| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0198/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/056 |
| Огноо | 2022-03-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: *******, *******, нарын өмгөөлөгч *******
Шүүгдэгч:, *******, *******, нарын өмгөөлөгч *******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч
Шүүгдэгч: , түүний өмгөөлөгч оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч д,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******т
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, овогт ын , Регистрийн дугаар:
2. Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, овогт ын , Регистрийн дугаар: //,
3. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт ын , Регистрийн дугаар:
4. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт ийн , Регистрийн дугаар:
5. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт ийн , Регистрийн дугаар:
6. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт , Регистрийн дугаар:
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******, , Ц., *******, *******, 3. нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “ ” ХХК-д компанийн эд хөрөнгөд 1663000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн
Миний зүгээс гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй, надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
2019 оны 03 дугаар сар гарсан байсан. /Цас мөс хайлаагүй байсан/ Тэр өдөр гэртээ байж байсан чинь ******* утсаар залгаад Баянхонгор аймгийн сум руу шороонд явъя гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн юм. Бид нар бөөндөө гэрт цугларч байна хүрээд ир гэж хэлэхээр нь тэднийд оройн 18-19 цагийн үед очиход *******, Ц. нар байсан. ******* миний дараа бил үү, өмнө нь ирсэн байна уу сайн санахгүй байдаг. хоол идчихээд шууд л Баянхонгор аймгийн сум руу гарсан юм. Замдаа явж байсан чинь ******* цагаан ын уурхайн хаягдлыг овоолсон газар байгаа тийшээ очьё, тэндээс цагаан чулуу түүж үзье гэж хэлсэн. ын уурхайн хаягдал шороо руу очсон, гадаа харанхуй болсон хаягдал шороон дээр очоод цагаан чулуу хайгаад бараг 2 цаг гаран болсон байх. Гайгүй цагаан чулуутай хэсгийг олоод л шуудай л эхэлж байхад уурхайн хамгаалагч нар ирээд бид нарыг саатуулаад шөнө уурхайдаа хонуулаад маргааш нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн .... портер машинтай явсан. Бид нар бие биенээ таньдаг хүмүүс байгаа юм, бид нар бүгд ажилгүй гэртээ байсан болохоор мөн шорооноос гайгүй юм гарч байна гэхээр нь Баянхонгор аймгийн сум руу явахаар болсон. Миний зүгээс хоёр тал шороог шуудайлсан, машинд ачаагүй харин шуудайлаад зогсож байхад хамгаалагч нар ирсэн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
эхнэр нь над руу утсаар залгаад тай яаралтай утсаар ярих хэрэгтэй байна. Чи уурхай руу очиж хэл хүргээд өгөөч гэхээр нь би ажиллаж байсан уурхай руу очиж эхнэр чинь яръя гэж байна гээд хэлчихээд буцсан юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206/
Шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн
миний хувьд анхнаасаа цагаан ын хаягдал шороо руу явах талаар мэдээгүй байсан ... Тээврийн хэрэгслээ 1,000,000 төгрөгөөр үнэлнэ, урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 4,500,000 төгрөгөөр үнэлнэ гэж анх авсан үнээрээ хэлсэн юм. Одоо машиныхаа элэгдэл, хорогдлыг тооцож 1,000,000 төгрөгөөр үнэлж байгаа юм. Шороог дөнгөж шуудайлаад зогсож байхад хамгаалагч нар ирсэн.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
Би хуульд заасанд яллагдагчийн эрхийг эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
2019 оны 03 дугаар сарын сүүлээр байсан. Тус өдөр би ганцаараа ээлжийн гараатай байсан. Өглөөний ээлж болохоор өглөөний 8 цагаас орой 20 цаг хүртэл гардаг, тодруулбал өдөр би өглөөний 8 цагаас оройн 80 цаг хүртэл гараатай байсан. Өглөө 8 цагийн үед ажилдаа гарах гээд байж байсан чинь гэх залуу ирснээ хүдрийг хаягдлын далан руу асгаад өгөөч гэж гуйгаад байсан. Мөн тэр хэлэхдээ өдрийн 11 цагийн орчимд хүдрийг асгаадхаарай хүмүүс ирж авах юм байгаа гэж хэлсэн. Тухайн үед надад ямар нэг зүйл өгөхөөр амлаагүй, хүдрийг хаягдал руу хаях болсон шалтгаан гэвэл гуйгаад байсан, мөн баригдчихвал өөрөө арын даанаа гэж хэлэхээр нь 3-4 тооны хүдрийг хаягдал руу буулгасан. “ ” ХХК-ийн эзэмшлийн камаз маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан, улсын дугаарыг санахгүй байна. Энд тэнд буулга гэж хэлээгүй, харин би хаягдал руу явж очиж буулгасан, хүдрийг үйлдвэрт буулгах ёстой байдаг, тус газар нь хаягдлаас өөр газарт байдаг юм. болон нарыг урьд нь огт таньдаггүй байж байгаад энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш хамгаалалтын албанд ажилладаг гэдгээр нь мэддэг болсон юм. Тус хүмүүстэй ажиллаж байх хугацаанд болон дараа нь ч огт уулзаж байгаагүй, тус өдрөөс 2-3 сарын өмнө надтай ганцаараа уулзаад баяжмалтай шороог буулгаж өгөөч гэж гуйж байсан. Тухай буулгасан гэх өдөр хүдрийг андуураад хаягдал руу буулгасан юм. Яг тухайн өдөр уулзаагүй түүний хэлснээр ч буулгаж асгасан зүйл байхгүй. хэлсэн үг нь хаягдлын хэсэг рүү хүдрийг буулгаж өгөөрэй гэж гуйсан. Тэрнээс энэ тэр авна тэдний өдөр асгаарай гэж хэлээгүй .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210, 3-р хх-ийн 115/
Хохирогч байгууллагын төлөөлөгч ын мөрдөн байцаалтад өгсөн
намайг Улаанбаатар хотод байхад манай компани олон нийттэй харилцах албаны дарга над руу утасдаад өнгөрдөг шөнө буюу 2019 ны 03 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ийн цагаан ын уурхайн хаягдлын далан дээрээс цагаан өнгийн портер маркийн автомашинтай 4 хүн ирж баяжмалтай хүдэр ачиж байгаад хамгаалалтын албаны ажилтанд баригдсан байна гэхээр нь уурхайн хамгаалалт хариуцсан компани захирал тай утсаар ярьж болсон зүйлийг тодруулсан. 2019 оны 03 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед тухайн 4 хүнийг машинтай нь болон ачиж байсан баяжмалтай хүдэр болох 7 шуудай баяжмалтай хүдэр, 2 ширхэг хүрзний хамт аймгийн цагдаагийн газарт хүргэж гэх цагдаагийн ажилтанд хүлээлгэж өгсөн... тухайн шөнө өөрөө буулгагч ачааны автомашиныг ******* гэж манай ажилтан жолоодож байсан. Манай уурхайд баяжмалтай хүдэр болон хаягдал шороогоо зөөдөг 1 л автомашин байдаг бөгөөд тухайн өдрүүдэд ******* жолооч жолоодож байсан...*******тэй уулзаад тэрээр асуудалгүй, буулгаад өгчих гэж гуйхаар нь буулгаж өгсөн гэж хэлсэн. Би дуудаж уулзуулаад би энэ асуудалд хамаагүй гэж хэлсэн...Далд уурхайгаас баяжмалтай хүдрийг вагоноор гаргаж автомашинд ачдаг бөгөөд ачааны автомашинд 4 вагон ачдаг. 1 вагон нь 1 тонн байдаг, тиймээс машинд 4 вагоныг ачсан гэдэг нь 4 тонн гэсэн үг... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 137-140, 2-р хх-ийн 1-2/,
Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн
“ ” ХХК-ний гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагтай компани бөгөөд гүйцэтгэх захирал нь Майкл фишер гэх хүн байдаг ба одоо Шинэ Зеланд улсад байгаа. Түүний хувьд монгол хэл бичиг, үсэг мэддэггүй учир Монгол улс дахь төлөөлөх эрэх олгогдсон албан тушаалтнууд тодорхой төрлийн ажилллагаанд төлөөлж оролцож байна. “ ” ХХК нь Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт 2019 оноос , гэх дугаарын хоёр “А” лицензийг эзэмшиж алтны үндсэн ордны олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. 6907 А тусгай зөвшөөрөл - 48 гектар, 6720 А-28 гектар талбайн зөвшөөрөлтэй. 4 дүгээр постод , 5 дугаар постод хэн гарсан болох нь тогтоогдохгүй байна. Учир нь манай компанийн харуул хамгаалалтыг хариуцсан компани нь тухайн үед постод гарч буй алба хаагчдын бүртгэлийг хөтлөөгүй байсан. Тодруулбал - архивын баримт хөтөлж ажиллаагүй. Одоо тухайн үед хэн гэж хүн 5 дугаар постод гарч гарч байсан болох нь мэдэгдэхгүй байна. 4 дүгээр постод гарч ажилласан. гэх хүний мөн хаана байгаа болох нь мэдэгдэхгүй байгаа. Манайхтай гэрээтэй “ ” ХХК урьд нь “ “ нэртэй байсан бөгөөд 2 хуваагдаад нэг “ “ нөгөөх нь “ ” болсон. “ ” ХХК-тай гэрээтэй нь болохоор “ ” компани байгаа юм. Хамгаалалтын алба 2 хуваагдсан учир тухайн үед хөтлөгдөж байсан баримт бичгүүд олдоход их хүндрэлтэй байгаа гэсэн. Би тухайн үед ажиллаж байсан харуул хамгаалалтын албаны ахлах болон мөн ажиллаж байсан. нараас 4,5 дугаар постод гарч байсан хүмүүсийг тодруулахад 4 дүгээр постод , 5 дугаар постод хэн гарч байсан болохыг санахгүй байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 76-77 /
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн
хувьд тай уулзаж танай харуул хамгаалалтынхан зохицуулчихвал эндээс баяжмалтай шороо гаргах боломжтой байна гэж хэлсэн байсан. Энэ талаар надад хэлэхээр нь би түүнд хандаж ер нь наад хүн чинь шороог хэзээ гаргах гэж байгаа тэрийг нь мэдээд сайн хяналт тавь гэж хэлсэн. нь ид биш тэнд байсан бүх хамгаалагч нартай урьд өмнө нь уулзаж яг яаж гаргах гэж байгаа талаар хэлэхгүй мөртлөө тэндээс баяжмалтай шороог гаргаж хаягдал дээр гаргачихмаар байна гэж ярьсан байдаг. Энэ талаар манай хамгаалагч нар тухай бүр хэлж байсан...Миний бие ажлаа авснаас хойш хамгаалагч нартаа хэн нэгэн янз бүрийн санал тавих юм бол хэлээрэй тэгэхгүй бол хэдүүлээ асуудалд орно гэдгийг сануулсан. Баяжмалтай шороог яг хэзээ гаргах гээд байгаа болох нь мэдэгдэхгүй байсан болохоор ажилчдадаа сайн хяналтаа тавиад байж бай гэж хэлсэн...нэлээн том талбай байсан ба шороог авахаар ирсэн 4 хүн захын хэсгээс биш харин өөрсдийнхөө унаж очсон машинаа захаар нь тавьчихаад баяжмалтай шороог асгасан хэсэгт алхаж очиж шуудайлж байгаад баригдсан. Баяжмалтай шороог захаар нь биш яг хаягдал асгадаг гол хэсгээр асгасан байсан. Тэр дөрвөн хүний 2 нь хэлэхдээ бид нар өдөр энүүгээр явж байхдаа харахад энэ хэсгийн шороо ялгараад харагдаад байсан гэж хэлсэн. Шөнө 0З цагийн орчимд ирсэн, шороог 18 цагийн орчимд асгасан /гэгээ тасарсан байсан/. Тэр хүмүүс өдөр харсан гэх ба өдөр нь асгаагүй харин 18 цагийн үед асгасан. Тэгэхээр холоос ялгарч байна гэдэг нь худлаа. тай ярьж байгаад ирсэн байх. , хоёр хоёулаа надад тай уулзаад шороо гаргачихмаар байна гэсэн талаар хэлсэн. Тэр 2 надад хээр хэлэхээр нь хяналтаа сайжруул яг авах нь уу хараад байж бай гэсэн. 4 дүгээр постод гарч байсан ажилтан хүдрийг аваад явлаа гээд станцаар мэдээлсэн ба 5 дугаар постод гарч байсан хүнээс асуухад ирээгүй гэхээр нь 4 дүгээр постоос яг хүдэр мөн байсан юм уу гэхэд тийм гэсэн тэгээд хяналтын камерыг ухрааж харсан чинь хаягдал руу аваачиж асгасан байсан, тэгээд тийшээ очиж үзтэл баяжмал шороо байсан.
.... Би яг тус компанид биш харин “ ” ХХК-тай гэрээ байгуулсан харуул хамгаалалтын “ ” компанид ажиллаж байна. “ ” ХХК урьд нь “ сещьюрити” нэртэй байсан бөгөөд хоёр хуваагдаад нэг нь “ ”, нөгөөх нь “ ” болсон. 4 дүгээр 5 дугаар постод хэн гарсан болохыг нь тухайн үед хөтөлсөн бүртгэлгүй, архивгүй учир тогтоох боломжгүй байна. Харуул хамгаалалтын албанд хүмүүс орж л байдаг гарч л байдаг учир энэ тэр гэж хэлэх боломжгүй байна. Би 4 болон 5 дугаар постыг ямар учиртай болох талаар тайлбарлавал 4 дүгээр пост нь налуу ам буюу 1 дүгээр судал , 5 дугаар пост нь үйлдвэр байгаа юм. 4 дүгээр постоос хүдэр хачигдвал тус постын хүн ээлжийн ахлах над руу мэдэгдэж хянаад 5 буюу үйлдвэрийн постод очихоор тус постод гарч байгаа алба хаагч над руу мэдэгдэнэ. Тухайн үеийг сайн санахгүй байна гэхдээ 4 дүгээр постоос хүдэр гарлаа гэж мэдэгдсэн. Тэгээд 5 дугаар постоос хариу ирэхгүй байхаар нь хүдэр яасан ирсэн үү гэхэд 5 дугаар постоос үгүй гэж хариулсан. Х. нь ажлаасаа гарахдаа солонгос улс руу явна гэж явсан. Түүний хаана байгаа болохыг нь мэдэхгүй байна. Хүдэр болон хаягдлыг андуурна гэж худлаа. Учир нь хаягдал шовоог 4 дүгээр пост буюу - налуу амнаас гаргасан тохиолдолд машинд ачихгүй шууд постны тэнд буулгаад дараан хаягдал хэсэг рүү зөөдөг. Хүдрийг үйлдвэр лүү хүргэх ажиллагаа явагдах явцад хаягдал шороо ачуулаад тэрийг хаягдал хэсэг рүү буулгах асуудал байхгүй. Яг ажил явагдах явцад зөвхөн хүдрийг машинд ачиж 5 дугаар пост буюу үйлдвэрт хүргэж өгнө. Бид нар хяналтын камераар хараад хүдэр хаягдал ачиж байгааг нь ялгана. Тэгэхээр нь тэнд ажиллаж байгаа жолооч андуурна гэж худлаа. Хэрэгт гаргаж өгсөн СД-н дэх бичлэгт бүгд тодорхой байгаа. Хаягдал хэсэг 5 дугаар пост буюу үйлдвэр хоёрыг андуурна гэж худлаа. Одоо тухайн үеийг нэг бүрчлэн санахгүй байна. Би өмнөх мэдүүлэгтээ цагийн буруу мэдүүлсэн юм шиг байна. Камерын бичлэг эн дэх цагт л буусан байх. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан , нар мэдээлсэн. Тэгээд ямар хүмүүс ирж авах юм бол гэж ажиглаад байж байсан юм. Ер нь бүгдийн зохион байгуулсан хүн байгаа. Манай хамгаалалтын албаны ажилчидтай уулзаад янз бүрийн санал тавиад яваад байсан. Тэгээд тэд нар нь надад хэлээд ерөнхийдөө тиймэрхүү зүйл хийх гэж байгаа болохыг нь мэдсэн юм... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 77-78, 167-168, 3-р хх-ийн 104-105/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
... шөнө 4 тонн баяжмалтай хүдэр алдагдах үед миний бие Улаанбаатар хотод байсан. Манай компанийн Баянхонгор аймаг дахь харуул хамгаалалтыг хариуцсан салбарын дарга болох надад утсаар холбогдоод дотоод ажилтан хүдэр гаргаж байгаад үйлдэл дээрээ баригдлаа гэж хэлсэн. Би “ ” ХХК-ны удирдлагатай утсаар холбогдож Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөх талаар зааварчилгаа өгсөн. гэх хүн хүдэр гаргах гэж байгаад баригдлаа гэж хэлсэн. ..” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 159-160/,
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
...“ ” ХХК-нд лаборатори химичээр ажиллаж байна. ... Уулаас анх гаргаж байгаа шороог хүдэр гэж байгаа, баяжмал гэдэг нь болохоор боловсруулалтад оруулсан, үнэт металлын агууламжийг нь өсгөснийг хэлж байгаа юм. Манайх баяжмал гаргадаггүй. 1 тонн хүдрээс 3.8 граммын алт гарна тэгэхээр 4 тонноос 15.2 грамм алт гарах боломжтой. Манай хүдрийн алтны дундаж агуулга нь 3-5 граммын хооронд байдаг ба иймд 4 гэж дундчилж боддог юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161 /
Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн
...“ ” ХХК-нд олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байна. Би Улаанбаатар хотод байсан. Баянхонгор аймагт байсан, уурхай дээр ажиллаж байсан харуул хамгаалалтын албаны ажилтнуудаас нэг нь над руу утсаар залгаад хаягдлын далан дээр баяжмалтай шороо буулгасан хэрэг гарсан тухайн үед 4 орчим тонн шороо буулгасан байна бас манай компаниас 2-3 хүн оролцсон байна гэж хэлсэн. Би манай компанийн ажилтан болох энэ талаар мэдэгдсэн... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 161/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
... хувьд ер нь надад ч биш манай хамгаалалтын албаны хамгаалагч нартай бүгдтэй нь тохирчихъё баяжмалтай шороог гаргая гэж ярьдаг байсан . Түүнийг тэгж яриад байхаар нь би тай биечлэн уулзсан чинь 50, 50 хувиар тохироод камаз шороо гаргая гэхээр нь би юу гэж тийм юм байхав гэж хэлээд явуулсан. Үүний дараагаар буюу манайд ажилд орсон ид мөн дээрхээр ярьсан байгаа. Би энэ талаар албаны дарга Б.од мэдэгдэхэд наадах чинь яг хэзээ гаргах гээд байна тэрийг мэдээдэх гэхээр нь тэр талаар ёстой хэлэхгүй байна гэж хэлсэн. Тэр шороог асгагдах гэх өдрөөс 1 хоногийн өмнө надад ирээд маргааш шороо гаргах гээд байна хамаатны хүн болох *******ийн хамт гэж хэлсэн энэ талаар албаны дарга Б.од хэлэхэд хяналтаа сайжруул гэж хэлээд хяналтын бүх камеруудыг хаягдал мөн баяжмал шороог зөөвөрлөх хэсэг рүү харуулсан. Маргааш нь 18 цагийн үед нөгөө шороог аваачиэ хаягдал руу ******* буулгасан . Тэгтэл машинтэй 4 хүн ирсэн, тэр хүмүүсийг барьж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 166-167/
Шинжээч эмч ийн мөрдөн байцаалтад өгсөн
Дүгнэлтийг үзэхэд Цагдаагийн газраас ирүүлсэн металлыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан гэсэн байна. Тэгэхээр цагдаагийн газраас ирүүлсэн 1,52 грамм металл байсан байх. Одоо сайн санахгүй байна. Дүгнэлтээс өөр хувь байхгүй, 1,52 грамм металль байсан ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 117-118 /
Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин маань Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан жин байдаг... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 грамм жинтэй, өнгөтэй, товчин хэлбэртэй металл нь алт мөн байна .... Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу /ISO 11426-2017/ тодорхой стандартын дагуу тогтоодог 1,52 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 174/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 488 дугаар шинжээчийн ... 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ханшаар 1,52 грамм алт 166,298 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 177/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар шинжээчийн ... сорьц тогтоогоогүй 1,52 грамм алт зах зээлийн ханш 166300 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 180/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 180 дугаар шинжээчийн ... БНА улсын дугаартай hyunda porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 183/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181 дугаар шинжээчийн ...sinotrul howo маркийн УНЯ улсын дугаартай “Спейшл Майнз” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 80,000,000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 185/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар шинжээчийн ... УБА улсын дугаартай Камаз 65115 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 11,666,640 төгрөг ... гэх дүгнэлт
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 20-23, 28-31, 34-37, 40-43, 46-49, 51-54 /, “ ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19/04/30 дугаар албан бичиг /1-р хх-ийн 67/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 69-71/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 72-73/, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 76/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 95-101/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 102-105/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 105-108/, эд мөрийн баримтаар тооцох тухай /1-р хх-ийн 109-110/, “ ” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 113-122/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 124-126/, “ ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 19/04/22 дугаар албан бичиг /1-р хх-ийн 135/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 220-221/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 222-227/, депозит дансны хуулганууд /1-р хх-ийн 229-232/, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /1-р хх-ийн 233-238/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 239-250/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 05-10/, Өвөрхангай аймгийн сум дундын 2-р шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 12-14/, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаар ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай /2-р хх-ийн 15-17/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 20-25/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 29/, шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 38-42/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 435а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 58-60/, “ ” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, ашигт малтмал ашиглалтын тухай зөвшөөрөл /3-р хх-ийн 79-80, 81-89, 90-99/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *******, , Ц., *******, *******, 3, нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж ХХК- нд компанийн эд хөрөнгөд 1663000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын ... ******* утсаар залгаад Баянхонгор аймгийн сум руу шороонд явъя гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд тэднийд оройн 18-19 цагийн үед очиход *******, Ц. нар байсан, ******* цагаан ын уурхайн хаягдлыг овоолсон газар байгаа тийшээ очьё, тэндээс цагаан чулуу түүж үзье гэж хэлсэн. ын уурхайн хаягдал шороо руу очсон, гадаа харанхуй болсон хаягдал шороон дээр очоод цагаан чулуу олоод л шуудай л эхэлж байхад уурхайн хамгаалагч нар ирээд бид нарыг саатуулаад шөнө уурхайдаа хонуулаад маргааш нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205/
Шүүгдэгч *******гийн... эхнэр нь над руу утсаар залгаад тай яаралтай утсаар ярих хэрэгтэй байна. Чи уурхай руу очиж хэл хүргээд өгөөч гэхээр нь би ажиллаж байсан уурхай руу хэлчихээд буцсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206/
Шүүгдэгч ....... Шороог дөнгөж шуудайлаад зогсож байхад хамгаалагч нар ирсэн.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208/
Шүүгдэгч *******ийн.... гэх залуу ирснээ хүдрийг хаягдлын далан руу асгаад өгөөч гэж гуйгаад байсан. Мөн тэр хэлэхдээ өдрийн 11 цагийн орчимд хүдрийг асгаадхаарай хүмүүс ирж авах юм байгаа гэж хэлсэн. Тухайн үед надад ямар нэг зүйл өгөхөөр амлаагүй, хүдрийг хаягдал руу хаях болсон шалгаан гэвэл гуйгаад байсан, мөн баригдчихвал өөрөө арын даанаа гэж хэлэхээр нь 3-4 тооны хүдрийг хаягдал руу буулгасан. Энд тэнд буулга гэж хэлээгүй, харин би хаягдал руу явж очиж буулгасан, хүдрийг үйлдвэрт буулгах ёстой байдаг, тус газар нь хаягдлаас өөр газарт байдаг..., тус өдрөөс 2-3 сарын өмнө надтай ганцаараа уулзаад баяжмалтай шороог буулгаж өгөөч гэж гуйж байсан. Тухай буулгасан гэх өдөр хүдрийг андуураад хаягдал руу буулгасан юм. Яг тухайн өдөр уулзаагүй түүний хэлснээр ч буулгаж асгасан зүйл байхгүй. хэлсэн үг нь хаягдлын хэсэг рүү хүдрийг буулгаж өгөөрэй гэж гуйсан .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210, 3-р хх-ийн 115/
Хохирогч байгууллагын төлөөлөгч ын ...17 цагийн үед тухайн 4 хүнийг машинтай нь болон ачиж байсан баяжмалтай хүдэр болох 7 шуудай баяжмалтай хүдэр, 2 ширхэг хүрзний хамт аймгийн цагдаагийн газарт хүргэж гэх цагдаагийн ажилтанд хүлээлгэж өгсөн... тухайн шөнө өөрөө буулгагч ачааны автомашиныг ******* гэж манай ажилтан жолоодож байсан. Манай уурхайд баяжмалтай хүдэр болон хаягдал шороогоо зөөдөг 1 л автомашин байдаг бөгөөд тухайн өдрүүдэд ******* жолооч жолоодож байсан...*******тэй уулзаад тэрээр асуудалгүй, буулгаад өгчих гэж гуйхаар нь буулгаж өгсөн гэж хэлсэн.... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 137-140, 2-р хх-ийн 1-2/,
Хохирогч ын ...Би тухайн үед ажиллаж байсан харуул хамгаалалтын албаны ахлах болон мөн ажиллаж байсан. нараас 4,5 дугаар постод гарч байсан хүмүүсийг тодруулахад 4 дүгээр постод , 5 дугаар постод хэн гарч байсан болохыг санахгүй байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 76-77 /
Гэрч Б.ын ...Тэр дөрвөн хүний 2 нь хэлэхдээ бид нар өдөр энүүгээр явж байхдаа харахад энэ хэсгийн шороо ялгараад харагдаад байсан гэж хэлсэн. Шөнө 0З цагийн орчимд ирсэн, шороог 18 цагийн орчимд асгасан гэгээ тасарсан байсан,... өдөр нь асгаагүй, 18 цагийн үед асгасан. Тэгэхээр холоос ялгарч байна гэдэг нь худлаа. тай ярьж байгаад ирсэн байх. , хоёр хоёулаа надад тай уулзаад шороо гаргачихмаар байна гэсэн талаар хэлсэн,.... Хүдэр болон хаягдлыг андуурна гэж худлаа. Учир нь хаягдал шовоог 4 дүгээр пост буюу - налуу амнаас гаргасан тохиолдолд машинд ачихгүй шууд постны тэнд буулгаад дараан хаягдал хэсэг рүү зөөдөг. Яг ажил явагдах явцад зөвхөн хүдрийг машинд ачиж 5 дугаар пост буюу үйлдвэрт хүргэж өгнө. Бид нар хяналтын камераар хараад хүдэр хаягдал ачиж байгааг нь ялгана. Тэгэхээр нь тэнд ажиллаж байгаа жолооч андуурна гэж худлаа.. гэх мэдүүлэг / 1 хх-ийн 77-78, 167-168, 3-р хх-ийн 104-105/,
Гэрч ын ...дотоод ажилтан хүдэр гаргаж байгаад үйлдэл дээрээ баригдлаа гэж хэлсэн. гэх хүн хүдэр гаргах гэж байгаад баригдлаа гэж хэлсэн. ..” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 159-160/,
Гэрч гийн..Манайх баяжмал гаргадаггүй. 1 тонн хүдрээс 3.8 граммын алт гарна тэгэхээр 4 тонноос 15.2 грамм алт гарах боломжтой....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161 /
Гэрч ы... над руу утсаар залгаад хаягдлын далан дээр баяжмалтай шороо буулгасан хэрэг гарсан тухайн үед 4 орчим тонн шороо буулгасан байна бас манай компаниас 2-3 хүн оролцсон байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 161/,
Гэрч ын... хувьд ер нь надад ч биш манай хамгаалалтын албаны хамгаалагч нартай бүгдтэй нь тохирчихъё баяжмалтай шороог гаргая гэж ярьдаг байсан,тэр шороог асгагдах гэх өдрөөс 1 хоногийн өмнө надад ирээд маргааш шороо гаргах гээд байна хамаатны хүн болох *******ийн хамт гэж хэлсэн энэ талаар албаны дарга Б.од хэлэхэд хяналтаа сайжруул гэж хэлээд хяналтын бүх камеруудыг хаягдал мөн баяжмал шороог зөөвөрлөх хэсэг рүү харуулсан. Маргааш нь 18 цагийн үед нөгөө шороог аваачиж хаягдал руу ******* буулгасан . Тэгтэл машинтэй 4 хүн ирсэн, тэр хүмүүсийг барьж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 166-167/
Шинжээч эмч ийн ... металлыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан гэсэн байна,..ирүүлсэн 1,52 грамм металл байсан байх. ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 117-118 /
Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн ....... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 174/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч *******, , Ц., *******, *******, 3, нарын дээрх бусдын өмчлөлд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
Мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүдийг шинжлэн судлахад шүүгдэгч *******, Ц., *******, 3, нар нь ..... хаягдал шороон дээр очоод цагаан чулуу олоод л шуудай л эхэлж байхад уурхайн хамгаалагч нар ирээд бид нарыг саатуулсан гэж мэдүүлэг өгсөн ,....харин шүүгдэгч ******* нь ... гэх залуу ирснээ хүдрийг хаягдлын далан руу асгаад өгөөч гэж гуйгаад өдрийн 11 цагийн орчимд хүдрийг асгаадхаарай хүмүүс ирж авах юм байгаа гэж хэлсэн, 3-4 тооны хүдрийг хаягдал руу буулгасан. Энд тэнд буулга гэж хэлээгүй, харин би хаягдал руу явж очиж буулгасан, хүдрийг үйлдвэрт буулгах ёстой байдаг, тус газар нь хаягдлаас өөр газарт байдаг..., тус өдрөөс 2-3 сарын өмнө надтай ганцаараа уулзаад баяжмалтай шороог буулгаж өгөөч гэж гуйж байсан..... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210, 3-р хх-ийн 115/... буюу хүдрийг/ баяжмалтай шороог/ буулгасан талаар тогтвортой мэдүүлдэг зэргээр үгүйсгэгдэж байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч *******, Ц., *******, 3,, *******, нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *******, , Ц., *******, *******, 3, нарын үйлдлийг гэм буруугийн шууд санаатай, шунахайн сэдэлтээр бүлэглэн “ ” ХХК-ийн эзэмшлийн буюу уурхайн үйл ажиллагаа явуулах зориулалттай уурхайн хаягдлын даланд дээр асгасан хүдрийн баяжмалыг /баяжмалтай шороог/ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байгууллагын эд хөрөнгийг ачиж, тус байгууллагаас эд хөрөнгийг зөөж тээвэрлэхдээ машин механизм ашиглан үйлдлээ хөнгөвчилсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч нь шүүгдэгч *******тэй бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг уурхайн хог хаягдлын далан дээр асгуулж эд хөрөнгөд 1663000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт зааж зөвлөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцсон,
Шүүгдэгч ******* нь тай бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг уурхайн хог хаягдлын далан дээр асгаж эд хөрөнгөд эд хөрөнгөд 1663000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэй хамтран оролцсон
Шүүгдэгч *******, Ц., *******, 3, нар бүлэглэн машин механизм ашиглан ашиглан 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг уурхайн хог хаягдлын далангаас хулгайлж эд хөрөнгөд 1663000 төгрөгийн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 95-101/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 102-105/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 105-108/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, СД-ийн бичлэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхээс шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон гэх боловч шүүгдэгч хувьд гэмт хэргийг зохион байгуулахыг хувьд гэмт үйл ажиллагаанд оролцох хүмүүсээ эрж олох, сонгох авах, тэднийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах, бүх талаар бэлтгэх, гүйцэтгэх үүргийг нь хуваарилах, гэмт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх төлөвлөгөөг боловсруулах, оролцогчдыг гэмт хэрэг үйлдэхэд шаардагдах зэвсэг, хэрэгслээр хангах, гэмт хадлагын объектыг сонгон авах зэрэг тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хэлэх бөгөөд шүүгдэгч *******ийн....шүүгдэгч баяжмалтай шороог буулгаж өгөөч гэж гуйж байсан, хаана буулгах, хэзээ буулгах талаар хэлээгүй .. гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй ,
Түүнчлэн шүүгдэгч *******, нарыг гэмт хэрэг үйлдэхдээ гүйцэтгэгчээр тус тус оролцсон гэх боловч гүйцэтгэгчгүйгээр бусад оролцогчид, бусад оролцогчгүйгээр гүйцэтгэгч гэсэн ойлголт байхгүй бөгөөд өөр өөр чиг үүрэг гүйцэтгэж байгаа бусад оролцогчид байгааг гүйцэтгэгч мэдэх ёстой байдаг тул шүүгдэгч нар нь өмнө биеэ биенээ таньдаггүй байсан, гэмт хэрэгт холбогдох үедээ мэддэг болсон, мөн шүүгдэгч *******, Ц., *******, 3, нарыг ямар үүрэг гүйцэтгэж уг хэрэгт оролцож байгааг мэдээгүй тул шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон, шүүгдэгч *******ийг гэмт хэргийг үйлдэхдээ гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх боломжгүй байна.
2015 оны Эрүүгийн хуульд Хулгайлах гэмт хэргийг “Бүлэглэж” үйлдэх шинжийг хуульчлаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” үйлдвэл гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нарын дээрх үйлдлүүд энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нарыг .....бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж...” гэж яллах дүгнэлт үйлджээ.
Шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан болох нь тогтоогдож байна.
Энэ талаар прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч д,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, , ******* нарт холбогдуулан зүйлчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ... гэж хуульчилжээ.
Завдалтын шинж нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаарддаг. Тухайлбал шүүгдэгчийг үйлдэл хийж байхад хөндлөнгөөс хэн нэгэн гуравдагч этгээд таслан зогсоох, эсвэл хохирогч зугтаах, байгалийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлээс гэмт үйлдэл тасалдах зэрэг гэмт үйлдэл хийгчийн хүсэл зориг өөрөөс нь шалтгаалахгүй тасалдсан байхыг завдалт гэнэ.
Шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нар нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж ойлгох бөгөөд шүүгдэгч *******, Ц., *******, 3, нарыг уурхайн хог хаягдлын далан дээр асгасан шороог шуудайлж эхэлсэн боловч тэдний хүсэл зоригоос үл шалтгаалан уурхайн хамгаалагч нарын үйлдлийг улмаас буюу гуравдагч этгээдийн үйлдлээс гэмт үйлдэл таслан зогсоогдсон
мөн шүүгдэгч , *******ийн нарыг хувьд уурхайн хог хаягдлын далан дээр шороог асгасан боловч өөрийн үйлдлээр санаа зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн,хор уршиг учирсан гэж ойлгосон байдаг боловч тэр хор уршиг бий болоогүй, энэ талаар өөрсдөө мэдээгүй байдаг, өөрийн үйлдлийг бүрэн хэрэгжүүлж чадаагүй тул гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу шүүгдэгч нарыг гэмт санаа төгсөөгүй байгаа нь нотлогдсон байна.
Энэ талаар яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулан, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд шүүх зүйлчлэлийг засаж өөрчлөн шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийн ерөнхий байдалд огт нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нарыг “... ” ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж 1663000 төгрөгийн хохирол учруулсан...” гэж бичжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 174/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 488 дугаар шинжээчийн ... 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ханшаар 1,52 грамм алт 166,298 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 177/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар шинжээчийн ... сорьц тогтоогоогүй 1,52 грамм алт зах зээлийн ханш 166300 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 180/ зэргээс дүгнэхэд хохирлын хэмжээг 166300 төгрөгөөр тооцсон нь буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох алтын үнийг 166298 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй учир энэ талаар яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулалгүйгээр шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тэмдэглэл болгон бичсэн болно.
Шүүгдэгч , *******, ******* нар нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон , шүүгдэгч *******, Ц., ******* нарыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдож байна гэж үзэн, тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******, *******, ******* Ч.., ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч байгууллагын төлөөлөгч нь шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нарын үйлдлийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдэхдээ тус гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох машин механизм ашигласан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт... шүүх гэмт хэрэг үйлдэхээр задвсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна... гэж заасан.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 ,2 дахь хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1 , 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нарын бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... шүүгдэгч *******ийн хувьд гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа, өмгөөлөгчийн зүгээс өөрийн байр суурийг илэрхийлж байна, *******ийн хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү... гэсэн
Шүүгдэгч өмгөөлөгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ... нь хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй тул хэргийг цагаатгаж өгнө үү ... гэж,
Шүүгдэгч өмгөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ... *******, ******* нар нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа, өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй тул хэргийг цагаатгаж өгнө үү ... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Энэ хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө эсхүл өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах завших болон бусад гэмт хэргүүд болж яллагдан зүйлчлэгддэг.
Хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авах байдлаар илэрдэг.
Эд хөрөнгө завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль бусаар шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь “... ” ХХК-ийн уурхайд жолоочийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан уурхайн 4тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглаж уурхайн хог хаягдлын даланд буулгасан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн нууц.. аар гэх шинжийг үгүйсгэж байгаа хэдий ч хууль бусаар буюу хүдрийг үйлдвэрт буулгах ёстой байхад тус газраас өөр хог хаягдлын далд буулгасан нь мөн шүүгдэгч *******, Ц., *******, 3, нар шөнийн 0З цагийн орчимд ирсэн, баяжмалтай шороог шуудайлж байгаад баригдсан үйлдэл нь нууцаар, хууль бусаар авсан үйлдэл,
шүүгдэгч Б.Нямлхавга нь *******ийг баяжмалтай шороог хаягдлын далан руу асгуулсан үйлдлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой ба гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн буюу шүүгдэгч ., Ц., *******, 3, *******, нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ба шүүгдэгч нарын үйлдлийг тус тусад зүйлчлэх боломжгүй болно.
Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заажээ.
Шүүгдэгч *******, Ц., *******, 3, *******, нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, эрүүгийн хариуцлагын үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч байгууллагын төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн буюу шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байх тул тэдгээрт оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч *******, , Ц., *******, *******, 3, нарын үйлдсэн гэмт хэрэг нь шүүхээс таван жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир тэдгээрт оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч *******, , Ц., *******, *******, 3, нарт тус бүр оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид нарт дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт... би тухайн үед УБА дугаартай Камаз / орос/ маркийн машинаар шороо зөөж байсан, бичлэгт авагдсан машин мөн, ...харин хэрэгт шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн УНЯ улсын дугаартай Хово маркийн машин тэр үед завсартай байсан, би хэргийн материалтай танилцахдаа сайн анзаарч хараагүй байна, өмгөөлөгч машиныг мэдэж байгууллагаас бичиг авсан .... гэх мэдүүлэг
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД-ний бичлэгт....*******ийн баяжмалтай шороо ачиж буулгасан гэх тээврийн хэрэгсэл нь улбар өнгийн КАМАЗ маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл...бичигдсэн ба прокуророос шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181 дугаар шинжээчийн ..... Спейшл Майнз ХХК-ийн эзэмшлийн УНЯ улсын дугаартай Simotruk Hovo автомашины үнэлгээ 80,000,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 185-186/... шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч бодит байдлаас буюу хэргийн материалд нотлох баримтаар цугларсан бичлэгт авагдсан тээврийн хэрэгслээс илтэд зөрүүтэй, түүнчлэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдал, бусад нотлох баримтуудтай нийцэхгүй зөрчилдөхөөр байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн шатнаас дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар, бусдын өмчлөлд байгаа бол үнийг гаргуулж улсын орлого болгохоор заасан бөгөөд шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эзэмшил, өмчлөлд байдаггүй, ” ХХК-ийн хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байдаг болох нь шүүгдэгч *******, хохирогч , “ ” ХХК-ийн албан тоот, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Камаз 65115 маркийн өөрөө буулгагч УБА улсын дугаартай автомашиныг 11666640 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч эзэмшлийн ... БНА улсын дугаартай hyunda марк....ийн тээврийн хэрэгслийг хурааж худалдан борлуулж, тус тус улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар шинжээчийн ... УБА улсын дугаартай Камаз 65115 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 11,666,640 төгрөг ... гэх дүгнэлт гаргасан бөгөөд уг шинжээчийн дүгнэлт, шүүгчийн захирамжид хэргийн оролцогч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргаагүй, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэлд маргаагүй тул уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардлыг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СиДи нэг ширхэг...ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, ... 1,52 ... грамм алтыг “ ” ХХК-д буцаан олгож, ... модон иштэй хүрз хоёр ширхэг ....-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт тус тус даалгаж ,
Шүүгдэгч эзэмшлийн... БНА улсын дугаартай hyunda марк....ийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгб битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч , *******, *******, Ц., *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын , овогт ын , овогт ын , овогт ийн , овогт ийн , овогт нарын бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан , мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч , *******, *******, Ц., *******, ******* нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч , *******, *******, Ц., *******, ******* нарт тус бүр оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч , *******, *******, Ц., *******, ******* нарыг тус бүр эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч , *******, *******, Ц., *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ ” ХХК-ийн эзэмшлийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 11,666,640 төгрөгийг шүүгдэгч *******, нараас тэнцүү хуваан гаргуулж, шүүгдэгч эзэмшлийн ... БНА улсын дугаартай hyunda марк....ийн тээврийн хэрэгслийг хурааж худалдан борлуулж, тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч , *******, *******, Ц., *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СиДи нэг ширхэг...ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, ... 1,52 ... грамм алтыг “ ” ХХК-д буцаан олгож, ... модон иштэй хүрз хоёр ширхэг ....-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Шүүгдэгч эзэмшлийн... БНА улсын дугаартай машин...-ыг, битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч , *******, *******, Ц., *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч , *******, *******, Ц., *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА