Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02020

 

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02020

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн ...дугаар цэцэрлэгийн

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        

    Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 162 дугаар цэцэрлэг нь өөрийн цэцэрлэгийн 343.3 м2 байр талбайг хувийн сургуулийн зориулалтаар 2005 оноос 2007 он хүртэл “Мечта” орос сургуулийн захирал Н.Бхарилцан тохирч түрээслүүлсэн. Сар бүр түрээсийн төлбөрт 859,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаад 2007 он “Мечта” орос цэцэрлэг сургууль нь татан буугдсан. Тухайн үед түрээсэлж байх үеийн мөнгө буюу 2005 оны үлдэгдэл, 2006 оны бүтэн түрээсийн мөнгө нийлээд нийт 9,554,066 төгрөгийг төлөлгүй одоог хүрсэн ба бид 2014 онд шүүхэд хандсан боловч хаяг тодорхойгүй улмаас нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. Энэ хугацаанд бид дахин өөрсдөө хаягийг нь хайж сурсаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ..дугаар байр ..тоотод очиход энэ хаягт ийм хүн байхгүй гэж хариу өгдөг. Хорооноос тодоруулахад энэ хаягт оршин суудаг бүртгэлтэй байна гэдэг. Иймд хариуцагч Н.Б нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Н.Б-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг нь харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Н.Б нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн хүсэлтийг хангаж, Н.Быг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Мөн хүсэлт гаргагч Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Быг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Н.Б нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, …дугаар байр …тоот хаягт оршин суух бүртгэлтэй, … регистрэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н … дугаартэй болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА