Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2225000030008 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.Б.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгоны ***тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Н.Н маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Миний буруу” гэв.

 

Хохирогч Н.Н  “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Аюулын зэргийн үнэлгээний “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч хүнтэй хамаагүй хардан зоддог, эрүүл байхдаа байнга хараалын үг урсгаж есөн шидээр хэлж доромжилдог. Хохирогч нь байнгын айдас дарамтанд амьдардаг цаашид хамгаалалтын байранд байх нэн шаардлагатайгэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/

2. Хохирогч Н.Н-н “2021 оны 12 дугаар сарын 14-15-ны шилжих шөнө 01 цагийн үед гэртээ хүүхдүүдийнхээ хамт унтах гээд байж байтал манай нөхөрБ гаднаас согтуу орж ирээд хүүхдүүддээ хандаж ус хийгээд өг гэтэл манай охин Н  ааваа худаг ажиллахгүй байгаа учраас ус авч чадсангүй гэж хэлтэл та нар ажилгүй гэртээ байж усаа авчихгүй юугаа хийдэг юм бэ гэж охиныг маань загнасан. Би охин Н ийг өмөөрч Б-тэй  хэрэлдэж маргалдсан.Б надад хандаж Батдоржтой жаргаад усаа авахгүй завгүй байсан уу гэж хэлээд дух хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би Б-д  цохиулаад газар унаж ухаан алдсан. Нэг сэрэхэд газар хэвтэж байсан баБ том охин Н , 8 настай Н , 6 настай хүү Б  нарын гарыг дээш өргүүлчихсэн зогсож байсан.Б хүүхдүүдийг чинь алчихъя гээд хүүхдүүдээ зодох гээд дайраад байхаар нь би Б -г  хөргөгчний хажууд дараад газар хэвтүүлчихсэн чинь чи миний хоолойг боодог хэн бэ гэж хэлж миний баруун талын шанаа хэсэг рүү хөлөөрөө нэг удаа их хүчтэй өшиглөсөн. Би тусламж дуудах гээд гэрээс гараад зугтааж байхадБ намайг худагийн харалдаа гүйцээд бариад авсан. Тэр үед том охин Н  араас гүйгээд ирж байсан.Б худагийн хажууд намайг бариад чи муу хаачих гээд байгаа юм бэ гэхээр нь би тусламж дуудаж хашхирсан боловч шөнө дунд байсан болохоор хэн ч туслаагүй, гадаа хүн байхгүй байсан.Б миний үснээс бариад худагийн ар талд байх шороог толгойн орой болон дух хэсгээр 2-3 удаа мөргүүлсэн. Тухайн үед би нүүрээ хоёр гараараа хаагаад газар хэвтсэн. Намайг хашхираад байсан болохоорБ худаг тойроод явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 19-21 дэх тал/

3. Гэрч Ц.Ж-н “2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед миний утас руу Н   залгаад манайд ирээд хүүхдүүдийг маань хараад өгөөч, би цагдаа явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Баттөрийн гэрт очиход Н   өнгөрсөн шөнөБ намайг зодсон, би цагдаад дуудлага өгсөн. Одоо цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 25 дахь тал/

4. Гэрч Ж.Нарантуяагын “2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 04-05 цагийн үед охин Н.Н  миний утас руу залгаадБ архи уучихсан намайг зодоод байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөөч гэж хэлсэн. Үүнээс хойш удалгүй Н   дахиад миний утас руу залгаад цагдаа нар Б -г  бариад авсан гэж хэлсэн. Өдөр 14 цагийн үед цагдаагаас намайг дуудаж зээ охин Н ээс мэдүүлэг авсан. Тэр үед болсон асуудлыг сонссон” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаартай “Н.Н-н биед зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун гарын сарвуу, баруун шанаа, хуйханд чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн гарын долоовор хуруунд шарх нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 6-аас дээш хоногийн өмнө үүсгэгдсэн байхаар байна. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-3 хоногийн өмнө үүсжээ. Зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун гарын сарвуу, баруун шанаа, хуйханд чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/

6. Яллагдагч Э.Б-н сэжигтнээр мэдүүлсэн “Эхнэр бид хоёр гэртээ орсны дараа хэрэлдэж маргалдсан. Би уурандаа эхнэр Н  ийн нүүрэн тус газарт нь цохисон, өшиглөсөн. Н   надтай хэрэлдэж байгаад ухаан алдаад уначихсан. Тухайн үед гэрт том хүү Билгүүнээ байхгүй, бусад хүүхдүүд маань унтаж байгаад эхнэр бид хоёрын хэрэлдэх чимээнээр сэрсэн. Тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгоны ***тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Н.Н маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Н-н “Манай нөхөр Б гаднаас согтуу орж ирээд хүүхдүүддээ хандаж ус хийгээд өг гэтэл манай охин Н  ааваа худаг ажиллахгүй байгаа учраас ус авч чадсангүй гэж хэлтэл та нар ажилгүй гэртээ байж усаа авчихгүй юугаа хийдэг юм бэ гэж охиныг маань загнасан.Б надад хандаж Батдоржтой жаргаад усаа авахгүй завгүй байсан уу гэж хэлээд дух хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, би Б-д  цохиулаад газар унаж ухаан алдсан. Миний баруун талын шанаа хэсэг рүү хөлөөрөө нэг удаа их хүчтэй өшиглөсөн.Б миний үснээс бариад худагийн ар талд байх шороог толгойн орой болон дух хэсгээр 2-3 удаа мөргүүлсэн гэх мэдүүлэг, гэрч Ц.Ж-н “2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед миний утас руу Н   залгаад манайд ирээд хүүхдүүдийг маань хараад өгөөч, би цагдаа явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Баттөрийн гэрт очиход Н   өнгөрсөн шөнөБ намайг зодсон, би цагдаад дуудлага өгсөн. Одоо цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.Н-н “2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 04-05 цагийн үед охин Н.Н  миний утас руу залгаадБ архи уучихсан, намайг зодоод байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөөч гэж хэлсэн. Үүнээс хойш удалгүй Н   дахиад миний утас руу залгаад цагдаа нар Б -г  бариад авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 37 дугаартай дүгнэлт, яллагдагч Э.Б-н “Эхнэр бид хоёр гэртээ орсоны дараа хэрэлдэж маргалдсан. Би уурандаа эхнэр Н  ийн нүүрэн тус газарт нь цохисон, өшиглөсөн. Н   надтай хэрэлдэж байгаад ухаан алдаад уначихсан. Тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгоны ***тоотод эхнэр Н.Н  ийг зодож, нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Н.Н  ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тодорхой хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-н биед зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун гарын сарвуу, баруун шанаа, хуйханд чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э. -г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС