Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2022/0044/Э |
Дугаар | 2022/ШЦТ/055 |
Огноо | 2022-03-07 |
Зүйл хэсэг | 24.2.1., |
Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: ******* /онлайнаар/
Нарийн бичгийн дарга: *******
Шүүгдэгч: *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, овогт ын , регистрийн дугаар //
2. улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, овогт ийн , регистрийн дугаар //
3. улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт ын , регистрийн дугаар //
4. улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт ийн , регистрийн дугаар //
5. улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт ын , регистрийн дугаар //
6. улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, овогт ын , регистрийн дугаар
7. улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт гийн , регистрийн дугаар
8. улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт гийн , регистрийн дугаар
9. улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, овогт гийн , регистрийн дугаар
10. улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйч мэргэжилтэй, овогт гийн , регистрийн дугаар
11. улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт ын , регистрийн дугаар
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бусадтай бүлэглэн Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 91.350 төгрөгийн, нөхөн сэргээлтэд 212840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би гэрчээр мэдүүлэн өгөхдөө бүгдийг үнэн зөв мэдүүлсэн надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 214/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
УАЗ ӨМА машин *******гийн эзэмшлийнх, фругон машин манай төрсөн ах ын эзэмшлийнх ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-220/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
УАЗ машин миний эзэмшлийнх, фругон машин *******ийн ахын эзэмшлийнх, молдок, мотор, тайл, хайгч гэх эд зүйлс *******ийн эзэмшлийнх...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-224/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Бид нар Баянхонгор аймгийн нутаг гэж мэдээгүй. Цагдаа нар ирээд аваад явахад Баянхонгор аймгийн нутаг гэж мэдсэн ... ашигт малтмал олборлох талаар тусгай зөвшөөрөл аваагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-228/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Бид нар Баянхонгор аймгийн нутаг гэж мэдээгүй. Цагдаа нар ирээд авч явахад Баянхонгор аймгийн нутаг гэж мэдсэн...УАЗ машин гийн эзэмшлийнх, фругон машин ийн ахын машин гэсэн, молдок, мотор, тайл, хайгч ийн эзэмшлийнх ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230-232/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Бид нар Баянхонгор аймгийн нутаг гэж мэдээгүй. Цагдаа нар ирээд аваад явахад Баянхонгор аймгийн нутаг гэж мэдсэн... УАЗ машин миний эзэмшлийнх, фругон машин *******ийн ахын эзэмшлийнх, молдок, мотор, тайл, хайгч гэх эд зүйлс *******ийн эзэмшлийнх ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-236/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Бид нар Баянхонгор аймгийн нутаг гэж мэдээгүй. Цагдаа нар ирээд авч явахад Баянхонгор аймгийн нутаг гэж мэдсэн... УАЗ машин миний эзэмшлийнх, фругон машин ийн ахын эзэмшлийнх, молдок, мотор, тайл, хайгч гэх эд зүйлс ийн эзэмшлийнх ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238-240/
Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Бид нар Баянхонгор аймгийн нутаг гэж мэдээгүй. Цагдаа нар ирээд авч явахад Баянхонгор аймгийн нутаг гэж мэдсэн... УАЗ машин миний эзэмшлийнх, фругон машин *******ийн ахын эзэмшлийнх, молдок, мотор, тайл, хайгч гэх эд зүйлс *******ийн эзэмшлийнх ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-244/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Бид нар Баянхонгор аймгийн нутаг гэж мэдээгүй. Цагдаа нар ирээд авч явахад Баянхонгор аймгийн нутаг гэж мэдсэн ... УАЗ машин миний эзэмшлийнх, фругон машин *******ийн ахын эзэмшлийнх, молдок, мотор, тайл, хайгч гэх эд зүйлс *******ийн эзэмшлийнх ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-248/
Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Бид нар Баянхонгор аймгийн нутаг гэж мэдээгүй. Цагдаа нар ирээд авч явахад Баянхонгор аймгийн нутаг гэж мэдсэн. Бид Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байна гэж бодсон. Бид нар Баянхонгор аймгийн нутагт очих санаа байгаагүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 2/,
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Бид нар 11-үүлээ явж байхад бидний замд Булган сумын дөрвөн залуу таарсан. Тэгээд бид хажууд нь бууж гэрээ барьсан. Өөрөө биднийг Баянхонгор аймгийн сумын “ ” гэх газар оч гэж зөвлөсөн хүн байхгүй, Баянхонгор аймгийн нутаг гэж мэдээгүй....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-6/
Хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“ ” гэх газар нь урьд нь ухагдсан зүйл байгаагүй, тэрнээс өөр газар нь бол ухчихсан байсныг нь нөхөн сэргээлт хийж дарчихсан байсан. Тэгэхлээр яг тэдний байсан газар ухагдаагүй эрүүл газар байсан ...Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр бүлэгт газрын хэвлийд халдсан хэрэгт гарсан үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлэх саналтай байна... эрүүл газар 7 м гүнтэй нүх ухсан байсан. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал хайж, олборлох нь хуулиар хориотой байдаг. Байгаль орчинд учруулсан хохирол болох экологи эдийн засгийн үнэлгээний хохирлыг бүрэн барагдуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80, 2-р хх-ийн 169-174 /,
“Эртэч Наран” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаартай шинжэчийн ...байгаль орчинд нийт 91.350 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан ба нөхөн сэргээлтийг 212.84 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн110-115-р хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн ...Уаз маркийн ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 10.000.000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 118-119 /
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн ... молдок 130000 төгрөг, молдок 40000, цахилгаан үүсгүүр /мотор/ 300,000 төгрөг, тайл 20000 төгрөг, метал хайгч 400000 төгрөг, нийт 890.000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 123-124 /
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн...Уаз маркийн ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 6.000.000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 127-128 /
Их богд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 дугаартай ...Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлох, эрж хайх тусгай зөвшөөрөл байхгүй болно...” албан бичиг/2-р хавтасны 159-160/
Их богд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай “...Баянхонгор аймгийн хэмээх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдсан болно...” албан бичиг/2-р хавтасны 163-р хуудас/
“Эртэч Наран” ХХК-ийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 32 дугаар шинжээчийн ... Холбогдогчийн үйл ажиллагаа явуулсан газар Улсын тусгай хамгаалалттай “Говь гурван сайхан”-ны Байгалын цогцолборт газартай давхцалтай байна. гийн байгаль орчинд хохирол үзүүлж эвсэн газар өмнө нь эвдрэлд өртөж байсан байна. Иргэн ******* нь бусадтай нийлж хууль бус үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд 91.350 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан ба нөхөн сэргээлтийн 212.840 төгрөгөөр хийх боломжтой байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 110-115/
- Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 45/, эрүүгийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 47-51/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаа татах прокурорын тогтоол /1-р хх-ийн 1-2, 4-5, 7-8, 10-11, 13-14, 16-17, 19-20, 22-23, 25-26, 28-29, 31-32/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 57-58, 61-62/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 246-247/төрийн сангийн Их богдын БЦГХЗ-ийн дансанд нөхөн сэргээлт 212850 төгрөгийг С. шилжүүлсэн дансны хуулганууд /2-р хх-ийн 7-8/, эд мөрийн баримт хүлээн авсан баримт /2-р хх-ийн 9/, гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 11-16/, *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 21-26/, *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 32-35, 39/, хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 42-44, 49-50/, ын хувийн байдалтай холбоотой баримтууд /53-55, 61/, *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 64-67, 69-71/, *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 75-78, 80/, ын хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 87-88, 90-91/, *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 94-95, 97-100/, ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 104-106, 109-110, 112/, *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 115-118, 122-126/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаанууд /2-х хх-ийн 17, 27, 38, 45, 56, 72, 79, 89, 96, 111, 123/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /2-р хх-ийн 29, 36-37, 47-48, 59-60, 68, 81-83, 101, 107-108, 119-121/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг гах хуудаснууд /2-р хх-ийн 129-139/, Их Богдын БЦГХЗ-ны тодорхойлолт /2-р хх-ийн 163/, Газрын улсын тусгай хамгаалалт авах тухай тогтоол 2-р хх-ийн 166-167/ , “Их богд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны” 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 159 /, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай албан бичиг/2-р хх-ийн 163 /, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хувийн байдалтай холбоотой хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн гах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон тгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 91.350 төгрөгийн, нөхөн сэргээлтэд 212840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч ын мэдүүлэг / 1-р хх-ийн 214/, шүүгдэгч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 218-220/, шүүгдэгч *******гийн мэдүүлэг /1-р хх-ийн 222-224/, шүүгдэгч *******гийн мэдүүлэг /1-р хх-ийн 226-228/, шүүгдэгч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 230-232/, шүүгдэгч *******ын мэдүүлэг /1-р хх-ийн 234-236/, шүүгдэгч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 238-240/, шүүгдэгч ын мэдүүлэг /1-р хх-ийн 242-244/, шүүгдэгч *******гийн мэдүүлэг /1-р хх-ийн 246-248/, шүүгдэгч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 2/, шүүгдэгч мэдүүлэг /2-р хх-ийн 4-6/, хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 80, 2-р хх-ийн 169-174 /, “Эртэч Наран” ХХК-ийн дүгнэлт /1-р хх-ийн110-115-р хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт /1-р хх-ийн 118-119 /, “Хас үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт /1-р хх-ийн 123-124 /, “Хас үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт /1-р хх-ийн 127-128 /, “Эртэч Наран” ХХК-ийн дүгнэлт /1-р хх-ийн 110-115/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмалын эрэл хайгуул явуулсан бөгөөд харин газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг олборлолтын үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг гах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй,
Шүүгдэгч , *******, нар нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.2-т:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт үйлдсэн хүн тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж болно ...гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тухай саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан ба шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох байгаль орчинд учирсан хохирол 274050 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 212840 төгрөг нийт 486890 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******гийн эзэмшлийн УАЗ маркийн ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, мөн иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн Уаз маркийн ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 10.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн дүн болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , т нараас тэнцүү хуваан тус бүр 100000 төгрөг гаргуулж, улсын орлого тус тус болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******гийн эзэмшлийн ...мотор 1 ширхэг, мулдок 2 ширхэг, голд мастер хайгч 1 ширхэг, тайл 1 ширхэг...зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн зардал болох 200,000 төгрөгийг шүүгдэгч нараас тус бүр тэнцүү хуваан гаргуулж, “Эртэч Наран” ХХК-д олгож,
... иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн ....Уаз маркийн ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...ийг , шүүгдэгч *******гийн эзэмшлийн ...УАЗ маркийн ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч ад буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарын эд хөрөнгөнөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын , овогт ийн , овогт ын , овогт ийн , овогт ийн , овогт ын , овогт гийн , овогт гийн , овогт гийн , дугар овогт гийн , овогт ын нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, ашигт малтмалын эрэл хайгуул явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , т нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , т нарт оногдуулсан тэнссэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, ашигт малтмалын эрэл хайгуул явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж байхыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******гийн эзэмшлийн ....УАЗ маркийн ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл....ийг хурааж, иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн ...Уаз маркийн ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...ийн үнэ болох 10.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн дүн болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , т нараас тэнцүү хуваан тус бүр 1,00,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотор 1 ширхэг, мулдок 2 ширхэг, голд мастер хайгч 1 ширхэг, тайл 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн зардал болох 200,000 төгрөгийг шүүгдэгч нараас тус бүр тэнцүү хуваан гаргуулж, “Эртэч Наран” ХХК-д олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар .... иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн УАЗ маркийн ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...ийг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн ...УАЗ маркийн ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч ад буцаан олгосугай.
10. Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
11. Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарын эд хөрөнгөнөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА