| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01956/И |
| Дугаар | 102/ШШ2017/02009 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/02009
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/02009 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, “Жи мобайл” ХХК-ийн 5 давхарт байрлах, хуулийн этгээдийн …регистртэй, “Жи мобайл” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ..дугаар байр, ..тоотод оршин суух, Хүгдүүд овогт Б.Дд холбогдох
2,136,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь манай компанитай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулан 1 сарын 770,000 төгрөгийн сарын суурь хураамжтай, интернет үйлчилгээ авч байсан. Гэвч шилэн кабель холбох ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 577,500 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын үйлчилгээний төлбөр 333,666.67 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын төлбөр 513,333.33 төгрөг, төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн. Иймд Б.Даас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нийт 2,136,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч байгууллага нийт нэхэмжлэлийн шаардлага болох 2,136,750 төгрөгийг 512,250 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,624,500 төгрөгийг хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 541,500 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 541,500 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 541,500 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нь Б.Дд холбогдуулан 2,136,750 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 512,250 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,624,500 төгрөгийг хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 541,500 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 541,500 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 541,500 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Дд холбогдох 2,136,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 512,250 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,624,500 төгрөгийг хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 541,500 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 541,500 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 541,500 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,138 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,569 төгрөг, хариуцагч Б.Даас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,569 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА