Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 216

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-895 тоотод оршин суух, /РД:УР63083065/ Ногоон оройт овогт Найданбазарын Цэндбаярын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Цэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Цэндбаяр шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэр тогтоолгохоор Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандтал хөдөлмөрийн дэвтрийн бичилт хангалтгүй учир ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хүсэлт гаргасан. Иймд намайг 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Эмийн ургамалд ургамал хатаагч, 1983 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдэлчин амралтанд үйлчлэгчээр, 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 он хүртэлх хугацаанд Тэрэлж амралтанд галч, сахиул, үйлчлэгчээр тус тус 7 жилийн хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Цэндбаяр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Цэндбаяр нь тэтгэврээ тогтоолгоход 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Эмийн ургамалд ургамал хатаагч, 1983 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдэлчин амралтанд үйлчлэгчээр, 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 он хүртэлх хугацаанд Тэрэлж амралтанд галч, сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хүсэлт гаргасан байна.

Н.Цэндбаяр нь 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Эмийн ургамалд ургамал хатаагч, 1983 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдэлчин амралтанд үйлчлэгчээр, 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 он хүртэлх хугацаанд Тэрэлж амралтанд галч, сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан тухай тайлбар гаргаж, Н.Цэндбаярын 1980 онд Эмийн ургамал бэлтгэх газраас олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Налайх хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргын 1986 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр ажилтан авч ажиллуулах тухай, 1987 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 77 дугаар ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай тушаалуудын хуулбар, Архивын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 753 дугаар тодорхойлолтууд, Төв аймгийн архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 514 дүгээр албан бичиг, Д.Лочингийн цахим үнэмлэхний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, гэрч Б.Дуламсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн нь хуулийн шаардлага хангасан.

Харин иргэн Д.Лочин гэж бичин гаргасан “тодорхойлолт” гэх гар бичвэрээр бичиж ирүүлсэн 1 хуудас баримт нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлээгүй.

Хүсэлт гаргагч Н.Цэндбаярын хүсэлтээ дэмжин шүүхэд ирүүлсэн Налайх хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргын 1986 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр ажилтан авч ажиллуулах тухай, 1987 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 77 дугаар ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай тушаалуудын хуулбараар 1986 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Тэрэлж амралтанд галч, сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан, мөн гэрч Б.Дуламсүрэнгийн “...Н.Цэндбаяр нь 1983 оноос 1986 он хүртэлх хугацаанд Ар жанчивланд үйлчлэгчээр ажилладаг болсон. 3 жилийн хугацаанд хамт ажилласан гэх мэдүүлгээр түүний Нэгдэлчин амралтын газарт 1983 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан нь тогтоогдсон.

Хүсэлт гаргагч 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Эмийн ургамалд ургамал хатаагчаар ажиллаж байсан талаарх баримтыг ирүүлээгүй болох нь Архивын ерөнхий газрын 000001860 дугаар тодорхойлолтоор батлагдсан, 1987 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1989 он хүртэл хугацаанд Тэрэлж амралтын газарт үйлчлэгчээр ажилласан нь нотлогдоогүй тул 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Эмийн ургамалд ургамал хатаагч, 1987 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1989 он хүртэл хугацаанд Тэрэлж амралтын газарт үйлчлэгчээр ажиллаж байсан хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хүсэлт гаргагч Н.Цэндбаяр нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-895 тоотод амьдардаг боловч, тухайн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны Тэрэлж амралтанд ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1.-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Н.Цэндбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар /РД:УР63083065/ Ногоон оройт овогт Найданбазарын Цэндбаярыг 1983 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Нэгдэлчин амралтын газарт үйлчлэгчээр,

1986 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Тэрэлж амралтанд галч, сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Эмийн ургамалд ургамал хатаагч, 1987 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1989 он хүртэл хугацаанд Тэрэлж амралтанд үйлчлэгчээр ажиллаж байсан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч Н.Цэндбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.НАРАНГЭРЭЛ