгуулсан. Ц.Азбаясгалан над руу залгаад Хургаа гэх хүний дугаарыг авсан. Хэсэг хугацааны дараа Ц.Азбаясгалан над руу залгаад би Хургаа ахтай Заг сум дээр нөхөрлөлтэй нөхөн сэргээлтийн ажил Хургаа ахтай ярих гэж үзсэн юм. Би ямар учиртай ажил гэж асуусан чинь Зам сум дээр нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулах ийм ажил байна. Надаас техник хэрэгсэл олдох уу гэж асуухаар нь олдож магадгүй гэж хэлсэн. Ц.Азбаясгалан утсаа салгаад манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Заг сумтай гэрээ байгуулахад*******, Н.Түвшинжаргал хоёр явсан. Н.Түвшинжаргал хамт очсон боловч гэрээ хийхэд******* ганцаараа орсон гэсэн. Заг сумтай албан ёсоор гэрээ байгуулах хүн нь би байгаа юм. Тухайн үед ар гэрийн гачигдалтай байсан болохоор явж чадаагүй,******* намайг төлөөлж Заг сумтай гэрээ байгуулсан .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187, 2-р хх-ийн 58-59 /

Гэрч  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2020 оны 07 сард Баянхонгор аймагт очоод Ц.Азбаясгалан гэх хүнтэй танилцсан.Ц. Азбаясгалан холбогдоод нэг ийм ажил байна гээд  Сумын засаг даргыг танина ажиллаж болно гэсэн. Манай нутгийн ах нар байгаа юм гээд ************** нарыг танилцуулсан. Тэгээд ажиллах гээд Заг суманд очсон. Гэрээ хийж байхад би гадаа нь машин дотор байсан. Түүхийн хөндий гэх газар гэрээ байгуулсан цэг солбилцол нь таарахгүй байна гээд бид нар бүгд аймаг руу буцсан гэв.

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн

 Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сум дээр очиж гэрээ байгуулахад нь хамт Заг сум дээр очсон. Би гэрээ байгуулж байхад нь Заг сум дээр очоод машин дотроо сууж байсан, гэрээ байгуулахад оролцоогүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52/

Иргэний нэхэмжлэгчын мөрдөн байцаалтад өгсөн

Би өөрийн эзэмшлийн 16-70 УБ улсын дугаартай АTLAS-3306 гэх маркийн цагаан өнгийн экскаваторыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж нэг сарын 3300000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээний урьдчилгаа гэж надад ******* 10000000 төгрөг өгсөн тэрнээс хойш түрээсийн мөнгө өгөөгүй. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаа нарт баригдаж миний техникийг хураалгасан гэсэн...Би ******* гэх хүнтэй 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж манай найз Гантулга, Баярсайхан хоёрын 65-12 УБТ, 60-93 УНУ гэх 2 ширхэг хово маркийн тээврийн хэрэгслүүдийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор луу хөдөлсөн. н.Гантулга, н.Баярсайхан хоёр бол техникийн түрээсээ очоод хийнэ гэж хэлээд манай хоёр найзыг техниктэй хамт аваад явсан. Тэр хоёр бол одоо байгуулсан гэрээ баримт бичиг байхгүй. Тухайн хоёр хүн надад итгээд очоод гэрээ хийнэ гэхээр нь уурхай дээрээ төв рүү орж ирж амжаагүй байх үед техникээ хураалгасан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 12-13 /,

 Иргэний нэхэмжлэгч Я.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн

Л.Нягтбаяр над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан. Тэгээд 8  дугаар сарын 30-нд хотоос 65-12 УБТ sinotrok маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгорт ирсэн. ******* гэх хүн намайг тосож аваад Баянхонгор аймгийн Заг сумын түүхийн хөндий гэх газар руу дагуулж явсан. Түүхий хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16 /,

Иргэний нэхэмжлэгч Г.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн

Л.Нягтбаяр над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан. Тэгээд 8 сарын 30-нд хотоос 60-93 УНУ Hyundai маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгор ирсэн. ******* гэх хүн намайг тосож аваад Баянхонгор аймгийн Заг сумын Түүхийн хөндий гэх газар луу дагуулж явсан. Түүхийн хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 /,

