Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар  хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, *******ын *******, регистрийн дугаар: *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн ойролцоо гудамжинд насанд хүрээгүй иргэн *******ын гээгдүүлсэн samsung А52 маркийн гар утсыг олж авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдер би 16 цагийн үед өөрийн гэр болох Баянхонгор сумын 7 дугаар багийн тоотоос гараад зах руу явж байсан. Манай гэр ******* дэлгүүрийн харалдаа байдаг. Тэгээд гудамжнаасаа дөнгөж гараад алхаад явж байх замд гудамжны үзүүр дээр ногоон өнгийн гэртэй утас хэвтэж байсан. Би тэрийг аваад шууд зах руу явсан. Тухайн үед тэр гар утас нь унтарсан байсан, зах дээр очиж гурил будаагаа авчихаад буцаад гэртээ ирээд асааж үзэхэд кодтой байсан тул шууд далд хийгээд ерөөсөө ашиглаагүй, өөр хэн нэгэн хүнд ерөөсөө хэлээгүй. 2021 оны 11 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот руу нөхөр ийг эмнэлэгт үзүүлэх гээд явсан. Улаанбаатар хотод очоод гар утас засвар гэсэн хаягтай нэг газар руу ороод кодыг нь гаргуулсан. Тэндээс гараад нөхөр эмнэлэг дээр байсан болохоор шууд гэмтлийн эмнэлэг дээр нөхөр дээрээ очоод тухайн гар утсыг нөхөртөө өгсөн. Манай нөхөр гар утасгүй байсан болохоор 1, 2 хоног барьсан юм. Би нөхөртөө олсон гэж ерөөсөө хэлээгүй хаанаас авсан юм гэж асуухаар нь юу ч хэлээгүй. Харин цагдаагаас залгахаар нь би нөхөртөө тэр гар утсыг олсон тэгсэн чинь цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн. Өмнө нь бол манай нөхөр мэдээгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 /

Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдөр 14 цагийн үед би Баянхонгор сумын 3 дугаар багийн тоот гэрээсээ найз тай хамт гараад Хөх толгойд найз ийн очоод уулзсан. , бид хоёрыг дэлгүүрээс нэгж аваад явуулаадах гэхээр нь бид хоёр Хөх толгой уруудаад явж байгаад би гар утсаа дуу татаад өг гээд хамт явж байсан найздаа өгсөн. Замдаа дуу татаж болохгүй байна гээд гартаа барьчихсан явж байгаа харагдсан. Тэгээд удалгүй явж байгаад би гар утсаа авъя гэтэл цамцны кармандаа хийчихсэн явж байсан чинь алга болчихлоо гээд бид хоёр явсан замаар хайгаад олдоогүй. Утсаа мэдээд залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Миний гар утас Samsung А52 гэдэг нэртэй, ЙМЕЙ код , . Би утсаа 2021 оны 09 сард Мобикомоос 999.000 төгрөгөөр авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 /,

Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би 14 цагийн үед гэрээсээ гараад манай хажуу хамар хашааны найз *******ынд очоод уулзаад бид хоёр Хөх толгойд найз ийнд очсон. Найз бид хоёрыг дэлгүүрээс нэгж аваад явуулаадах гэсэн бид явж байсан чинь манай найз ******* замдаа надад өөрийн гар утсыг гаргаж өгөөд дуу татаад өг гэхээр би татах гэсэн боловч дуу татаж болохгүй байсан. Би гар утсыг цамцныхаа карманд хийгээд явж байтал манай найз ******* надаас гар утсаа авъя гэхээр би өгөх гэтэл  байхгүй би хаячихсан байсан. Бид хоёр сандраад буцаад замаараа яваад олоогүй. Би гар утсыг санаатай хүнд өгөөгүй хулгай хийгээгүй хаясан үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /,

 Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

Манай хүү ******* гар утсаа гээсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Над руу цагдаагаас залгаад танай хүүгийн гар утсыг олсон ирж аваарай гэж хэлсэн. Би хүүгийнхээ гар утсыг хүлээн авсан. Одоо ашиглаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

Манай бэр дүү Т.******* энэ утсыг олсон гэсэн. Т.******* нөхөр ийн хамт Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явахдаа энэ утсыг аваад явсан байсан. Одоогоос 3 хоногийн өмнө Улаанбаатараас замын унаагаар энэ утас ирсэн. Т.******* намайг энэ утсыг аваадах цагдаад өгөх юм байгаа гэж хэлсэн. Би одоо энэ гар утсыг цагдаад хүлээлгэн өгч байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн

эхнэр Т.******* нь гар утас олсон талаар би мэдэхгүй байна. Тухайн өдөр би Улаанбаатар хотод байсан, эхнэр хүүхдүүдтэйгээ Баянхонгор аймагт байсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад  эхнэр Т.******* нь надад нэг гар утас өгсөн. Би юун утас гэж асуухад надад ямар нэг зүйл хэлээгүй. Тухайн утсыг би нэг их удаан ашиглаагүй буцаагаад эхнэртээ өгөөд эхнэрийнхээ утсыг өөрөө барьсан юм. Олсон гэх талаар би ерөөсөө мэдээгүй. Эхнэр над руу залгаад  гудамжны үзүүрээс тухайн чамд өгч бариулдаг гар утсыг олсон,  тэр утсаа цагдаад өгөөд эзэнд нь өгүүлсэн. Гэтэл над дээр эрүүгийн хэрэг үүсээд шүүх рүү шилжиж байна чамаас мэдүүлэг авна гээд байна чи гялс хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би тэр гар утсыг олсон гэдгийг мэдсэн. Өмнө нь эхнэр надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би өөрөө аворт ороод эмнэлэгт хэвтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 /,

“Юнител” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05-01/6382 дугаартай “... имэй кодтой утсанд дугаарыг 2021 оны 10 сарын 27-ны өдрөөс хийж ашигласан байна. ******* *******, *******, Баянхонгор, Баянхонгор сум, 7-р баг,   тоот... гэх албан бичиг /хх-ийн 40 /,

“Мобиком корпораци” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/6192 дугаартай “... имэй кодтой утсанд ашигласан дугаарын эзэмшигч 10/22/2021 1:24:49 РМ , ...” гэх албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 1-42 /,

 “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 621/2126 дугаартай “... Samsung А52 маркийн гар утас 1 ширхэг нийт үнэ 850.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 45-48 /,

 -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 97-98/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хх-ийн 16-19/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/, депозит  дансны хуулганууд /хх-ийн 82-87/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 88/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 89/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн ойролцоо гудамжинд насанд хүрээгүй иргэн *******ын гээгдүүлсэн samsung А52 маркийн гар утсыг олж авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 76-77 /, насанд хүрээгүй хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 51-52 /, насанд хүрээгүй гэрч ын мэдүүлэг /хх-ийн 54-55 /, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 29-30 /, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 38-39 /, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 69-70 /, “Юнител” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичиг /хх-ийн 40 /,“Мобиком корпораци” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/6192 дугаартай гэх албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 1-42 /, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-48 / болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.*******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Т.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.

Шүүгдэгч Т.******* нь насанд хүрээгүй хохирогч *******ын samsung А52 маркийн гар утсыг буцааж өгсөн / хх-ийн 65-66/,  насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Т.******* бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, зэргийг харгалзан шүүгдэгч Т.*******д торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн ялыг оногдуулж,  ... шүүгдэгч  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ын *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Т.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.  Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА