| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0286/И |
| Дугаар | 272 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 272
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 19 дүгээр байрны 49 тоотод оршин суух, /РД:ЧЗ63120762/ Мажаа овогт Очирбатын Эрдэнэчимэгийн
Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 15-346 тоотод бүртгэлтэй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийд 1-9 тоотод оршин суух, /РД:ЧО87121118/ Мишээ гүн овогт Амармэндийн Отгонжаргалд холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 2.280.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Отгонжаргалын хүсэлтээр 2 тонн тахианы тэжээлийг зээлсэн бөгөөд 1 тонн нь 1.140.000 төгрөгийн үнэтэй тул гэрээнд заасны дагуу 2.280.000 төгрөгийг хариуцагч Отгонжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Отгонжаргал миний бие О.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн 2.280.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг хариуцагч А.Отгонжаргалд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 2.280.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зааснаар 2 тонн тахианы тэжээлийн үнэ 2.880.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч А.Отгонжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 2.880.000 төгрөгийг төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 25.715 төгрөгийг, хариуцагч А.Отгонжаргалаас тал хувь 25.715 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгт олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч /РД:ЧО87121118/ Мишээ гүн овогт Амармэндийн Отгонжаргал нэхэмжлэлийн шаардлага 2.280.000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.430 /тавин нэг мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийн тал хувь 25.715 /хорин таван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар тооцон 25.715 /хорин таван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгт олгосугай.
4. Хариуцагч А.Отгонжаргал захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.
6. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