Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/079

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн

Улсын яллагч:  Б.Бат-Оргил,

Хохирогч: С.Агваан,

Хохирогч: С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн

Шүүгдэгч: П.Батзаяа, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Батзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000390185 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, Дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Тариачин ургийн овогт Пүрэвжалын Батзаяа, регистрийн дугаар

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч П.Батзаяа нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Амаржаргалын гэрт иргэн С.Агвааны толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зулай хэсэгт нь гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн П.Батзаяа нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Амаржаргалын гэрт иргэн С.Шаарийбуугийн толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүдэгч П.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ байхад А.Амаржаргал залгаад  зах дээр  уулзаад  гэрт очсон. А.Амаржаргал нь гэртээ байсан архийг гаргаж ирээд бид хоёр хувааж ууж юм яриад сууж айхад гаднаас С.Шаарийбуу,  С.Агваан нар согтуу орж ирээд мэнд мэдээд суухаар нь  би тэр хоёрт үлдсэн архиа аяганд хувааж хийж өгөхөд С.Шаарийбуу би шавхаруу уудаггүй гэж хэлсэн.  Чи айлд орж ирчихээд юу яриад байгаа юм гэхэд С.Шаарийбуу салаавч гаргахаар нь би босож ирээд С.Шаарийбууг цээж рүү цохьсон. С.Шаарийбуугийн ах гээд хамт явсан С.Агваан босож ирэх үед цээж рүү нь цохиход А.Амаржаргал намайг барьж авсан.  С.Агваан, Шаарийбуу хоёрыг гэрээс хөөгөөд явуулсан. Удалгүй би явсан. Ахиж С.Шаарийбуу С.Агваан нартай таараагүй шууд гэртээ ирж унтаж амарсан ийм зүйл болсон.... гэх мэдүүлэг / хх-ийн 124-125

Хохирогч С.Шаарийбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр баг Нисэхийн хажууд байх А.Амаржаргал гэдэг айлынд С.Агваан ахтайгаа 15 цагийн үед очиход нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн бид нартай зөрж гарч гэрт хоёр хүн байсан, нэг нь унтаж байсан нөгөө А.Амаржаргал, П.Батзаяа нар согтуу архи уугаад архи дууссан жоохон юм үлдсэн байсан. П.Батзаяа  гэх хүн нь тэр жоохон архинаас С.Агваан ах бид хоёрт хийж өгөхөөр нь би уухгүй гэж хэлсэн. С.Агваан ах нэг татсан байх. П.Батзаяа  гэх хүнтэй нь ажлын талаар ярьсан тэгж байгаад С.Агваан ахыг явъя гэж хэлсэн. С.Агваан ах бие засахаар гарсан хойно пизда минь гэж хэлж намайг доромжилж яв гэж хэлээд хөөсөн, тэгээд уурлаж толгой руу гараараа цохьсон. Би цохиулж болохгүй гэж хэлэхэд толгойгоо дарж хамгаалсан. Энэ үед гар, хөл рүү өшиглөж цохьсон, юу болсныг санахгүй ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд Агваан ахыг цохиж байгаа харагдсан,... миний толгой их өвдсөн эм уусан. Тэгээд Өвөрхангай аймаг руу явж эмчилгээ хийлгэсэн,..толгойд цус хурчихсан шууд хагалгаанд орохгүй бол болохгүй яс үүрсэн байна гэж хэлээд шууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. П.Батзаяа гэх хүн  намайг зодсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 10-11/,

Хохирогч С.Агвааны мөрдөн байцаалтын шатанд  өгсөн

...дүү С.Шаарийбуугийн хамт байж байсан чинь түүний утас дуугараад утсаар  авч ярьчихаад хувцсаа өмсөөд гадаа гарах гэхээр нь би хаачих гэж байгаа гэхэд нисэхийн тэнд А.Амаржаргал гэдэг банди байгаа тэднийд очоодохъё  гэхээр нь би цуг явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт яваад А.Амаржаргал гэдэг айлд очоод гэрт нь ороход А.Амаржаргал бас нэг өндөр залуу би тэр үедээ нэрийг нь мэдэхгүй байсан одоо бол П.Батзаяа гэх залуу, бас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байж байгаад бид хоёрыг гэрт нь оронгуут зөрөөд гараад явсан. Тэгээд бид хоёр гэрт нь ороод суухад А.Амаржаргал юу хийцгээж байна гэж асуухад П.Батзаяа гэдэг залуу нь өмхий хар хогнууд юу гээд байгаа юм пиздаанууд гэхээр нь бид хоёр юм хэлээгүй. Би бие засчихаад гараад ирсэн чинь А.Амаржаргалын  гэрээс П.Батзаяа гэдэг залуу нь С.Шаарийбууг чирээд гараад ирэхээр нь би наадах чинь тархи нь хагархай юм гэхэд  заамдаж байгаад толгой руу нь цохичихсон чинь С.Шаарийбуу газар өнхрөөд ойчсон. Тэгээд би салгах гээд очсон чинь П.Батзаяа нь намайг заамдаж аваад газар унагааж байгаад хөлөөрөө миний толгой руу өшиглөчихсөн, дахиад миний толгой руу өшиглөсөн. Тэгээд би өндийгөөд С.Шаарийбууг харсан чинь газар ухаангүй хэвтэж байсан очоод толгойг нь тэврээд сэрээх гэсэн чинь босохгүй байсан. Тэгээд сэргэсэн чинь юм ярьж чадахгүй байсан. Бид хоёр гэрээсээ А.Амаржаргалынд очихдоо архи уугаагүй байсан. Тэр үед А.Амаржаргал нь С.Шаарийбуу руу утсаар яриад манайд хүрээд ир гэж дуудсан гэсэн. Тэгээд л бид хоёр очсон юм.  Би өөр архи уугаагүй. А.Амаржаргалын гэрт бид нар байж байгаад би бие засах гээд гэрээс гарч жорлонд орох  хүртэл бид нар огт хэрэлдэж маргалдаагүй. Тэр үед П.Батзаяа гэх залуу эхлээд С.Шаарийбууд нэг рүнкээр архи хийж өгсөн чинь  уугаагүй гараараа авч духандаа хүргээд эргүүлж өгсөн. Ерөөсөө тэгж шавхруу уудаггүй гэж хэлээгүй, гараараа салаавч гаргаагүй,... П.Батзаяа нь С.Шаарийбууг чирээд гаргаад ирээд  толгой руу нь гараараа цохиж газар унагаасан,  газар унасан байхад нь толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Би салгах гээд очсон чинь намайг заамдаж аваад гар мушгиад газарт унагаагаад толгой руу өшиглөсөн.

....С.Шаарийбуу нь 2020 онд Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад барилга дээрээс унаад толгойдоо гэмтэл авч хагалгаанд ороод ирсэн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч В.Даарийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...С.Авгаан хүрч ирээд С.Шаарийбууг хүн зодчихлоо гэж хэлсэн. Б.Шаарийбууг дагуулж эмнэлэгт очиж үзүүлэхэд хот руу аваад яв гэж хэлхээр нь эгч нь саяхан хотоос ирсэн дахиад аваад явж чадахгүй гэж Өвөрхангай аймаг руу очъё гэж хэлсэн чинь эмч нь бичиг хийж өгсөн. Тэгээд С.Шаарийбууг Өвөрхангай аймгийн эмнэлэгт очиж хэвтэн хагалгаанд орсон. Манай хүү С.Шаарийбуу зүв зүгээр ярьдаг байсан. Зодуулсны дараа хэлгүй болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 25-27/,

Гэрч С.Жалбуужамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...16 цагийн үед С.Агваан ах хүрч ирээд А. Амаржаргал гэрт очоод байж байхад С.Шаарийбууг нэг хүн зодчихлоо чи цагдаа дуудаад өгөөч гэсэн.  Тухайн үед миний хажууд ээж Даарий, А.Дондогдулам нар байсан. Би орой ажлаа дуусгаад С.Шаарийбуугийн гэрт очиход орон дээрээ хэвтчихсэн юм ярьж чадахгүй байсан. С.Шаарийбуугийн найз А.Амаржаргал хэн зодсон  талаар асуухад П.Батзаяа зодсон гэж хэлсэн. Манай дүү С.Шаарийбуу юм ярьж чадахгүй байгаа. Биеийн байдал тааруу байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,

Гэрч А.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... П.Батзаяа утсаар ярьж зах дээр очиж уулзаж гэртээ ирээд  0.75 граммтай архийг бид хоёр хуваагаад дуусах гэж байхад С.Шаарийбуу, С.Агваан хоёр гэрт орж ирээд мэндэлсэн. С.Шаарийбуу, С.Агваан хоёрт П.Батзаяа архинаас  хийж өгөхөд уусан. Тэгээд би С.Шаарийбуу С.Агваан хоёрыг гэрээс яв гэж хэлсэн чинь гэрээс гарахгүй суугаад байхаар нь П.Батзаяа та хоёрыг хүн хөөгөөд байгаа юм биш үү гэж хэлсэн чинь С.Шаарийбуу нэг юм хэлсэн чинь П.Батзаяа нь С.Шаарийбууг хоёр удаа цохьсон. Яг хаана цохисныг мэдээгүй. Тухайн үед С.Шаарийбуугийн биед ил харагдах шарх сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/,

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Эдгээр гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр учирсан шинэ гэмтлүүд болно. С.Шаарийбуу нь 2020 оны 10 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, гэмтлийн улмаас хагалгаанд орж тархины зулай хэсгийн ясанд цооног гаргаж уг цусан хураа авах мэс засал хийлгэж 10 хоног эмчлэгдэж биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. Түүний дараа 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ гэмтлийн тасагт зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа ба чамархай ясны цөмөрсөн хугарлын ясны хэлтэрхийг авах мэс засалд орсон нь хоёр өөр асуудал бөгөөд хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй болно...” гэх мэдүүлэг / хх-ийн 97-98/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 112 дугаартай “

1.С.Шаарийбуугийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хурал, няцрал тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюултай болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, тухай хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт / хх-ийн 92-93/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай

1.С.Агвааны биед зулайд сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтэл учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн103-104/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 107-109 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/ , хохирогч С.Шаарийбуугийн өвчний түүх / хх-ийн 68-90, 156-170/, шүүгдэгч П.Батзаяагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138/, шүүгдэгчийн депозит дансны хуулганууд /хх-ийн 147-149/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 152/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-153/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 154/, хохирлын талаарх баримтууд / хх-ийн 171-188/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 Шүүгдэгч П.Батзаяа нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Амаржаргалын гэрт иргэн С.Агвааны толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зулай хэсэгт нь гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн П.Батзаяа нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Амаржаргалын гэрт иргэн С.Шаарийбуугийн толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд

 шүүгдэгч П.Батзаяагийн .... С.Шаарийбуу салаавч гаргахаар нь би босож ирээд С.Шаарийбууг цээж рүү цохьсон. С.Шаарийбуугийн ах гээд хамт явсан С.Агваан босож ирэх үед цээж рүү нь цохиход А.Амаржаргал намайг барьж авсан.  С.Агваан, Шаарийбуу хоёрыг гэрээс хөөгөөд явуулсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 124-125

Хохирогч С.Шаарийбуугийн ... С.Агваан ах бие засахаар гарсан хойно пизда минь гэж хэлж намайг доромжилж яв гэж хэлээд хөөсөн, тэгээд уурлаж толгой руу гараараа цохьсон. Би цохиулж болохгүй гэж хэлэхэд толгойгоо дарж хамгаалсан. Энэ үед гар, хөл рүү өшиглөж цохьсон, юу болсныг санахгүй ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд Агваан ахыг цохиж байгаа харагдсан,... миний толгой их өвдсөн эм уусан. Тэгээд Өвөрхангай аймаг руу явж эмчилгээ хийлгэсэн,..толгойд цус хурчихсан шууд хагалгаанд орохгүй бол болохгүй яс үүрсэн байна гэж хэлээд шууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. П.Батзаяа гэх хүн  намайг зодсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 10-11/,

Хохирогч С.Агвааны ... П.Батзаяа гэдэг залуу нь өмхий хар хогонууд юу гээд байгаа юм пиздаанууд гэхээр нь бид хоёр юм хэлээгүй. Би бие засчихаад гараад ирсэн чинь А.Амаржаргалын  гэрээс П.Батзаяа гэдэг залуу нь С.Шаарийбууг чирээд гараад ирэхээр нь би наадах чинь тархи нь хагархай юм гэхэд  заамдаж байгаад толгой руу нь цохичихсон чинь С.Шаарийбуу газар өнхрөөд ойчсон. Тэгээд би салгах гээд очсон чинь П.Батзаяа нь намайг заамдаж аваад газар унагааж байгаад хөлөөрөө миний толгой руу өшиглөчихсөн, дахиад миний толгой руу өшиглөсөн. Тэгээд би өндийгөөд С.Шаарийбууг харсан чинь газар ухаангүй хэвтэж байсан очоод толгойг нь тэврээд сэрээх гэсэн чинь босохгүй байсан. Тэгээд сэргэсэн чинь юм ярьж чадахгүй байсан ... Ерөөсөө тэгж шавхруу уудаггүй гэж хэлээгүй, гараараа салаавч гаргаагүй,... П.Батзаяа нь С.Шаарийбууг чирээд гаргаад ирээд  толгой руу нь гараараа цохиж газар унагаасан,  газар унасан байхад нь толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Би салгах гээд очсон чинь намайг заамдаж аваад гар мушгиад газарт унагаагаад толгой руу өшиглөсөн ....С.Шаарийбуу нь 2020 онд Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад барилга дээрээс унаад толгойдоо гэмтэл авч хагалгаанд ороод ирсэн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч В.Даарийгийн ...С.Авгаан хүрч ирээд С.Шаарийбууг хүн зодчихлоо гэж хэлсэн. Б.Шаарийбууг дагуулж эмнэлэгт очиж үзүүлэхэд хот руу аваад яв гэж хэлхээр нь эгч нь саяхан хотоос ирсэн дахиад аваад явж чадахгүй гэж Өвөрхангай аймаг руу очъё гэж хэлсэн чинь эмч нь бичиг хийж өгсөн. Тэгээд С.Шаарийбууг Өвөрхангай аймгийн эмнэлэгт очиж хэвтэн хагалгаанд орсон. Манай хүү С.Шаарийбуу зүв зүгээр ярьдаг байсан. Зодуулсны дараа хэлгүй болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 25-27/,

Гэрч С.Жалбуужамцын ...16 цагийн үед С.Агваан ах хүрч ирээд А. Амаржаргал гэрт очоод байж байхад С.Шаарийбууг нэг хүн зодчихлоо чи цагдаа дуудаад өгөөч гэсэн.  Тухайн үед миний хажууд ээж Даарий, А.Дондогдулам нар байсан. Би орой ажлаа дуусгаад С.Шаарийбуугийн гэрт очиход орон дээрээ хэвтчихсэн юм ярьж чадахгүй байсан. С.Шаарийбуугийн найз А.Амаржаргал хэн зодсон  талаар асуухад П.Батзаяа зодсон гэж хэлсэн. Манай дүү С.Шаарийбуу юм ярьж чадахгүй байгаа. Биеийн байдал тааруу байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,

Гэрч А.Амаржаргалын  ... П.Батзаяа нь С.Шаарийбууг хоёр удаа цохьсон. Яг хаана цохисныг мэдээгүй. Тухайн үед С.Шаарийбуугийн биед ил харагдах шарх сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/,

Шинжээч эмч Б.Баяртогтохын ...Эдгээр гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр учирсан шинэ гэмтлүүд болно. С.Шаарийбуу нь 2020 оны 10 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, гэмтлийн улмаас хагалгаанд орж тархины зулай хэсгийн ясанд цооног гаргаж уг цусан хураа авах мэс засал хийлгэж 10 хоног эмчлэгдэж биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. Түүний дараа 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ гэмтлийн тасагт зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа ба чамархай ясны цөмөрсөн хугарлын ясны хэлтэрхийг авах мэс засалд орсон нь хоёр өөр асуудал бөгөөд хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй болно...” гэх мэдүүлэг / хх-ийн 97-98/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 112 дугаартай .....С.Шаарийбуугийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хурал, няцрал тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-ийн 92-93/,

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай ..... С.Агвааны биед зулайд сорви гэмтэл тогтоогдлоо ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн103-104/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Батзаяа нь хохирогч С.Агвааны биед зулайд сорви гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 103-104/,

Хохирогч С.Шаарийбуугийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хурал, няцрал тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 92-93/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн, хүнд гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Шүүгдэгч П.Батзаяа нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч П.Батзаяа, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Батзаяа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч П.Батзаяагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  гэмт хэрэг үйлдсэн,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар / хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн,  хүнд хохирол учруулсан/ шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Батзаяаг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад ... энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн  хүн хамаарна....гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т... энэ хуулийн 6.1, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ... гэж тус тус заасан байна

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын   нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч П.Батзаяагийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Агваан нь мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасаж эдлүүлэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч П.Батзаяагийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хасаж  шийдвэрлэв.

Хохирогч С.Шаарийбуу нь эмчилгээ болон бусад зардалд нийт 4702000 төгрөгийн  хохирлын баримт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгдэгч П.Батзаяа, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг дагуу шүүх хуралдааныг завсарлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад ХААН банкны 5175056683 тоот дансанд 500,000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт завсарлага авч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1500000 төгрөг, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авсан буюу өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт  нийт 3,500,000 төгрөгийн бэлнээр хохирогч С.Шаарийбууд  өгсөн бөгөөд шүүгдэгч П.Батзаяа нь хохирлоо нөхөн төлж барагдуулсан талаарх холбогдох баримт, бичгийн хүсэлтийг гаргаж өгсөн, түүнчлэн хохирогч С.Агваан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн шаардлагаас утасны төлбөр,хоол хүнсний зардал 211000 төгрөг, эгч С.Жалбуужамцын 10 өдрийн барааны орлого 1000000 төгрөг нийт 1,211,000 төгрөгийн хохирлоос хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт  татгалзсан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч С.Шаарийбуу нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг,

Шүүгдэгч П.Батзаяа нь, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Батзаяад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тариачин  ургийн овогт Пүрэвжалын Батзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. 2021 оны  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тариачин овогт Пүрэвжалын Батзаяад холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Батзаяаг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч П.Батзаяад оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч П.Батзаяад оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Хохирогч С.Шаарийбуу нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч П.Батзаяад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч П.Батзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Батзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА