Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01931

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01931

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч:  Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, ..байр ..тоотод оршин суух, Хатагин овогт Б.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, .. тоотод оршин суух, Боржигон овогт А.С-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.С нь 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө Майцэцэг надаас 2,000,000 төгрөгийг түр хугацаагаар зээлдүүлээч гэж утсаар ярихад нь би түүнд үдээс хойш хаан банкны ...тоот төгрөгийг хувийн харилцах дансруу нь гэртээ байхдаа мобайл гүйлгээгээр шилжүүлсэн. Иймд Б.М надад А.Саас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.С надаас нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.Сд холбогдуулан гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Б.Мийн нэхэмжлэлтэй, А.Сд холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23,475 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                       А.САРАНТУЯА