Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/02224

 

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/02224

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Өмнөговь аймаг, Ханхонгор сум, 1 дүгээр баг, Мандахт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, …дугаар байр …тоотод түр оршин суух бүртгэлтэй, Дагдан тэлэн овогт З.Т-ы

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Цыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Төгсжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: З.Төгсжаргал би Т.Цтай 2017 оны 3 дугаар сарын 21-ний зээлүүлсэн мөнгөө төлүүлэх баталгаа гаргуулж, нотариатаар орж баталгаажуулсан болно. Улмаар цаг тухайдаа мөнгөө өгөөгүй бөгөөд Улаанбаатар хотод байдаг хаягаар нь иргэний шүүхэд хандсан боловч хаяг тодорхойгүй гэж татгалзсан. Иймд Т.Цыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч З.Т нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Цыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Т.Ц нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул З.Ты хүсэлтийг хангаж, Т.Цыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Мөн хүсэлт гаргагч З.Т-аас түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Цыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Т.Ц нь Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон …тоот хаягт оршин суух бүртгэлтэй, 93149079, 95089079 дугаарыг эзэмшдэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т …

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА