Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 284

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******р /РД: *******/-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.*******р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.*******р шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1984 онд анх ******* дугаар яслид үйлчлэгчээр ажилд орсон. Үйлчлэгчээр 1 жил орчим ажиллаад цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажлаа маш сайн хийж байсан. 1994 онд тус цэцэрлэг татан буугдаж миний биеийн байдал муудаж ажлаасаа гарсан. Ажилд орсон тушаал олдохгүй байгаа. Мөн хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон. Ажилд орсон тушаалаа архиваас шүүлгэсэн боловч олдоогүй. Явж болох бүх газраар явсан. Иймд намайг -ны өдрийг хүртэл хугацаанд дугаар яслид үйлчлэгч, цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу, энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.*******р нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дугаар яслид үйлчлэгч, цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

М.*******р нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дугаар яслид үйлчлэгч, цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан нь Нийслэлийн архивын газраас олгосон цалингийн лавлагаа /хх-7/, даргын 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар, 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрий 01 дүгээр, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалуудын хуулбар /хх-8-14/, ийн , дүгээр тушаалуудын хуулбар /хх-15, 18-19/, ,ийн 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар тушаалын хуулбар /хх-16-17/, ын санд төлсөн шимтгэлийн тооцооны хуудасны хуулбар /хх-20-21/, М.*******рын хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд /хх-24-25/, гэрч Ц., Х. нарын мэдүүлгүүд /хх-31-32/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь өндөр настны тэтгэвэр тогтоолгохын тулд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон, тэрээр хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, мөн ажилд орсон тушаал нь архиваас гараагүйн улмаас шүүхэд ханджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байна гэж дүгнэв.

М.*******рын өөрийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд түүний гаргасан хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан М.*******рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн *******гийн *******рыг 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дугаар яслид үйлчлэгч, цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.*******рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар  шийдвэрийг   танилцуулан  сонсогмогц  хүчинтэй  болох  бөгөөд  зохигч  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРСҮРЭН