Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/02304

 

2017 оны 08 сарын 28 өдөр

           

 

Дугаар 102/ШШ2017/02304

           

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан А овогт Л. О, М сарын 21-ний өдөр хүү Б М, 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин Б М нарыг эх Л.Оийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан хүү Б.М, охин Б.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Р.Бгаар тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 

 

3.Нэхэмжлэгч Л.Оийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаа татан авсныг баталсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ихэсгэсэн шаардлагад төлсөн 210,600 төгөргийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот даснаас гаргуулан нэхэмжлэгч Л.Од олгуулсугай.

 

5.Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Л.О, Р.Б нарт даалгасугай.

 

6.Зохигчид дундын эд хөрөнгийн талаар эвлэрч,

 

-Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд байрлалтай, зуслангийн зориулалттай нэгж талбарын дугаар 18641322468133 дугаартай газрыг Л.Оийн өмчлөлд шилжүүлэн, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийгдээгүй зуслангийн байшингийн хамт өмчлөлд нь шилжүүлэх

 

-Хариуцагч Р.Б нь Л.Од 10,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын дотор төлөх,

 

-Л.О нь зуслангийн газар болон автомашин шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцлуулаж, нэмэгдүүлсэн шаардлагаа татан авч, харилцан тохиролцож, эд хөрөнгийн тал дээр өөр маргаан байхгүй гэж тохиролцсон болохыг тус тус баталгаажуулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА