Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/059

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

 Улсын яллагч: *******

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт *******ын ******* регистрийн дугаар *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг тоотод “үг хэлэхэд урдаас хэрэлдээд байсан” гэх үл ялих зүйлээр шалтаглаж насанд хүрээгүй буюу 15 нас 8 сар, 7 хоногтой байсан руу гар утас шидэж, түүний баруун чихэнд шарх, гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аав Г.*******ынд согтуу очоод сууж байтал миний төрсөн дүүгийн хүүхэд болох урдаас хэрэлдээд, үгэнд орохгүй байхаар нь ширээн дээр байсан самсунг маркийн утсыг аваад шидтэл чих нь зүсэгдсэн. Тэгтэл тэр цагдаа дуудсан байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 /

Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор сумын 2 дугаар баг тоотод гэртээ байхад өвөөгийн төрсөн хүү манай ээжийн төрсөн ах ******* согтуу ирсэн. Өвөөг ажилдаа явсны дараа намайг хог шүүрдэж байхад миний хоёр дүү зодуулж өссөн болохоор чи ч бас зодуулах ёстой гээд над руу ширээн дээр байсан өөрийнхөө утсыг аваад шидсэн. Миний толгойн баруун тал оноод, баруун талын чихний дээд хэсгийг зүссэн. Би гарч цагдаа дуудсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 /,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээсээ гадагшаа гарчихаад ирэхэд манай охин өөрөө цагдаа дуудсан байсан. Юу болов гэхэд ******* ах утасны цэнэглэгч олоод өг гэсэн олдохгүй байна гэтэл ширээн утас аваад шидчихсэн гээд баруун чихэндээ оёо тавиулсан байсан. ******* нь манай ам бүлийн тооноос албан ёсоор хасагдаагүй гэхдээ Хөх толгойд эхнэртэйгээ тусдаа амьдраад 4-5 жил болж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,

 Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

 Миний хүүг ******* гэдэг. Тухайн өдөр согтуу орж ирээд руу ширээн дээр байсан утсаа гэнэт авад шидсэн. гэрээс гараад цагдаа дуудсан байсан. Гэнэт ийм зүйл болсон ямар шалтгаанаас болсныг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дугаар шинжээчийн

1. ын биед баруун чихний шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх  боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 38-39/

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “*******ыг согтуурал шалгах Alcotest 6820 драгер багаж үлээлгэхэд 2.70 хувьтай гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон тус төрсөн аав т хүлээлгэн өгсөн”...гэх тэмдэглэл /хх-ийн 5-6/

 -Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 47-48/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 5-6/, насан хүрээгүй хохирогч ын насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 7/, ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 8/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-12/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36-37/,  *******ын дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 44/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 61/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 64-65/, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, депозит дансны хуулганууд /хх-ийн 58-62/, Баянхонгор аймаг дахь Сум дундын 2001 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-71/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009  оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-75/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-82/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг тоотод “үг хэлэхэд урдаас хэрэлдээд байсан” гэх үл ялих зүйлээр шалтаглаж насанд хүрээгүй буюу 15 нас 8 сар, 7 хоногтой байсан руу гар утас шидэж, түүний баруун чихэнд шарх, гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь iүүгдэгч *******ын  мэдүүлэг /хх-ийн 55-56 /, насанд хүрээгүй хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 16-17 /, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын мэдүүлэг /хх-ийн 24-25 /, гэрч ы мэдүүлэг /хх-ийн 29-30/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/, Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 5-6/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч ын биед баруун чихний шарх гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 38-39 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон, түүнчлэн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогч  нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 44000 төгрөг бэлнээр нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ... шүүгдэгч ******* нь өөрийн дансандаа хүмүүсээс мөнгө зээлж байршуулсан, түүнийг төлөхийн тулд ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай тул тохирсон торгох ял оногдуулж өгнө үү .. гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхойгүй ажилгүй, тогтмол орлогогүй, хувьд ноогдох хөрөнгөгүй бөгөөд эрүүгийн хариуцлага нь өөрт ногдох шийтгэлийг бусдад хүмүүст буюу ар гэрт  нь халдаах давхар хариуцлага хүлээлгэж байгаа гэж үзэхээс гадна шүүхээс оногдуулсан торгох шийтгэл биелэгдэх боломжгүй гэж үзлээ. 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******т торгох ял оногдуулах боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдал / урьд өмнө 3 удаа ял шийтгүүлж байсан/, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 / нэг / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа / Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг тоот хашаанаас гарахыг хориглож / газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг самсунг маркийн утсыг шүүгдэгч *******т буцаан олгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа / Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг тоот хашаанаас гарахыг хориглож / газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... самсунг маркийн гар утас нэг ширхэг...-ийг шүүгдэгч *******т буцаан олгосугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА