Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 279

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ын

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, овгийн гийн /РД: -д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 49.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Сувд-Эрдэнийн хүсэлтээр түүнд -ны өдөр 33.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн болно. Гэтэл Н. нь нэг ч төгрөг төлөлгүйгээр 2 жил 9 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тэрээр янз бүрийн шалтаг тоочиж худлаа хэлсээр ирсэн. Гэрээний үүргээ үл биелүүлснээр хохирлыг төлж барагдуулахгүй байх тул Н.эс 49.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.******* нь Н.д -ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж 33.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Одоо хүртэл мөнгөө авч чадаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү, алдангиа тооцож 49.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Яг гэрээнд зааснаар хүү, алдангийг тооцох юм бол уг мөнгөн дүнгээс давсан байгаа. Энэ нь зээлийн гэрээ, мөнгө өгч, авалцсан гарын үсгүүдээр нотлогдож байгаа. Тийм учраас 49.500.000 төгрөгийг Н.эс гаргуулж өгнө үү ... хариуцагчийн тайлбар өмнө нь өгсөн тайлбартайгаа зөрүүтэй байна. Н. нь анх 2013 онд Б.*******ын эхнэр н. гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулан мөнгө авсан байдаг. Н. тэй байгуулсан гэрээнийхээ төлбөрийг төлсөн байдаг. Үүний дараа Б.*******тай гэрээ байгуулан түүнээс 33.000.000 төгрөг авсан байдаг нь тухайн гэрээнээс харагдана. Энэ хоёр гэрээ бол тусдаа гэрээ. Хэрэг зөвхөн нотлох баримтын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яригдах ёстой. -ны өдөр байгуулсан гэрээг дарамталж байж хийлгэсэн гэж ярьж байна. -ны өдрөөс хойш 3 жил өнгөрч байна. Үнэхээр энэ гэрээг дарамталж байж хийлгэсэн бол тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлт, гомдол гаргах хугацаа байсан. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн байгуулсан зээлийн гэрээнийхээ талаар хоорондоо яриад нийт алданги нь 49.285.000 төгрөг болсон байдаг. Эдгээр хүмүүс хоорондоо ярилцахаад нийт алдангиас 10.000.000 төгрөг бууруулаад 39.750.000 төгрөгийг төлөхөөр тохиролцоод өөрөө баталгаа бичээд өгсөн байдаг. Уг мөнгөн дүнгээ өдөр тутам 200.000 төгрөгөөр төлөөд явж байхаар тохиролцсон байгаа ... гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “” ББСБ-гаас 22.000.000 төгрөг зээлж авсан боловч зээлээ төлж чадахгүйн улмаас зарын дагуу Б.*******тай холбогдож “” ББСБ-ын зээлээ чөлөөлүүлж 28.000.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлж барьцаанд нь үл хөдлөх хөрөнгө болох Налайх дүүргийн*******, 45-05 тоот байрны ордерыг барьцаанд тавьсан. Уг зээлийг гэрээг би Ё.тэй байгуулсан. “” ХЗХ-ноос 28.000.000 төгрөгийг зээлж 25.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн ... тус зээлийг авахад хамтран зээлдэгчээр нөхөр, дүү хоёр орсон боловч нөхөр Ч.Ганзориг дүргүйцэж зээл авахад ирээгүй учир Б.******* мөнгөө авахын тулд  Хэрвээ Б.******* надад 33.000.000 төгрөг өгсөн бол надаас барьцаа хөрөнгө авах л байсан. Манай найзын байрны ордерийг авчихаад “Үүнийг зарах эрх надад байгаа” гэж дарамталсан. Манай найзын хөгшин настай ээжийг нь айлгаад байсан болохоор “Би ямар нэгэн байдлаар төлнө” гэсэн чинь “Тэгвэл чи надтай гэрээ хий” гээд 33.000.000 төгрөгийг гэрээг хийлгэж байсан. Би 33.000.000 төгрөгийг огт аваагүй. 28.000.000 төгрөг зээлээд 25.000.000 төгрөгийг дүүгийнхээ хажууд өгсөн. Б.******* эхнэртэйгээ явж байхдаа улаан машинтайгаа ирээд авсан. Би авсан мөнгөө өгсөн гэж бодож байгаа. Би дэлгүүр ажиллуулж байхдаа өдөр бүр 200.000 төгрөгөөр төлнө гэж бодож байсан. Тэгсэн чинь “” ХЗХ-ны хүүг давхар төлөх шаардлагатай болсон ... Би Б.*******ад машин барьцаалж 4.000.000 төгрөгийг зээлж, зээл хөөцөлдөх явцдаа 1.000.000 төгрөг авсан. Иймд 5.000.000 төгрөгийг өгнө. Тэгээд олон жил нааш цааш нь явуулсан болохоор нийт 10.000.000 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байна ... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н. 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 22.000.000 төгрөгийг авсан байдаг. Энэ зээлийг чөлөөлүүлэхийн тулд Б.******* болон түүний эхнэр н.тэй уулзаж 2-ний өдөр 28.000.000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулж “” ББСБ-ын 27.740.920 төгрөгийн зээлийг төлсөн. Мөн 2-ний өдөр н.ээс 28.000.000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл өдрийн 1 хувийн хүүтэй 0.5 хувийн алдангитай зээлж зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал хүүгээ нэмж тооцон 29.980.000 төгрөгөөр тооцож зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үүнээс хойш Н. Б.*******ад 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.980.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Энэ хугацаанд Н.Сувд-Эрдэнийн аав нь нас барж ар гэрийн гачигдалтай байсан учраас 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “” ХЗХ-оос 25.000.000 төгрөгийн зээл авахаар болж н.ээс авсан зээлийн барьцаанд байсан Налайх дүүргийн*******, 45 дугаар байрны 5 тоот орон сууцаа барьцаалан 25.000.000 төгрөгийг авч Б.*******ад өгсөн. Уг зээлийг авахад хамтран зээлдэгчээр Н.Сувд-Эрдэнийн нөхөр гарын үсэг зурах ёстой байсан боловч байгаагүй учир Б.******* нөхрийнх нь өмнөөс гарын үсэг зурсан. Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авахад өмчлөгчид нь гарын үсэг зурах ёстой байдаг. Өмчлөгчөөр Н., түүний дүү Н.Мөнгөншагай нар гарын үсэг зурсан. “” ХЗХ-оос 25.000.000 төгрөгийг аваад шууд Б.*******ад өгөхөд Н.Мөнгөншагай цуг байсан. Ингээд 28.000.000 төгрөгийн зээлийн гэрээнээс 25.000.000 төгрөгийг бэлнээр өгч 1.980.000 төгрөгийг Б.*******ын данс руу шилжүүлсэн. Нийт 26.980.000 төгрөгийг өгчихөөд байгаа. Гэтэл Б.******* миний хүү, алданги маш өндөр болсон гээд 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд Н.Сувд-Эрдэнийн найз н.Отгонбаярын байрыг барьцаанд тавиулсан. Энэ 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр бэлнээр авсан гэж бичүүлсэн байдаг. Ер нь зээлийн гэрээ хийхдээ дандаа бэлнээр авсан гэж тулгаж, шаардаж бичүүлдэг. Нэгэнт мөнгө авчихсан учир зээлдэгч зээлдүүлэгчийн дарамтанд орсон байсан тул 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийчихээд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б.*******аас 4.000.000 төгрөгийг зээлж авсан. Энэ зээлийн гэрээнд ямар нэгэн хүү, алданги тохироогүй. Барьцаанд нь авто машин барьцаалсан. Ер нь бол нэхэмжлэгч байнга гэрт нь ирж байнга утсаар залгаж, бөөгөөр хараалгана гэж айлгадаг байсан. -ны өдөр ямар ч арга байхгүйн улмаас 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Энэ гэрээн дээр гарын үсэг зуруулахдаа бэлнээр авсан гэж гарын үсэг зуруулсан. Энэ талаар Б.******* 2014 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өргөдөл өгч шалгуулж 33.000.000 төгрөгийг удаа дараа цувуулж, зээл авч одоо өгөхгүй байна гэж өргөдөл өгсөн. Б.******* Цагдаагийн байгууллага дээр мэдүүлэхдээ анх “” ББСБ-аас зээлийг чөлөөлүүлэхээр 28.000.000 төгрөгийн зээл өгсөн. Үүний дараа “” ХЗХ-ноос 25.000.000 төгрөгийг аваад надад 23.000.000 төгрөг өгсөн. Мөн 10.000.000 төгрөгийг бэлнээр зээлсэн гэж мэдүүлсэн байдаг. 33.000.000 төгрөгийг бэлнээр зээлж авсан гэдэг нь худлаа. Шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нийт 28.000.000 төгрөгөөс 27.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөг, 4.000.000 төгрөгийн зээл болон хүү 2.960.000 төгрөг, нийт бидний зүгээс 7.960.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ  нь:

Б.******* нь хариуцагч Н.д холбогдуулан -ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 49.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Н. нь -ны өдрийн зээлийн гэрээгээр 33.000.000 төгрөг аваагүй тул 49.500.000 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... би -ны өдөр Н.тэй зээлийн гэрээг бичгээр байгуулж түүнд 33.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Тэрээр 33.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авснаа баталж зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Иймд Н.эс нийт 49.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэж тайлбарлан шаардлагаа нотолж зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн. /хх-5/

Хариуцагч Н. нь татгалзлын үндэслэлээ “ ... Би Б.*******аас -ны өдрийн зээлийн гэрээгээр 33.000.000 төгрөгийг аваагүй. Харин энэ зээлийн гэрээтэй хамааралгүйгээр Б.******* болон түүний эхнэр Ё.тэй урд өмнө нь зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээд буцааж төлсөн ... Б.******* нь миний түүнээс урд өмнө зээлсэн мөнгө болох 5.000.000 төгрөг дээр алданги, хүү тооцож 33.000.000 төгрөг зээлсэн гэж нэхэмжлээд байгаа ... тэрээр намайг дарамталсаар байгаад 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж, бэлнээр хүлээж авсан гэж бичүүлсэн ... харин би Б.*******аас урд өмнө авсан 5.000.000 төгрөгийг хүү болон хохирлын хамт нийт 10.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй ...” гэж тайлбарлан татгалзлаа нотолж банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт /хх-31/, шүүх болон прокурорын газраас авсан баримтууд /хх-32-57,68/, Хаан банкны орлогын баримт /хх-69/ зэргийг гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу талуудын хооронд байгуулагдсан -ны өдрийн зээлийн гэрээний шаардлагын талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд  Б.*******, Н. нарын хооронд урд өмнө нь байгуулсан зээлийн гэрээний үүргийн талаар дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй, талуудын хэн аль нь урд өмнө байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон гэж тайлбарладаг болно.

Б.*******, Н. нарын хооронд байгуулагдсан -ны өдрийн зээлийн гэрээгээр Б.******* нь Н.д 33.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, Н. нь заасан хугацаанд дурдсан мөнгийг Б.*******ад төлөх үүргийг хүлээж гэрээг бичгээр байгуулсан байна.

Б.******* нь зээлийн гэрээгээр тохиролцсон 33.000.000 төгрөгийг Н.д бэлнээр хүлээлгэн өгсөн, хүлээж авснаа зээлдэгч хүлээн зөвшөөрч зээлийн гэрээн дээр хүлээж авсан талаараа бичиж гарын үсэг зурсан тул уг мөнгөний хүү, алданги нийлээд 49.500.000 төгрөгийг Н. төлөх үүрэгтэй гэж, Н. нь 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээгээр Б.*******аас уг мөнгийг хүлээж аваагүй тул төлөх үүрэггүй гэж маргана.    

Б.*******, Н. нарын хооронд байгуулагдсан -ны өдөр зээлийн гэрээн дээр Н. нь 33.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж бичиж гарын үсгээ зурсан байгаа хэдий ч шүүх уг 33.000.000 төгрөгийг Н. нь Б.*******аас хүлээн авсан буюу зээлдэгчийн өмчлөлд 33.000.000 төгрөг шилжсэн гэж үзэх боломжгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж тус тус заасны дагуу зээлдэгч Н. нь 33.000.000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасныг зээлдүүлэгч Б.******* няцааж, уг мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөө шүүхэд баримтаар нотлоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй нь тогтоогдсон, Н. нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 49.500.000 төгрөгийг Б.*******ад төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан овгийн гийн д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 49.500.000 /дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай ******* овгийн *******гийн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405.450 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар  шийдвэрийг   танилцуулан  сонсогмогц  хүчинтэй  болох  бөгөөд  зохигч  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРСҮРЭН