| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0144/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/141 |
| Огноо | 2022-05-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., 10.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч Т.Б********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т********тайн Б*********од холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Т.Б********* нь Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэр 4 дүгээр багийн Хужиртын Азар гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль бусаар 0,81 метр куб босоо мод унагаж экологи эдийн засагт хохирол учруулсан,
Мөн Галт сумын нутаг дэвсгэр 4 дүгээр багийн Хужиртын Азар гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль бусаар мод бэлтгэх явцдаа буюу түүний унагаасан мод нь хажууд нь байсан модыг дарж унан түүний улмаас хамт мод бэлтгэж байсан Б.Х************* уг модонд цохиулан гавар тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас нас барж “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б********* нь Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэр 4 дүгээр багийн Хужиртын Азар гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль бусаар 0,81 метр куб босоо мод унагаж экологи эдийн засагт хохирол учруулсан,
Мөн Галт сумын нутаг дэвсгэр 4 дүгээр багийн Хужиртын Азар гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль бусаар мод бэлтгэх явцдаа буюу түүний унагаасан мод нь хажууд нь байсан модыг дарж унан түүний улмаас хамт мод бэлтгэж байсан Б.Х************* уг модонд цохиулан гавар тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас нас барж “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хууль бусаар мод бэлтгэх хэргийн тухайд шинжлэн судалсан нь:
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-14х),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-15-16х),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-17х),
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-19х),
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл (хх-20х),
Шүүгдэгч Т.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай хаваржааны түлээгээ бэлтгэхээр болоод 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед би хүргэн Х*************ын хамт Галт сумын Хучирт 4 дүгээр багийн нутаг Азар гэх газрын уулын ар газраас мод бэлтгэхээр очсон. Бид хоёр очоод 2 босоо мод унагасан. 2 метрээр тайрч бэлтгээд гурав дахь модыг хөрөөдөж дуусахын алдад талийгаач Х************* тухайн модыг газрын дээд талаас модоор түлхсэн. Би хөрөөдсөн модоо унахыг хараад эргэж хөрөөгөө тавиад буцаад харахад Х************* ахын толгойноос цус гарсан байдалтай хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Н********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний тухайд уг хэрэгт Галт сумын Засаг даргын тамгын газраас томилогдсоны дагуу оролцож байна. ...экологи эдийн засгийн үнэлгээний дагуу хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. ...өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-27х),
Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн шинжээч Р.Отгонжаргалын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт:
1. Т.Б********* “Азарт” гэх газарт бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 12 ширхэг, 2 метр урттай 0,81 метр куб мод болох нь тогтоогдов.
2. Галт сумын 4 дүгээр багийн “Азарт” гэх газарт бэлтгэсэн модонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал 2020 оны А/176 тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцож 80312 /шинэс мод/ 0,81 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ 117.094,896 төгрөг байхаар тогтов.
3. Иргэн Т.Б*********ын өгсөн 21-092347 дугаартай эрхийн бичиг нь 2021 оны 12 дугаар сарын 1,2,3,4 хоногт үйлчилнэ. 2021 оны эрхийн бичиг 2022 онд хүчин төгөлдөр үйлчлэхгүй. ...” гэх дүгнэлт (хх-55х),
Бөөрөнхий модонд материалын хэмжилтийн хүснэгт (хх-56х),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэгийн 12 дугаартай дүгнэлт:
1. Иргэд Т.Б*********ын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 117.094, 896 төгрөг, хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж, ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 351.284,688 төгрөг байна.
2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...” гэх дүгнэлт (хх-61х),
21-092347 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг (хх-82х),
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн талаар шинжлэн судалсан нь:
Шүүгдэгч Т.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хөрөөдсөн модоо унахыг хараад эргэж хөрөөгөө тавиад буцаад харахад Х************* ахын толгойноос цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би дээлээ тайлаад цусыг нь дарахад ямар ч ухаангүй болсон байсан. Би юу болсныг ойлгохоор харахад мод унахдаа доор байсан модыг хуга даран унаад тэр мод нь сөрж унаж ирээд Х*************ыг цохисон байсан. ... Х*************ыг яг цохиулахыг хараагүй. Тэр модыг унаж ирэхийг ч хараагүй. Х************* ч мөн адил хараагүй байх. ... тэгээд би сүлжээтэй газар олж багийн дарга руугаа хэлсэн. Багийн дарга хүүтэйгээ хамгийн түрүүнд ирсэн. ...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө********ын мөрдөн шалгах шатанд өгсөн: “... Намайг Мөрөн суманд байж байхад тэр өнгөрсөн өдрийнх нь 15:00 цагийн үед манай төрсөн ах Бат-Очир утсаар надтай холбогдож дүү чинь их тааруу байна хурдан ир гэж зөөлрүүлж хэлсэн. Би Бат-Очир ахынд явж очиход их л тааруу байна гэнэ өнөөдөр л явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Бид хоёр тэр өдрөө Галт сум руу явж очиж чадаагүй. Тэгээд л орой нь өнгөрчихсөн байна гэж Бат-Очир ах надад хэлсэн. Дараа нь мэдэхэд намайг тайвшруулж л тааруу байна гэж хэлсэн юм байна лээ. Тэрнээс тэр дороо өнгөрсөн юм байна лээ. Манай ах, эгч нар маргааш нь надад түлээнд явж байгаад түлээнд цохиулчихсан гэнээ гэж хэлсэн. Нарийн ширийн мэдээгүй. Тэр түлээнд хамт явсан хадам ах нь гэх хүн ирж бид нартай уулзаж болсон асуудлаа хэлсэн. ... надад одоогоор нэхэмжлэх зүйл, санал хүсэлт алга байна. Гэхдээ түлээнд хамт явсан гэх хүний зүгээс бид нарын харж хүлээж байгаа зүйл бол үлдсэн 2 хүүхэд, ээжийг нь харж хандаж яваасай гэж бодож байна. Тэгээд бид нартай бас уулзаж, учир байдлаа ярилцах байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хх-30х),
Гэрч Б.Я********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр миний хүү Х************* түлээнд явж байгаад модонд цохиулсан юм байна. Эгч нь тухайн үед хажууд нь байгаагүй. Хамт явсан хадам ах нь модонд цохиулсан гэсэн асуудал хэлсэн. Эгчид нь гомдол санал байхгүй. ... гэх мэдүүлэг (хх-32х),
Гэрч Т.О********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х************* нь миний нөхөр байгаа юм. Манай нөхөр Х************* нь цагаан сарын дараа хаваржаан дээр Б*********ынхонтой бууна гээд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө түлээ бэлдэх гээд Б********* гэдэг хүнтэй хамт түлээнд явсан. Тэгээд өдөр гэртээ байж байтал манай ах утсаар Х*************ыг модонд цохиулчихлаа гэж мэдэгдэхээр нь нас барсан байдалтай, толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Би яг хажууд нь харж байгаагүй болохоор юу болсныг мэдэхгүй. Модонд цохиулсан л гэж хэлсэн. ... надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-34-35х),
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-43х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай:
1. 2. Амь хохирогч Б.Х*************ын цогцост гавал тархины хавсарсан битүү гэмтэл, зүүн зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь нас барахтай ойролцоо хугацаанд модоо зүйлийн хүч ихтэй үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
4. Б.Х*************ын цогцост тогтоогдсон гавал тархины хавсарсан битүү гэмтэл нас барахад шууд нөлөөлжээ.
5. Амь хохирогч Б.Х************* нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
6. Б.Х************* нь нас барах үедээ согтолтгүй байжээ.
7. Амь хохирогч Б.Х************* нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 15 цагийн өмнө нас баржээ. ...” гэх дүгнэлт, химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт (хх-44-49х) зэрэг нотлох баримт болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Д********н овогт Т********тайн Б*********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-70х), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-71х), Д********ны Б*********, Лүдэндоржийн Баяхүү нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-72х), төрсний гэрчилгээний хуулбар (хх-76х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-77х),
Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хууль ёсны, хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б********* нь Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэр 4 дүгээр багийн Хужиртын Азар гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль бусаар 0,81 метр куб босоо мод унагаж экологи эдийн засагт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Т.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-14х),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-15-16х),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-17х),
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-19х),
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл (хх-20х),
Иргэний нэхэмжлэгч Б.Н********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-27х),
Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн шинжээч Р.Отгонжаргалын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт (хх-55х),
Бөөрөнхий модонд материалын хэмжилтийн хүснэгт (хх-56х),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэгийн 12 дугаартай дүгнэлт (хх-61х),
21-092347 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг (хх-82х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Б********* нь Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэр 4 дүгээр багийн Хужиртын Азар гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль бусаар 0,81 метр куб босоо мод унагаж экологи эдийн засагт хохирол учруулсан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч нь зөвшөөрсөн төрөл зүйлээс өөр буюу босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Т.Б********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Б********* нь Галт сумын нутаг дэвсгэр 4 дүгээр багийн Хужиртын Азар гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль бусаар мод бэлтгэх явцдаа буюу түүний унагаасан мод нь хажууд нь байсан модыг дарж унан түүний улмаас хамт мод бэлтгэж байсан Б.Х************* уг модонд цохиулан гавар тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас нас барж “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө********ын мөрдөн шалгах шатанд өгсөн (хх-30х),
Гэрч Б.Я********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (хх-32х),
Гэрч Т.О********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (хх-34-35х),
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-43х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай (хх-44-49х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг шүүгдэгч Т.Б********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Б********* нь амь хохирогч Б.Х*************ыг гэмтээх, амь насыг нь хохироох гэсэн оюун санаа, сэтгэхүйн хүсэл эрмэлзэл, хандлагагүй, сэдэлт зорилго тогтоогдоогүй нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Тодруулбал Т.Б********* нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэний Б.Х*************ын амь насыг хохироосон гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Т.Б********* нь Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэр 4 дүгээр багийн Хужиртын Азар гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль бусаар 0,81 метр куб босоо мод унагаж экологи эдийн засагт хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б********* нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 351,284 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан, мөн шүүгдэгч Т.Б********* нь Б.Х*************ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон байна.
Шүүгдэгч Т.Б********* нь экологи эдийн засгийн хохирол 351.284,69 төгрөгийг төрийн сангийн 100170500988 тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тушаасан байна.
Уг экологи эдийн засгийн хохирол болох 351.284,69 төгрөгийг төрийн сангийн 100170500988 тоот данснаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б********* нь Б.Х*************ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө******** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн”, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн”, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б********* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-77х) аар тогтоогдож байна.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ...” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2022 оны 036 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “нарийн хужирт” гэх газарт байх Т.Б*********ын өвөлжөөний хашаанд битүүмжилсэн 0.81 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг тус тус хураан авч хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б********* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д********н овогт Т********тайн Б*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх”, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т********тайн Б*********ыг 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т********тайн Б*********ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун т******** мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Б*********ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Б*********од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т********тайн Б********* нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Б*********ын экологи эдийн засгийн хохиролд төрийн сангийн 100170500988 тоот дансанд тушаасан 351.284,688 (гурван зуун т******** нэгэн мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг, зургаан зуун наян найман мөнгө) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ************* дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн хужирт” гэх газарт байх Т.Б*********ын өвөлжөөний хашаанд битүүмжлэгдсэн 0.8 м.куб хуурай шинэс модыг хурааж улсын орлогод, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шүүгдэгч Т.Б********* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б*********од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН