Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******,  

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ийн гэрт түүнийг “чи яасан хүнтэй уулзах гээд байна уу” гэж хардан улмаар иргэн ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, модон сандал шидэж, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, шилбэний цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

/ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн ...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би найз залуу болох *******ын хамт сумын төв дээр байдаг гэртээ хамт байсан юм. Орой 22 цагийн манай найз залуу гэрээс дахин дахин гарч яваад байсан ба тухайн үед ганцаараа архи уугаад байх шиг байсан. Тухайн үед би унтах гээд орондоо орсон байсан ба манай найз залуу уусаар байгаад уусан архиндаа согтоод байх шиг байсан. Тэгээд би орноосоо босоод бие засах гээд хувцсаа өмсөөд гарах гэтэл найз залуу болох “чи яасан хүнтэй уулзах гээд байна уу” гэж хэлээд намайг хардаад миний хамар луу шууд өшиглөсөн юм. Тэгсэн чинь миний хамраас их хэмжээний цус гарсан. Мөн модон сандал над руу шидсэн ба тус шидсэн сандал нь миний зүүн талын хөлийн шилбэ хэсгийг онож хөхрүүлсэн. Өөр өөр цохиж зодож гар хүрсэн зүйл байхгүй хүрсэн зүйл байхгүй. Би айсандаа гэрээсээ гараад зугтах гэтэл намайг гэрээс гаргахгүй байсан. Удалгүй 2 цагийн дараа ын аав, ээж 2 нь манайд хүрч ирээд салгахаар би гарч зугтсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед манай ******* нь найз хүүхнээ хүргэж өгнө гээд гараад явсан юм. Тэгээд орой нөхөр бид хоёрыг гэх айлд унтаж байтал манай хүү нь шөнө 00 цагийн үед залгаад нөхөр бид хоёрыг “хурдан хүрээд ир” гээд байхаар нь яваад очтол , нар нь хоорондоо маргалдсан байдалтай байсан ба нь “танай хүү нь намайг зодоод байна” гэж хэлсэн. Тухайн үед ийн хамраас их цус гоожиж байсан. Нөхөр бид , нарын дундуур ортол гэрээсээ гараад зугтаасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед манай хүү ******* нь найз хүүхнээ хүргэж өгнө гээд гараад явсан юм. Тэгээд орой нөхөр бид хоёрыг гэх айлд унтаж байтал манай хүү нь шөнийн 00 цагийн үед залгаад нөхөр бид хоёрыг “хурдан хүрээд ир” гээд байхаар яваад очтол , нар нь хоорондоо маргалдсан байдалтай байсан ба нь “танай хүү нь намайг зодоод байна” гэж хэлсэн. Тухайн үед ийн хамраас их цус гоожиж байсан. Нөхөр бид хоёр , нарын дундуур ортол гэрээсээ гараад зугтаасан. Тэгээд араас нь гарсан ба эхнэр бид 2 араас гараад хайтал , нарыг хайгаад олоогүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би яллагдагчаар татсан тогтоол, эрх үүрэгтэйгээ танилцлаа. Би өмгөөлөгч авахгүй. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр аав, ээж бид 3 ажил явдалд оролцохоор сумын 4 дүгээр багт ирсэн юм. Манай найз хүүхэн болох нь сумын 1 дүгээр багт байдаг болохоор аав, ээж дээр нь очиж золгохоор ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед сумын төвд байдаг ийн гэрт ирсэн юм. Тэгсэн чинь “чи намайг хөдөө гэр лүү хүргээд өг, мал дээр аав ганцаараа байгаа суманд хонох шаардлага байхгүй” гэхээр нь би “маргааш манай ээж, аав 2 айлын ажил явдалд оролцоно. Тэрийг дуусгаад хүргээд өгий” гэснээс болж бид 2 маргалдаж хэрэлдсэн юм. Тэгээд би уурандаа сумын төвийн гэрийн гадаа машин дотор байсан архийг ганцаараа уучхаад согтсон байсан. Тэгээд би хардсандаа нүүрний хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Би найз охин болох т учирсан хор, хохирлыг бүрэн төлж барагдуулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-85/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 160 тоот шинжээчийн ...ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 11-13/,

Рентген зураг /хх-ийн 16/,

Гэмтлийн эмчийн үзлэг хийсэн баримт /хх-ийн 18/,

Эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 20-21/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 53, 59-73/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ийн гэрт түүнийг “чи яасан хүнтэй уулзах гээд байна уу” гэж хардан улмаар иргэн ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, модон сандал шидэж, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, шилбэний цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн модон сандал 1 ширхгийг устгав.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т нь 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн модон сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ГЭРЭЛМАА