 Иргэний нэхэмжлэгч, хохирогч Т.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн

Б.Төмөрчөдөр гэх хүн нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай сумын засаг даргатай гэрээ хийсэн гэсэн. Манай сумын засаг дарга******* гэх хүн нь гэрээ хийсэн талбайг нь хэмжиж өгөөд хатуу цэгийг нь тогтоож өгчихөөд ир гэж байгаль орчны байцаагч бид 2 очиж Заг сумын Түүхийн хөндий гэх газарт дүгнэлттэй газрыг хэмжиж өгч хатуу цэгийг тогтоож өгсөн.******* гэх хүн нь техник хэрэгслээ буруу газарт буулгасан байна бид нарын орно гэж бодож байсан талбайгаас өөр талбай байна гээд хэмжүүлээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй явсан. ******* гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан газар дээрээ очиж үзчихээд аймаг руу буцаад явсан тухайн гэрээ байгуулсан газраа огт ажиллаагүй. Гэрээ хийсэн талбай дээр бол цэг солболцил тогтоож өгсөн. Манай сумын “Түүхий хөндий”  гэх газар нь Түүхий хөндий 1-5 хүртэл дүгнэлт 2018 оны 09  дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал гарын тосны газрын 7/6104 дугаартай албан бичгээр дүгнэлт гарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч байсан. Тухайн******* гэх хүн бол гэрээгээ дүгнэлттэй талбай дээр байгуулсан гэрээ байгуулсан талбай дээрээ бол үйл ажиллагаа явуулаагүй ... Би тухайн үед буюу гэрээ хийхэд нь байгаагүй. Сүүлд гэрээ хийсэн талбай дээр нь хэмжилт хийж өгөх гэж очсон. “Түүхий хөндий” гэх дүгнэлтэй талбай байдаг гэхдээ *******,******* нар нь гэрээ байгуулсан талбайгаасаа өөр газарт техникээ буулгасан байсан, сүүлд цагдаа нарт баригдсан байна. Байгаль экологийн болон тухайн газарт нөхөн сэргээлт хийх төлбөр нь шинжээчийн дүгнэлтээр гарсан байна учраас төлбөрийг орон нутгийн санд тушаалгуулж хохирлыг барагдуулах шаардлагатай. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ “Түүхий хөндий” гэх газар нь өмнө нь эвдрэлтэй газар байсан учраас мэдүүлэг өгсөн. *******,******* нар нь гэрээ хийсэн газраасаа өөр газарт үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан учир шинжээчийн дүгнэлтэд заагдсан хохирлыг болон нөхөн сэргээлтийн үнэлгээ төлбөрийг гаргуулах шаардлагатай байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-28, 2-р хх-ийн 55-56 /,

 Гэрч мөрдөн байцаалтад өгсөн

Би ******* ахыг Заг сумын засаг даргатай гэрээ байгуулж байгааг бол мэдэж байсан. ******* ахыг Заг сумын Түүхийн хөндий гэх газарт дүгнэлтгүй талбай дээр ажилласан гэж мэдэхгүй байна. ******* ах надад хэлэхдээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би бодохдоо 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан гэж бодсон. Би бичил уурхайгаар ажилладаг хүн байна уу гэж асуухад ******* ахаас асуусан. Тэгсэн чинь ******* ах манай нэг найзын нөхөрлөл байгаа ах нь гэрээ байгуулаад ажиллана гэсэн ... Би тухайн асуудлыг хүмүүсийн дам ярианаас мэдсэн. Тэгээд би зохих албан тушаалтнууд болон сумын эрх бүхий хүмүүсээс лавлаж асууж мэдсэн.... Би анх ******* ах дээр Хургаа гэх хүний дугаарыг асуух гэж очсон юм. Би ******* ах бичиг уурхайгаар үйл ажиллагаа явуулах эрхтэй нөхөрлөлтэй хүн хайж явж байна. Дүгнэлттэй бичил уурхайгаар үйл явуулах зөвшөөрөлтэй дүгнэлттэй талбай байгаа юм гэсэн чинь ******* ах надад манай найз нөхөрлөлтэй ах нь наад талбай  дээр чинь гэрээ хийгээд ажиллавал яасан юм гэж асуусан. Би ******* ахад тийн хүн байгаа бол шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлээд гэрээ байгуулж болох юм байна гэж хэлсэн. ******* ах миний ярьж байсан газар дээр найзынхаа нөхөрлөлөөр Заг сумтай гэрээ байгуулсан гэсэн. Гэрээ байгуулах гэж Заг сум дээр очсон байхдаа над руу залгаж ярьсан. Би  гэрээ байгуулах гэж байгаа юм чинь цэг солбицолдоо сайн заалгуулж аваарай гэж хэлсэн. Заг сумын холбогдох албан тушаалтнууд нь надаас ******* ахыг чиний явуулсан хүмүүс мөн үү гэж надаас асуусан. Би мөн наад хүмүүстээ холбогдох бүх баримт бичиг материалыг бүрдүүлж байж гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Би *******,******* ах нартай хамт Заг сумтай гэрээ байгуулах гэж очоогүй. Би тухайн үед хотод байсан. Би *******,******* ах нар гэрээ байгуулаад дууссаны дараа сүүлд өөр нөхөрлөлийн бичиг баримт авч очсон. Тэгсэн чинь Заг сумын засаг дарга нь орон нутгийн сонгууль дуустал гэрээ байгуулахгүй, сонгууль дууссаны дараа цаг агаарын байдал харж байж нэг сарын гэрээ байгуулж болно гэж хэлсэн. Сонгуулийн дараа дахин Заг сумтай бичил уурхайгаар өөр нөхөрлөлтэй гэрээ байгуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41, 2-р хх-ийн 46-47 /

 Гэрч мөрдөн байцаалтад өгсөн

 Б.Төмөрчөдөр, ******* гэх хоёр хүнтэй гэрээ байгуулсан, 2020 оны 08 дугаар сарын сүүлээр 09 дүгээр сарын үеэр гэрээ байгуулсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэрээ байгуулснаа нарийн сайн санахгүй байгаа юм. Ц.Азбаясгалан гэх залуу надтай утсаар ярьсан зүйл байгаа.*******, ******* хоёр хамт ирсэн, тухайн үед Ц.Азбаясгалан ирээгүй.*******, ******* нар нь гэрээ байгуулахад Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон миний бие Д.Мөнхнасан нараа өөр хүн байгаагүй. Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар баг “Түүхий хөндий” гэх газарт дүгнэлттэй талбай дээр гэрээ байгуулсан. Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон Заг сумын газрын даамал Т.Золжаргал нар нь тухайн газарт очиж журмын дагуу ажиллуулахыг үүрэг болгосон байх ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 41-42 “Эко ти эс би” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн Уг хэмжилтийн үр дүнд 0.0244 га талбай нөлөөлөлд/эвдрэлд/ өртсөн байна. Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол нь 408 мянга 924 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,5 дугаар заалтуудын дагуу 2-5 нэмэгдүүлж тооцно. Үүний үр дүнд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 1610 586 төгрөг болж байна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-56 /,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 477 дугаар шинжээчийн ... 65-12 УБТ улсын дугаартай Howo маркийн автомашин 9,200,000 төгрөг, ... 60-93 УНУ улсын дугаартай Howo маркийн автомашин 8,0000,0000 төгрөг, ... ATLAS маркийн 3306 маркийн 1670УБ улсын дугаартай экскаватор 25,0000,000 төгрөг, ... мотор 5,0000,000 төгрөг..., усан буу 8,000,000 төгрөг  ...  гэх дүгнэлтүүд /1-р хх-ийн 96/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаар шинжээчийн ... ... 65-12 УБТ улсын дугаартай Howo маркийн автомашин 9,200,000 төгрөг, ... 60-93 УНУ улсын дугаартай Howo маркийн автомашин 8,0000,0000 төгрөг, ... ATLAS маркийн 3306 маркийн 1670УБ улсын дугаартай экскаватор 25,0000,000 төгрөг, ... мотор 5,0000,000 төгрөг..., усан буу 8,000,000 төгрөг  ...  гэх дүгнэлтүүд /2-р хх-ийн 90-91/

 - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 01/,  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 171-172, 182-183/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 02-06/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 143-149/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 153/, бичил уурхайн ашигт малтмал олборлох бичиг уурхай эрхлэгч этгээдтэй сумын засаг даргын байгуулах гэрээ /1-р хх-ийн 125-129 /, “Эко ти эс би” ХХК-ийн Баянхонгор аймгийн Заг сумын 2-р багийн нутаг “Түүхийн хөндий” гэдэг газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулсан иргэн*******ийн талбайн байгаль орчны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 57-90/, шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /1-р хх-ийн 100, /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаанууд /1-р хх-ийн 102, 112/,  иргэний үнэмлэхийн лавлагаанууд /1-р хх-ийн 103, 113/ депозит дансны хуулганууд /1-р хх-ийн 105-107, 115-118/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд /1-р хх-ийн 108, 119/, шүүгдэгч *******ийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 109-111/, “Бэс тана” нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 121-124/, түрээсийн гэрээ /1-р хх-ийн 139-140/,*******ийн ХААН банкны төрийн сан 10031100952 тоот дансанд 891700 төгрөг, Байгаль орчин уур амьсгалын сан ХААН банкны 100900013040 тоот дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулганууд /2-р хх-ийн 152/  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч*******, ******* нарт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч******* нь “Бэгс тана” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 9 гишүүнтэйгээр, хугацаагүйгээр үүсгэн байгуулж, ахлагчаар нь томилогдож газар тариалангийн чиглэлээр улсын бүртгэлд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлж Хуулийн этгээдийн 000138827 тоот гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч******* нь “Бэгс тана”  нөхөрлөлийг төлөөлж Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Түүхий хөндий гэх газарт 0,9 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан газраас өөр газарт буюу 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408924 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хариуцлага тооцох үндэсгүй байна.

Ашигт малтмалын тухай хуульд “ашигт малтмал” гэдэг нь “геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон,аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалын хэлнэ” гэж заасан бол Газрын хэвлийн тухай хуульд “газрын хэвлий” гэж ‘ хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс, тухайлбал бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламжийг хэлнэ” хэмээн томьёолжээ.

Ашигт малтмал олборлох” гэж тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлнэ... гэж заажээ

Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Харин тусгай зөвшөөрөлтэй боловч ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн эсхүл бичиг уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Дүгнэлттэй 0,9 га зөвшөөрөлтэй газар гэж газар хэмжиж өгсөн тухайн газар Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасантай гэрээ хийсэн,... “Түүхий хөндий” гэх газар ирэхэд манай гэр болон техник ачсан ажилчид андуурч гэрээ хийсэн газраас өөр газар буусан байсан,...2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Заг сумын “Түүхий хөндий” гэх газраас аймгийн төв рүү бичиг баримтынхаа асуудлыг шийдвэрлэх хүртэл газарт чинь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт техник хэрэгслээ харж үлдсэн хүмүүст хэлээд  би өөрөө аймгийн төв рүү ирсэн, ...  үлдсэн хүмүүст газар ухаж болохгүй талаар хэлсэн... техникүүд андуурч тэр газарт буусан,..жолооч Очироо, Гантулга хоёр нутгийн ах гуйгаад байхаар нь нэг машин шороо зөөчхөөд ирлээ гэж байсан харин хаанаас зөөсөн талаар хараагүй гэж байсан. Бид хуулийн дагуу Засаг даргатай гэрээ байгуулсан, тийм учир гэм буруугүй ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 175-176, 2-р хх-ийн 61-62

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 Би тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байх үед бичиг баримтад асуудал гараад аймгийн төв рүү бичиг баримтаа зохицуулах гээд ирсэн байх үед экскаваторын жолооч нь тухайн бууж байрласан байсан газраас ухсан байсан,....бид нарыг очих үед тухайн газар нь ухаад буцаагаад булсан газар байсан ....тухайн үед ар гэрийн гачигдалтай байсан болохоор явж чадаагүй,******* намайг төлөөлж Заг сумтай гэрээ байгуулсан .... хэн газрын хэвлийд халдсан талаар тодорхой зааж өгсөн байдаг, тухайн цаг хугацаанд ******* бид хоёр байгаагүй, үнэхээр газрын хэвлийд халдсан зүйл байхгүй учир гэм буруугүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187, 2-р хх-ийн 58-59 /

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Т.Золжаргалын...Б.Төмөрчөдөр нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сумын Засаг даргатай гэрээ байгуулсан,...Б.Төмөрчөдөр гэх хүн нь техник хэрэгслээ буруу газарт буулгасан байна бид нарын орно гэж бодож байсан талбайгаас өөр талбай байна гээд хэмжүүлээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй явсан,...гэрээ байгуулсан газар дээрээ очиж үзчихээд аймаг руу буцаад явсан тухайн гэрээ байгуулсан газраа огт ажиллаагүй, гэрээ хийсэн талбай дээр бол цэг солболцил тогтоож өгсөн,...******* нь гэрээгээ дүгнэлттэй талбай дээр байгуулсан гэрээ байгуулсан талбай дээрээ бол үйл ажиллагаа явуулаагүй ... “Түүхий хөндий” гэх дүгнэлтэй талбай байдаг гэхдээ *******,******* нар нь гэрээ байгуулсан талбайгаасаа өөр газарт техникээ буулгасан байсан, сүүлд цагдаа нарт баригдсан байна.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-28, 2-р хх-ийн 55-56 /,

 Гэрч ... Би ******* ахыг Заг сумын засаг даргатай гэрээ байгуулж байгааг бол мэдэж байсан. ******* ахыг Заг сумын Түүхийн хөндий гэх газарт дүгнэлтгүй талбай дээр ажилласан гэж мэдэхгүй байна. ******* ах надад хэлэхдээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж ярьж байсан,..Би  гэрээ байгуулах гэж байгаа юм чинь цэг солбицолдоо сайн заалгуулж аваарай гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41, 2-р хх-ийн 46-47 /

Гэрч... Би гэрээ байгуулж байхад нь Заг сум дээр очоод машин дотроо сууж байсан, гэрээ байгуулахад оролцоогүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52/

 Гэрч....Б.Төмөрчөдөр, ******* гэх хоёр хүнтэй гэрээ байгуулсан,...*******, ******* нар нь гэрээ байгуулахад Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон миний бие Д.Мөнхнасан нараа өөр хүн байгаагүй. Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар баг “Түүхий хөндий” гэх газарт дүгнэлттэй талбай дээр гэрээ байгуулсан. Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон Заг сумын газрын даамал Т.Золжаргал нар нь тухайн газарт очиж  журмын дагуу ажиллуулахыг үүрэг болгосон байх ...гэх/ 2-р хх-ийн 41-42 / мэдүүлгүүд тус тус хавтаст хэргийн материалд тусгагджээ.

Хавтаст хэргийн материалд тусгагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт шүүгдэгч,...*******, ******* нар  хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон гэж яллах ач холбогдол бүхий мэдүүлэг байхгүй, ,...*******, *******  нар нь гэрээний дагуу бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар техник тоног төхөөрөмж буюу 65-12 УБТ, 60-93 УНУ гэх 2 ширхэг хово маркийн тээврийн хэрэгслүүдийг 2020 оны 09 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Түүхийн хөндий” гэх газарт  байршуулсан талаар дээр дурдсан хэрэгт авагдсан оролцогч нар мэдүүлсэн, шүүгдэгч *******, *******  нар нь  техник тоног төхөөрөмжийг байршуулсан явдал нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай байгуулсан “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ..ний дагуу хууль бус ашигт малтмал хайх, ашиглах, олборлохоор техник тоног төхөөрөмж байршуулсан ажил хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч*******, *******  нар нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай байгуулсан гэрээ хийсэн талбайд цэг солболцил тогтоож өгсөн боловч “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ..ний дагуу буюу гэрээгээ дүгнэлттэй талбай дээр үйл ажиллагаа явуулаагүй,.. гэрээ байгуулсан газарт огт ажиллаагүй, гэрээ байгуулсан талбайгаасаа өөр газарт техникээ буулгасан, Заг сумын Засаг даргатай байгуулсан газар тухайн бидний ажиллах гэж байгаа дүгнэлттэй газар биш байсан тул тэр даруйдаа аймаг руу буцсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хэний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн 0,0244 га талбайд эвдрэл үүссэн эсэхийг эргэлзээгүй нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, эвдрэл үүссэн гэх 0,0244 га талбайг хэн хэзээ, хэний удирдлага дор ухсан эсэх, ухах үүргийг холбогдох нөхөрлөлийн гишүүдэд даалгасан эсэх, даалгасан бол хэн хэзээ даалгасан, хэний  буруутай үйлдлийн улмаас гэрээнд заагдаагүй газрыг ухсан, газарт халдсан талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг огт тогтоогдоогүй,

мөн тухайн үед шүүгдэгч*******, *******  нар газар ухсан гэх хүнд зөвшөөрөл өгөөгүй, тухайн газрыг ухахад байгаагүй, буруу газарт гэрээ хийгдсэн тул уг талбайг хөндөж болохгүй талаар тэнд байсан хүмүүст хэлсэн, мөн цэг солбилцолын дагуу шүүгдэгч*******, *******  нар тухайн гэрээнд заагдсан газраас өөр талбайд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн, эсхүл бичиг уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх боломжгүй тул шүүгдэгч*******, *******нарт хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Мөн Пркурорын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн № 116 дугаар яллах дүгнэлтэд ... шүүгдэгч*******, ******* нар нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан... гэж бичигдсэн боловч шүүгдэгч*******, ******* нар нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газрын буюу гэрээнд заагдсан  газраас хаана, ямар зайнд цэг солбилцолгүй зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулсан талаарх газар байршлыг тодорхой яллах дүгнэлтэнд бичигдээгүй буюу шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байгаа улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтыг болон эрх зүйн дүгнэлт гэдэг утгаараа шүүхийн шийдвэрийн нэгэн ажилд үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх ёстой анхаарах хэрэгтэй байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй боловч ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулан, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай.

Шүүгдэгч******* нь “Бэгс тана”  нөхөрлөлийг үүсгэн байгуулж урьд өмнө ухагдаж эвдэгдсэн талбайд ашигт малтмалыг зүй зохистойгоор байгаль экологид бичил уурхайн ашигт малтмал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан нь төрийн захиргааны холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөл гэж үзнэ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлгийн дагуу  шүүгдэгч .Төмөрчөдөр, ******* нар нь гэм буруугүй үйлдэл нь Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч .Төмөрчөдөр, ******* нар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгчын эзэмшлийн ... ATLAS 3306 маркийн 16-70 УБ улсын дугаартай цагаан өнгөтэй, эксковатор..., иргэний нэхэмжлэгч Г.Баярсайханы эзэмшлийн ... 60-93 УНУ улсын дугаартай, өөрөө буулгагч Hyundai HD 270 авто машин ..., иргэний нэхэмжлэгч Я.Гантулгын эзэмшлийн 65-12 УБТ улсын дугаартай өөрө буулгагч Foton BJ3258 маркийн авто машин...зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийн хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч,, нарт тус тус  буцаан олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аймгийн Цагдаагийн газрын аж ахуйн агуулахад хадгалагдаж байгаа ... 100квт дизель мотор, усан буу...-г иргэний нэхэмжлэгч т буцаан олгож,

Шүүгдэгч *******,******* нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2.1,2.2,2.3,2.5,2.6, 36.9 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд тус тус заасны удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч******* овогт**************,******* овогт************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Иргэний нэхэмжлэгчын эзэмшлийн ... ATLAS 3306 маркийн 16-70 УБ улсын дугаартай цагаан өнгөтэй, эксковатор..., иргэний нэхэмжлэгч Г.Баярсайханы эзэмшлийн ... 60-93 УНУ улсын дугаартай, өөрөө буулгагч Hyundai HD 270 авто машин ..., иргэний нэхэмжлэгч Я.Гантулгын эзэмшлийн 65-12 УБТ улсын дугаартай өөрөө буулгагч Foton BJ3258 маркийн авто машин...зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийн хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч, Г.Баярсайхан, нарт тус тус  буцаан олгосугай.

4.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аймгийн Цагдаагийн газрын аж ахуйн агуулахад хадгалагдаж байгаа ... 100квт дизель мотор, усан буу...-г иргэний нэхэмжлэгч  Л.Нягтбаярт буцаан олгосугай.

5. Шүүгдэгч *******,******* нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 6. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА