| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02368/И |
| Дугаар | 102/ШШ2017/02010 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/02010
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/02010
Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Эйр Транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, .. дугаар байр . тоотод оршин суух, Монгол овогт Б.А-д холбогдох,
2,316,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эйр Транс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ээжийн дүү Ц.Эээр батлан даалт хийлгэнэ хэмээн манай байгууллага дээр ирж тийз бичиж өгснийг Б.Аын хүсэлтээр буцаасан. Үүний дараа Хонг Конг яваад билет буцаалгах гэж байгаа. Тэрнийхээ мөнгийг авч ирээд энэ тийзнийхээ мөнгийг төлчихье гэж хэлээд Улаанбаатар-Хонг Конгийн 2 талдаа ирж очих 1,445,000 төгрөгийн тизийг 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах нөхцөлтэйгээр, нийт 1,763,400 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ хийж 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шинээр бичүүлж авсан. Б.А нь тухайн тийзээ ашиглан нисэж ирсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд Б.А-аас 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэрээ х ийж төлөхөөр болсон төлбөр болох 2,300,000, хугацаа хэрсэн алданги 16,100 төгрөг, нийт 2,316,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 2,316,000 төгрөгийн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс би 500,000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд 1,816,100 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эйр Транс” ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан 2,316,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч гээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Эйр Транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ад холбогдох 2,316,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,010 төгрөгийг төсвийн ологод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,005 төгрөг, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,005 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эйр Транс” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА